Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 28 » Mac OS X 10.6 Snow Leopard-ийг өөрийн компьютертээ...
12:10 PM
Mac OS X 10.6 Snow Leopard-ийг өөрийн компьютертээ...
Та өмнө нь Apple-ийн Macintosh компьютерийн талаар сонсож байсан уу?
Macintosh компьютерууд төдийлэн түгээмэл биш. Монголд бол дэсктоп загвар
нь гэхээсээ илүү ноутбүүкүүд нь цөөхөн хэд харагддаг. Mac гэхээр танд
алимны зурагтай лого, өндөр үнэ толгойд тань бууж байгаа байх. Apple-ийн
гаргадаг энэхүү компьютер, ноутбүүкүүд нь чанар сайтай байхаас гадна
тэдэнд бас нэг давуу тал бий. Энэ бол Mac OS X үйлдлийн систем.
Хэрэв та өмнө нь сонссон бол Windows болон бусад үйлдлийн
системүүдийг Apple-ийн компьютерүүдэд суулгаж болдог бол Mac OS үйлдлийн
системийг зөвхөн Macintosh компьютерт л суулгадгийг мэдэх байх. Миний
бодлоор бол Apple-ийн компьютерүүдийн хамгийн гол давуу тал нь энэ
үйлдлийн систем. Хэрэглэхэд хялбар, энгийн мөртлөө дэгжин, хурдан
ажиллагаатай, хүчирхэг хэрэгсэл, програмуудтай. Тэгээд дээр нь вирустнэ,
гацна энэ тэр гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Сүүлийн үеийн
Macintosh дэсктоп компьютерууд, Macbook-үүд бараг бүгдэд нь Intel-ийн
CPU тавьдаг болсон нь энгийн PC хэрэглэгчид бидэнд нэгэн том боломжийг
олгож байгаа юм. Албан ёсоор бол Mac OS X үйлдлийн системийг PC-д
суулгах боломжгүй боловч дэлхийн өнцөг булан бүрт байгаа Macintosh-ийн
шүтэн бишрэгч мэргэжилтнүүдийн буянаар уг үйлдлийн системийг энгийн
хэрэглэж байгаа PC-дээ суулгаж болох нь ээ. Миний хувьд 2, 3-н
жилийн өмнө Mac OS X үйлдлийн системийн 10.5.2, 10.5.4 хувилбаруудыг
өөрийн хуучин муу Pentium D CPU-тай компьютертээ суулгаж туршиж үзэж
байсан. Тэр үед Суулгахад нилээн төвөгтэй, ядаргаатай, дээрээс нь
суулгасны дараа зүгээр ажиллахгүй нэг бол дуу нь таг, эсвэл нэт нь таг
болчихдог байж билээ. Харин iBoot-ийн ачаар одоо хамгийн сүүлд гарсан
Mac OS X 10.6.4 Snow Leopard-ийг хүртэл бараг 100% асуудалгүй ажиллуулж
дөнгөхөөр болжээ. Суулгахад Windows 7 үйлдлийн систем суулгах дайны
бөгөөд нийтдээ 20-оод минут зарцуулах юм байна. Гэрийнхээ
компьютерт уг үйлдлийн системийг суулгахад 2-хон л асуудал гарсан.
Нэгдүгээрт, анх удаа суулгасны дараа keyboard огт ажиллаагүй. Үүнийг 2
дахь удаагаа суулгах явцад Apple PS/2 driver-ийг сонгосноор шийдсэн.
Хоёрдугаарт, гэртээ өөрийн үндсэн хоёр хатуу дискийг хурдыг нь
ихэсгэхийн тулд RAID0 холболтоор холбосон байсан нь уг үйлдлийн систем
дээр таниагүй. Иймээс өөрийн зөөврийн хатуу диск задлаад, SATA
холболтоор холбож, үүн дээрээ уг үйлдлийн системээ суулгасан. Ингээд
Mac OS X үйлдлийн системийг бидний хэрэглэж байгаа энгийн компьютерт
хэрхэн суулгахыг үзүүлье. Энэ гайхалтай үйлдлийн системийг мэдрэхийг
хүсвэл, эсвэл зүгээр шинэ содон зүйл ашиглахыг хүсвэл доорх бичсэн
зүйлсийн дагуу хийгээд үзээрэй. Windows үйлдлийн системээс тэс ондоо
учраас суулгасны дараа танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.Дараах зүйлүүд танд шаардлагатай болно: Хоосон CD 1ш, хоосон DVD 1ш. DVD-д Mac OS X үйлдийн системээ, CD-д
iBoot-ийг бичнэ. Заавал CD, DVD гэхгүй хоёр DVD ч байсан болно.
iBoot-ийг DVD-RW эсвэл CD-RW буюу дахиж бичдэг диск дээр бичиж болох бол
Mac OS X-ийг заавал энгийн DVD дээр аль болох бага хурдаар бичих
шаардлагатай. Хоосон хатуу диск. Суулгах явцад Windows ашиглаж байгаа хатуу
дисктэйгээ хэрхэвч ажиллуулж болохгүй. Өөрөөр хэлбэл танд 1-ээс илүү
хатуу диск шаардлагатай. Анх суулгахдаа Windows үйлдлийн систем болон
хэрэгтэй файлуудтай хатуу дискээ салгачих хэрэгтэй. Mac OS X Snow Leopard үйлдлийн систем. Олоход хэцүү, гэхдээ
torrent-оор татвал олдохгүй юм гэж байхгүй шүү дээ. Яг Mac OS X бол 7.5
GB орчим хэмжээтэй байдаг. Миний хувьд iAtkos S3 хэмээх 4.3 GB болгож
жижгэсгэсэн хувилбарыг ашигласан. Ер нь бол iAtkos нь дээр.
iAtkos S3 Version 2 (Mac OS X 10.6.3 Snow Leopard) torrent файл:http://isohunt.com/download/192151281/iatkos.torrent KT.mn-ээс BitComet програмыг ашиглан torrent download хийхийг зөвлөж байна. Компьютерээ эвдэхээс айж байгаа ямар нэг айдас байвал бүгдийг нь мартах Анх удаа сонирхоод оролдоод үзэхэд нилээн хэцүү ядаргаатай санагдах
боловч хэд хэдэн удаа янз янзаар суулгаж үзээд, асуудал гарвал нэт ухаад
уншаад байхад ямар ч байсан суулгана гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. ЭХЛЭХИЙН ӨМНӨ Хэрэв таны компьютер 4 GB-аас их
RAM-тай бол нэмэлт RAM-уудаа түр зуур салгах хэрэгтэй. Суулгасныхаа
дараа нэмэлт RAM-уудаа буцаан холбоорой. Хэрэв олон график карт, олон
монитор ашигладаг бол зөвхөн ганц график картыг эхний слотод нь холбон 1
мониторт залгах шаардлагатай. Олон хатуу дисктэй бол OS X суулгах нэг хоосон хатуу диск үлдээгээд бусдыг нь салгах хэрэгтэй. Гар, хулганаас бусад бүх нэмэлт төхөөрөмжүүдээ салгах Өөрийн чухал мэдээллүүдээ бүгдийг нь өөр дискэн дээр нөөцөлж авч үлдэх шаардлагатай.АЛХАМ 1: BIOS-ын тохиргоо BIOS
тохиргоонд SATA удирдлагын хэлбэрийг AHCI дээр тохируулж First Boot
Device буюу хамгийн эхний boot хийх төхөөрөмжийг CD/DVD-ROM дээр
тохируулна.Ихэнх компьютерүүдэд тохиргоог дараахтай төстэй байдлаар
хийдэг. АЛХАМ 2: Mac OS X-ийг суулгах Mac OS X –ийг
суулгахын тулд танд iBoot хэмээх хэрэгсэл шаардлагатай болно. Энэ нь
оригиналь Mac компьютерт байдаггүй график карт гэх мэтийн
төхөөрөмжүүдийн урьдчилан тохируулсан driver-уудыг өөртөө агуулсан
байдаг. Өөрөөр хэлбэл iBoot маань уг PC дээр Mac OS X суулгах
сонирхолтой ажлын маань гол цөм нь юм. Уг хэрэгслийг дараах
холбоосоор татаж аваарай. Хэрэв Nvidia график карттай бол эхний, ATi
график карттай бол хоёр дахь, бусад тохиолдолд 3 дахь холбоосоор татаж
авах хэрэгтэй.http://www.tonymacx86.com/Public/iBoot.zip http://www.tonymacx86.com/Public/iBoot-ATI.zip http://www.tonymacx86.com/Public/iBoot-Supported.zip 1. iBoot-ийг татна. 2. iBoot-ийн имэйжийг CD-д бичнэ. 3. Mac OS X DVD имэйж байдалтай байвал DVD-д бичнэ. 4. iBoot бичсэн CD-ээ CD/DVD-ROM-доо хийнэ. 5. Компьютерээ restart хийнэ. 6. Дараах дэлгэц гарч ирэх үед iBoot CD-г гаргана. 7. Max OS X DVD-ээ хийгээд F5 товчийг дарна. 8. F5 дарсны дараа таны хийсэн DVD-ний нэртэй зураг гарч ирвэл Enter дарна. 9. Install хийх дэлгэц гарч ирвэл Utilities/Disk Utility сонголтыг нээнэ.САНАМЖ:
Хэрэв Install хийх дэлгэц гарч ирэхгүй бол, уг алхмуудыг дахин эхнээс
нь хийгээд дээрх дэлгэц гарч ирэх үед –x гэж бичээд Enter товчийг дарна.
Энэ нь Mac OS X-ийг Safe Mode горимоор суулгадаг байна. 10. Mac OS Extended (Journaled) байдлаар хатуу дискээ форматална. 11. Үүсгэсэн хатуу дискний partition-ийг Snow Leopard гэж нэрлэнэ. Эсвэл өөрөөр ч нэрлэсэн болно. 12. Disk Utility-ээс гарна. 13. Installer-аас хаана Install хийхийг асуувал өмнө форматласан Snow Leopard нэртэй хатуу дискийн хэсгийг зааж өгнө. 14.
Хэрэв iAtkos S3-ийг ашиглаж байгаа бол Customize товчийг дарж, гарч
ирэх сонголтуудаас шаардлагатайг сонгоно. Миний хувьд эхний удаа
суулгахад компьютерийн Keyboard маань ажиллахгүй болчихсон байсан. Дараа
нь дахиж үйлдлийн системийн Install-аа суулгаад эндээс Apple PS/2
driver-ийг чагтлаад ажиллуулахад keyboard зүгээр ажиллаж байсан. Бусад
төхөөрөмжүүдийн ч мөн адил суулгаад ямар нэг асуудал гарвал уг Customize
сонголтуудаас шаардлагатай Driver-уудыг нь сонгож өгөх хэрэгтэй.
Жишээлбэл Ati Radeon 4870 карттай бөгөөд суулгасны дараа график
ажиллахгүй бол Ati 48xx driver-ийг сонгох гэх мэт. 15. Ингээд
суулгах явц 15 гаруй минут үргэлжлээд дуусна. Зарим тохиолдолд Install
Failed: Mac OS X Cannot Be Installed on this Volume гэсэн бичигтэй
дараах дэлгэц гарч ирж магадгүй. Санаа зовох хэрэггүй дахиад эхнээс нь
суулгаад үзэх хэрэгтэй. 16. Компьютерээ Restart хийгээд iBoot бичсэн дискээ хийнэ. Snow Leopard-ыг сонгоод Enter дарна. 17. Ингээд өөрийнхөө яаж ч вирустдэггүй, гацдаггүй, супер
компьютерийнхээ тохиргоог хийж, цоо шинэ үйлдлийн системтэйгээ танилцаж,
ажиллаж сурах л үлдлээ дээ. Эх сурвалж http://www.kt.mn
Ангилал: Хичээл |
Үзсэн: 1227 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 0.0 /0
Нийт сэтгэгдэл: 1
Comments display order:
By default
New comments first
Old comments first
0 1
Zolboo (2012-11-03 8:52 PM)
[
Entry ]
eniig yaj surah be bas minii muu huuchnii comiig iim bolgood ogohguu biz
Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0