Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 19 » Шилэн кабел гэж юу вэ?
2:41 PM
Шилэн кабел гэж юу вэ?

Англи хэл дээр Fiber Optic гэдэг бөгөөд монголчилбол Оптик Шөрмөс гэх юмуу даа. Үндсэндээ Шилэн Шөрмөс ч гэж болно. Энэхүү хүний үсний ширхэг шиг нарийхан шилэн шөрмөсийг олноор нь багцлаад нэг кабель болгосныг ШИЛЭН КАБЕЛЬ гэдэг байна.

 

Сигналыг гэрэл хэлбэрт оруулаад дамжуулдаг болохоор хурд нь гэрлийн хурд шиг л гэж ойлгож болно. Өнөөхөндөө эрдэмтдийн хэрэглэж байгаа хамгийн өндөр хурд бол гэрлийн хурд шүү дээ. Үүнээс цаашхи хурдыг гаргаж, хэрэглэж чадаагүй л байгаа. Түүнчлэн гэрэл хэлбэрт оруулсан болохоор алс хол зайд алдагдалгүйгээр дамжуулдаг нь түүний гайхамшиг юм.

Шөрмөсийг томруулдаг шилээр харвал голд нь цэвэр шилээр хийсэн цөм байна. Түүнийг тойроод гэрлийг ойлгох зориулалттай тусгай шилэн материал бүрхэнэ. Ингэснээр цөм доторх гэрэл гадагшлахгүйгээр зөвхөн цөм дотроо ойгоод л байх боломж бүрдэх юм. Мэдээж түүнийг гадуур хамгаалалтын пластик материалаар бүрсэн байна.

Эдгээр шөрмөсийг хэдэн зуугаар нь магадгүй хэдэн мянгаар нь багцлаад гадуур нь Jacket гэж нэрлэх хамгаалалтын бүрээсээр бүрсний дараа та бидний хэрэглэх ёстой Шилэн кабель бүрдэж байгаа юм.


Дан горимтой шөрмөс нь 9 микроны диаметртэй цөмтэй байх бөгөөд лазер гэрэл дамжуулдаг бол олон горимтой нь 62,5 микроны диаметртэй ба Хэт улаан туяаны гэрэл дамжуулдаг онцлогтой.


Шилэн кабель хэрхэн ажилладаг вэ?

Хэрвээ урт шулуун коридорт гар чийдэн тусгавал ямар ч асуудал алга. Гэрэл явсаар байгаад нөгөө талд хүрэх нь тодорхой. Гэтэл тахиралдсан коридорт асуудал үүснэ. Тэгвэл та гэрлийг нөгөө талд хүргэхийн тулд замд нь толь тавих хэрэгтэй болно шүү дээ. Гэтэл байдлыг бүр хүндрүүлж олон тийшээ мушгирсан хонгил гэж төсөөлье. Энд тэнд баахан толь тавьж байснаа сүүлдээ мэргэн арга олно. Энэ бол ханаа толиор хийх явдал юм. Хичнээн ч тахиралдлаа гэсэн гэрэл ойсоор байгаад очих газраа хүрнэ. Тэгэхээр та шилэн шөрмөс дотор юу болдгийг бараг мэдчихлээ шүү дээ.

Гол бүтэц болох цөм нь өөрөө шилээр хийгддэг тул элдэв соронзон орон, долгион зэрэг гаднын хүчлэлд өртөх нь бага, ер нь бол гадаад орчноос сайн хамгаалагдсан бүтэцтэй байдаг нь завшаантай хэрэг юм. Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгүйгээр өндөр хурдаар гэрлийн дохионы хэлбэрт дамжуулах боломжтой тул орчин үеийн сүлжээний дамжуулах систем, магистраль хэлхээнд өргөн ашиглахад тун тохиромжтой.


Метал болоод бусад материалаар хийсэн кабелиуд одоо ч гэсэн өргөн хэрэглэгдсээр л байгаа. Жишээ нь "МЦХ” ХХК-ийн зэс кабель, Кабелийн телевизийн цагаан зэргийг дурдаж болно. Эдэнтэй харьцуулбал шилэн кабель нь дараах онцлогтой.


