Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 21 » Форматлах гэж юуг хэлээд байна вэ?
5:21 PM
Форматлах гэж юуг хэлээд байна вэ?
Монгол хэлний үгсийн санд орж ирээд аль хэзээний байршчихсан үгнүүдийн нэг нь "форматлах". Энд хөндөгдөх магадлалтай сэдвүүдээс зориуд тойрон байж энэ үгээр илэрхийлээд байгаа үйлдлийг л тайлбарлая.

"Форматлах" гэдэг үгийг компьютертэй холбоотойгоор олон хэрэглэж байна. Компьютерээ форматлуулна, компьютерийг чинь форматлая, компьютер чинь форматлуулахгүй бол болохгүй болсон байна, компьютерийг ер нь форматлаж байх хэрэгтэй, миний компьютерийг форматлаад өгөөч гэх мэтээр яриад байдаг. Тэгэхээр компьютерийг форматладаг байх нь. Компьютер форматлах гэдэг нь яадаг хэрэг вэ?

"Компьютерээ форматлуулж" байгаа болон "компьютер форматлаж" байгаа гэх хүмүүсийг харж байхад ажиллагаа нь доголдож ямар нэг гэмтэлтэй болсон компьютерийг засаж асаах гээд ноцолдож байгаа нь мэдэгдэнэ. Эндээс үзвэл манайхны яриад байгаа "компьютер форматлах" гэдэг нь компьютер засварлах гэсэнтэй адил утга агуулдаг бололтой. Харин ярианд компьютер форматлуулах, компьютер засуулах гэдэг нь өөр өөр утгаар хэрэглэгддэг нь ажиглагдана.

Хоёр залуу ярьж байна аа.
1-р залуу: - Миний компьютер сүүлийн үед удаад байдаг болчихлоо.
2-р залуу: - Вирустсэн биз. Форматлачихаач.
1-р залуу: - Харин ээ, би сайн чадахгүй болохоороо нэг найзыгаа хүлээгээд байгаа юм.
2-р залуу: - Би форматлаад өгье.
Ингээд ажил эхэлж хоёр залуу нэлээн удаан ноцолдож байж сая нэг юм дуусав. Тэр хоёрын хийсэн ажлыг жагсаавал дараах байдалтай болж байлаа:
  • Хэрэгтэй гэж үзсэн файлуудаа байж болох байрлалаас нь хайж олоод хоёрдогч диск рүүгээ хуулав.
  • Windows үйлдлийн систем бүхий програмтай дискийг уншуулж:
    • Анхдагч дискийг "формат" хийв.
    • "Формат" хийгдсэн диск дээрээ зориулалтын файлуудыг хуулав.
    • Бэлдсэн файлуудаа ашиглан үйлдлийн системийн програм суулгав.
    • Зайлшгүй шаардлагатай тохиргоонуудыг хийв.
  •  Бэлэн болсон үйлдлийн систем хэвийн ажиллаж байгааг шалгасны дараа хэрэглээний програмуудыг суулгав:
    • Анти вирус програм
    • Офисын програм
    • Зургийн програм
  • Компьютерийн прогамыг солихоос өмнө хуулж авч хадгалсан файлуудаа нээж үзэн хэвийн байгаа эсэхийг нь шалгав.
Ийм ажил хийгдэж дууссан байтал нөгөө хоёр залуу "компьютер форматлаад" гээд яриад байлаа. Тэгэхээр "компьютер форматлах" гэдэг нь нэлээн хэдэн цогц үйлдлийн нэгдэл бололтой.

Дээр өгүүлсэн тохиолдолд, дискийг дээр нь файл хуулж програм суулгахын тулд бэлдэж, зориулалтын програмаар цэвэрлэж, дараагийн ажилд бэлэн болгохын тулд хийдэг үйлдлийг техникт хэрэглэдэг утгаар нь "дискийг формат хийх" гэж хэлдэг. Форматлах гэдэг чинь энэ шүү дээ.
Эх сурвалж http://www.1920.mn/
Ангилал: Комьпютер түүний тухай | Үзсэн: 1785 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 2
0  
2 Зулаа   (2012-02-27 3:32 PM) [Entry]
1861-1870 оны үеийн комьпютерийн талаар мэдэж авмаар байна туслаач Монголоо... :angel: :applause: :good: :heart:


Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz