Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Долоодүгээр cap » 6 » МОНГОЛЧУУД АА, БИД ТОГЛООМ БИШ ЭЭ.
8:59 PM
МОНГОЛЧУУД АА, БИД ТОГЛООМ БИШ ЭЭ.
Монголыг цөмийн оршуулгын газар болгох гэж байсан Япон, Америк, Монгол гур - ван ор ны нууц хэлэлцээ олны дург үйц лийг тө рүүлэн, шуугиж байсан нь саяхан. Тус хэлэлцээрт оролцсон гэх Га даад харилцааны яам энэ мэдээг үгүйс гэн, булзааруулж байсан билээ. Үнэн, худал нь мэдэгдэхгүй хэсэг маргалдсаны эцэст нам жим болсон энэ асуудал дахин гарч ирлээ. Энэ удаа асуудлын гол баатраар Япо ны "Тошиба” компани тодорсон байна. Японы "Киодо Цүшин” агентлаг энэ сарын 1-нд "Монголд цө мийн хаягдал хаях асуудлаар "Тошиба” хөө цөл дөж эхэлжээ” гэсэн гарчигтай мэдээ цацлаа. Тус агентлагийн сур валжлагч Оота Масакацүгийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ ХАЯХ АСУУДЛААР "ТОШИБА” ХӨӨЦӨЛДӨЖ ЭХЭЛЖЭЭ

Япон, Америк улсууд цөмийн хаягдлаа Монголд булшлах талаар гэрээ хэлэлцээр хийж байсан тухай нэг хэсэг шуугиад нам жим болсон билээ. Тэгвэл энэ яриа хөөрөө одоо болтол дуусаагүй байгаа юм байна. Энэ оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон газар хөдлөлт, цунамийн улмаас Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад гарсан ослын дараа буюу тавдугаар сард Японы "Тошиба” компани энэ талаар Америкийн нэгэн өндөр тушаалын хүнд захидал бичсэн байх юм. Америкийн цөмийн энергийн томоохон ком пани "Westinghouse Electric” бол "Тошиба” компанийн охин ком пани юм. Тэгэхээр энэ ком панид цөмийн эрчим хүчний ашиг сонирхол байх нь мэдээж. "Тошиба”-гийн захирал Сасаки Норио цөмийн хаягдал оршуулах газрыг Монголд байгуулах талаар шинэ санал гарган, Америкийн талд тавьж, нууц төлөвлөгөө гаргаж байгаа нь энэ сарын 1-нд илэрлээ. Японы Засгийн газрын хэд хэдэн гишүүний яриа болон Засгийн газрын бичиг баримтаас үзэхэд Монголд цөмийн хаягдал хаях газар барих төлөвлөгөө нь хөгжиж буй орнуудад цөмийн эрчим хүч экспортлох зорилготой бөгөөд Монголын ураныг боловсруулж, тэдэнд зараад хаягдлыг нь ч Монголд булна гэсэн бүрэн цогц үйлчилгээ юм. Энэхүү төлөвлөгөөг Монгол, Америк хоёр улс гарган, Японыг хамтран оролцооч хэ мээн уриал сан байдаг.

Японы Эдийн засаг аж үйлдвэрийн яам энэхүү төлөвлөгөөг дэмжиж байсан ч Гадаад хэргийн яам татгалзсан юм. Харин "Тошиба” компанийн Америкийн талд тавьсан санал нь Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад гарсан ослын дараа ч Японы эрчим хүчний бодлогод өөрчлөлт гараагүй байгааг ил тод харууллаа. "Тошиба”-гаас Америкийн Энергийн яамны "Paneman U.S. Deputy Secretary of Energy”-д тавдугаар сарын 12-нд бичсэн захидлын хуулбарыг "Киодо Цүсин” агентлаг олж авсан юм. Америкийн цөмийн эрчим хүчтэй холбоо бүхий албаны хүмүүс ч ийм захидал ирснийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэхүү захианд "Япон, Америкийн хэвлэл мэдээллийнхэн Монголд цөмийн хаягдлаа хаяна гэж дөрвөөс тавдугаар сард мэдээлсэн нь шуугиан тарьж, одоо дэлхий даяараа энэ талаар мэддэг болсныг анхаарах хэрэгтэй. Эсэргүүцэх хүн олон гарах магадлалтай тул энэ ажилд оролцож байгаа улсууд улам их нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна” гэж онцлон тэмдэглэжээ. Мөн "Ураны баялаг нөөц тэй Монголд цөмийн оршуулгын газар барихын тулд Монгол, Япон, Америкийн ард түмэнд энэхүү ажлынхаа ач холбогдлыг зөвөөр ойлгуулахын тулд хүч чармайлт тавих шаардлагатай” гэж тэмдэглээд Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослын улмаас байгаль орчинд хор хохирол учирсан ч "Тошиба”-гийн хувьд Монголд цөмийн хаягдал оршуулах төлөвлөгөөнөөсөө ухрах бодолгүй байна гэдгээ онцолсон байна. "Тошиба” компанийн хэвлэл мэдээллийн албаныхан ийм захиа явуулснаа хүлээн зөвш өөрсөн ч "Монголд цөмийн хаягдал хаях газар байгуулах нь олон улсын цөмийн зэвсэг үл дэл гэрүүлэх гэрээнд харшлах гүй төдийгүй цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгод ашиг ла хад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монголын эдийн зас гийн хөгжилд ч сайн нөлөө үзүүлнэ гэж бид ойлгож байгаа” гэж ярилаа. Энэ асуудлаар ярилцахаар Монголын Засгийн газ рын төлөөлөгчид энэ оны хоёрдугаар сард Японд ирсэн гэж Японы Засгийн газрын нэгэн албан тушаалтан хүлээн зөвшөөрсөн.

ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Цөмийн эрчим хүчийг үйлд вэрлэхэд хэрэглэгдэх ураны түлш боловсруулалт, нийл үүлэлт болон ураны хаягдлыг устгах хүртэл бүх арга хэмжээг авахыг цогц үйлчилгээ гэдэг. Заримдаа "Өлгийнөөс нь булш хүртэлх үйлчилгээ” гэж ч нэрлэх явдал бий. Энэхүү саналыг анх Америкийн Эрчим хүчний яам болон Монгол Улс санал болгосон. Цөмийн эрчим хүч шинээр ашиглахаар зорьж байгаа оронд Япон, Америк болон Франц зэрэг орон технологио зарахаар өрсөлдөж буй. Өрсөлдөгчөөсөө давахын тулд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн гол асуудал болох ураны түлшийг баяжуулж хадгалах, боловсруулах, хангалт болон цөмийн хаягдлыг хаях газартай нь хамтад нь шийдэх зорилготой санал юм.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУЛ ТАЛ

"Тошиба”-гийн санал болгож бай гаа Монголд цөмийн хаягдал хаях төлөвлөгөө нь цөмийн хаягдлаа яахаа шийдээг үй байгаа Япон, Америкийн компаниудын хувьд бизнесийн шинэ боломж гэсэн үг юм. Цө- мийн хаягдлын асуудал цөмийн эрчим хүчний салбарын хамгийн том сул тал билээ. Цөмийн хаягдал оршуулах газраа аль хэдийнэ шийдсэн Финланд зэрэг хэдхэн орныг эс тооцвол цөмийн эр чим хүч ашигладаг орнууд энэ хүү хаягдлыг яах вэ гэдэгт олон жил толгойгоо гашилгаж байгаа. Цөмийн хаягдлыг хүлээн авъя гэж санал гаргасан Японы Коо чи мужийн Тооёочо хотын дарга 2007 онд эсэргүүцэгчдэд ялагдсанаас хойш Японд энэ талаар ямар ч найдлагагүй байна. Америкийн Б.Обамагийн Засаг захиргаа ч Невада мужид цөмийн хаягдал хаях тө- лөвлөгөө нь нутгийн иргэдийн эсэргүүцлээр зогсон, мухардалд ороод байгаа. Иймээс уранаар баялаг Монгол орныг хараандаа авчээ. Тэд Монголын уранаар цөмийн түлш хийгээд цөмийн эрчим хүчтэй болж эхэлж байгаа улсуудад экспортлоод, өөрсдийн үйлдвэрлэсэн цөмийн реактораа зараад, гарсан хаягдлыг нь Монголд бу лах бодолтой байгаа юм. Цөмийн хаягдлаа хаана хаяхаа мэдэхгүй зовж байгаа Өмнөд Солонгос мэтийн улсуудад ч ашигтай бөгөөд Америкийн Засгийн газар Монголыг гол үндэс нь болгосон олон улсын цөмийн хаягдал хаях системийг эрэлхийлж байна. Гэхдээ энэ нь тийм хялбар эд биш. Японы Гадаад хэргийн яамны нэгэн албан тушаалтан "Монголын нийгэм энэ төлөвлөгөөг хүлээж авахад бэлэн биш байна” гэж хэлсэн. Дээр нь цөмийн хаягдал Монголд хаяхын тулд тээвэрлэх зам дайрах Орос, Хятад улсын зөвшөөрөл хэрэгтэй. Ингэж тээвэрлэж байхад нь террористууд дайраад цөмийн зэвсэг хийхэд хаягдлыг ашиглах магадлал өндөр байна.

ТЕХНОЛОГИ БАЙХГҮЙ

Мэйжи их сургуулийн профессор Кацүта Тадахиро "Цө- мийн хаягдал хадгалах талаар олон жилийн туршлагатай Япон, Америк ч одоогийн байдлаар технологийн эцсийн шийдэлд хүрч чадаагүй байна. Америкийн Юкка нуруунд цөмийн хаягдлын оршуулгын газар барих төлөвлөгөө нурсан нь ч ийм учиртай. Цөмийн оршуулгын газар барихад тухайн газрын бүтцийг судлах шаардлагатай ч Монголд тийм судалгаа байхгүй. Техник технологийн хувьд авч үзсэн ч Монголд цөмийн оршуулгын газар барих технологийн боломж харагдахгүй байна. Цөмийн эрчим хүчний асуудал дээр гарах эрсдэлийг хөгжиж буй оронд оноосноор Япон, Америк цөмийн эрчим хүчний экспортоо нэмэгдүүлж чадах ч энэ нь цөмийн хаягдлыг устгах асуудлыг нэгмөсөн шийдэж чадахгүй” гэж ярьж байна. Хэрэв Монголд ийм газар байгуулбал дэлхийд анхны олон улсын цөмийн хаягдлын оршуулгын газар бий болох ч Монголын ард түмэн эсэргүүцэх нь ойлгомжтой.

ХҮН ЧАНАРЫН АСУУДАЛ

Японы Засгийн газрын цөмийн эрчим хүчтэй холбоотой нэгэн албан тушаалтан "Цөмийн эрчим хүчний салбарынхан Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослоос болоод сандралдаж эхэлж байгаа нь харагдаж байна” гэж хэлсэн бол Мэйжи их сургуулийн профессор Кацүта Тадахиро "Япон орон Аомори муж дахь цөмийн хаягдал дахин боловсруулах газартаа гадаадын хог хаяхгүй гэж байгаа хэрнээ Монголд болохоор гадаадын аюул, осолтой хогийг хая гэж тулгана гэж үү. Эдийн засаг, улс төрийн ашиг хонжооны төлөө хөгжиж буй оронд цөмийн булш барих нь хүн чанаргүй байна гэсэн үг” хэмээн хилэгнэжээ. Харин Японы Гадаад хэргийн яамны нэгэн албан тушаалтан "Монгол зөвхөн цөмийн хаягдал оршуулаад байхыг хүсэхгүй байна. Тэд ураны түлш боловсруулахаас гадна цөмийн хаягдлыг дахин боловсруулах технологитой болохыг хүсэж байна” гэж хэлсэн байна.

Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1094 | Нийтэлсэн: Маркетинг_Munxuu101 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 bilguut.tk   (2011-07-07 7:10 AM) [Entry]
airaichdee mongol uls neree za aira l yum aaa mongol orng yu gej bodood bgan bol muu llr uud yum daa dashrimd helhed bilguut.tk ruu orooroi goy site shv


Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz