Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Долоодүгээр cap » 3 » Facebook хэрэглэгчидийн заавал мэдэх шаардлагатай 7 тохиргоо
6:05 PM
Facebook хэрэглэгчидийн заавал мэдэх шаардлагатай 7 тохиргоо


1.    Найзуудынхаа хаягын жагсаалтыг ашигла ( Friends list)
Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа нь хайлт хийхэд хүртэл амар байх болно.


2.    Өөрийн мэдээллээ бусдаас нуух
Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings-Profile Information руу ороод About me-н хойно байрлах тохиргооруу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорхи нүдэнд нь тухайн хүний мэйл эсвэл нэрийг бичээрэй.

 

3.    Өөрийгөө хайлтын системээс устга
Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягыг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд
•    Та Privacy SettingsSearch гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны Facebook гарч ирэх болно.

4.    Өөрийгөө Google –с устга
Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагтласан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

5.    Зураг, видеогоо нууцлах
Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ.
Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information г дар.
Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм.
Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулсанаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

6.    Албумаа хамгаал.
Фото албумаа бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.


7.    Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал
Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууддээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook  рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.
Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний мэйл хаяг, нэрийг нь бичихэд л болоо.


Бэлтгэсэн http://warezmn.com

Ангилал: Хичээл | Үзсэн: 1513 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 bilguuntur   (2011-09-24 3:37 PM) [Entry]
oo leetei een


Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz