Уншигчийнхаа хүсэлтээр та бүхэндээ Messenger-тэй холбоотой гарч болох
асуудлууд түүнийг хэрхэн шийдэх талаар нийтлэлийг хүргэж байна. Асуудал №1
Yahoo Messenger-т инсталл хийгдсэний дараа ажиллуулах товчийг дарахад Could not load the DLL library C:/WINDOWS/kernel32.dll. гэсэн алдаа заах:
Хариулт:
Kernel32.dll file нь Windows 95,98-н динамик линк файл юм.
Энэхүү файл нь санах ойн менежмент хяналт тавидаг жишээ нь: оролт
гаралтын үйлдлүүд, болон тархалт гэх мэт. Windows-аа асаахад
Kernel32.dll санах ойн хэмжээг хянаж, ингэснээр тодорхой нэг програм
бусад програмын санах ойн хэмжээнд нөлөөлдөггүй.
Түүнчлэн malmare, вирусууд нь ямар ч нэртэй файл хэлбэрээр байж болно.
Тэгэхээр та файлуудын процесс явагдах дискэн дэхь байрлалыг шалгах
хэрэгтэй. Хэрвээ Microsoft бус .ехе файл C:\Windows эсвэл
C:\Windows\System32 хавтасд байвал аюултай вирус, trojan, spyware
компьютерт тань байна гэсэн үг юм.
Kernel32.dll file нь үндсэн wimdows програмд хэрэглэгддэг линк фйал гэж
дээр хэлсэн. Энэ нь вирус болон бусад аюулд хамгийн их өртдөг файл юм.
Вирус энэ файлд илэрсэн тохиолдолд вирусын эсрэг програм арилгах гэж
оролдох бөгөөд хэрэв вирус бүхэл бүтэн файлд өөрийгөө кодлон оруулсан
бол вирусын эсрэг програм ачааллаж дийлэхгүй вирусыг үлдэхээс өөр
аргагүй болдог.
Энэ нь хамгийн нийтлэг алдаа байдаг. Гэхдээ санаа зовох хэрэггүй мөн
өөр олон төрлийг зүйлс тохиолдсон байж болох талтай. Файлыг та
санамсаргүй арилгасан эсвэл хэрэглээ нь ч арилгасан байж болно. Одоо
харин хэрхэн шийдэх шийдлийг хэлье.
Алхам 1.
Start цэснээс хайлтын хэрэглүүрийг буюу search дээр бүх файл
болон хавтаснаас kernel32.dll файлд хайлт хий. Start>Search>All
files and Foldres> kernel32.dll>search
Алхам 2.
Ингээд хайлтын үр дүн гарч ирэхэд гарч ирсэн файлаа copy буюу
хуулалт хийн дараа нь "Мy computer" > С:>"Windows" байрлалд paste
хийнэ. Ингээд л асуудал шийдэгдсэн байх ёстой.
Та бүхэндээ ер нь аюулгүй байдлыг хангах үүднээс үнэгүй байдаг
програмыг татаж авч хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр нь таны файлыг
вирус өөрчлөхөөс сэргийлж чадна.
adaware- http://www.download.com/Ad-Aware-2007/30...
spybot- http://www.download.com/Spybot-Search-De...
superantispyware- http://www.download.com/SUPERAntiSpyware...
Асуудал №2
Yahoo Messenger тасралтгүй гарч ирж, өөр бусад програмын үйл
ажиллагаанд нөлөөлөх. Хаах буюу х'-лэх багасгах зэрэг нөлөөлөхгүй
үргэлжлэн гарч ирэх
Хариулт:
Боломжтой байж болох асуудал бол Yahoo messenger-н удирдлагын файлд
гэмтэл үүссэн байх юм. Энэ тохиолдолд асуудлыг шийдвэрлэхийн тулд С:
драйвер дахь Messenger-н удирдагын файлыг гараар устгаж дахин шинээр
messenger-ээ суулгах хэрэгтэй.
Удирдлагын файлыг устгах нь:
Yahoo ажиллаж байвал бүх хэрэглээгээ бүгдийг нь хааж өг.
Internet Explorer дахь цонхнуудыг мөн хаах нь найдвартай. "My
Computer"> "C:" drive> Program Files\Yahoo! гэсэн дараалалаар
орно. Yahoo гэсэн хавтсан дээр гарынхаа устгах товчийг дар.
Дахин инсталлдах:
Yahoo Вебсайтаар орж http://messenger.yahoo.com/ download буюу татаж авах товчийг дар.
Ингээд инсталл дууссан бичиг гарч ирмэгц татагдсан yahoo-гаа хааж, "My
Computer" дээрээ давхар даран орж, C:\Program
Files\Yahoo!\Messenger\Profiles дарааллаар ор. Profile хавтас таны бүрэн
Мессеж архивийг хадгалж байдаг. Үүнийг өөр компьютер дээр харахыг
хүсвэл дээрхитэй адил байрлалд хуулах хэрэгтэй.
Асуудал №3
Хэдийгээр онлайн байгаа ч гэсэн хоёр өөр газраас msn-ээр харилцаж байгаа хоёр хүний нэгнийх нь текст гарахгүй байна.
Тэгэхээр харилцаж байгаа хүндээ энэхүү нийтлэлийг линк болгон
явуулаарай. Юун түрүүнд msn хаягаасаа sign out хийж дахин ID хаягаараа
нэвтэрч үзээрэй. Ингээд текст гарч ирэхгүй байвал компьютераа дахин
утрааж асаагаад үз. Асуудал шийдэгдэхгүй байгаа бол Internet Explorer
дахь текст бичих хэрэглээг идэвхигүй болгосон байх магадлалтай.
Текстийн хэрэглээг идэвхижүүлэхийн тулд:
Internet Explorer>"Tools">"Internet Options." сонгож дараа нь "Security" сонголтыг хийнэ.
Интернэтийн тэмдэгт дээр тохируулан "Custom Level" сонголтын товчийг ол.
Доорх зүйлсүүдийг идэвхижүүлээрэй.
* Active scripting
* Allow paste operations via script
* Scripting of Java applets are all enabled
Одоо ОК товчоо дарна. Одоо ингээд харилцах цонхоо нээж үзээрэй. Текст тань гарч ирэх болно.
Хэрэв дээрх алхмыг хийгээд текст гарч ирэхгүй байгаа бол: Алхам 1.
Start цэснээс Run-г сонгож regsvr32 jscript.dll гэснийг copy, paste хийн хуулан ОК товчийг дараарай. Алхам 2.
Мөн Start цэснээс Run-г сонгож regsvr32 vbscript.dll гэснийг copy, paste хийн хуулан ОК товчийг дараарай.
Талархал: Хэрэглэгч уншигчидадаа юу түрүүнд tsahim.net сонгон
хэрэглэдэгт талархал илэрхийлье. Мөн сүүлийн алхмыг санал болгосон
зочиндоо тусгайлан талархал илэрхийлж байна. Та бүхний санал хүсэлт,
дэмжлэг бидэнд хамгийн чухал байх болно.
Эх сурвалж http://www.tsahim.net
|