Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 28 » Супер компьютер
12:03 PM
Супер компьютер
Супер компьютер гэдэг нэр томьёо нь тухайн цаг үедээ хамгийн єндєр хурдыг үзүүлж, хамгийн бага хугацаанд хамгийн их багтаамжтай, үр дүнтэй ажиллаж чаддаг тооцоолох машиныг хэлж байгаа юм. Ер нь бол сүүлийн 100 жилээс эхлээд супер компьютерууд л дэлхийн хєгжлийг урагш нь татаж авч явах болсон гэхэд нэг их буруудахгүй юм. 1929 онд "Нью-Йорк World” сонин IBM корпорацийн Колумби Их Сургуульд зориулж бүтээсэн Tabulator-ын тухай єгүүлэхийн тулд Супер Компьютер хэмээх нэр томьёог анх хэрэглэсэн гэдэг.
Үйлдвэрлэлийн товч түүх
Ер нь бол албан ёсоор хамгийн анх Control Data Corporation-ы (CDC) Seymour Cray бүтээснээр 1960-аад онд л олонд танигдаж эхэлсэн гэдэг. Түүнээс хойш Cray компаниа 1970-аад онд орхих хүртэл түүний компьютер зах зээлийг тэргүүлсэн юм. Cray компаниа орхиж оронд нь єєрийн Cray Research хэмээх хувийн компанийг байгуулжээ. 1985-1990 он хүртэл Cray-ийн компани супер компьютерийг зах зээлийг бүхэлд нь атгаж, тэргүүлж байлаа. Гэвч тэр үедээ л супер болохоос одоо бол инээдтэй зүйл шүү дээ. Тэгээд ч Cray єєрєє хэзээ ч "супер” гэдэг үгийг хэрэглэж байгаагүй юм. Зүгээр л "компьютер” гэж нэрлэдэг байлаа. 1980-аад оноос компьютерийн зах зээл асар єргєжин олон тооны жижиг єрсєлдєгчид гарч ирсэн байна. Тэдгээр єрсєлдєгчид супер компьютер хийхийн сацуу жирийн хэрэглээний компьютерийн зах зээлд давхар єрсєлдєж байсан юм. Харамсалтай нь 1990-ээд оны үед ихэнх нь алга болсон байлаа.
Харин єнєєдєр бол супер компьютер үйлдвэрлэдэг тусгай компани гэж бараг байхгүй болжээ. Хуучны аваргууд болох IBM, HP зэрэг корпорациуд л тусгай загваруудыг үйлдвэрлэн єрсєлдєж байна. Яагаад гэвэл супер компьютер нь асар их зардлаар бүтдэг тул зүгээр нэг компани энэ салбарт удаан оршин тогтноход хүндрэлтэй юм. Тэгээд ч 80, 90-ээд онуудад хүчийг авч байсан жижиг компаниуд бүгд эдгээр томчуудад нэгэнт худалдагдан нэгдэн оржээ. Манай алдарт Cray Inc ч гэсэн ялгаагүй. Тэдний хуримтлуулсан хур их туршлагыг ашиглан IBM мэтийн аваргууд тун амжилттай ажиллаж байгааг бид мэднэ.
Ер нь "супер компьютер” гэдэг хэллэг нь нилээд хийсвэр гэдгийг анхааруулъя. Єчигдєр супер байсан компьютерийг єнєєдєр жаалхүү халаасандаа хийчхээд явж байгаа бол єнєєдєр супер байгаа компьютеруудыг бидний хүүхдүүд зүгээр л хичээлдээ хэрэглэх болно. Жишээ нь CDC-ийн дээр үеийн машинууд нь тэр үедээ үнэхээр супер процессор бүхий супер компьютер байсныг хүлээн зєвшєєрєх хэрэгтэй. 1970-аад оны үед ихэнх супер компьютерууд нь вектор процессортой байлаа. Єрсєлдєгч болж гарч ирсэн компаниуд ийм процессорыг хямд аргаар үйлдвэрлэх технологийн нууцыг мэдэж аваад єрсєлдєх гол аргаа болгодог байсан юм. Тэгвэл 1980-аад оны эхэн болон дундаас эхлэн вектор процессорын тоо нь багасаж, хүчин чадал нь сайжирч байлаа. Бас паралель зарчмаар ажилладаг болсон бєгєєд ихэнхдээ л 4-16 ширхэг процессор байдаг байв. Тэгвэл 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр вектор процессорууд маань мянга мянган жирийн процесоруудаас бүтэх асар том цуглуулга болж эхэлсэн. Єєрєєр хэлбэл олон мянган энгийн процессоруудыг нийлүүлэн хүчийг нь нэгтгэнэ гэсэн үг.
Харин єнєєдєр бол комбинаци зохиож супер компьютерийг бий болгодог болсон. Бидний хэрэглэдэг жирийн PowerPC, Itanium, x86-64 гэх мэтийн микропроцессорыг ашиглан сервер маягийн супер компьютерийг бүтээж байна. Гол нь тэдгээр мянга мянган процессорыг хэрхэн үр дүнтэй холбож, хүч чадлыг нийлүүлэх вэ гэдэгт л гол асуудал байгаа юм.
Програмын багажууд
Супер компьютерийг програмын аргаар бий болгож болдог. Маш олон жирийн компьютер болон серверийг сүлжээнд холбон тэдгээрийн хүчийг нэгтгэнэ гэсэн үг. Beowulf, openMosix гэх мэт нээлттэй эх бүхий програмууд, MPI, PVM гэх мэтийн API-нууд бий. ZeroConf гэсэн технологи нь Ad hoc маягийн компьютер кластерийг бүтээж чадна.
ЕРЄНХИЙ ХЭРЭГЛЭЭ
Ер нь хаана асар том єгєгдлүүд дээр боловсруулалт, тооцоолол хийх шаардлагатай байна, тэнд л супер компьютер шаардлагатай нь ойлгомжтой. Жишээ нь цємийн физик, цаг агаарын судалгаа, дэлхийн байгаль орчны нєлєє, дэлхийн дулаарал, молекулын тєвшний загварууд, физикийн загварчлал (онгоцонд салхи ямар нєлєє үзүүлэх, цємийн зэвсгийн туршилт), нийгмийн тєрєл бүрийн судалгааг дурдаж болно. Дэлхийн томоохон их сургуулиуд, цэргийн судалгааны тєвүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд супер компьютерийн гол хэрэглэгчид байдаг.Супер компьютерийн ертєнцєд тооцоолох чадал, тооцоолох багтаамж гэсэн 2 үзүүлэлт яригддаг. Эдгээр нь ялгаатай ойлголт юм. Тооцоолох чадал гэдэг нь хир их єгєгдлийг єгєгдсєн хугацаанд боловсруулж чадах вэ гэдгийг илтгэдэг. Ихэнхдээ л асуудлыг хичнээн хугацаанд боловсруулж үр дүнг гаргана гэж ойлгодог. Тооцоолох багтаамж гэдэг бол ашигт үйлийн коеффициент юм. Хир их зардал гаргаж ямар үр дүнг гаргаж байгааг илтгэнэ гэсэн үг. Хэрвээ маш олон бэрхшээл туулж, єчнєєн гацаа доголдол гарсны дараа нэг юм үр дүнг гаргадаг бол энэ үзүүлэлт маш муу байна.
Техник хангамж ба Програмын дизайн
Аль ч цаг үеийн суперкомпьютер нь тэр үеийнхээ жирийн процессоруудыг бодвол арай илүү хүчин чадалтай процессоруудыг ашигладаг бєгєєд хамгийн гол нь тэдгээрийг паралелиар хэрхэн үр дүнтэй зєв ажиллуулах вэ гэдэг дээр гол асуудал єрнєдєг. Олон процессорууд байвч томоохон ажлыг хуваан авч тооцоолж үр дүнг нэгтгэн гаргадаг. Санах ойн асуудал хамгийн хүнд байдаг. Хэрвээ нэг л буруу тооцоолох аваас үр дүн тэр чигтээ буруу болж уг машин хэнд ч хэрэггүй болж хувирна. Санах ойг зохицуулах нь аль ч компьютер дээр тийм ч амар асуудал биш юм. Процессор болгонд санах ой шаардлагатай нь тодорхой. Ер нь бол процессорын тєвшинд жирийн компьютер, супер компьютерийн хувьд айвхтар ялгаа байхгүй боловч санах ойн бүтцийн хувьд ихээхэн ялгаа бий. Бас I/O буюу Оролт/Гаралт нь асар том єгєгдлийг дамжуулахын тулд асар єндєр хүчин чадалтай, єргєн сувагтай байх ёстой болно.
Суперкомпьютертай холбогдолтой асуудлууд, технологиуд
  • Супер компьютер нь хамгийн єндєр хүчтэй процессорууд, бичил схемүүд ашигладаг тул аймшигтай их хална. Хэрвээ түүнийг тэр дор нь хєргєж байхгүй бол тэгээд л нам шатаад дуусах болно. Иймээс хєргєлтийн системийг хэрхэн зєв, сайн бүтээх вэ гэдэг нь суперкомпьютерийн томоохон бэрхшээлийн нэг юм. Хэт нүсэр хєргєлтийн систем нь асар их зардалтай бол муу нь машиныг хєргєж чадахгүйд хүрэх болно.
  • Суперкомпьютерийн эд ангиуд дотор дамжиж байгаа мэдээлэл нь хичнээн ч хурдан байлаа гэсэн "гэрлийн хурднаас” удаан байх нь ойлгомжтой. Иймээс олон метр эзэлсэн том машин нь мэдээлэл дамжуулахын тулд хамгийн багадаа наносекундыг арав хуваасантай тэнцүү хугацааг алдах болно. Иймээс кабелиудыг хамгийн бага байхаар тооцоолж машиныг бүтээдэг боловч паралелиар ажиллаж байгаа процессоруудыг ямар нэгэн кабелиар холбох нь гарцаагүй юм.
  • Супер компьютер нь асар их єгєгдлийг богино хугацаанд бий болгож боловсруулдаг болохыг та бид мэдэж авлаа. Тэгвэл тэр их єгєгдлийг үүсгэж машин руу оруулах, гарсан үр дүнг дүрслэх, хадгалах, зєєвєрлєх шаардлагатай болох нь дамжиггүй. Энэ нь бас л тийм ч амар ажил биш ажээ.
Супер компьютерт дараах технологиудыг ашигладаг:
  • Вектор боловсруулалт
  • Шингэн хєргєлтийн систем
  • Стандартын бус Санах Ойн систем
  • Зурвасан дискүүд (RAID)
  • Паралель файлын систем
YЙЛДЛИЙН СИСТЕМ
Єнєєдєр ашиглагдаж байгаа ихэнх суперкомпьютерууд нь Linux Эсвэл UNIX үйлдлийн системийг ашиглаж байгаа юм. Ийм үйлдлийн системүүдийн хэрэглэгчийн интерфэйс нь болхидуу боловч түүний програмчлах боломж, техник хангамжтайгаа зохицох чадвар нь маш сайн юм. Түүнчлэн Unix, Linux үйлдлийн системүүд нь үнэ тєлбєргүй байдаг тул супер компьютер хэрэглэгчдэд том олз болдог. Хэрвээ тєлбєр бүхий лицензтэй байх аваас олон сая доллар тєлєх хэрэгтэй болно.
ПРОГРАМЧЛАЛ
Паралель архитектур гэдэг бол бидний мэддэг энгийн хэрэглээнээс тэс єєр зүйл юм. Ийм архитектур бүхий техник хангамжийг бүрэн бүтэн үр дүнтэй ашиглахын тулд тусгай мэргэжилтнүүд хэрэг болно. Тэгээд ч тусгай технологи бүхий програмчлалын системийг ашигладаг. Жирийн аргаар програмаа бичих аваас паралель бүхий тэр гайхамшигт тєхєєрємжүүдийг ашиглаж чадахгүйд хүрнэ. Жишээ нь тусгай зориулалтын Fortran хэл нь C ба C++ хэлүүдийг бодвол илүү хурдтай ажиллаж чадах кодыг үүсгэж чадна. Иймээс For¬tran нь ерєнхийдєє шинжлэх ухааны судалгаанд єргєн хэрэглэгддэг хэл болсон юм.
ОРЧИН ҮЕИЙН СУПЕР КОМПЬЮТЕРУУДЫН БҮТЭЦ
2006 оны 11-р сард гаргасан судалгаагаар шилдэг 10 суперкомпьютерууд нь бүгдээрээ яг дээрх шиг бүтэцтэй байсан байна. Бүгд л MIMD олон процессор бүхий кластертай. Тэдний хоорондоо ялгагдах хамгийн гол шинж нь кластер дахь олон процессорууд, олон процессор дахь процессорын тоо, SIMD процессор дахь зэрэг хийх үйлдлийн тоо зэрэг л байлаа. Энд дурдагдсан зарим нэр томьёонууд нь бидэнд ойлгомжгүй санагдаж болох юм. Тайлбарлах шаардлагатай нь мэдээж:
  • Компьютер кластер гэдэг бол олон компьютеруудын цуглуулга юм. Компьютеруудын маш єндєр хурдтай кабелиар холбож, асар том сүлжээ үүсгэсэн байдаг. Компьютер болгон нь тусдаа үйлдлийн системтэй.