-Зурвасны өргөн харьцуулшгүй их. Өөрөөр хэлбэл зэс утсаар дамжуулах хамгийн их мэдээлэл нь тодорхой төвшинд хүрээд зогсдог бол шилэн кабелиар дамжих мэдээллийг өнөөхөндөө хязгааргүй их гээд ойлгочиход болно. Ийм учраас л видео дүрсээ харж ярих гэх мэтийн шаардлагуудыг биелүүлэхэд шилэн кабель л гол үүрэг гүйцэтгэнэ. 108 инчийн асар том дэлгэц дээр нарийвчлал өндөртэй гарах аварга HD видео дүрсийг дамжуулахад шилэн кабелийн тун өчүүхэн хэсэг л ашиглагдана гээд бод доо.


-Илүү нимгэн, илүү тунгалаг. Шилэн шөрмөс тун нарийхан тул нийт утас хэтэрхий том биш байдаг.


-Тоон системтэй тул өгөгдөл алдагдах, хурд унах аюулгүй.


-Шил, гэрэл ашигладаг тул гаднын нөлөөлөлд автах нь бага. Жишээ нь халуун хүйтэн, соронзон гэх мэт.


Шилэн кабельд ганц сул тал байдаг нь түүнийг суурилуулахад өртөг зардал өндөртэй байдаг. Гэвч нэгэнт суурилуулчихсаны дараа хэрэглээд ирэхээр маш ашигтай болох бөгөөд улс орны хэмжээнд авч үзвэл түүнийг аль болох л эртхэн суурилуулаад хэрэглэж байх нь аль алиндаа өлзийтэй. Яагаад гэвэл түүний найдвартай, тогтвортой, өндөр хурдтай гэх мэт олон давуу талууд нь амьдралд тун чухал юм.


Монгол дахь шилэн кабель

Улс орон хэдий чинээ их шилэн кабелиар хэрүүлнэ төдий чинээ хөгжил нь түргэсдэг гэх юм. Энэ үнэн болов уу. Батлахын тулд бодит тоо баримтыг түшиглэх хэрэгтэй.

Жишээ нь бидний хамгийн ойрын жишээ авч болохуйц орон бол Япон болоод Өмнөд Солонгос юм. Тэд мэдээлэл дамжуулах гол сувгаараа Шилэн кабелийг нэгэнт сонгосон. Яагаад гэвэл хэрэглэгчид улам хурдан буюу супер бөгөөд найдвартай холболтыг хүсэх болсноор шилэн кабель гарцаагүй оновчтой шийдэл болоод байна. OECD-ийн өргөн зурвасын холболтын талаар гаргасан судалгаанд шилэн кабель тэргүүлэх зэрэгт очсоныг шууд баталсан юм. Тухайлбал Өмнөд Солонгосын 100 оршин суугчид дотор 8.4 ширхэг DSL холболт (телефон утасны шугам ашиглах), 10.5 ширхэг кабель телевизийн шугам ашиглах холболт оногдож байгаа бол 12.2 ширхэг хүн шилэн кабель ашигласан байна гээч. Өөрөөр хэлбэл шилэн кабелийн холболт нөгөө 2-оо гүйцсэн байна. Японд мөн ялгаагүй 100 айлд DSL 9.6, Cable 3.1, Шилэн Кабель 10.2 хувьтай байна. Харин манайхыг оруулаад бусад орнуудад DSL холболт нь хамаагүй өндөр хувьтай байгаа юм.


Үндсэндээ шилэн кабелийн улсад өгдөг өндөр ач холбогдлыг олж харсан Япон, Солонгос хоёр түрүүлж хөдөлсний ачаар иргэдийнхээ ихэнхийг шилэн кабелиар холбож дөнгөжээ. Үнэхээр гайхалтай. Одоо эдгээр улсуудын хөгжлийг гэрлийн хурдтай зүйрлэж болох юм. Гэтэл Америкад энэ харьцаа дөнгөж DSL 10.1, Cable 13.2, Fiber 0.9 байгаа нь харамсалтай. Мэдээж монголд бүр базаахгүй дүн гарна. 2007 оны сүүлээр гаргасан ойролцоо дүнгээр бол DSL 3.7, Шилэн кабель 1.2 гарч байх юм. Гэхдээ энэ нь бүх хүний тоонд хуваасан дүн гэдгийг анхаараарай. Шилэн кабелийн нэг үзүүрийг олон хүн хувааж хэрэглэдэг тул 100 айл тутамд гаргавал бүр жаахан тоо гарна.


Шилэн кабелийн Boom болсон тухай "Дэлхий бөөрөнхий биш” номоос уншиж болно. Угаасаа дэлхийг хавтгай болгоход гол үүрэг гүйцэтгэж байгаа дэд бүтэц нь шилэн кабель юм. Тухайн үед шилэн кабель байгуулах нь тун ашигтай гэсэн итгэл үнэмшил хүн бүхэнд төрсөн тул Америк тивийг бусад тивүүдтэй холбосон том том дэд бүтцүүдийг хайр найргүй босгож эхэлсэн бөгөөд энэхүү олноор байгуулагдсан бэлэн сүлжээг ашиглан Энэтхэг зэрэг орон Америк руу амжилттай Outsourcing хийж асар их мөнгө хийж байгааг та бид мэднэ.


Айл өрхүүд болон эцсийн хэрэглэгч шилэн кабелийн холболттой болсноор юу хожих вэ?

Танд өндөр хурдаар дамжих ёстой ямар л дижитал өгөгдөл байна, түүнийгээ дамжуулах бололцоотой болдог нь гайхамшигтай. Цухас дурдахад өндөр нягтралтай телевизийн дүрс, видео, интернэт холболт гээд л..

Ер нь кабелиар хамгийн сайн хангагдсан орон нь OECD-ийн дурдсанаар бол Дани бөгөөд тэдний 100 айл тутмын 36.7 нь кабельтай боловч 22.5 нь буюу ихэнх нь DSL юм. Ихэнх орнуудад шилэн кабель руу шилжүүлэхдээ хойрго хандах нь бий. Яагаад гэвэл шилэн кабель нь анхны өртөг зардал ихтэй тул хөрөнгө оруулалт нилээд шаардана. Иймээс монголд ч гэсэн "хамгийн тохиромжтой холболт бол DSL” гэсэн ойлголтыг иргэдэд суулгахыг Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид хичээдэг юм.


Холболт

Хэрвээ та боломжтой л бол ШИЛЭН КАБЕЛЬ сонгоорой. Ирж яваа цагийн дэлхийн хөгжлийг дагаад шилэн кабель нь өнөөдөр өгөгдөл дамжуулах гол суваг болжээ. Wimax гэх мэтийн агаарын долгион ашигласан холболтууд нь яг үнэндээ 100% найдвартай байж чадахгүй. Тэгээд ч олон янзын долгион холилдоод хурд унах, холболт тасрах гэх мэт бэрхшээл чамгүй гарна. Магадгүй хажууд өндөр байшин бариад өргөгч цамхаг байрлахад л холболтод нөлөөлнө. DSL нь хэдийгээр энгийн интернэт холболтод боломжийн боловч өндөр шаардлагыг хангаж чадахгүй. Та бид дүрсээ харах, асар их өгөгдөл дамжуулах тухай ярьж байна шүү дээ. Иймээс л шилэн кабелийн холболтыг сонгоорой гээд аминчлан захиад байгаа юм.

Шилэн кабелийг хэрхэн тавьдаг вэ?

Холболтоо хэрхэн сонгох вэ гэдэг нь айл өрхүүд автомашин сонгохдоо хэрхэн нухацтай ханддагтай адил амар зүйл биш юм. Яг үнэндээ өнөөдөр ч гэсэн зарим айлуудад шилэн кабелийн холболт авъя гэсэн ч техникийн нөхцөл бүрдээгүй байгаа нь харамсалтай. Улаанбаатарын хамгийн том сүлжээний архитектурыг Скайнэтворк компани эзэмшдэг. Магадгүй та шилэн кабелийн холболттой болохыг хүсэж байвал эднийд л хандахаас өөр аргагүй юм. Үнэндээ шилэн кабелийн томоохон сүлжээ байгуулах, архитектурыг гаргах нь нүсэр ажил билээ. Үүнийг ганц сар эсвэл нэг жилийн дотор байгуулж дөнгөхгүй. Урт удаан хугацааны нарийн төлөвлөгөөний дагуу явах ёстой. Түүнчлэн хэдэн жилийн өмнө МЦХ компаниас хүчээр салгасан Сүлжээ компани нь монголын аймаг сумд хоорогдын шилэн кабелийн сүлжээний ажиллагааг хариуцдаг байна.

Монголд юу саад болж байна?

Гол гол дэд бүтэц босгоход мундахгүй их саад байдаг шүү дээ. Бидний нүдэн дээрх зүйл бол Улаанбаатар хотын автозам юм. Замаар хичнээн олон машин явж хүмүүс ажил амьдралаа зохицуулдаг билээ? Гэтэл эсрэгээрээ зам хичнээн муу билээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм, бүү мэд. Уул нь автозамын газар гээд л том том байшинтай албан байгууллагууд зөндөө л байх юм.

Тэгвэл мэдээллийн технологийн гол дэд бүтэц болох шилэн кабель ямархуу байдалтай байна вэ? Бас л хүндрэлүүд тохиолдоод байгаа нь харамсалтай.


1. Сувагчлалын асуудал. Та бидний Траншейн гэж нэрлэдэг Сувгийн Худгийн нэг чухал үүрэг бол Шилэн болон бусад кабелиудыг татах явдал юм. Кабелийг газар доогуур татах нь агаараар татсанаас найдвартай гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч өнөөдөр Улаанбаатар хотын сувгууд дүүрч ачааллаа даахаа больжээ. Байгууллагууд өөрсдийн кабелийг татахын тулд яахаас ч буцахгүй болжээ. Гэтэл энэхүү сувгийг хариуцдаг, өргөтгөх, зохицуулах үүрэгтэй байгууллагууд юу бодож суудаг бол?!?


2. Шилэн кабелийн дэд бүтцийн асуудал. Манай улсад үндсэн сүлжээ эзэмшдэг байгууллагыг эцсийн үйлчилгээ үзүүлэхийг хориглодог. Тэр нь ч аргагүй зөв бөгөөд монополийг хазаарлах болон өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих чухал арга юм. Компани болгон үндсэн сүлжээ үүсгэж чадахгүй, тэгэх ч шаардлагагүй. Бүх Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид Скайнэтворк компани шиг шилэн кабелийн нарийн бүтэц бүхий цогц сүлжээг Улаанбаатар даяар давхар давхар тавина гээд төсөөлөөд үз дээ. Иймээс сүлжээг нь нэг компани үүсгэж ажиллагааг нь хариуцдаг бол бусад компаниуд уг сүлжээг ашиглан үйлчилгээгээ хүргэдэг байна.


Сүлжээг хэрхэн өргөтгөдөг вэ?

Тухайн компанийн дотоод асуудал мэт боловч үнэндээ та бидний хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой асуудал тул анхаарч байхад гэмгүй юм. Танай дүүрэгт, эсвэл танай орон сууцанд шилэн кабелийн үзүүр орсон уу? Та шинэ байр худалдан авахдаа шилэн кабельтай эсэхийг заавал нягтлаарай. Гэхдээ зарим орон сууц барьж байгаа компаниуд өөрсдөө толгой нь эргэчихсэн дотоод сүлжээний кабелийг (Шил биш!!) шилэн кабельтай мэтээр ярьж төөрөгддөг. Хамгийн аймшигтай нь тэд энэ талаар өөрсдөө юу ч мэддэггүй гээч. Хэрвээ танай байранд цэвэр шилэн кабелийн шөрмөс л ороогүй бол шилэн кабельтай биш гэж ойлгож болно.

Сүүлийн жилүүдэд интернэт сүлжээг жижиглэн дамлагчид гэж бий болсныг орон сууцанд амьдардаг хүмүүс мэддэг болсон. Тэд орцны үүдэн дээр хямдаар интернэт тавина гэсэн зар наах бөгөөд хэдэн байрны дунд нэг урсгал аваад түүнийгээ та бидэнд жижиглэн хувааж зардаг гэсэн үг л дээ. Та маш хямдаар интернэт холболт авах боловч тэр хирээр олон хуваасан маш чанаргүй үйлчилгээг хүртэнэ. Хагас цагт амжуулах ажлыг та удаан найдваргүй холболтоосоо болж бүтэн өдрийн турш ноцолдоно гээд бод доо. Ийм дамлагчдын ашигладаг гол холболт нь та бидний сайн мэдэх дотоод сүлжээний саарал кабель (UTP) шүү дээ. Улаан цагаан байрнаас байр руу агаараар татчихсан байдаг нь дэндүү бүдүүлэг хэрэг. Дотоодын сүлжээний кабелийг гадаа татдаггүй. Тэр тусмаа өвөл аймшигтай хүйтэрдэг, зун нь шатам халуун болдог манай оронд бүр найдваргүй. Түр зуурын мөнгө олох гэсэн аргацаасан үйлчилгээ л юм даа.


Эд өөрсдийнхөө үйлчилгээг шулуухан Шилэн кабелийн холболттой, Хамгийн найдвартай, Хамгийн хурдан, Хамгийн хямд гэх мэтээр сурталчилж явдаг нь үнэнд нийцэхгүй. Харамсалтай нь барилга барьж байгаа хүмүүс тэдний үгэнд итгэх дуртай байдаг нь чихэр шиг үг, хямд үнэ зэрэгт л болдог байх.


Туршлагатай барилгачид бол сүлжээний найдвартай байдлыг дээд зэргээр хангадаг компаниас жинхэнэ шилэн кабелийн шөрмөс оруулж оршин суугчдаа найдвартай сүлжээгээр хангадаг. Шилэн шөрмөс оруулах чадвартай компани өнөөдөртөө Скайнэтворк, Сүлжээ, Мобинэт, MCS зэрэг хэдхэн компани л байгаа. Гэхдээ эдгээрээс хамгийн өргөн сүлжээтэй, идэвхтэй ажилладаг нь Скайнэтворк юм.


Скайнэтворк сүлжээгээ тавихдаа тусгай төлөвлөгөөний дагуу ажилладаг. Мэдээж бусад нь ч гэсэн төлөвлөгөөтэй байх л даа. Гэхдээ Скайнэтворкийн сүлжээнүүд нь өнөөдөр Ring хэлбэр рүү орж эхэлсэн. Энэ бол сүлжээний найдвартай ажиллагаанд голлох хүчин зүйл юм. Ring гэдэг нь сүлжээнүүд битүү цикл үүсгэж байгааг хэлэх бөгөөд тань руу 2 замаар холболт очих боломжтой болно. Ингэснээр аль нэг тал тасарлаа гэхэд нөгөөх нь ажиллагааг хэвийн үргэлжлүүлсээр байх юм. Нөөц замтай боллоо гэсэн үг л дээ. Ийм Ring хэлбэр хичнээн олон болно та уг сүлжээний хэрэглэгч болсондоо бүр л баярлах болно.

Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1263 | Нийтэлсэн: Орлогч_захирал_Love | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 Br.hood hero   (2011-04-19 7:09 PM) [Entry]
:applause: :applause: :applause:


Нийт: 2
Зочин: 2
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz