Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 13 » Mac OS X үйлдлийн систем Суулгах мөн түүний талаар
7:36 PM
Mac OS X үйлдлийн систем Суулгах мөн түүний талаар
mac_pc


Та өмнө нь Apple-ийн Macintosh компьютерийн талаар сонсож байсан уу? Macintosh компьютерууд төдийлэн түгээмэл биш. Монголд бол дэсктоп загвар нь гэхээсээ илүү ноутбүүкүүд нь цөөхөн хэд харагддаг. Mac гэхээр танд алимны зурагтай лого, өндөр үнэ толгойд тань бууж байгаа байх. Apple-ийн гаргадаг энэхүү компьютер, ноутбүүкүүд нь чанар сайтай байхаас гадна тэдэнд бас нэг давуу тал бий. Энэ бол Mac OS X үйлдлийн систем.




Хэрэв та өмнө нь сонссон бол Windows болон бусад үйлдлийн системүүдийг Apple-ийн компьютерүүдэд суулгаж болдог бол Mac OS үйлдлийн системийг зөвхөн Macintosh компьютерт л суулгадгийг мэдэх байх. Миний бодлоор бол Apple-ийн компьютерүүдийн хамгийн гол давуу тал нь энэ үйлдлийн систем. Хэрэглэхэд хялбар, энгийн мөртлөө дэгжин, хурдан ажиллагаатай, хүчирхэг хэрэгсэл, програмуудтай. Тэгээд дээр нь вирустнэ, гацна энэ тэр гэсэн ойлголт байхгүй шүү дээ.

Сүүлийн үеийн Macintosh дэсктоп компьютерууд, Macbook-үүд бараг бүгдэд нь Intel-ийн CPU тавьдаг болсон нь энгийн PC хэрэглэгчид бидэнд нэгэн том боломжийг олгож байгаа юм. Албан ёсоор бол Mac OS X үйлдлийн системийг PC-д суулгах боломжгүй боловч дэлхийн өнцөг булан бүрт байгаа Macintosh-ийн шүтэн бишрэгч мэргэжилтнүүдийн буянаар уг үйлдлийн системийг энгийн хэрэглэж байгаа PC-дээ суулгаж болох нь ээ.

Миний хувьд 2, 3-н жилийн өмнө Mac OS X үйлдлийн системийн 10.5.2, 10.5.4 хувилбаруудыг өөрийн хуучин муу Pentium D CPU-тай компьютертээ суулгаж туршиж үзэж байсан. Тэр үед Суулгахад нилээн төвөгтэй, ядаргаатай, дээрээс нь суулгасны дараа зүгээр ажиллахгүй нэг бол дуу нь таг, эсвэл нэт нь таг болчихдог байж билээ. Харин iBoot-ийн ачаар одоо хамгийн сүүлд гарсан Mac OS X 10.6.4 Snow Leopard-ийг хүртэл бараг 100% асуудалгүй ажиллуулж дөнгөхөөр болжээ. Суулгахад Windows 7 үйлдлийн систем суулгах дайны бөгөөд нийтдээ 20-оод минут зарцуулах юм байна. 

Гэрийнхээ компьютерт уг үйлдлийн системийг суулгахад 2-хон л асуудал гарсан. Нэгдүгээрт, анх удаа суулгасны дараа keyboard огт ажиллаагүй. Үүнийг 2 дахь удаагаа суулгах явцад Apple PS/2 driver-ийг сонгосноор шийдсэн. Хоёрдугаарт, гэртээ өөрийн үндсэн хоёр хатуу дискийг хурдыг нь ихэсгэхийн тулд RAID0 холболтоор холбосон байсан нь уг үйлдлийн систем дээр таниагүй. Иймээс өөрийн зөөврийн хатуу диск задлаад, SATA холболтоор холбож, үүн дээрээ уг үйлдлийн системээ суулгасан.

Ингээд Mac OS X үйлдлийн системийг бидний хэрэглэж байгаа энгийн компьютерт хэрхэн суулгахыг үзүүлье. Энэ гайхалтай үйлдлийн системийг мэдрэхийг хүсвэл, эсвэл зүгээр шинэ содон зүйл ашиглахыг хүсвэл доорх бичсэн зүйлсийн дагуу хийгээд үзээрэй. Windows үйлдлийн системээс тэс ондоо учраас суулгасны дараа танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.


