Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 5 » Kaspersky Antivirus
5:44 PM
Kaspersky Antivirus
Kaspersky Antivirus
Антивирусын програмын тухай бичиж байснаа сэргээн тавилаа. Ашиглаж чадах хүндээ хэрэгтэй хэвээрээ байгаа. Ер нь ижил төрлийн үүрэгтэй програмуудын нэгийг нь сайн ойлгоод, хэрэглээд сурчихвал бусад нь төвөггүйхэн гарт ороод ирдэг юм. Тиймээс "Касперски антивирус 2009" програмаар жишээ болголоо.

  • Вирус гэж юу юм бэ?
  • Анти вирус гэж юу юм?
  • Яагаад "Kaspersky Internet Security 2009" програмыг сонгох гэж?
  • "Kaspersky Internet Security 2009" програмыг суулгах
  • "Kaspersky Internet Security 2009" програмын ашиглалт
  • "Kaspersky Internet Security 2009" програмыг устгах
  • "Kaspersky Internet Security 2009" програмыг интернетээс татах
  • "Kaspersky Internet Security 2009" програмын албан ёсны эрх
  • "Kaspersky Lab "-ын үүсэл, хөгжил


Вирус гэж юу юм бэ?

Вирус гэдэг нь компьютерийн хэвийн vйл ажиллагааг єєрчлєх чадвартай програм юм. Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой програмыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байдаг. 

Анхны вирусуудыг хошигнох зорилгоор үүсгэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирус тараах зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө түгээх бололцоог бий болгох (суурин болон зөөврийн диск, сүлжээгээр дамжих, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдалд оршиж байдаг. 

Эхэн үеийн вирусууд нь компьютерийн зөвхөн "software" хэсэг буюу програмыг гэмтээх зорилготой байсан бол сүүлийн үеийн вирусууд нь компьютерийн "hardware" хэсэг гэж нэрлэгддэг зарим төхөөрөмжүүд BIOS, SMOS setting, hard disk зэргийн үйлдвэрээс бичигдсэн програмын хэсгийг нь өөрчлөх болон устгах чадалтай болжээ.

Вирусын төрлийн програм олон чиглэлээр хөгжиж байгаагийн дотор worm, trojan, spam, spy, virus голлох байртай байна. 

Анхны вирусыг 1981 онд зохиогдсон гэж үздэг. Энэ нь Apple II-ийн уян дискүүдэд халдварладаг, "Elk Cloner" гэдэг нэртэй ба дараах текстийг дэлгэцэнд гаргадаг байв.

It will get on all your disks
It will infiltrate your chips
Yes it's Cloner!
It will stick to you like glue
It will modify ram too
Send in the Cloner!

Үүнтэй зэрэгцээд энэ вирусыг устгах зорилгоор анхны "anti-virus" програмыг Fridrik Skulason зохион гаргажээ.
1986 онд Пакистаны ах дүү Басит, Амжад нар уян дискийн "boot sectоr"-д агуулагддаг кодыг бичжээ. Энэ код нь компьютерийг уян дискнээс эхлүүлэхэд ажилладаг байв. Энэ нь өөрийнхөө кодыг хувилах чадвартай буюу санах ойд резидент болон байрлаж өөр уян дискийг компьютерт хийхэд тийшээгээ өөрийнхөө кодыг хуулдаг байв. Энэ програм нь өөрийгөө дүгээх чадвартай байсан тул үүнийг вирус гэж нэрлэжээ. Гэхдээ энэ нь зөвхөн 360KB-ийн уян дискийг л гэмтээдэг байв.

1990 онд 200-500 вирус байсан бол 1991 онд 600-1,000, 1992 оны сүүл гэхэд 1,000-2,300 virus, 1994 оны дундуур 4,500-7,500 virus, 1996 онд 10,000, 1998 онд 20,000 ялгаатай вирус байсан бол 2000 онд энэ тоо 50,000-ийг нэгэнт давжээ.


Компьютерийг вирусээс хамгаалдаг програмыг анти вирус буюу вирусын эсрэг програм гэж нэрлэдэг. Та компьютерээ эрсдэлгүй ажиллуулах боломжтой байлгахын тулд юу юунаас илүүтэйгээр хамгийн түрүүнд вирусын эсрэг програм заавал ашиглах хэрэгтэй. Учир нь вирусын эсрэг програм нь компьютерийг халдлагаас хамгаалах зориулалттай болохоос нэгэнт эвдэрсэн системийг засах чадваргүй. Өөрөөр хэлбэл компьютерийг гэмтсэн хойно нь засах, тэр тусмаа анти вирус програмаар засах гэж оролдох нь бүтэлгүй төгсгөлд хүргэх бөгөөд тэгсний оронд хэвийн ажиллаж байх үед нь л тэр байдлыг нь удаан хадгалах гэж хичээх хэрэгтэй.

Алдартай анти вирус програмууд

Сèñòåìийн програм õýâèéí àæèëëàæ áàéæ õýðýãëýýíèé ïðîãðàìóóä òîãòâîðòîé àæèëëàíà. Сèñòåìèéí програмын õýâèéí àæèëëàãààã õàíãàõ îëîí àðãûí íýã íü анти вирус програм àøèãëàõ. Ýíý íü áóñàä îëîí ïðîãðàìòàé õàìæèí õýðýãëýã÷èéí øóóä óäèðäëàãààð àæèëëàäàã áºãººä ýíä àíõààðàõ ¸ñòîé ç¿éë íü:
  • Анти вирус програм äàíãààðàà áîëîí àâòîìàò òîõèðãîîãîîðîî òèéì ÷ ¿ð ä¿íòýé àæèëëàæ ÷àäàõã¿é ó÷èð õýðýãëýã÷ ººðºº ÷àäâàðòàé áàéõ ¸ñòîé.
  • Íýã êîìïüþòåðò 1 àíòè âèðóñ ïðîãðàì áàéõàä õàíãàëòòàé.
  • Êîìïüþòåðò анти вирус програм ïðîãðàìûã ñóóëãàõààñ ºìíº ººð ÿìàð íýãýí àíòè âèðóñын програм, анти вирус програмтай зохицож ажилладаггүй програмуудыг устгах (Uninstall) хийх (хэрхэн хийдгийг доор тайлбарлав) õýðýãòýé.
  • Анти вирус програм ñóóëãàõаас өмнө уг êîìïüþòåðèéí ¿éëäëèéí ñèñòåì ÿìàð íýãýí ãýìòýëã¿é àæèëëàæ áàéõ ¸ñòîé.
Вирусийн нөлөөгөөр тохиолдох магадлалтай эрсдлээс компьютерийг хамгаалахын тулд:
  • Анти вирус програм ашиглах (Хэрэглэгчийн мэдэх болон эс мэдэх цөөнгүй үйлдлийг гүйцэтгэн гадны халдлагыг хаан зогсоож чадах олон боломжыг агуулсан байдаг.)
  • Анти вирус програмаа байнга апдэйт хийж шинэчилж байх (Шинээр гарч буй вирусын тухай мэдээлэл, түүнийг устгах нэмэлт хэрэгслийг үндсэн програмдаа холбосноор цаг тутамд соргог хамгаалалт үүсгэх боломжтой.)
  • "Safe boot disk" бэлтгэх (Энэ нь компьютерийн boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусыг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусыг таньж устгаж чадаагүй гэсэн үг. Гэхдээ компьютер вирустсэн хойно энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай.)
  • "Hard boot disk" буюу системийн диск бэлтгэх (Зарим вирусууд компьютерийн boot уруу довтолж системийн файлыг гэмтээснээр компьютерийг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан бэлтгэсэн байх хэрэгтэй.)
  • "Word" болон "Excel" програмын файлуудыг гаднаас эс оруулах (Аль болох хийхгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа RDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.)
  • Мэйлээр ирсэн хавсарга файлыг эс нээх (Хэрэв мэйл илгээгчийг өөрөө л сайн мэдэхгүй байгаа бол элдэв хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж үзэхгүй байх хэрэгтэй. Учир нь ихэнх worm нь захианд хавсаргасан файлаар дамждаг.)
  • Зөөврийн диск ашиглахдаа ямар ч тохиолдолд вирусын шалгалт хийх (Файл зөөвөрлөгч төхөөрөмжүүд маш олон тохиолдолд вирус тараагч болж байдгийг хэрэглэгч эс хайхран түүнийг шалгахгүйгээр файл хуулах зэргээр ашигладаг бөгөөд вирусын шалгалт хийхгүй байгаагаа яарснаар тайлбарладаг нь тийм ч хүндэтгэлтэй шалтгаан биш байдаг. Бодит байдал дээр хэрэглэгчид өөрийн хэрэгцээнээс хэт их давсан багтаамжтай флаш диск мэтийг ашиглаж зайлшгүй шаардлагатай бус олон файл хуулж авч явдгаас цаг тулсан яаруу үед вирусын шалгалт хийхгүй өнгөрөх гээд байдаг. Учир нь их хэмжээний файлыг шалгах нь хугацаа их зарцуулах болгодог.)
  • "Backup" буюу нөөц хувь бэлтгэх (Үүсгэсэн файлуудынхаа хуулбарыг тухайн дискнээс өөр дискэнд хуулж авч хэвших нь хэзээд илүүдэхгүй бөгөөд хожим нэгэн цагт алдаа гардаг юм гэхэд нөөц хувиа гаргаж ашиглах боломж үлддэг.)

Дэлхийн хэмжээнд ашиглагдаж байгаа антивирус програмуудыг хэрэглэгчдийн үнэлгээгээр жагсаасан жагсаалтын эхэнд "Kaspersky AntiVirus" програм орж байна. Энэ нь компьютерт хамгийн бага ачаалалтай ажилладаг бөгөөд хамгийн олон вирус илрүүлдэг, хамгаалалт сайтай програм юм.

www.top-10-antivirus.com сайт дээр одоо байгаа үнэлэмж



"Kaspersky Antivirus" програмын "Kaspersky Internet Security 2009" хувилбарыг суулгахын тулд урьдчилан "kis8.0.0.506” нэртэй файлыг www.kaspersky.com сайтаас татаж авсан байх шаардлагатай (хэрхэн татаж авахыг доор дэлгэрэнгүйгээр тайлбайрласан).

Алхам 1:
Нэгэнт бэлэн болсон файлыг хаана хадгалсан байсан, тэр газраасаа дуудан ачаална.

Ачаалах явцад хэрэглэгчээс хамаарахгүй хэд хэдэн шатыг туулна.

Энэ хугацаанд өөр "гайхамшигтай" санаа орж ирээгүй л бол элдэв товчлуур дээр дарах хэрэггүй.

Хэрвээ "Cancel" товчлуурыг дарах юм бол та "Kaspersky Internet Security 2009" програмыг суулгахаас татгалзлаа гэж ойлгогдоно (эсвэл саваагүй ч гэж харагдаж магадгүй).

"Бичиг мэддэг ковбой"-д бол дээрх анхааруулга ойлгомжтой байгаа байх. "Kaspersky Internet Security 2009" програмыг суулгахын өмнө "Kaspersky Lab"-ын түүнтэй нийцгүй өөр програм байгааг устгах хэрэгтэй байдаг. Үүний тулд "OK" товчлуурыг дарж, шаардлагатай үйлдлийг гүйцэтгэх болох нь (өмнө нь ажиллаж байсан програмыг хэрхэн устгах тухайд доор тайлбарлав).

Алхам 2:
Хэрвээ замд ямар нэг саад тохиолдохгүй бол энд хүрээд "Next" товчлуурыг дарна.

Алхам 3:
Эндээс цааш ахихын тулд заавал "I accept the terms of the license agreement" гэсэн сонголтын өмнөх дугуйг тэмдэглээд "Next" товчлуурыг дарна.

Алхам 4:
Эндээс "Express installation”-г сонгосон нь "элдэв хэл амгүй" амар байдаг.

Алхам 5:
Энд хүртэл ерөнхийдөө бэлтгэл ажил хийгддэг бөгөөд одоо бол "Install" товчлуурыг дарснаар "Kaspersky Internet Security 2009" програмыг суулгах явц бодитоор эхэлнэ.

Суулгаж л байна. Явж аяга цай уучихаад ирвэл амжина шүү.

Алхам 6:
За дууслаа. "Next" товчлуурыг дарсны дараа хэсэг хугацаа (хэр удаан үргэлжлэх нь таны компьютерийн хүчин чадлаас шалтгаална) өнгөрсний хойно "Kaspersky Internet Security Configuration Wizard" цонх үүснэ.

Алхам 7:
Олон юм бодолгүй "Next" товчлуурыг дарна.

Алхам 8:
Мөн л эрэгцүүлэх шаардлага үгүйгээр "Activate using the key file" гэсэн сонголтыг хийнэ дээ.

Алхам 9:
Ямар нэгэн түлхүүр файл олох гэж байгаагаа ухаарсан хүн бол эргэлзээ нь үгүйгээр "Browse..." товчлуурыг дарах нь лавтай.

Алхам 10:
Энэ хэсэгт жаахан бодоход гэмгүй. "Kaspersky Internet Security 2009" програмыг хэвийн ажиллуулж, үр шимийг нь хүртэхийн тулд таньд хууль ёсоор (хууль бусаар ч олж болдог боловч бид энд энэ тухай яриагүй байна) худалдаж авсан ашиглалтын эрх байх ёстой. Энэ эрхийнхээ дагуу олж авсан түлхүүр файлаа компьютерт хадгалсан бол  хаа байгаа газраас нь дуудаж идэвхжүүлнэ.

Алхам 11:
Дуудагдсан файлаа идэвхжүүлэхийн тулд "Activate" товчлуурыг дарна.

Алхам 12:
Дуудагдсан файл таны суулгасан програмын хувилбартай тохирч байвал ажиллагаа амжилттай болж байгаа нь илт харагдаж, цааш нь үргэлжлүүлэхийн тулд "Next" товчлуурыг дарна.

Энэ хэсэгт анхаарал хандуулахгүй байж болно.

Алхам 13:
Элдэв юм оролдолгүйгээр "Next" товчлуурыг дарвал хэл үг татлахгүй хялбар байдаг.

Алхам 14:
"Yes" товчлуурыг нь дарчих, ядаргаа.

Алхам 15:
Эцсийн эцэст нэг юм дуусч байх шиг байна. Энүүхэндээ гэхэд ямар ч програм суулгасан бай, компьютерийг дараа нь унтраагаад асааж үзэхэд гэмгүй шүү. "Finish" товчлуурыг шууд дар.

Алхам 16:
Компьютер унтраад ассан хойно "Kaspersky Internet Security 2009" програм автомат тохиргоогоороо ажиллаж, вирус шалгах болон өөрийнхөө мэдээллийн баазыг шинэчлэх ажилдаа орно.


Энэхүү програмыг ямар үзүүлэлттэй компьютерт суулгаж ашиглаж болох боломжтойг харуулъя. 

Вирусын эсрэг ажиллагаатай аливаа програмыг байнгын идэвхтэй ажиллуулж байхгүй бол тэр програмтай байсны давуу талыг мэдэрч чадахгүй. Ийм шалтгаанаар компьютер хэрэглэгч өөрөө энэ чиглэлийн мэдлэгтэй байх ёстой болдог. 

Байдал 1:
"Kaspersky Internet Security 2009" програм суусны дараа анхны байдлаар иймэрхүү дүр төрхтэй ажиллаж эхэлдэг. Улаан өнгөөр хүрээлсэн хэсгийг үүнээс хойш "Илтгүүр" гэж нэрлэе. Илтгүүр өөрөө улаан өнгөтэй байх нь "Kaspersky Internet Security 2009" програм ямар нэгэн шалтгаанаар бүрэн хамгаалалт бүрдүүлж чадаагүй байгааг харуулдаг.

Байдал 2:
Бидний тохиолдолд апдэйт буюу мэдээллийн баазын шинэчлэл хийгдэж амжаагүй байгаа нь тодорхой байна. Апдэйт хийснээр "Kaspersky Internet Security 2009" програмын вирус илрүүлж цэвэрлэх чадвар улам сайжирна.

Байдал 3:
Илтгүүр ногоон өнгөтэй байх нь "Kaspersky Internet Security 2009" програм хэвийн ажиллаж, вирус илрүүлж устгах чадвартай гэдгийг нотолдог.

Байдал 4:
Апдэйт бүрэн хийгдэж дууссан тохиолдолд скан буюу вирус илрүүлэх ажилдаа орно. Үүний тулд "Full scan"-г сонгоод "Start scan" товчлуурыг дарна. Энэ нь компьютерийг бүрэн шалгаж вирусын халдвартай эсэхийг тогтооно.

Байдал 5:
Скан хийх явц хэр удаан үргэлжлэх нь таны компьютерт хичнээн хэмжээний файл байгаа болон таны компьютерийн техник эд анги болон үйлдлийн систем хэр зэрэг (эвдрэл, элдэв гажиггүй) ажиллахаас шууд шалтгаална.

Байдал 6:
Компьютерт флаш диск залгасан бол түүнийг нээж доторх файлыг нь хуулахаас өмнө вирусын шалгалт заавал хийх хэрэгтэй. Үүний тулд "Cancel" товчлуурыг дарна.

Байдал 7:
"My Computer" цонхыг нээж флаш дискийг илтгэх айкон дээр хулганы курсорыг байрлуулан баруун товчоо дарна.

Байдал 8:
Шинээр үүсэх цэснээс "Scan for viruses" сонголтыг хийнэ.

Байдал 9:
Вирус шалгах явцын үргэлжлэх хугацаа нь флаш диск дотор хэр их хэмжээний файл байгаагаас шалтгаалдаг.

Байдал 10:
Энэ флаш диск одоогоор вирусээр халдварлагдаагүй байна.


Алхам 1:
Ямар ч програмыг системээс устгах буюу анинстол хийх бол "Control Panel" доторх "Add or Remove Programs"-г сонгоно. 

Алхам 2:
Жагсаалт дотроос "Kaspersky Internet Security 2009"-г сонгон "Change/Remove" товчлуурыг дарна. 

Алхам 3:
Бид анинстол хийх гэж байгаа тул "Remove"-г сонгоно. 

Алхам 4:
Нэг их юм оролдох гэлгүйгээр "Next" товчлуурыг дарна. 

Алхам 5:
Шууд л "Remove" товчлуурыг дарна. 

Алхам 6:
Одоо бол харин юу ч оролдох хэрэггүй. Хараад л байж байхад сайхан л байна шүү дээ. 

Алхам 7:
Байгаа ганц товчлуурыг нь дарж л орхи, яахав дээ. 

Алхам 8:
Програм анинстол хийсний дараа компьютерээ унтраагаад асаасан нь олон зүйлд сайн нөлөөтэй байдаг юм.


www.kaspersky.com сайтаар зочлох тохиолдолд энэхүү програмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болох бөгөөд өөрт хэрэгтэй програмаа авах боломжтой. Таны ажлыг хөнгөвчлөх үүднээс "Kaspersky Internet Security 2009" програм татаж авах холбоосыг энд тавилаа!

Алхам 1:
Интернетээр дамжуулан файл татахын тулд ихэвчлэн "Download" товчлуурыг олж дардаг.

Алхам 2:
Татаж авч буй файлаа хожим хэдэн ч удаа хэрэглэх шаардлага гардаг тул хаа нэгтээ хадгалах хэрэгтэй. Үүний тулд "Save" товчлуурыг дарна. 

Алхам 3:
Харин хаана хадгалахаа хэрэглэгч өөрөө сонгох хэрэгтэй. Ихэвчлэн системийн програм суугаагүй диск дээр хадгалах нь тохиромжтой байдгийг анхаараарай. 

Алхам 4:
Одоо тэвчээртэй хүлээх л үлдлээ.

Эх сурвалж www.1920.mn
Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 8834 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 7
0  
7 Textcaptcha-grab06   (2013-06-25 11:48 PM) [Entry]
Textcaptcha-grab06


Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz