Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 1 » Цуврал онигоо 15
|
Нэг эр машин худалдаж аваад
гаднаа
тавьж том нохой уяв. Өглөө нь нэг дугуй нь байдаггүй. Шилэн дээр нь
"Нохойгоо
битгий зэмлээрэй, хуцаад л байсан шүү” гэсзн бичиг байлаа.
Хаан, хятад герман орос гуравт:
-Та нарын хамгийн сайхан жорлон барьсанд нь охиноо тал баялагтайгаа
өгнө, гэж.
Алт эрдэнэсээр барьсан хятадын жорлонд Гүнж оров. Таалагдсангүй. Шилдэг
дизайнаар барьсан германы жорлонд Гүнж оров. Төдөлгүй гараад ирэв.
Таалагдсангүй. Банз хадаж сонингоор доторлосон оросын жорлонд оров. Гүнж
гарч
ирдэггүй…30 минут болов. Санаа нь зовсон хаан:
-Яав миний охинд таалагдаж байна уу?
-Ёстой гоё юм аа…Хаан орос эрд охиноо тал баялагтай өгөв. Хаан хуриман
дээр нь
охиноосоо асуув:
-Миний охинд орос жорлонгийн юу нь таалагдав?
-Сонингийн уншаад л суугаад байх нь…
Авиакомпаний нислэгийн удирдагч нэгэн стюардессийг дуудав:
-Чи зорчигчдод хэлж буй үгэндээ жаахан анхаарч бай.
-Яасан бэ?
-Чи үргэлж онгоц газардахын өмнө "Хүндэт зорчигчид оо, энэ завшааныг
ашиглан та
бүхэнтэй манай экипаж салах ёс гүйцэтгэе” гэж хэлэх юм.
-Байна уу, Ленатай ярья
-Лена төрөхөд хэвтсээн…
-Хүүе бие нь яагаа вэ…
Нэг буриад эр хөршийндөө ирэв. Хөрш нь том балиус ирлээд байж байв.
-Юу болоо вэ?
-Нөгөө муу Бадан үхээ юм гүү…
-Хүүе, хэзээ?
-Маргааш… Хэдэн буриад хөзөр тоглож байна. Нэг Хамган ирэв.
-Дорж оо, чи намайг таньж байна уу?
-Нх…
-Чи бид хоёр хэдэн жилийн өмнө нэг уулзсанаа санаж байна уу?
-Нх..
-Чи тэгэхэд надтай сууя гээд байсан ш дээ.
-Нх… тэгээд яасан суусан уу?
Нэгэн уран зураг цуглуулагч эр оросод ирээд буцахдаа сэргэн мандлын
үеийн нэг
зураг маш өндөр үнээр худалдан аваад хилээр гаргахын тулд нэгэн
зураачаар
дээрээс нь байгалийн зураг зуруулчихав. Нутагтаа ирээд нэгэн зураач дээр
очиж
зургаа өгөөд үнэнээ хэлж:
-Энэ зурагны цаад талд нь эх зураг нь байгаа. Та тэрийг гаргаж өгөөрэй…
Хэд
хоногийн дараа зураач утасдаж байна:
-Хамгийн эхний байгалийн зургийг арилгатал таны хэлээд байсан сэргэн
мандлын
үеийн зураг хамт арилчихсан. Тэгтэл цаанаас нь Лениний хөрөг гарч ирээд…
дараа
нь Сталины хөрөг гарч ирээд… одоо Брежневийн хөрөг гарч ирж байна яах
вэ… цааш
нь арилгаад л байх уу…
Оросын ерөнхийлөгч Брежнев тамд ирэв. Түүнийг тамын тогоочоор томилов.
Тэгтэл
Гитлер нэг буланд баахан ном уншаад сууж байна гэнэ. Брежнев тамын эзэнд
гомдол
мэдүүлэв:
-Би яахаараа Гитлерээс илүү нүгэл хийсэн байдаг билээ?
-Яаж байна?
-Тэр ном уншаад би тогоо бариад…
-Аа, тэр чинь ном уншиж байгаа биш ээ, Лениний зохиолуудыг Хятад хэл рүү
хөрвүүлж байгаа юм.
Автобусан дахь бичиг: "Кондукторын суудалд сууж болохгүй” Хажуу цонхон
дээрх
бичиг: Кондукторын цонхоор харж болохгүй”
Абраам:
-Саара, энэ юун үнэр
-Роза…
-Роза цэцэг дэлбээлж байгаа юм уу?
-Үгүй ээ, Роза хувцсаа сольж байгаа юм.
-Ээж ээ, надад үлгэр яриад өгөөч.
-Эротик үлгэр үү?
-Үгүй ээ, аймшгийн… Эротик үлгэр ярьж өгсөн тэр орой чинь шөнөжин унтаж
чадаагүй…
Автобусанд нэг согтуу эр орж ирэв:
-СПИД-тэй хүнд суудал тавьж өгөөрэй…үгүй ээ үгүй… ганцхан суудал… та нар
чинь
яагаад бүгдээрээ надад суудал тавьж өгөөд байгаа юм бэ?
Хөгшчүүл биднийг харж үздэг хүнгүй болжээ. Залуу насандаа хийж байсан
ажлаа олж
хийхээс. Бид чинь дайны үед залуу байхдаа вагон дэлбэлдэг байлаа л…
Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүүхдийн ээж:
-Хүүхдүүд ээ, өнөөдөр та нарын дунд төрөл бүрийн дуу, шүлгийн бүжгийн
тэмцээн
явуулж шагнана. Бас хамгийн түрүүнд гэртээ харьсан хүүхдүүдэд нэг нэг
хайрцаг
бохь өгнө…
Гоц авъяастан шалгаруулж байна. Нэг өвгөн ирэв.
-Та ямар авъяастай вэ?
-Би бүх өнгөөр унгаж чадна. Түүнд үндсэн долоон нот өгөв. Өвгөн өнгө
алдалгүй
хийгээ гаргаж "дуулав”. Түүнд арай хүнд нот өгөв. Өвгөн мөн л алдалгүй
"дуулав”. Түүнд дээд өнгөтэй нотнууд өгөв. Өвгөн:
-Би наадахыг чинь ч чадна.
-Тэгээд "тоглоод” үзүүлээч. Өвгөн:
-3-р октавын Соль дээр л чацга алдчихаж магадгүй гэж айж байна…
Миний өвгөн наанаа хүлээж бай, би наад гурвыг чинь нам зодчихоод ирье.
-Уучлаарай, миний буруу. У
-Дахиад жаахан уувал уу л даа.
-Би их олон юм яриад байна уу…
-Би ганц юманд гүйгээд ирэх үү.
-Чи гэртээ юу хийж суугаа юм бэ, найзууд чинь пивнушкад хүлээгээд сүйд
болж
байгаа биз дээ.
-Би ээж дээрээ ганцаараа оччихоод ирье дээ, миний өвгөн найзуудтайгаа
бааранд
суухгүй юу.
-Чи согтуугаараа ямар үзэсгэлэнтэйг гээч.
-Миний өвгөн орой болсон хойно согтуу наашаа яваад яах нь вэ, наад
хүүхнийдээ
хоночих оо.
-Миний найз наад хүүхнийхээ араас хараад байж бай, би тэр хооронд чинь
энэ
дэлгүүр ороод талхаа аваад ирье.
-Миний өвгөн ажил хийж өөрийгөө зовоогоод яах нь вэ, архи, мөрийтэй
тоглоомны
чинь мөнгийг найз нь яаж ийгээд олоод л байна ш дээ…
Шинэ бодлогууд
Еврейчүүдэд зарахыг хориглоно. Оросод нэгэн хүнсний дэлгүүрийн лангуун
дээрх
торхтой цөцгийний хажууд «Еврейчүүдэд худалдахгүй» гэсэн бичиг байна.
Хэрвээ
тэр
дэлгүүрийн эзэн өөрөө еврей хүн байсан бол яагаад тийм бичиг бичих
болов?
Галт тэрэг дэх амиа хорлолт
Нэг хүн галт тэрэгнээс үсэрч амиа хорложээ. Тэрээр купендээ ганцаараа
байсан ба
купенээс нь хэдэн метр, боолт хийж байсан бололтой марль олджээ. Тэр
золгүй эр
яагаад амиа хорлох болов, Таны хувилбар?
(Шипи: Галт тэрэг харанхуй туннелиэр явж байсан байна.)
Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариунууд
Нэгэн жуулчин, үл таних бяцхан хотоор аялаж байгаад үсээ засуулахаар
шийдэв.
Тэр хотод ердөө хоёрхон үсчин байдаг аж. Тэд хотын гол гудамжны хоёр
талд
байрлана. Жуулчин эхлээд нэг үсчинд нь оров. Бүх юм нь гял цал. Үсчин,
үйлчлүүлэгчээ хүлээн сууна. Нөгөө үсчингээр орвол, бүх юм нь хайш яйш.
Бас л
үйлчлүүлэгчээ хүлээн суугаа бололтой.
Жуулчин хоёр дахь үсчингээр үсээ засуулахаар шийдэв. (Үсээ муухай
засуулъя гэж
боддог хүн хаана байх билээ дээ!) Түүний сонголт зөв байсан бол яагаад?
Хариу:
Хэрвээ хотод хоёрхон үсчин байдаг юм бол тэд бие биеийнхээ үсийг засаж
таарнаа
даа. Гял цалын үс гоё засагдсан, хайш яйшийн үс тааруухан засагдсан
байхыг
жуулчин анзаарчээ.
Эрх охин
Эмиля охин дээд сургуулийн оюутан. Тэрбээр багаасаа одоог хүртэл аавдаа
эрхэлж
хүссэн мөнгөө авч дуртай бэлгээ авахуулдаг эрх охин. Аавынхаа гоёмсог
"Бэнтли”
машиныг хаяа гуйж унана. Нэг удаа эрх охиноо машиныг нь гуйхад аав нь
түлхүүрээ
ширээн дээр тавьж нэгэн болзол тавив.
-Энэ ширээн дээр 11 чүдэнз байна. Эдгээр чүдэнзийг ашиглан 6 дээр 5-ыг
нэмэхэд
11 биш, 1 гээд гаргаадах. Эрх бас ухаантай охин даалгаврыг амжилттай
биелүүлээд
аавынхаа машины түлхүүрийг шүүрэн гарлаа. Аав охиноороо бахархан үлдэв.
Хэрвээ
чи Эмилягийн оронд байсан бол гоёмсог "Бентли”-гээр оройжин
найзуудтайгаа
зугаалж чадах байсан уу?
Хариу: One хэмээн 11 чүдэнзээр
бичсэн байна.
|
Ангилал: Онигоо |
Үзсэн: 1179 |
Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн
| Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 3 | |
0 3
Шүүмжлэгч (2011-03-01 1:22 PM)
[ Entry]
Ene secret kiss haishaan shuumjlegch yumuu hun bolgoniig bichsen baihiin
|
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|
|