  • Олон процессорууд гэдэг нь компьютер юм. Нэг үйлдлийн системтэй боловч нэгээс олон хэд хэдэн процессортой. Үйлдлийн систем болон програм хангамж нь олон процессоруудаа удирдаж байдаг. Ийм үед хийгдэх үйлдлүүд нь Тэгш хэмт байдалтайгаар задарч процессоруудаар гүйцэтгэгдэнэ. Бас стандартын бус санах ойн технологи ашиглана.
  • SIMD процессор гэдэг нь нэгээс олон ижил даалгаврыг нэг цагт гүйцэтгэх чадвартай процессор юм. Энэ процессор нь хамгийн ерєнхий командлагчийн үүргийг гүйцэтгэнэ.
2006 оны 11-р сарын байдлаар дэлхий дээр албан ёсоор бүртгэгдсэн хамгийн хурдан компьютер нь Blue Gene/L гэдгийг бид мэддэг болсон. Энэ машин нь 65536 компьютер бүхий кластертай, компьютер болгон нь хос процессортой, процессор болгон нь 2 єгєгдлийн урсгалыг зэрэг боловсруулах чадалтай. Тэгвэл эсрэгээр Columbia хэмээх машин нь 20-хон компьютертай боловч нэг бүр нь 512 процессортой, процессор болгон нь бас адил хос урсгалтай юм. 2005 онд Моорын алдарт хуулиар одоогийн жирийн хэрэглээний компьютер нь 15 жилийн ємнєх супер компьютертай адил хүчин чадалтай болжээ. Бараг илүү ч гэж хэлж болно. Түүнчлэн хэмжээ дамжаа нь ч бас л хуулийн дагуу асар их багассан байна. Тэр үед зєвхєн эрдэм шинжилгээний байгууллагууд л асар их зардлаар бүтээж, хэрэглэж байсан супер компьютеруудыг єнєєдєр хэн дуртай нь худалдаж аваад ширээн дээрээ тавьчих боломжтой болжээ. Цаашид ч гэсэн хүчин чадал єсєхийн зэрэгцээ, хэмжээ нь багасдаг Моорын хууль үйлчилсээр л байх болно.
Тусгай зориулалтын суперкомпьютер
Тусгай зориулалтын супер компьютерууд нь зєвхєн тусгай зориулалтаар ашиглахаар анхнаасаа тєлєвлєгдєж зохион бүтээгдсэн байдаг. Єєрєєр хэлбэл зєвхєн тухайн асуудлыг л шийднэ гэсэн үг. Нэгэнт зориулалт нь тодорхой учраас програмчлалыг нь зохиогоод шууд чипэн дээр нь шарчихна. Дараа нь програмчлалыг солих боломжгүй гэсэн үг. Энэ нь тухайн машины үнэ цэнийг ихээхэн унагадаг боловч тухайн зориулалт нь асар єндєр ач холбогдолтой бол яая гэхэв. Ийм компьютерийг сансар огторгуй судлал, молекул, биотехнологи зэрэгт хэрэглэх нь бий.
Ингэж тусгайлан үйлдвэрлэх нь програмчилж болдог суперком-пьютерийг бодвол илүү хурдан ажилладгаараа л давуу юм. Тусгай зориулалтын энгийн нэг суперкомпьютер үр дүн гаргах байдлаараа олон зориулалтын супер-компьютераас хурдан ажиллах нь түгээмэл. Жишээ нь GRAPE-6 нь тухайн асуудлыг шийдэхдээ Earth Sim¬ulator хэмээх супермашинаас хурдан байсан юм. Тусгай зориулалтын суперкомпьютерийн жишээ:
  • Deep Blue: Шатар тоглох зориулалттай
  • Супер компьютерийн доторх зарим тусгай зориулалтын дэд машинууд
  • GRAPE: Сансар судлал болон молекулын бүтэц
  • Deep Crack: Үл мэдэгдэх код, цифрийн утга тайлагч
Суперкомпьютерийн хурдыг хэмжих нь
Суперкомпьютерийн хурдыг "Flops” (Floating Point Operations Per Second) гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Үүнийг Tera гэсэн угтвар үгтэй хослуулах нь түгээмэл. Ингэснээр "TFLOPS” болно доо. 1012 FLOPS нь 1 TeraFlops бєгєєд Peta гэвэл PFLOPS болох ба 1015 FLOPS-той тэнцэнэ. Асар том хэмжигдэхүүний тухай ярьж байгаа гэдгийг та гадарлаж байгаа биз ээ.
ШИЛДГYYД
1993 оноос хойш хурдтай суперкомпьютеруудыг дүгнэж байр эзлүүлэх болсон. Үүнээс ємнє байр эзлүүлэх аргагүй тийм цєєхєн байсан бол энэ үеэс хойш маш олон суперкомпьютерууд үйлдвэрлэгдэх болсон юм. 2007 оны 8-р сарын байдлаар IBM Blue Gene/L нь албан ёсоор хамгийн хурдан суперкомпьютер болоод байна. Харин бидний мэдэх болсон MDGRAPE-3 нь 2006 оны 6-р сард бүтээгдэж дууссан бєгєєд анх удаа PFLOPS хэмжигдэхүүнд хүрсэн юм. Даанч тэрээр тусгай зориулалтын суперкомпьютер тул энэхүү жагсаалтад албан ёсоор орох боломжгүй болж байна. IBM-ын алдарт Blue Gene/L. Энэ компьютер олон газар суурилагдсан. Түүний зорилго нь молекулын динамик симюлятор гэдгийг бид нэгэнт мэдэж авсан.
Онцгой тєрлийн суперкомпьютер
Яг Суперкомпьютер гэхэд хэцүү боловч тэрнэрхүү юм бас байна аа. Асар олон компьютеруудыг нийлүүлээд нэг зэрэг тооцоолол хийсэн жишээ туршилтууд байгаа юм. Жишээ нь 2007 оны 3-р сарын 27-нд BOINC хэмээх платформыг туршсан юм. Энэ тєсєл дээр сүлжээнд холбогдсон 1’797’000 гаруй компьютеруудыг ашиглан 530.7 TFLOPS чадал гаргасан билээ. Тэгвэл арай ємнє 2005 оны 3-р сарын 16-нд Folding@home хэмээх тєсєл нь 195 TFLOPS хүчийг бүртгэж авсан байдаг. Одоо ч гэсэн асар их хүч бүртгэгдэж л байдаг юм. Sony фирмийн PlayStation 3 тоглоомын консоль гарснаар бүр их хүч бүртгэгдэх болсон. Яагаад гэвэл ийм тоглуулагчтай хүмүүс дэлхий даяар сая сая байгаа бєгєєд тэд зэрэг нэг тооцоолол хийх тохиолдол гардаг юм. Жишээ нь энэ оны 4-р сарын хавьцаа хүчний харьцаа 600 TFLOPS хавьцаа байсан гэдгийг хєдєлшгүй тогтоосон.
Та бидний хамгийн их хэрэглэх дуртай Google хайлтын системийн тооцоолох хүч бас л суперкомпьютерийн хэмжээнд очдог. Түүний нийт тооцоолох чадал нь 126-316 TFLOPS-ын хооронд хэлбэлздэг. Дэлхий даяарх сая сая хүсэлтэд зєв хариулт єгєхийн тулд ийм их тооцоолох хүч шаардагддаг байна шүү дээ. Google-д нийт 450’000 сервер байдаг гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна. Ийм их учраас тэд үүнийгээ серверийн ферм гэж нэрлэдэг гээч.
ЦААШДЫН СУДАЛГАА БА ХЄГЖҮҮЛЭЛТ
2006 оны 9-р сарын 9-нд Америкийн Эрчим хүчний Яамны харьяа Үндэсний Цємийн Газар нь дараагийн үеийн суперкомпьютер бүтээлгэх болсон байна. Тэд энэ ажлаа хийлгэхээр IBM компанийг сонгосон бєгєєд одоо ажил ид үргэлжилж байна. Энэ нь дэлхийн анхны Cell Broadband Enginetm ашигласан суперкомпьютер болох юм. Түүний тооцоолох чадал секундэд 1000 триллион үйлдэл буюу 1 PFLOPS гэж ойлгож болно. Тэгвэл Энэтхэгт Dr.Karmarkar-ын удирдлага дор бас л 1 PFLOPS хүрсэн чадалтай суперкомпьютер бүтээх тєсєл хэрэгжиж эхлээд байгаа гэнэ. CDAC нь бас л 1 PFLOPS хүрсэн машиныг 2010 он гэхэд бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Cyclops64 гэсэн машиныг бас бүтээж байгаа сурагтай. Google-ийн серверт тохиргоо хийнэ гэдэг баргийн аавын хүүгийн хийх ажил биш гэдгийг та мэдэж авлаа.
