Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 18 » Yahoo мессенжэрийн нууц үг солих
11:55 AM Yahoo мессенжэрийн нууц үг солих |
Мессенжэрийн тань нууц үгийг хэн нэгэн хэрэг дуртай этгээд мэдчихсэн байгаа юм биш биз. Тэгээд солье гэхээр сольж мэдэхгүй байна уу? Тэгвэл энэхүү зөвөлгөө танд тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
1. Мессенжэрээ нээгээд аватар (зураг) дээрээ дараад гарч ирэх жижигхэн цонхноос "Account Info" гэснийг сонгоно. Эсвэл мессенжэр гэсэн цэснээс "My Account Info"-г сонгосон ч болно. Сонгосны дараа гарч ирэх цонход одоогийн ашигладаг нууц үгээ хийгээрэй. 2. Ингээд та өөрийн мессенжэрийнхээ мэдээллийн хэсэг рүү орж байгаа юм. Эндээс Sign-In and Security хэсгээс Change Your Password гэснийг сонгоно.
3. Гарч ирэх шинэ цонхонд одоо ашиглаж байгаа нууц үг болон шинэ нууц үгээ оруулан save дарна. Зурагнаас сайн харна уу! 4. Ингээд таны нууц үг солигдож байгаа юм. Continue буюу үргэлжлүүлэх гэдэг дээр дараарай. Танд амжилт хүсье.
|
Ангилал: Зөвөлгөө |
Үзсэн: 1756 |
Нийтэлсэн: Нарийн_бичиг_Zeva
| Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 3 | |
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|
|