Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 10 » Mathcad системтэй анхлан танилцах Б.Алтанхүү
10:05 AM Mathcad системтэй анхлан танилцах Б.Алтанхүү |
Өмнөх үг Дэлхий даяар өнөөдөр сая сая хүн ажлын шаардлагаар болон бусад шалтгаанаар математикийн тооцоо хийж байна. Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн аль ч салбарын үйл ажиллагаанд ийм тооцоо хийх нь жирийн үзэгдэл юм. Анхандаа тооцоог тооны машин дээр хийх юм уу эсвэл Fortran, Basic, Pascal гэх мэт програмчлалын хэлээр зохиосон програм ашиглан гүйцэтгэдэг байсан бол одоо математикийн тусгай програм хангамжуудыг (системүүдийг) хэрэглэдэг болжээ. MathSoft, Inc. (АНУ) компанийн бүтээгдэхүүн болох Mathcad систем (интернетийн хаяг нь http://www.mathcad.com) нь хамгийн орчин үеийн, олон боломжит, түгээмэл хэрэглэгдэгч математик системүүдийн нэг юм. Mathcad гэдэг нь Mathematical Computer Aided Design (буюу Математик Тооцооны Компьютер Систем гэж монголчилъё) гэсэн үгнүүдийн товчлол юм. Mathcad дээр математикийн тоон (numerical) төдийгүй аналитик (symbolic) тооцоо хийх боломжтой. Боловсронгуй математик хандалтын интерфейстэй. Өгөгдлийн график дүрслэлийг байгуулах чадварлаг хэрэгслүүдтэй. Мөн програм бичих боломжтой. Бидний ажиллах Mathcad 13 систем нь Win9x/ME/2000/NT/XP орчинд ажиллаж чадна. Өнөөгийн байдлаар энэ хувилбараас хойш 14 гэсэн хувилбар гараад байгаа. Өнөөдөр дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгдэж буй ихэнх програм хангамжийн адилаар Mathcad нь англи хэлтэнд зориулсан интерфейстэй. Тиймээс түүний нэр томъёонуудыг монголчлохдоо ихэнх тохиолдолд утга дүйцүүлж бус харин монголоор яаж илэрхийлвэл ойлгомжтой байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал Symbolic calculation гэсэн үгийг Тэмдэгт тооцоо гэхийн оронд Аналитик хувиргалт хэмээн орчуулваас зохилтой.
Татах
http://www.4shared.com/document/i2N0G8rc/mathcad-beginning-part1.html
|
Ангилал: Электрон ном |
Үзсэн: 2307 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 4.0/1 |
Нийт сэтгэгдэл: 1 | |
0 1
RAIN (2011-05-14 6:16 AM)
[ Entry]
баярлалаа их хэрэгтэй байлаа амжилт хүсье
|
Нийт: 3 Зочин: 3 Гишүүн: 0 |
|
|