СУПЕРКОМПЬЮТЕРИЙН ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ
Суперкомпьютерийн жагсаалт бидэнд ихээхэн сонирхолтой байж болох юм. Гэхдээ энд зєвхєн ерєнхий зориулалтын суперкомпьютеруудыг жагсаасан гэдгийг анхаараарай.
Он
Суперкомпьютер
Дээд хурд
Хаана байдаг
1942
Atanasoff–Berry Computer (ABC)
30 OPS
Iowa State University, Ames, Iowa, USA
TRE Heath Robinson
200 OPS
Bletchley Park
1944
Flowers Colossus
5 kOPS
Post Office Research Station, Dollis Hill
1946
UPenn ENIAC
100 kOPS
Aberdeen Proving Ground, Maryland, USA
1954
IBM NORC
67 kOPS
U.S. Naval Proving Ground, Dahlgren, Virginia, USA
1956
MIT TX-0
83 kOPS
Massachusetts Inst. of Technology, Lexington, Massachusetts, USA
1958
IBM AN/FSQ-7
400 kOPS
25 U.S. Air Force sites across the continental USA and 1 site in Canada (52 computers)
1960
UNIVAC LARC
250 kFLOPS
Lawrence Livermore National Laboratory, California, USA
1961
IBM 7030 "Stretch”
1.2 MFLOPS
Los Alamos National Laboratory, New Mexico, USA
1964
CDC 6600
3 MFLOPS
Lawrence Livermore National Laboratory, California, USA
1969
CDC 7600
36 MFLOPS
1974
CDC STAR-100
100 MFLOPS
1975
Burroughs ILLIAC IV
150 MFLOPS
NASA Ames Research Center, California, USA
1976
Cray-1
250 MFLOPS
Los Alamos National Laboratory, New Mexico, USA (80+ sold worldwide)
1981
CDC Cyber 205
400 MFLOPS
(numerous sites worldwide)
1983
Cray X-MP/4
941 MFLOPS
Los Alamos National Laboratory; Lawrence Livermore National Laboratory; Battelle; Boeing
1984
M-13
2.4 GFLOPS
Scientific Research Institute of Computer Complexes, Moscow, USSR
1985
Cray-2/8
3.9 GFLOPS
Lawrence Livermore National Laboratory, California, USA
1989
ETA10-G/8
10.3 GFLOPS
Florida State University, Florida, USA
1990
NEC SX-3/44R
23.2 GFLOPS
NEC Fuchu Plant, Fuchu, Japan
1993
Thinking Machines CM-5/1024
65.5 GFLOPS
Los Alamos National Laboratory; National Security Agency
Fujitsu Numerical Wind Tunnel
124.50 GFLOPS
National Aerospace Laboratory, Tokyo, Japan
Intel Paragon XP/S 140
143.40 GFLOPS
Sandia National Laboratories, New Mexico, USA
1994
Fujitsu Numerical Wind Tunnel
170.40 GFLOPS
National Aerospace Laboratory, Tokyo, Japan
1996
Hitachi SR2201/1024
220.4 GFLOPS
University of Tokyo, Japan
Hitachi/Tsukuba CP-PACS/2048
368.2 GFLOPS
Center for Computational Physics, University of Tsukuba, Tsukuba, Japan
1997
Intel ASCI Red/9152
1.338 TFLOPS
Sandia National Laboratories, New Mexico, USA
1999
Intel ASCI Red/9632
2.3796 TFLOPS
2000
IBM ASCI White
7.226 TFLOPS
Lawrence Livermore National Laboratory, California, USA
2002
NEC Earth Simulator
35.86 TFLOPS
Earth Simulator Center, Yokohama-shi, Japan
2004
IBM Blue Gene/L
70.72 TFLOPS
U.S. Department of Energy/IBM, USA
2005
IBM Blue Gene/L
136.8 TFLOPS
U.S. Department of Energy/U.S. National Nuclear Security Ad¬ministration, Lawrence Livermore National Laboratory, California, USA


Эх сурвалж http://www.kt.mn
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 2167 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 xecky   (2012-01-30 5:08 AM) [Entry]
proggrammin dizain gdgee sain bijihgvde


Нийт: 2
Зочин: 2
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz