Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 24 » PowerPoint програмын vндсэн ойлголтууд
6:28 PM
PowerPoint програмын vндсэн ойлголтууд

PowerPoint програмын vндсэн ойлголтууд

Microsoft Powerpoint программ нь Windows-ын орчны илтгэл бичих зориулалт бvхий программ юм. Энэхvv программ нь Microsoft Office иж бvрдлийн нэг бєгєєд энэхvv программыг ашиглан олон хvмvvс єєрийн ажил хэргийг бvтээсээр байгаа билээ. Та хэрэв энэ программын тухай мэдлэг тааруухан бол эндээс илїї ихийг мэдэж, сурна гэдэгт итгэлтэй байна.

Ингээд өнөөдрөөс энэ програмын хичээл эхлэж

байна. Бараг хүн бүр л мэддэг юм байналээ, харин сурч амжаагүй хүн

байвал хамтдаа сурцгаая...

Programuud Мэдээллийн технологийн салбарт ажилладаг хүн бүрийн анхаарлыг 2 бүтээгдэхүүн онцгой татаж байгааг та мэдэж байгаа байх. Сонирхолтой нь эдгээр нь хоёулаа нэг компанийн бүтээгдэхүүнүүд бөгөөд ихэвчлэн хосоороо явдаг бас дэлхий даяар тэр хоёрыг андахгүй гээд онцлох зүйл ихтэй билээ. Энэ бол Алдарт Microsoft корпорацийн бүтээгдэхүүн гэхээр танд бараг ойлгомжтой болоо биз дээ. Эхнийх нь мэдээж Windows Vista бол одоо та бидний нарийвчлан үзэх бүтээгдэхүүн нь алдарт Office багцын шинэ хувилбар болох 2007 юм. Office 2007 системийг 2007 оны 1-р сарын 30-нд албан ёсоор худалдаан гаргасан билээ. Гэвч аль хэдийн монголд ороод ирчихсэн хүмүүс хэрэглээд эхэлчихсэн байна.

Энэ удаагийн Office маш их өөрчлөгдөж, шинэчлэгдсэн нь хальт харахад л шууд мэдрэгдэх болно. Анх 1997 онд Office нь эхний хувилбараа гаргаснаасаа хойш 2000, XP, 2003 гэх мэтээр хувилбарууд гаргаж байсан боловч ялгаа нь тун бага байдаг байсан. Тэр тусмаа дээгүүр хэсэг бараг л хэвээрээ байсан бөгөөд яг хаанаа өөрчлөгдсөнийг хэрэглэгчид бараг анзаардаггүй гэхэд хилсдэхгүй. Харин одоо бол нилээд өөрчлөгдсөн байна. Энэ удаа бүгдээрээ Office 2007 системийг бүхэлд нь шинжээд, төгсгөл хэсэгт Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг програмуудыг тус тусад хэсэгхэн дүгнээд үзнэ ээ.

Хамгийн анх мэдрэгдэж байгаа гол өөрчлөлт бол түүний интерфэйс юм. Өөрөөр хэлбэл та бидний танил цонх, цэс зэрэг нь танигдахын аргагүй болжээ. Үүнийг хүмүүс 2 янзаар хүлээж авч байгаа бол КТ-ын хувьд сайн муу талтай гэж хэлэх байна. Муу тал нь Office дээр нэгэнт ажиллаад дасчихсан хэрэглэгчид түүний командуудыг дахин сурах шаардлага гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл таны нэгэнт хэрэглээд сурчихсан команд хаана байгааг та дахин сурна гэсэн үг. Хуучин байрандаа байхгүй тул ингэхээс өөр яах билээ. Уул нь таны ашиглаж сурсан бүх л командууд мэдээж байгаа боловч чухам хаана байгааг л олоход бэрхшээл учраад байгаа юм.

Харин одоо сайн талыг нь авч үзье. Та бидний тархинд гүн шингэсэн уламжлалт орог саарал өнгийн цэснүүд маань алга болжээ. Харин оронд нь орчин үеийн техник технологийн мэт харагдах "тууз” хэмээх ойлголт гарч ирж байна. Шинэ туузууд маань tab-уудын цувралууд бөгөөд командуудыг багц багцаар нь агуулна. Командуудыг энэ удаад ажиллагааны төстэй байдлаар багцуудад хуваасан байна.

Та туузуудаар миний мэддэг командууд хаана байна гэж эрэхийн сацуу танд шинэ өмнө нь хэзээ ч байгаагүй боломжийг санал болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл та өмнө нь хэзээ ч мэддэггүй байсан командуудаа энэхүү багцалсан туузын тусламжтайгаар олж харахын зэрэгцээ ашиглаж сурах болно. Энэ бол гайхалтай албадлага шүү. Уламжлалт цэсний технологи дээр хүмүүс өөрийн мэддэг хэдхэн командын хүрээнд эргэлдэн асар олон боломжуудыг огт мэдэхгүй олон он жилүүдийг өнгөрөөсөн нь Microsoft-ын хувьд харамсалтай санагдсан нь тодорхой. Судалгаа авахад дэлхий даяар Office-ийн нийт хэрэглэгчид түүний боломжийн өчүүхэн хувийг идэвхтэй ашигладаг нь харагдсан юм. Насаараа зөвхөн Word ашиглаж байгаа хэрнээ мөр дугаарлалт, хүрээ гэх мэт олон олон командуудыг огт мэдэхгүй байхад харамсахаас өөр яах билээ.

Шинэ Office маань та бидэнд Live Preview хэмээх боломжийг санал болгож байна. Энэ боломжийн талаар ганцхан жишээ татъя. Та гарчгаа сонгоод түүнийг өвөрмөц харагдуулах фонт хайж байгаа гэж бодъё. Текстээ сонгоод (харлуулаад-Select) фонтуудаа сонгох үед таны жинхэнэ текстийн фонт дагаад өөрчлөгдөнө. Гэхдээ та хүсэхгүй бол Cancel гээд гарахад л текст тань анхны хэвэндээ орох болно. Энэ нь олон фонт сольж тавьж үзэх ядаргаатай ажлаас таныг ангижруулах бөгөөд нэг сонголтоор олон фонтыг сонжих боломжийг олгоно. (Photoshop програм дээр ингэдэг шүү дээ)

Хэрвээ та байнга ашигладаг командуудаа туузан дотор байлгахыг хүсэхгүй байгаа бол дуртай товчоо Quick Lunch хэмээх багажийн хавтан дээр байрлуулж болно. Энэ нь туузын дээр эсвэл доор нь байрлах стандарт хавтан юм. Таныг байнга ашигладаг товчнуудаа энд байрлуулаг гэж энэ хавтанг гаргаж өгчээ

Office 2007 дээр бий болсон бас нэгэн томоохон өөрчлөлт бол XML-д суурилсан файл үүсгэх явдал юм. Чи одоо хуучин үүсгэдэг байсан өргөтгөлийн нэрэн дээрээ x үсэг залган хадгалж болох болжээ. Өөрөөр хэлбэл doc гэхийн оронд docx гэж хадгална гэсэн үг. Ингэж XML форматаар хадгалахын давуу талыг програмчлал сонирхдог бүх хүн шууд ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Хуучны Word-ын өөрийнх нь doc өргөтгөлийг ихэнх програмууд нээж чаддаггүй байсан. Энэ файл нь ямар форматтай болохыг хүмүүс мэдэх аргагүй байсан юм. Харин албан ёсоор худалдаж авч болох байсан бол одоо docx болгосноор хэн дуртай нь түүнийг нээх, засварлах боломжтой болжээ. Тэр тусмаа нээлттэй эх бүхий програм хөгжүүлдэг бүхэн үүнийг талархан хүлээн авах ёстой. Харин энэ форматын ганц сул тал нь түүнийг Of¬fice-ын хуучны хувилбарууд нь нээхдээ алдаа заадаг явдал юм. Харин Microsoft-оос энэ асуудлыг шийдэхийн тулд тусгай patch гаргаж байгаа гэсэн сайн мэдээ байна. Энэ patch-ыг суулгасан хэрэглэгчид Office XP эсвэл Office 2003 дээр XML файлыг чөлөөтэй нээж хаах юм гэсэн. Гэхдээ анхны удаа нээхийн өмнө 27MB-ын хэмжээтэй 2007 Office Compatibility Pack хэмээх програмыг татаж авч суулгах ёстой. Энэ Pack нь уг XML файлыг нээх бололцоог олгоно.

Одоо ингээд Office багцад багтдаг гол гол програмууд маань хэрхэн өөрчлөгдсөн тухай авч үзье. Бүх хүн энэ хэсгийг онцгой анхааран уншина гэдэгт эргэлзэхгүй байна.

Ангилал: Хичээл | Үзсэн: 7127 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 3.2/6
Нийт сэтгэгдэл: 3
0  
3 emaicapooda   (2013-03-07 10:29 PM) [Entry]
SEO


Нийт: 2
Зочин: 2
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz