Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Зургаадүгээр cap » 19 » Олуулаа хэрэглэгчдийн систем
10:07 PM
Олуулаа хэрэглэгчдийн систем
Personal Computer гэдэг нь хувь хүний хэрэглээнд зориулагдсан, ганц хүний хэрэгцээг хангах төдий боломжтой байдаг байлаа. Ийм байдлаар хөгжиж ирсэн бол одоо персонал компьютерийн хүчин чадал нь технологийн дэвшлээр дэлгэр боломж бүхий арвин нөөцийг амлахуйц болтлоо нэмэгджээ. Тооцоолох техник бүрийг компьютер гэж тоолоод байвал компьютер гэдэг техникийг зориулалт, хүчин чадал, овор, дүрс зэргээр нь хэд ч гэж, юу ч гэж ангилаад байж болдог. Олон төрлийн компьютеруудаас би desktop хэлбэрийн, personal зориулалттай, монголчуудад PC гэж нэрлэгддэг компьютерийг сонгож, түүнийг олуулаа хэрхэн зэрэг хэрэглэж болдог болгосон болон одоогийн байдлаар ямар бэрхшээл үүсч байгаа тухай онцгойлон тайлбарлая.

"N Computing" гэсэн үг байдаг. NComputing гэж бичээд байгаа. Үүнийг 2006 онд америкийн NComputing компани өөрийн бүтээгдэхүүндээ нэр болгон өгч эдүгээ дэлхийд брэнд болгон мандуулж байна. NComputing гэдэг төхөөрөмж нь 1 PC-г олон хэрэглэгч ашиглах боломжтой болгодог. Одоогийн байдлаар X, L, U гэсэн 3 ангилал бүхий 9 бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байгаагаас X300 бүтээгдэхүүнийг тусд нь анхаарч байдаг.

Хямд үнэтэй, өндөр үзүүлэлттэй компьютер зах зээл дээр борлуулагдаж байгаа өнөө үед компьютерийн хүчин чадал гүйцэд ашиглагдахгүй байх нь элбэг тохиолддог. Цөөн тооны тусгай мэргэжлийн ажилчдыг эс тооцвол ихэнх хүмүүс компьютерийнхээ хүчин чадлын тал хувийг ч бүрэн ашигладаггүй. Нэг компьютерийг хэд хэдэн хэрэглэгч зэрэг ашигласнаар компьютерийн үр дүнтэй хэрэглээг нэмэгдүүлж, зардлыг бууруулах олон талын ашигтай.

Өнөөдөр хүн болгон супер компьютер хэрэглэхийг хүсдэг болсон. Тэгвэл 1 супер компьютерийг 30 хүн зэрэг хэрэглэх боломж олдож байна. Мэдээж энэхүү боломжийг эдлэхийн тулд танд Xtenda олуулаа хэрэглэгчдийн систем хэрэгтэй. NComputing гэдэг нь нэг компьютер дээр олон хэрэглэгч зэрэг ажиллуулах салаалагч төхөөрөмж юм. NComputing гэдэг төхөөрөмжийг ашиглахын тулд нэмэлтээр танд ердөө л PS/2 гар болон хулгана, дэлгэц, стандарт CAT 5e эсвэл CAT6 кабел байхад хангалттай.

Xtenda L230/L130

Энэ нь свич ашиглан нэг компьютерийг олон хэрэглэгч нэгэн зэрэг ашиглах боломжтой болгох олон хэрэглэгчийн систем юм.

NComputing U170

Энэ загвар нь компьютер руу ердийн USB 2.0 холболтоор холбогдож, vSpace программын тусламжтайгаар компьютерийг хэд хэдэн хэрэглэгч зэрэг ашиглах боломжийг бий болгодог байна. Ердөө 2 Ватт эрчим хүчээр ажиллах ба үүнийгээ USB-ээрээ дамжуулаад авдаг учир нэмэлт адаптер залгахгүй. 

NComputing X550

Энэ нь таны компьтерт 5 ширхэг RJ45 оролт бүхий 2 ширхэг PCI кард суулгана. Ингээд та 10 ширхэг оролтонд 10 ширхэг Multi Box (салаалагч төхөөрөмж) залгана. Энэхүү Multi Box-уудад дэлгэц, гар, хулгана зэргийг залгаснаар таны компьютерийг 11 хүн зэрэг ашиглах боломжтой болж байгаа юм.

Энэ багцад нэг PCI card, XD2 холболтын төхөөрөмж, vSpace виртуаль компьютерийн програм хангамж багтдаг. Өмнө нь иймэрхүү холболт дуу дүрсний асуудлыг үүсгэдэг байсан бол Х550 загварын хувьд эдгээр асуудал бүрэн шийдэгдсэн байна. Стандарт чанга яригчны порт нь (3.5 millimeter) хэвийн стерео гаралттай. Түүнээс гадна дэлгэцийн 16-бит өнгийн, 60 hertz refresh rate бүхий 1280x1024 (standart) болон 1440х900 (widescreen) пикселийн үзүүлэлтийг дэмжиж ажилладаг.

Xtenda X350

Энэ нь таны компьтерт 3 ширхэг RJ45 оролт бүхий 2 ширхэг PCI кард суулгана. Ингээд та 6 ширхэг оролтонд 6 ширхэг Multi Box (салаалагч төхөөрөмж) залгана. Энэхүү Multi Box-уудад дэлгэц, гар, хулгана зэргийг залгаснаар таны компьютерийг 7 хүн зэрэг ашиглах боломжтой болж байгаа юм.
Xtenda X300

Энэ нь таны компьтерт 3 ширхэг RJ45 оролт бүхий 2 ширхэг PCI кард суулгана. Ингээд та 6 ширхэг оролтонд 6 ширхэг Multi Box (салаалагч төхөөрөмж) залгана. Энэхүү Multi Box-уудад дэлгэц, гар, хулгана зэргийг залгаснаар таны компьютерийг 7 хүн зэрэг ашиглах боломжтой болж байгаа юм.
Анхаарах зүйл:
  • Эцсийн хэрэглэгчийн хувьд ширээнийх нь доор бодит процессор байхгүй гэдэгтэй эвлэрэхэд амаргүй.  Гар, хулгана, дэлгэцээ 4,5 инчийн жижиг төхөөрөмжинд холбоод л гүйцээ. Ингэснээр CD, DVD болон зарим сонголтын хувьд флаш диск ашиглахад төвөгтэй болдог.
  • Салаа хэрэглэгчид LCD дэлгэц ашиглах хэрэгтэй. Дүрсний давтамж нь 60Гц-ээр л гардаг тул CRT дэлгэц ашигладаг тохиолдолд удаан ажиллах хүний нүд амархан ядарч, хараа нь мууддаг.
  • Толгой компьютерийн драйвер програмуудыг бүрэн суулгах ёстой. Тэгээгүй үед салаалах төхөөрөмж хэвийн ажиллахгүй.
  • PCI картын хувьд заавал Intel чипсеттэй эх хавтан дээр суулгах ёстой. VIA, SiS чипсеттэй эх хавтангууд алдаа заагаад хэвийн ажилладаггүй.
  • RAM ямарч тохиолдолд 1GB-аас багагүй байх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол Windows XP-ийн хувьд 3GB,  Windows 7-ийн хувьд 4GB хүртэл нэмэх хэрэгтэй. 
  • Зарим програм нийт хэрэглэгчийн хувьд чөлөөтэй ажилладаггүй. Жишээ нь Firefox веб браузер зөвхөн эхлээд нээсэн хэрэглэгч л хэрэглэх боломжтой болчихдог.
  • Нэг компьютерийн дундаа ашиглах нь зарим програмын хувьд ажиллах боломжийг хязгаарладаг. Жишээ нь 3D програмууд, инженерчлэл, загварчлалын CAD эсвэл видео монтаж хийдэг хүмүүст мэдээж тохиромжгүй. Харин ердийн оффисын хэрэглэгчид оюутан сурагчдын хувьд үзүүлэлт хүрэлцэхгүй асуудал гарахгүй.
  • Зарим програм лиценз нэхээл ажилладаггүй. Тийм тохиолдолд хэрхэх нь одоогоор нээлттэй хэвээр байгаа.
  • Магадгүй маш өндөр хэрэглээтэй хэрэглэгчидтэй бол та хэрэглэгчийн тоог цөөрүүлж, хязгаартай нөөцийг шавхагдтал ачаалахааргүй тооны хэрэглэгчийг нэг компьютерт холбох мэтээр тэдний ажиллах нөхцлийг дээрдүүлж өгч болно.
  • Мэдээллийн нууцлал, хамгаалалтдаа анхаарах ёстой болдог. Толгой компьютер үүнийг дангаараа шийдэж чадахгүй.
  • X300 загварын төхөөрөмжийн хувьд анхных болоод ч тэр үү, төвөг цөөнгүй учирдаг. Гэхдээ шийдэж болохгүй зүйл гэж байх биш дээ. Ямар төвөг байдаг вэ гэхээр зүгээр байж байснаа гэнэтхэн л хэвийн бус болчихдог. Үүнийг шийдэхдээ:
    • Зөвхөн Windows XP SP2 систем дээр ажиллуулах
    • Хэзээ ч Windows-ийн kb957562 гэсэн апдейтыг суулгахгүй байх
    • Заавал Хtenda програмын сүүлийн хувилбарыг суулгах
    • Хэдийгээр антивирус програм болон "галт хана" програмыг хаа гэдэг боловч тохирох хувилбарыг нь олж суулгах
NComputing ашигласнаар:
  • Зардал хэмнэнэ
    • Програмын лиценз худалдан авах зардал
    • Шинэ компьютер худалдан авах зардал. Компьютер худалдан авах зардлыг (25-40)% хүртэл бууруулна.
    • Компьютерын засвар үйлчилгээний зардал. Найдвартай ажиллагаа, авсаархан бүтэцтэй.
    • Ашиглалтын зардал. Цахилгаан ашиглалтын зардлыг 80 хүртэлх хувиар бууруулна. Эрчим хүч хэмнэнэ.
  • Хэрэглэхэд төвөггүй
    • vSpace програмыг ашиглаж сурахад тусгай сургалт хэрэггүй. vSpace програм нь хэрэглэгч бүрийн файлууд, тохиргоог тус тусдаа фолдерт хадгалж байдаг.
    • 1 компьютерийг 30 хүртэлх хэрэглэгч ашиглана. Хэрэглэгч бүр ижил эрхтэйгээр компьютерийн нөөцийг ашиглах эрхтэй ба интернэтээр зугаалах, мэйлээ шалгах, оффисын програмууд дээр ажиллах бүрэн боломжтой.
    • Хэрэглэгч бүр өөрийн гэсэн хувийн ажлын талбарыг хүсч байдаг. Програмууд, файлууд, тохиргоо гээд бүх зүйлсээ хэрэглэгч бүр өөрийн сонирхлоор зохион байгуулж, ашиглаж болдог.
    • Хэрэглэгчид тус тусдаа гар, хулгана, дэлгэц, тохиргоо, програмууд, файлуудаа хэрэглэнэ, яг л өөр өөрийн компьютер дээр ажиллаж байгаатай адил.
    • NComputing-ийн L загварын терминалууд дотоод сүлжээний шугамаар холбогддог учир төхөөрөмжөө дотоод сүлжээнийхээ хаана нь байрлуулсан болно. Харин таны ажиллагаанд энэ нь ямар нэг саад учруулахгүй.
    • Хэрэглэгчид нь толгой компьютерээс хол байж болно. Мөн өөр давхарт байх ч боломжтой. Өөрөөр хэлбэл та өөрийн гэсэн бяцхан дотоод сүлжээтэй боллоо гэсэн үг. Гэхдээ тодорхой хязгаартай.
    • 1 компьютерээс бусдыгаа удирддаг. Толгой компьютерээс бусад хэрэглэгчдийн ажиллагааг хянах боломжтой.
    • Янз бүрийн программ хангамж болон хэрэгтэй мэдээллийг зөвхөн толгой компьютерт суулгахад л хангалттай 
    • Xtenda нь өөрийн гэсэн программ хангамжтай бөгөөд нэмэлт ямар нэгэн программ шаардахгүй 
  • Суурьлуулахад хялбар 
    • Windows, Linux дээр ажиллах боломжтой. PCI card болон програм хангамж нь Microsoft Windows болон Linux үйлдлийн системтэй хэвийн ажилладаг.
    • Нэмэлт цахилгаан үүсгүүр хэрэггүй. XD2 төхөөрөмж бүр компьютертэй холбогдож байгаа кабелиараа (1-5)Ватт цахилгаан авч ажилладаг.
    • Дуу чимээгүй. Аливаа нэгэн механик хөдөлгөөнтэй эд хэсэг гэж байхгүй.
    • Зай эзлэхгүй. Дэлгэцний ард байрлуулах суурьтай. Ингэснээр ширээн дээр талбай хуваалцахгүй.  
Суурилуулах, хэрэглэхэд тун хялбар учраас IT мэргэжилтэн цөөтэй байгууллага хэрэглэхэд маш тохиромжтой гэж үзжээ. Хамгийн гол нь та 7-30 компьютерийн хэвийн ажиллагааг хангаж ажиллахын оронд ганцхан л компьютерийн хэвийн ажиллагаанд анхаарлаа хандуулна гэсэн үг.
Ашиглахад тохиромжтой газар:
  • Боловсролын байгууллагад /ЕБС/
  • Сургалтын танхим
  • Хурлын заал
  • Оффис
  • Интернет кафе
  • Номын сан гээд л нэг зэрэг олон компьютер ашигладаг байгууллага, айл өрхөд хэрэглэж болно.

Эх сурвалж http://www.1920.mn/
Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 1862 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Зургаадүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 4
Зочин: 4
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz