"Аnonymous"
хакеруудын бүлэглэл "Fасеbоок" нийгмийн сүлжээг үгүй хийхээ "ҮоuTube"
цахим хуудсанд тавьсан видео мэдэгдэлдээ дурдсан байна. "Уг сүлжээний
хэрэглэгчдийн талаарх мэдээллийг тагнуулын байгууллагууд ашигладаг.
"Fасеbоок"
дэх өөрийн хуудсаа устгасан ч мэдээлэл нь хадгалагдсаар байдаг тул
хэрэглэгчдийн аюулгүй байдалд хор учирч магадгүй" хэмээн тэд мэдэгдсэн
байна. АНУ-ын эрх баригчид, Ирак, Афганистаны дайны нууц баримтыг олонд
дэлгэсэн "Wikileaks" цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж ч энэ талаар
өмнө нь мэдэгдэж байсан юм.
Энэ сарын сүүлч гэхэд л Fасеbоок" цахим сүлжээ дайралтад өртөж, үгүй болно хэмээн "Аnonymous"-ынхан ярьжээ.