|
Үндсэн хуудас » 2011 » Зургаадүгээр cap » 27 » АНУ-ын Сенатын сайтыг хакерууд сүйтгэжээ
10:51 AM АНУ-ын Сенатын сайтыг хакерууд сүйтгэжээ |
АНУ-ын
Сенатын албан ёсны сайт хакерийн халдлагад дахин өртсөн тухай "ВВС"
агентлагт мэдээлжээ. Тэд Сенатын гишүүдийн хувийн цахим шуудангийн
хаягийг эвдэж, сайтаас нууц мэдээлэл хулгайлсан байна. Хакерууд уг
сайтыг эвдэлснээ интернэтээр зарлаж, "Тwitter" сайтад дэлгэрэнгүй
мэдээлсэн аж. Мөн Тагнуулын төв газрын цахим хуудасны хэвийн ажиллагааг
түр хугацаанд саатуулжээ. Хэргийн эзэд нь "Lulz Security" хэмээх
хакерийн бүлэг болохыг тогтоосон байна. Энэхүү бүлэг нь зэрэг зиндааны
хувьд төдийлөн хүчирхэгжээгүй сүүлийн үед эрчимтэй үйл ажиллагаа явуулж
буй билээ. Тус бүлэг гурав хоногийн өмнө Сенатын сүлжээнд халдсанаас
гадна Nintendo болон Sony-гийн сайтыг эвдэлж, их хэмжээний хохирол
учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Цагдаагийн газар хакерийн бүлгийг илрүүлэхийн тулд шаргуу ажиллаж байгаа ч одоогийн байдлаар сэжүүр олж чадаагүй байна.
Эх сурвалж: Өдрийн шуудан Ж.Даш 2011-06-17
|
Ангилал: Мэдээ мэдээлэл |
Үзсэн: 796 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 5 Зочин: 5 Гишүүн: 0 |
|