Үндсэн хуудас » 2011 » Зургаадүгээр cap » 27 » Японы супер компьютер дэлхийд тэргүүллээ
10:53 AM Японы супер компьютер дэлхийд тэргүүллээ |
Япон
дэлхийн супер компьютерийн салбарт тэргүүлж эхэллээ. Тус улсын Fujitsu
компанид үйлдвэрлэсэн К Соmputer загварыг "Тор500" сайт жагсаалтынхаа
тэргүүнд залжээ. Уг жагсаалтыг БНХАУ-ын Тianhe-1А компьютер 2010 оны
аравдугаар сараас хойш тэргүүлж байсан юм. Хамгийн сүүлийн үеийн
судалгаагаар Японы К Соmputer нь секундэд 8.16 петафлопс үйлдэл хийх
хүчин чадалтай. Петафлопс нь квадриллион гэсэн үг ба арвын 15 зэрэгт
буюу арвын ард 15 тэг байна гэсэн үг.
Харин Хятадын супер
компьютер секундэд 2.6 петафлопс үйлдэл хийж байжээ. Шинэ жагсаалтын
дагуу Тianhe-1А хоёрдугаарт орж, АНУ-ын Jaguar, Хятадын Nebulae болон
Японы Тsubame загварын компьютер айрагджээ. Мөн супер компьютерийн
зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнийхээ тоогоор АНУ тэргүүлж, Хятад,
Герман, Их Британи, Япон удаалсан байна. Дэлхийн хамгийн хурдан супер
компьютер болох К Соmputer нь Японы Кобе хотын Физик химийн хүрээлэнд
оршдог байна. Энэхүү компьютер нь тус бүртээ найман, цөмтэй нийт 80
мянган процессороос бүрддэг аж. Супер компьютер нь интернэт сервер,
томоохон сүлжээний зангилаа, судалгааны төв зэрэгт ашиглагддаг чухал
төхөөрөмж юм.
Эх сурвалж: Өдрийн шуудан 2011-06-21
|
Ангилал: Мэдээ мэдээлэл |
Үзсэн: 1003 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 1 | |
0 1
001 (2011-06-27 4:45 PM)
[ Entry]
WoW :applause:
|
Нийт: 3 Зочин: 3 Гишүүн: 0 |
|
|