Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Зургаадүгээр cap » 3 » Муушиг» хөзрийн тоглоом Хувилбар 1.0
9:03 AM
Муушиг» хөзрийн тоглоом Хувилбар 1.0

Муушиг хөзрийн тоглоом    Хувилбар 1.0 | 18MB

Бидний сайн мэдэх муушиг хөзрийн тоглоомыг та бүхэндээ хүргэж байна. Уг тоглоомыг 2001 онд КТМС-ийн оюутан  дипломын ажил болгон хийсэн ба Сүлжээгээр болон Компьютертэй тоглож болдог юм байна. 

 

Муушиг тоглоомын дүрэм

Тоглогчид:

Муушиг тоглоомыг 5 хүн зэрэг тоглох нь тохиромжтой байдаг. Уг таван тоглогч зэрэг өөр өөрсдийн амийг бодож тоглоно. Онцгой тохиолдолд жишээ нь хэн нэгэн гарах гэж байгаа бол бусад зарим нь санаа нэгдэн хамтрах тохиолдол байдаг. Тэглээ гээд хөзөр солилцох мэтийн үйлдлүүд хийхгүйгээр дүрмийнхээ хүрээнд тоглоно. Уг тоглоомыг зарим тохиолдолд 2-4 хүн тоглож болно. Энэ үед хөзрийнхөө тоог хасах нь тохиромжтой байдаг. Тухайлбал 2 хүн тоглох үед 7, 8, 9 тоотой хөзрүүдийг хасах гэх мэт.

 

Хөзрүүд:

5 хүнтэй үед тамга (ace), ноён (king), хатан (queen), боол (jack), 10, 9, 8, 7 гэсэн хөзрүүдээр тоглодог. Нийт хөзрийн тоо 32 болно. Харин тоглогчийн тоо цөөн үед 7, 8 зэрэг тоо хөзрүүдээс хасна.

 

Зорилго:

Ерөнхий тоглоомын хувьд тухайн тоглогч өөрийн оноог аль болох цөөлж 0 болгох явдал байдаг. Тоглолтын эхэнд бүх тоглогчийн оноо ижилхэн 15 байдаг. Тухайн тоглолтонд хэдэн гэр байгуулна тэр тоогоор оноо хасагдана. Иймд тоглогч бүр тухайн тоглолтонд аль болох олон гэр байгуулахыг оролдоно. Хэрвээ тоглогч тухайн тоглолтонд нэг ч гэр байгуулж чадаагүй бол түүний оноо 5-аар нэмэгддэг. Энэ нь тухайн тоглогчийн хувьд маш хэцүү шаталттай явдал юм. Тэгэхээр тоглогч гэр барьж чадах эсэхээ бодолцсоны үндсэн дээр тоглолтонд орох эсэхээ шийддэг.

 

Хөзрийг хольж хуваах (Deal)

Тоглогчид тоглолт бүр дээр нар зөв ээлжлэн хөзрийг хольж хуваадаг. Ажил хийж байгаа хүн, аман хүзүү ба бусад гэх зэргээр тоглогчидыг тухайн байрлалаар нь нэрлэдэг. Ажил хийж байгаа хүн гэж хөзрийг хольж хувааж банкыг барьж байгаа хүн, аман хүзүү гэж ажил хийж байгаа хүний доод талд суусан хүнийг хэлнэ. Эдгээр нь тус бүрдээ давуу талуудтай байдаг. Банкер нь гарсан хөзрийг өөрийн болгох эрхтэй байдаг бол аман хүзүү нь хамгийн түрүүнд хөзрүүдээ солих эрхтэй байдаг. Банкер хөзрүүдийг холисны дараа хүн тус бүрд 5-н хөзөр тарааж өгдөг. Үүний дараа «хөзөр» гэж нэрлэгдэх өнгө бүхий нэг хөзрийг дээш нь харуулж тавьдаг. Энэ өнгө нь тухайн тоглолтонд бусад өнгөнөөсөө давуу эрхтэй болдог. Бусад тараагдаагүй хөзрийг ширээн дээр доош нь харуулан давхарлан тавих ба түүнийг «газрын мод» гэж нэрлэдэг. Энэ хөзрүүдийг тоглогчид гар дахь хөзрүүдээ солиход хэрэглэнэ.

 

Орох эсэхийг шийдэх

Тоглогчид гартаа хөзрүүдийг хувааж авсаны дараа тухайн тоглолтонд орох эсэхийг шийддэг. Тоглогч өөрт ирсэн хөзөр болон солих боломжийг харгалзан орох эсэхээ шийддэг. Аман хүзүү гэж нэрлэгдэх тоглогч хамгийн түрүүнд орох эсэхээ хэлдэг бөгөөд үүний дараа нар зөв дарааллаар бусад тоглогчид шийдвэрээ хэлнэ. Хамгийн сүүлд ажил хийж байгаа хүн болох банкер саналаа хэлнэ. Хэрвээ өмнөх тоглогчид орохгүйгээр шийдсэн бол сүүлийн хоёр тоглогч автоматаар тоглох болдог.

Хэрвээ тухайн тоглогч өмнөх 3-н тоглолтонд дараалан өнжсөн бол автоматаар орох дүрэм бас байж болно.

Солилцоо

Тоглогчид орох эсэхээ шийдсэний дараа орохоор болсон тоглогчид өөрт буй хөзрүүдийг газар байгаа хөзрүүдээр солих боломж бүрддэг. Ингэхдээ солих үйл ажиллагаа аман хүзүүгээс эхлээд нар зөв дарааллаар хийгдэнэ. Эхний тоглогч өөрийн хөзрүүдийн аль мууг нь хаяж газрын моднуудын дээрээс хаясан модтой тэнцүү тооны хөзрийг авдаг. Дараачийн тоглогч газарт үлдсэн хөзрийн тоонд нийцүүлэн өөрийн гар дахь хөзрүүдээс хаяж мөн газраас мод авна. Мэдээж тухайн тоглогч солихдоо өөрийн хөзрүүдийн чанарыг сайжруулах зорилгоор солино.

 Харин банкерт нэг онцгой эрх байдаг нь өөрийн нэг хөзрийг хаяж «хөзөр» суусан модыг авах явдал юм.

Тоглолт

Аман хүзүү гэж нэрлэгдэх тоглогч нэг хөзрийг тоглолтонд оруулснаар тоглолт эхэлнэ. Ингэснээр тоглогч бүр дараалан уг хөзрөөс хамааруулан нэг хөзрийг гаргана. Энэ багц хөзөр нь нэг гэр болох бөгөөд хамгийн өндөр эрхтэй хөзөр гаргасан нь уг гэрийг эзэмшинэ.

 Эхний хөзөр гарсан үед бусад тоглогчид нэг хөзрийг гаргахдаа дараах дүрмүүдийг баримталдаг:

  • Тухайн гаргасан хөзрийн өнгөтэй ижил өнгийн хөзрийг гаргах (Жишээ нь бунд гарсан үед зөвхөн өөрт байгаа бундын аль нэг хөзрийг гаргах)

  • Гаргасан хөзрийн өнгөтэй ижил өнгийн хөзрүүдээс зөвхөн өндөр тоотой хөзрийг гаргах (Жишээ нь бундын боол ирлээ гэхэд тухайн тоглогчид бундын хатан бөгөөд арав хөзөр байлаа гэхэд зөвхөн бундын хатныг гаргах)

  • Хэрвээ тухайн өнгийн хөзөр байхгүй бол газарт хөзөр суусан өнгийн хөзрөөр идэх эсвэл «хөзөр» байхгүй бол өөр өнгийн хөзрийг өгөх

Өөр нэг онцгой дүрэм байж болдог нь анхны хөзрийг тоглолтонд оруулж байгаа хүнд хэрвээ хөрийн тамга буюу түүз байгаа тохиолдолд заавал түүнийг гаргадаг. Түүзийг гаргалгүй үлдээсэн бол түүний үнэ цэнэ буурч «үхэх» гэж нэрлэгдэх байдалд орно.

Төгсгөл

Тоглогч бүрт хөзөр байхгүй болсон үед тоглолт дуусна. Энэ үед тоглогч бүрийн эзэмшсэн гэрийн тоогоор оноог хасаж тооцно. Харин тоглолтонд орсон боловч нэг ч гэр байгуулаагүй тохиолдолд түүний оноог 5-аар нэмэгдүүлдэг. Тоглолтонд ороогүй өнжсөн тоглогчийн тухайд оноонд өөрчлөлт орохгүй.

Ийнхүү тоглосоор аль нэг тоглогч 0 юмуу түүнээс бага оноотой болсон тохиолдолд тоглоом дуусна.



Ангилал: PC Тоглоом | Үзсэн: 1138 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Зургаадүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 4
Зочин: 4
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz