Тоглоомын талаар
Компьютер хэрэглээний талаар
Хичээл сургалтын талаар
Япон
дэлхийн супер компьютерийн салбарт тэргүүлж эхэллээ. Тус улсын Fujitsu
компанид үйлдвэрлэсэн К Соmputer загварыг "Тор500" сайт жагсаалтынхаа
тэргүүнд залжээ. Уг жагсаалтыг БНХАУ-ын Тianhe-1А компьютер 2010 оны
аравдугаар сараас хойш тэргүүлж байсан юм. Хамгийн сүүлийн үеийн
судалгаагаар Японы К Соmputer нь секундэд 8.16 петафлопс үйлдэл хийх
хүчин чадалтай. Петафлопс нь квадриллион гэсэн үг ба арвын 15 зэрэгт
буюу арвын ард 15 тэг байна гэсэн үг. Харин Хятадын супер
компьютер секундэд 2.6 петафлопс үйлдэл хийж байжээ. Шинэ жагсаалтын
дагуу Тianhe-1А хоёрдугаарт орж, АНУ-ын Jaguar, Хятадын Nebulae болон
Японы Тsubame загварын компьютер айрагджээ.
АНУ-ын
Сенатын албан ёсны сайт хакерийн халдлагад дахин өртсөн тухай "ВВС"
агентлагт мэдээлжээ. Тэд Сенатын гишүүдийн хувийн цахим шуудангийн
хаягийг эвдэж, сайтаас нууц мэдээлэл хулгайлсан байна. Хакерууд уг
сайтыг эвдэлснээ интернэтээр зарлаж, "Тwitter" сайтад дэлгэрэнгүй
мэдээлсэн аж. Мөн Тагнуулын төв газрын цахим хуудасны хэвийн ажиллагааг
түр хугацаанд саатуулжээ. Хэргийн эзэд нь "Lulz Security" хэмээх
хакерийн бүлэг болохыг тогтоосон байна. Энэхүү бүлэг нь зэрэг зиндааны
хувьд төдийлөн хүчирхэгжээгүй сүүлийн үед эрчимтэй үйл ажиллагаа явуулж
буй билээ.
Өмнөд
Африкийн Засгийн газар, Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллага
хамтран тус улсад интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэх ажил өрнүүлжээ. Тус
улсын засгийн газар иргэдийнхээ боловсролд жинтэй хувь нэмэр оруулахын
тулд Өмнөд Африкийн өнцөг булан бүрт интернэтийн шугам татаж байна. Мөн
энэ нь сэтгүүлчдийг гэмт халдлагад өртөх, мэдээллээ түгээх, олж авахад
чухал хувь нэмэр болж байгаа аж. Эхний удаад нийслэл Иоханнесбург
хотыг утасгүй интернэтэд холбожээ. Ингэснээр иргэд гар утсаараа хүртэл
интернэтэд орж бүх төрлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон байна.
Энэ ажил нь Африкийн холбооны Санаачилсан "Африк хүн дэлхий нийттэй хөл
нийлүүлэн алхах ёстой" хэмээх аяны эхлэл аж. Аяны хүрээнд Уганда улс
энэ оны дөрөвдүгээр сард Африкаар аалзны тор мэт сүлжилдэх интернэтийн
шугамд холбогджээ. Тус улсын Харилцаа холбооны газрын инженер Андрю
Аябикоу "Одоо угандачууд интернэт ашиглаж эхэлсэн. Хүн бүр гар утсаараа
интернэтэд орж хүссэн мэдээллээ авч байгаа нь бахархалтай хэрэг. Гэмт
этгээдүүд суурилуулсан интернэтийн холбооны төхөөрөмжийг эхэндээ
хулгайлах явдал гарч байсан. Гэхдээ тэд ч гэсэн интернэттэй холбогдохыг
хүсэж байгаа учир хулгайлах асуудал багассан” гэжээ.
Дэлхийд алдартай олон нийтийн сүлжээ болох "Фэйсбүүк" саяхан хэрэглэгчдэдээ зориулсан нэгэн мэдээлэл цацжээ. Тус
сүлжээний мэргэжилтнүүд үйлчилгээндээ нэгэн цонх нээх бөгөөд тэр нь
залуусын дуртай хөгжмийн ертөнцийг өөртөө багтаасан байх гэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хэрэглэгчид "Мизю" гэсэн өгөгдлийг
хайж, өөрийн "Фэйсбүүк" хуудасныхаа зүүн баганад байрлуулах аж. Шинээр
суурилуулсан цонх "Фэйсбүүк" үндсэн жагсаалт болох "Рhotos", "Friends",
"Deals" зэргийн нэгэн адил "Мusic Dаshbоагd"' хэмээн нээгдэх аж. Эл
цонхонд хэрэглэгчдийн найзуудын дуртай, сайшаасан дуу, хитүүд болон
цомог зэргийг цуглуулж болох ба "happening now" цэсэнд яг одоо тоглож
буй дуунууд эгшиглэх гэнэ.
Responsive Web Design by Ethan Marcotte English | A Book Apart | ISBN: 0984442577 | 2011 | PDF | 157 pages | 9 MB Web design урлахад тань хэрэг болно гэдэгт итгэлтэй байна
Сайтын админ
Сурталчилгаа
Статус
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0