Дэлгэцэнд хүснэгтэн хуудас харагдаж байна. A, B, C..... гэх мэт Латин үсгээр тэмдэглэснийг Columns буюу багана гэж нэрлэнэ, харин 1,2, 3 ........гэх мэт дугаарласныг Rows буюу мөр гэж нэрлэнэ.
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм нь 1,048,576 мөр, 16,384 баганаас бүрддэг.
Хүснэгтэн хуудсны 5-р мөр, B багана / B5-нүд гэж нэрлэнэ/. Жишээ нь:D5 гэдэг нь 5-р мөрийн D-р багана гэж нэрлэнэ. 5 гэсэн дугаар дээр дарвал 5- мөр бүхэлдээ идэвхжинэ.
Хүснэгтэн хуудасны дээд талбарт мөр ба баганын нэр /нүдний нэр / бичээстэй байна. жишээ нь: A1, C3 гэх мэт.
|