Дараах зүйлүүд танд шаардлагатай болно:

  • Хоосон CD 1ш, хоосон DVD 1ш. DVD-д Mac OS X үйлдийн системээ, CD-д iBoot-ийг бичнэ. Заавал CD, DVD гэхгүй хоёр DVD ч байсан болно. iBoot-ийг DVD-RW эсвэл CD-RW буюу дахиж бичдэг диск дээр бичиж болох бол Mac OS X-ийг заавал энгийн DVD дээр аль болох бага хурдаар бичих шаардлагатай.
  • Хоосон хатуу диск. Суулгах явцад Windows ашиглаж байгаа хатуу дисктэйгээ хэрхэвч ажиллуулж болохгүй. Өөрөөр хэлбэл танд 1-ээс илүү хатуу диск шаардлагатай. Анх суулгахдаа Windows үйлдлийн систем болон хэрэгтэй файлуудтай хатуу дискээ салгачих хэрэгтэй.
  • Mac OS X Snow Leopard үйлдлийн систем. Олоход хэцүү, гэхдээ torrent-оор татвал олдохгүй юм гэж байхгүй шүү дээ. Яг Mac OS X бол 7.5 GB орчим хэмжээтэй байдаг. Миний хувьд iAtkos S3 хэмээх 4.3 GB болгож жижгэсгэсэн хувилбарыг ашигласан. Ер нь бол iAtkos нь дээр.
iAtkos S3 Version 2 (Mac OS X 10.6.3 Snow Leopard) torrent файл:
http://isohunt.com/download/192151281/iatkos.torrent

KT.mn-ээс BitComet програмыг ашиглан torrent download хийхийг зөвлөж байна.
  • Компьютерээ эвдэхээс айж байгаа ямар нэг айдас байвал бүгдийг нь мартах
  • Анх удаа сонирхоод оролдоод үзэхэд нилээн хэцүү ядаргаатай санагдах боловч хэд хэдэн удаа янз янзаар суулгаж үзээд, асуудал гарвал нэт ухаад уншаад байхад ямар ч байсан суулгана гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

ЭХЛЭХИЙН ӨМНӨ
Хэрэв таны компьютер 4 GB-аас их RAM-тай бол нэмэлт RAM-уудаа түр зуур салгах хэрэгтэй. Суулгасныхаа дараа нэмэлт RAM-уудаа буцаан холбоорой.
Хэрэв олон график карт, олон монитор ашигладаг бол зөвхөн ганц график картыг эхний слотод нь холбон 1 мониторт залгах шаардлагатай.
Олон хатуу дисктэй бол OS X суулгах нэг хоосон хатуу диск үлдээгээд бусдыг нь салгах хэрэгтэй.
Гар, хулганаас бусад бүх нэмэлт төхөөрөмжүүдээ салгах
Өөрийн чухал мэдээллүүдээ бүгдийг нь өөр дискэн дээр нөөцөлж авч үлдэх шаардлагатай.


АЛХАМ 1: BIOS-ын тохиргоо
BIOS тохиргоонд SATA удирдлагын хэлбэрийг AHCI дээр тохируулж First Boot Device буюу хамгийн эхний boot хийх төхөөрөмжийг CD/DVD-ROM дээр тохируулна.Ихэнх компьютерүүдэд тохиргоог дараахтай төстэй байдлаар хийдэг.


1

2

3


4



АЛХАМ 2: Mac OS X-ийг суулгах
Mac OS X –ийг суулгахын тулд танд iBoot хэмээх хэрэгсэл шаардлагатай болно. Энэ нь оригиналь Mac компьютерт байдаггүй график карт гэх мэтийн төхөөрөмжүүдийн урьдчилан тохируулсан driver-уудыг өөртөө агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл iBoot маань уг PC дээр Mac OS X суулгах сонирхолтой ажлын маань гол цөм нь юм.
Уг хэрэгслийг дараах холбоосоор татаж аваарай. Хэрэв Nvidia график карттай бол эхний, ATi график карттай бол хоёр дахь, бусад тохиолдолд 3 дахь холбоосоор татаж авах хэрэгтэй.


http://www.tonymacx86.com/Public/iBoot.zip
http://www.tonymacx86.com/Public/iBoot-ATI.zip
http://www.tonymacx86.com/Public/iBoot-Supported.zip


1. iBoot-ийг татна.
2. iBoot-ийн имэйжийг CD-д бичнэ.
3. Mac OS X DVD имэйж байдалтай байвал DVD-д бичнэ.
4. iBoot бичсэн CD-ээ CD/DVD-ROM-доо хийнэ.
5. Компьютерээ restart хийнэ.
6. Дараах дэлгэц гарч ирэх үед iBoot CD-г гаргана.


5


7. Max OS X DVD-ээ хийгээд F5 товчийг дарна.
8. F5 дарсны дараа таны хийсэн DVD-ний нэртэй зураг гарч ирвэл Enter дарна.


6


9. Install хийх дэлгэц гарч ирвэл Utilities/Disk Utility сонголтыг нээнэ.
САНАМЖ: Хэрэв Install хийх дэлгэц гарч ирэхгүй бол, уг алхмуудыг дахин эхнээс нь хийгээд дээрх дэлгэц гарч ирэх үед –x гэж бичээд Enter товчийг дарна. Энэ нь Mac OS X-ийг Safe Mode горимоор суулгадаг байна.
10. Mac OS Extended (Journaled) байдлаар хатуу дискээ форматална.
11. Үүсгэсэн хатуу дискний partition-ийг Snow Leopard гэж нэрлэнэ. Эсвэл өөрөөр ч нэрлэсэн болно.
12. Disk Utility-ээс гарна.
13. Installer-аас хаана Install хийхийг асуувал өмнө форматласан Snow Leopard нэртэй хатуу дискийн хэсгийг зааж өгнө.
14. Хэрэв iAtkos S3-ийг ашиглаж байгаа бол Customize товчийг дарж, гарч ирэх сонголтуудаас шаардлагатайг сонгоно. Миний хувьд эхний удаа суулгахад компьютерийн Keyboard маань ажиллахгүй болчихсон байсан. Дараа нь дахиж үйлдлийн системийн Install-аа суулгаад эндээс Apple PS/2 driver-ийг чагтлаад ажиллуулахад keyboard зүгээр ажиллаж байсан. Бусад төхөөрөмжүүдийн ч мөн адил суулгаад ямар нэг асуудал гарвал уг Customize сонголтуудаас шаардлагатай Driver-уудыг нь сонгож өгөх хэрэгтэй. Жишээлбэл Ati Radeon 4870 карттай бөгөөд суулгасны дараа график ажиллахгүй бол Ati 48xx driver-ийг сонгох гэх мэт.
15. Ингээд суулгах явц 15 гаруй минут үргэлжлээд дуусна. Зарим тохиолдолд Install Failed: Mac OS X Cannot Be Installed on this Volume гэсэн бичигтэй дараах дэлгэц гарч ирж магадгүй. Санаа зовох хэрэггүй дахиад эхнээс нь суулгаад үзэх хэрэгтэй.


7



16. Компьютерээ Restart хийгээд iBoot бичсэн дискээ хийнэ. Snow Leopard-ыг сонгоод Enter дарна.


8


17. Ингээд өөрийнхөө яаж ч вирустдэггүй, гацдаггүй, супер компьютерийнхээ тохиргоог хийж, цоо шинэ үйлдлийн системтэйгээ танилцаж, ажиллаж сурах л үлдлээ дээ.


9

10

Эх сурвалж http://www.kt.mn

Ангилал: Хичээл | Үзсэн: 2706 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 inka   (2014-10-11 4:40 PM) [Entry]
office tatax geed ogt chadaxgui bna tuslaach Mon mongol font suulgasan bolovch delgetsen deerx xel deeree mongol xelee oruulj yum bichij boldoggui ajlaa xiimeer bdag yax ve zgr windows suulgadag engiin note avdag ch bj uuu xexe


Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz