Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Аравдүгээр cap » 23 » Дэлхийн усны талаар.
7:07 PM
Дэлхийн усны талаар.
Дэлхий дээр ус хэрхэн бий болсон талаар олон таамаглал бий. Дэлхийн үүслийг сансрын уудам, гарагийн биеттэй холбон тайлбарлагчид ус сансрын туяаны урсгалын үр дүнд бий болжээ гэж үздэг.

Манай одот ертөнц протон, атом, шйн цөмийг агуулж байдаг тул дэлхий атмосферийн давхаргад буй протон электронуудыг биедээ татан авч атомын устөрөгчийг буй болгож устөрөгчийн урвалын дүнд ус бий болдог хэмээн тайлбарлаж байна. Жил бүр дэлхийн агаар мандлын нэгэн бүрхүүл стратосферт "сансрын ус" бий болж байдаг ажээ. Гэвч усны энэ үйлдвэрлэлээр бол сая жилийн дараа л манай дэлхийн далай тэнгисийн устай дүйцэхүйц хэмжээтэй болсон байна гэсэн тооцоо байдаг. Өөр нэг санал нь ус газарт үүстж бнй болжээ гэсэн онол юм. Усплын саралтай, газрын мант давхаргаас үүсэлтэй гэж үздэг. Галт уулын дэлбэрэлтийн үед урсах хайлмал лавын хамт газрын дээд давхаргад хий буюу усан уурыг савсуулж ингэснээр задгай агаарт ус бий болжээ хэмээн тайлбарладаг байна.

Монголчууд усыг өнгөгүй, эсвэл эсэргээр хар (дан гэсэн утга), эрдэнэ, газрын хөх судас гэхчлэн олон янзаар ярина. Гүнзгий ус номин хөх өнгөтэи учраас манай гараг сансрын уудмаас цэнхэр бөмбөлөг мэт харагддаг байж болох юм. Нарны туяа усны гадаргуу дээр тусаж усан ба агаарын орчинд хугаралт үүсгэдэг.

Зарим хэсэг нь усны гүнд нэвтэрч далайн ус бага бол хөх, хөх цэнхэр өнгөтэй болж харагдана. Харин ус гүнзгий, багтаамж ихтэй бол илүү номин, ногоон, гүн цэнхэр өнгөтэй.
ДАЛАЙ (Oceania)

Далай нь хуурай газар тив. арлуудыг хүрээлэн, тасралтгүй хөдөлгөөнд оршдог, давсны агууламж ихтэй, том хэмжээний хотгор хонхорт тогтсон их ус юм. Далайн эзлэх талбайн хэмжээ 360 сая кв.км, ерөнхий багтаамж 1.4 сая км3 температурын дундаж хэм 3.9°С.

Далайн гадаргуу манай гаригийн нийт талбайн 71%-ийг эзлэх бөгөөд бөмбөрцгийн гадаргуу дахь цэвэр усны нөөцийн хамтаар 98% болно. Манай дэлхий Атлант, Номхон, Энэтхэг, Хойт, Өмнөд мөсөн хэмээх 5 далайтай. Далайн дундаж гүн нь 3700м, хамгийн гүн нь 11.022м юм. Далай нь дэлхийн ус, цаг уурт ихээр нөлөөлдөг чухал хүч зүйл төдийгүй байгалийн ашигт болон эрдэс баялагийн их нөөцийг агуулдаг.

Далай нэн олон төрлийн загас, усны амьтад, ургамалтай тул хүн төрөлхтний хүнсний нөөц баялагийн эх үүсвэрийн нэг билээ. Жишээ нь, хүн төрөлхтөн далайг "тариалан" болгон ашиглаж сувд, далайн ашигт ургамал тэргүүтнийг тариалан, үржүүлж байна. Далайн ёроол буюу гүний гадаргуу нь эх газрын оршин байх нөхцлийг бүрдүүлнэ. Зарим эргийн хөрс идэгдэж сүйдэж байхад далайн амьд биетийн үйл ажиллагаагаар шүрэн ба сувдан арлууд тэрч бүү хэл бүхэл бүтэн арал бий болж, гадаргуугийн хэмжээ зузаарч байдаг.



ДАЛАЙН УРСГАЛ ба ЧИГЛЭЛ

Дэлхийн томоохон далайнууд ойролцоогоор 50 орчим үндсэн урсгалын чиглэлтэй ажээ. Аливаа том, жижиг далай тэнгисүүд байнгын хөдөлгөөнд оршиж байдаг нь мэдээж зүйл билээ. Усны гадаргуу нь маш цөөн тохиолдолд тайван, намжуун байна. Далайн ус гадаргуудаа төдийгүй гүндээ ч байнга холилдож байдаг. Энэ бүхэн Cap, Нарны таталт, түлхэлт, агаарын хэм, даралтын өөрчлөлт, хүчтэй салхи. шуурга. газар хөдлөлт, түдхэлт. галт уулсын дэлбэрэлтийн зэрэг олон шалтгаантай. Аливаа усны давалгаа төвөөсөө гадагш чиглэлтэй долгион үүсгэдэг. Эх газрын зүгээс хүчтэй салхи үлээсэн ч том том давалгааг үүсгэхгүй, харин далайн гүнээс их давалгаа үүснэ. Заримдаа 5 хүртэл давхар байшинтай тэнцэхүйц өндөр давалгаа үүсгэн догширно. Задгай далайн давалгааны өндөр дунджаар 4м-ээс илүүгүй, 150м өргөнтэй байна. Дэлхийд хамгийн хүчтэй, том давалгаа 25м өндөр, 400м өргөн, 20м/с хурдтайгаар бүртгэгджээ. Далай тэнгис, усны байнгын урсац, таталт түлхэлтийн хүч хөдөлгөөнийг ашиглан эрчим хүч гарган авдаг.



Дэлхийн томоохон далай тэнгисүүд

Далай хав.дөр.км.
1 Номхон далай 165.760.000
2 Атлантын далай 81.585.000
3 Энэтхэгийн далай 73.556.000
4 Аркатик 14.100.000
5 Өмнөд Хятадын тэнгис 2.975.000
6 Карибийн тэнгис 2.718.200
7 Дундад тэнгис 2.512.300
8 Берингийн тэнгис 2.275.000
9 Мексикийн хоолой 1.800.000
10 Охотскийн тэнгис 1.589.840
 

Ирээдүйгээс ирсэн захиа[Nрээдүйд нэг иймэрхүү болно шүү энэ чигээрээ байвал]

2070 оны захидал
2070 онд аж тeрж буй хүмүүн би саяхан 50 нас хүрсэн атлаа 85 насыг зооглосон мэт харагддагийн зэрэгцээ хамгийн eндeр настанд тооцогдох болжээ. Бас бeeрний хүнд eвчинд баригдан зовж явна. Үүний гол шалтгаан нь маш бага ус хэрэглэдэгт байгаа юм. Урьд цагт насанд хүрсэн хүн eдeрт доод тал нь 8 аяга ус уухыг зeвлeдeг байсан бол одоо зeвхeн тал аяга ус уух хэрэгтэй болоод байна. Үүгээр ч үл барам цаашид ус олдохоо болино гэдэгт итгэхээс өөр замгүй болжээ.
Намайг бага балчир байхад байгаль дэлхий ямар байсан талаар миний охин надаас асуух бүрт ой хeвч гэж хичнээн гоё сайхан зүйл байсныг дурсаж, хур бороо, гол мeрeн гэж ямар зүйл байсан, хүссэн зоргоороо голын усанд сэлж, загас барихын аз жаргал, ханатлаа ус ууж болдог болон хүмүүсийн бие ямар эрүүл чийрэг үзэсгэлэнтэй байсныг дурсахаас eeр зүйл даанч үлдсэнгүй.
Харин одоо усны оронд байгалийн тосоор чийглэсэн цаасаар угаалга төдийг үйлдэхболж дээ. Тэр үед хүүхнүүд гоё сайхан үс гэзгээрээ гайхуулан гангарч явдаг байсан бол eнeeдeр усны гачигдлаас угаахаа больж хусч, гялаан толгойтой явах боллоо.
Байгаль дэлхий хуурайсч цeлжсeнeeс хорьхон настай залуу бүсгүй 40-тэй мэт харагдана. Энэ бүхнээс аврах гэсэн эрдэмтдийн цeхрeлтгүй эрэл хайгуул усыг үйлдвэрлэн гаргах ямар ч найдлагагүй болохыг нотлох ажээ.
"Усаа хайрлан гамнаж бай” гэсэн анхааруулгыг олонтаа сонсож байснаа сайн санаж байгаа хэдий ч үүнд нэг ч хүн анхаарахгүй байснаар үл барам ус хэзээ ч дуусахгүй мэт тeсeeлeн бодож явцгаажээ. eнeeдeр гол мeрeн, нуур цeм хатаж ширгэжээ.
Миний энхрий охин: Ааваа, миний хоолой хатаж боомилоод байна. Ус яагаад алга болчихсон юм бэ гэж асуухад eдий тeдий удаа анхааруулан сануулж байхад үл тоомсорлон хүрээлэн буй орчноо устган үгүй болгосон тэрхүү нүгэлт удмын нэг болсон би үнэнхүү буруутан гэдгээ мэдрэхээс eeр хэлэх үггүй болжээ. Бидний урагшгүй байсны тeлee үр сад минь ийнхүү буруутан болж шаналах гэж дээ. Ус гэгч ариун эрдэнийн хувь заяаг аврах ухаарал хүн бүрт сууж тус дэм болоосой гэсэн үүднээс энэхүү захидлыг бичлээ. Энд дурдсан зүйл тоглоом биш шүү.
Хойч үедээ тамыг бус амьдралыг бэлэглэхсэн дээ хүмүүс ээ!
Ийм болчуул яанаа. Тийм учраас УСАА ХАЙР ГАМТАЙ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Нэмэж хэлэхэд зургийг нь сайн харагдуулахын тулд томоор хийсэн байгаа шүү

Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 2493 | Нийтэлсэн: Форум_хянагч_Heezgii | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 Форум_хянагч_Heezgii   (2011-10-23 7:10 PM) [Entry]
өө зураг нь томоор харагдахгүй байна шдээ :((


Нийт: 2
Зочин: 2
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz