Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Зургаадүгээр cap » 1 » DirectX Гэж юу бэ DirectX 10 for XP татах
3:14 PM
DirectX Гэж юу бэ DirectX 10 for XP татах

Windows-н орчинд нэлээд гайгүйхэн шиг тоглоом тоглох гэхээр энэхүү DirectX гэгчийн аль нэг хувилбарыг нь зайлшгүй суулгасан байхыг шаарддагийг та бүхэн мэднэ билээ. Тэгвэл энэ DirectX гэж юуг хэлээд байна аа? Энэний учрыг нэг олоё!

DirectX Технологи

Компъютерыг 3 давхаргаас тогтдог гэж үзэе. Yүнд:

• Техник хангамж (hardware)
• Yйлдийн систем (operating system)
• Хэрэглээний программ хангамжууд (software)
Техник хангамж гэдэгт нь компъютерийн үндсэн эд ангиудаас гадна олон янзын үйлдвэрлэгч компаниас гаргасан төрөл бүрийн дуу дүрс ялгаж гаргах төхөөрөмжүүд (дуу дүрсний кардууд) орно. Эдгээр нь хоорондоо чанарын үзүүлэлт, техникийн боломж гэх мэтээрээ ялгаатай байдаг.

Компъютерын ертөнцөд олон янзын үйлдлийн систем хэрэглэддэг, үүнээс хамгийн өргөн буюу нийт хэрэглэгчидийн 97% орчим нь Windows үйлдлийн систем хэрэглэдэг. Yлдсэн 3%-г Mac, UNIX, Linux гэх мэт үйлдлийн системүүд эзэлнэ. Yйлдлийн систем нь техник хангамж, хэрэглээний программын хоёрын голд байрлаж тэднийг хооронд нь холбож өгөх ажлыг хийдэг.

Хэрэглээний программууд гэдэгт нь, дэлхий дээрхи тоолж баршгүй олон янзын компаниудаас гаргасан тоолж барагдашгүй олон программ хангамжууд орно. Тэдний зарим хэсэг нь графикын болон дуу хөгжимний ихээхэн боломж шаарддаг, эдний ихэнх нь сүүлийн үеийн тоглоомнууд байна.

За ингээд олон янзын үзүүлэлттэй дуу дүрсний кардууд, тэднийг хэрэглэдэг олон тооны хэрэглээний программнууд. Хэрэглээний программ зохиогчидын хувьд энэ нь ихээхэн том бэрхшээл болж байжээ. Тэд хэрэглэгчиддээ өндөр чанартай дуу дүрс үзүүлэхийн тулд эдгээр олон янзын үзүүлэлт функцтэй кардуудад тус бүрт нь зориулж программаа бичих хэрэгтэй бөгөөд, энэ нь зах зээл дээр аль альных нь хувьд ихээхэн түгжигдмэл байдал үүсгээд байжээ. Хэрэглэгчидийн хувьд ч гэсэн, ямар нэгэн программ худалдаж авахдаа өөрийнх нь дуу дүрсний кардтай зохицож ажилладаг эсэхийг үзэж байж авахгүй бол чанарын шаардлага хангахгүй дуу дүрс гарах гэх мэт бэрхшээлүүд учирдаг байжээ.

Microsoft компани Windows үйлдлийн системийг хэрэглэчидээ энэ бэрхшээлээс гаргахын тулд DirectX-г гаргажээ. 1995 онд Microsoft Game Software Deүelopment Kit (SDK)-н нэг хэсэг нь болж анхны DirectX 1.0 хувилбар нь гарсан. Ерөнхийдөө DirectX гэдэг нь олон янзын дуу дүрсний кардаар хэрхэн хүссэн дуу дүрсээ гаргаж авах талаар мэдээлэл, эдгээр кардуудыг хэрхэн удирдаж программчлах талаархи мэдээлэл функцуудын цуглуулга-"сан" гэж ойлговол зохино.

Одоо бол хэрэглээний программ зохиогчид зөвхөн DirectX-д л зориулаад программаа биччихнэ, нөгөө олон кардууднад зохициж ажиллуулах асуудлыг нь DirectX хариуцна. Дуу дүрсний кард үйлдвэрлэгчидийн хувьд ч гэсэн, шинээр хийсэн кардныхаа тухай материалыг нь DirectX-н хамт олонд илгээхэд, дараагийн DirectX хувилбарт энэ нь багтаад орчихно. DirectX харин тэдний графикын хүчин чадлыг дээд зэргээр ашиглах үүрэгтэй бөгөөд, шаардагдах мэдээлэл, функц, алгоритмуудыг агуулж байна.

Анхлан DirectX нь Windows 95, 98 -д зориулж гаргасан бөгөөд, Windows NT 4.0 дээр DirectX нь бүрэн биш байдлаараа ажилладаг. 
DirectX 7.0a хувилбар нь Windows 2000 дээр бүрэн ажилладаг ажээ.
DirectX-н хувилбарууд DirectX 1.0 нь DirectDraw, DirectInput, DirectPlay, DirectSound гэсэн үндсэн хэсэгүүдээс бүтнэ. 
DirectX 2.0 -д Direct3D шинээр багтсан. 
DirectX 3.0 - DirectInput, Joystick Control Panel апплет гэх мэт онцлог өөрчлөлт, мөн Intel-н MMX технологитой ажилладаг шинэчилэгдсэн Үirtual Math Coprocessor Deүice файль зэрэг зүйлс нэмэгджээ. 
DirectX 3.0a - MMX компъютерууд дээр үүсэж байсан зарим нэг алдааг зассан. 
DirectX 3.0b - Windows 95-н Япон хэл дээрхи хувилбарт үүссэн алдааг зассан. 
DirectX 5.0 - Энэ хувилбарт харин нэлээд олон өөрчлөлтүүд нэмэгдсэн, үүнд: Windows 98-д олон монитор залгах боломж, шинээр Game Controllers control panel, MMX-г дахин сайжруулж, ер нь олон жижиг өөрчлөлтийг хийж сайжруулжээ. 
DirectX 5.0 нь Windows 98, Windows 98 Second Edition хувилбаруудад багтжээ. 
DirectX 5.2 - DirectPlay-н хамгийн сүүлийн хувилбарыг багтаасан. Мөн л олон жижигхэн өөрчлөлтүүд нэмэгджээ. 
DirectX 6.0 - Шинэ 3D нэмэлт орсон байна, мөн AMD -н 3Dnow! технологитой зохицож ажиллах чадвартай болсон. 
DirectX 6.1 - Энэ хувилбар нь 1999 оны 2-р сарын эхээр гарсан, гол нь DirectMusic API нэмэгдсэн. 
DirectX 7.0 - 1999 оны 9 сард гарсан. 3 хэмжээст график (3D), дууны зарим өөрчлөлтийг хийсэн, мөн нэлээд хурдан ажиллагаатай болсон. Мөн Creatiүe-н EAX технологийг ашиглан сайжруулсан 3D дууны алгоритм, техник хангамжын хурдтай ажиллагаатай болсон. 
DirectX 7.0a - Windows 2000-д ажиллах боломжтой. 
DirectX 8.0 - Windows 2000, Windows ME-д ажиллах боломжтой.
DirectX 8.0a - Windows 95 ийг дэмждэг хамгийн сүүлийн хувилбар.
DirectX 8.1 - Windows Xp, Windows Server 2003 болон Xbox т зориулсан тусгай хувилбар.
DirectX 8.1a - Энэ хувилбараас эхлэн Direct3D хэмээн шинэчлэгдэн гарсан.
DirectX 8.1b - Windows 2000 дээрх DirectShow ийг зассан.
DirectX 9.0 - Windows XP Service Pack 2 д зориулсан хувилбар.
DirectX 9.0b - Windows XP SP2, Windows Server 2003 SP1, Windows Server 2003 R2 and Xbox 360 зэрэг хувилбаруудад багтсан.
DirectX 9.0c - Windows XP SP3 хувилбарт багтсан.
DirectX 10 - Windows Vista, Windows Server 2008 хувилбарт багтсан.
DirectX 11 - Windows 7 болон Windows Server 2008 R2 хувилбаруудад багтсан.

DirectX 10 Windows XP татах бол энд

Эх сургалж-Wikipedia.com

Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 6850 | Нийтэлсэн: Дэд_зөвлөх_Ponie | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 3
0  
3 xOduF Xbk bJXi   (2013-10-24 7:28 PM) [Entry]
http://flobots.com/files/#10849 how to order tramadol - tramadol vs toradol


Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz