Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Зургаадүгээр cap » 13 » Дэлхийн 10 шилдэг хүүхэлдэйн кино
7:15 PM
Дэлхийн 10 шилдэг хүүхэлдэйн кино
1.Tom & Jerry

Бидний одоо ч үзэх дуртай кинонуудын тоонд зүй ёсоор ордог Том Жерри 2 бол бүх цаг үеийн хамгийн шилдэг кино. Амьдрал дээр ч өрсөлддөг муур хулгана 2-н хөгжилтэй түүхүүд, сайн нь муугаа хэрхэн дийлж байгааг хөгжилтэй байдлаар харуулсан энэ цуврал хүүхэд бүрт таалагддаг. Статистик үзүүлэлтээр дэлхий дээрх хүүхэлдэйн кинонууд дотроос хамгийн их давтамжтай үзсэн киногоор хүртэл тодорч байжээ. Та бүхэнд дэлхийн шилдэг 10 хүүхэлдэйг танилцуулж байна


10. Animaniacs:


Animaniac бол хөгжилтэй, хүнд ухаан бэлэглэх гайхалтай хүүхэлтэй бөгөөд бүх насны хүмүүсийн үзэх дуртай кинонуудын нэгд зүй ёсоор ордог. Киноны ихэнх дүрүүд нь Warner Brother’s кино компанын өмнөх бүтээлүүдээс сэдэвлэгдэн хийгдсэн. 1993 онд хамгийн анх удаа эфирээр цацагдаж байсан бөгөөд киног сонирхох хүний тоо жил өнгөрөх тусам нэмэгдэж байсан юм.


9. Futurama:

Шинжлэх ухааны зохиомжит энэхүү хүүхэлдэйн бүх зүйлсийг маш нарийн хийсэн гэдэг утгаараа алдартай байдаг. Бүлэг бүр нь бидний өдөр бүрийн үздэг цувралуудаас нилээдгүй өөр бөгөөд инээдмийн хошин байдлыг нэмж өгсөн нь энэхүү хүүхэлдэйг бүх цаг үеийн хамгийн алдартай хүүхэлдэй болтол нь явуулж чадсан юм.


8. Spongebob SquarePants

Энэхүү хүүхэлдэйн цуврал кино нь хүүхэлдэй үзэгч залуучуудын дунд нилээдгүй алдартай. Spongebob дөрвөлжин өмдөтын хачирхалтай найзуудын тухай өгүүлэх энэхүү хүүхэлдэйн нь хамгийн богино хугацаанд маш их амжилтыг олж чадсан кино юм.


7. Beavis and Butthead:

Энэхүү хүүхэлдэй нь өөрийн гэсэн өвөрмөц хошигнолоороо алдартай. Beavis Butthead гэх 2 гол дүр нь хөгжилтэй байдлыг тод илрэлүүд бөгөөд бүхэлдээ кино энэ хоёрын тухай өгүүлнэ. Өнгөрсөн бүх хугацаанд бүтээгдсэн хүүхэлдэйнүүдээс ялгагдах энэхүү киног нэг үзсэн хүн мартдаггүй гэдэг.


6. South Park:

1997 онд хамгийн анх цацагдаж байсан энэхүү кино бүх цаг үеийн хамгийн шилдэг кино болтлоо алдартай болж чадсан юм. Ялангуяа насанд хүрэгчдийн дунд. Ер бусын хошин байдал, өвөрмөц сонирхолтой график нь ямар ч хүний сонирхлыг татдаг.


5. Цахиур чулууныхан


Joseph Barbara-н аугаа бүтээлүүдийн нэг болох Цахиур чулууныхан хүүхэлдэйн кино нь чулуун зэвсгийн үеийн үйл явдлыг харуулж чадсан цорын ганц кино юм. Ер нь энэ хүүхэлдэйг мэдэхгүй хүн гэж байхгүй байх. Эдэлж хэрэглэж байгаа зүйлс, амьдарч байгаа газар гээд л бүх зүйлсийг чулуугаар хийснээс гадна хөгжилтэй хөөрхөн гол дүрүүд нь киног улам сонирхолтой болгодог.


4. King of the hill:

Энэ бол бүх цаг үеийн хамгийн бодитой хийсэн киноны нэг. Бодит байдал дээрх хошигнолуудыг өвөрмөцөөр харуулсан энэхүү кино нь 1997 онд гарч эхэлсэн бөгөөд 13 жилийн дараа буюу 2010 оны 5 сард дууссан юм. Нийт 14 улирал гарсан гэсэн үг. Магадгүй түүхэн дэхь хамгийн шилдэг ТВ-н шоу байж болох юм.


3. Looney Tunes

Энэ хүүхэлдэйг мэдэхгүй хүн гэж байхгүй байх. Хүүхэд байхад бараг л залхтал гардаг байсан энэхүү кино нь дэлхий даяар нилээдгүй алдартай. Киноны дүр бүр нь өөрийн гэсэн онцлогтойгоор хийгдсэн энэхүү хүүхэлдэйний анги бүр нь хэний ч санаанд оромгүй үйл явдалтай байдаг.


2. Simpsons:

Үүний тухай тайлбарлах нь илүүц байх. Хүн бүхэн бүх цаг үеийн хамгийн алдартай хүүхэлдэй гэдэгтэй маргахгүй бөгөөд дэлхий нийтээр маш их шуугианыг тарьж байсан алдартай кино юм
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 4240 | Нийтэлсэн: Зөвлөх_Мандуул | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 3
0  
3 хүслэн   (2014-03-09 7:34 PM) [Entry]
Энэ хүүрэлдэйн киног мэдэхгүй байна шал тэнэг санагдчихлааккккккккккккк


Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz