Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 17 » SATA диск таньдаг XP boot CD бэлдэх нь
8:38 PM SATA диск таньдаг XP boot CD бэлдэх нь |
Хэрэгтэй зүйлс: 1. Windows XP суулгац CD. 2. NLite гэдэг үнэгүй програм. 3. Хоосон CD. 4. SATA driver. Юуны өмнө та өөрийн хатуу диск (hard disk drive)-нд зориулсан драиверыг хайж олж татаж аваад дискэн дээрээ задлах хэрэгтэй. Жишээ нь C:\SATA_driver гэсэн хавтсан дотор драиверын фаилуудaa задалж хуулж бэлдэнэ.
Бэлдэх явц: Nlite програмыг татаж аваад суулгана. Nlite ажиллуулахад Windows суулгац хаана байрлаж буйг танаас асуух болно. Windows суулгац CD-ээ CD уншигчдаа хийгээд, Nlite програмдаа сонгож өгнө.
Ингээд сануулга гарч ирэхэд ОК дараад компьютерын хатуу дискэн дээрээ хаана хуулахаа зааж өгнө. Мэдээж диск хангалттай зайтай байх шаардлагатай.
2 удаа next дарсны дараа дараах 4 сонголтоос сонголт хийнэ: Integrate, Remove, Setup, Create. Бид integration procedure сонголтыг сонгоно. Тэгээд Drivers товчийг дараад next дарж үргэлжлүүлнэ.
Дараагийн цэстэй цонхонд, доошоо нээгдэх цэснээс Insert and select multiple drive folder сонголтыг сонгоно. Энэ сонголт нь урьд нь татаж задалж бэлдсэн SATA driver-ын байрлалыг сонгуулна. Жишээнд авснаар бол C:\SATA_driver. Сонгоод next товчийг дарна.
Ингээд та сонгож болох драиверуудын сонголтыг (зарим тохиолдолд нэгээс илүү ч байж болно) эсвэл нэг л драиверын сонголтыг харах болно. Драивераа сонгоод next. Програм драивер нэгтгэх үйл ажиллагааг эхлэх зөвшөөрөл асуухад Yes гэж сонгоод драиверыг нэгтгэх үйлдэл дуустал хүлээнэ.
(Зураг дээр дарж томруулж үзээрэй)
Үүний дараа нэгтгэсэн суулгацаа ISO image болгон бэлдэх үйлдэл эхэлнэ. Nlite програмаа дахин нээгээд дээрх суулгацынхаа хаана байгааг зааж өгөөд next. "Last session" сонгоод дахин next товчийг дарна. Одоо сонголтуудаас Bootable ISO гэдгийг сонгоод next. Дараагийн цонхонд Mode: "Create Image" гэж тохируулаад Make ISO товчийг дарна. ISO фаилаа хаана үүсгэхээ зааж өгнө. Ингээд ISO image бэлэн болсон бол одоо хоосон CD дээр өөрийн дуртай CD шарагч програмаа ашиглаад ч юм уу дискэн дээрээ шараарай.
Ингээд шинэхэн SATA driver таньдаг Windows суулгац CD тань бэлэн боллоо.
Мэдээллийн эх сурвалж: http://news.softpedia.com/news/Install-Windows-XP-On-SATA-Without-a-Floppy-F6-47807.shtml
Одоо тэгээд SATA таньдаг ХР дисктэй болсон юм чинь суулгах л үлдлээ Асуудал гарвал http://dusal.net/forum/viewtopic.php?p=12635#12635 хуудас руу хандаарай.
© www.Dusal.NeT Зохиогчийн эрхийн сануулга. Энэ мэдээллийг хуулбарлан олшруулах, тараах, хэвлэн нийтлэх нь нээлттэй бөгөөд зөвхөн та энэ сануулгыг арилгалгүй, өөрчлөлгүй хавсаргаарай!
|
Ангилал: Хичээл |
Үзсэн: 1117 |
Нийтэлсэн: Дадлагчигч
| Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 1 | |
0 1
Лхагва (2011-04-18 12:57 PM)
[ Entry]
gaiguil yum bn xp boor cd beldeh hicheeliig taviad ogooch dusal.net b.sanaar bishhuuuuuu nero 10 deer beldvel sain bn shuu admin Gazer linkuude sain shalgaj oruularai good luck tuslay.tk
|
Нийт: 10 Зочин: 10 Гишүүн: 0 |
|
|