Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 1 » Цуврал онигоо 12
|
Засгийн
газрын хуралдаан. Ерөнхий сайд:
-Хүн амын өвчлөлийг бууруулах ямар арга зам байна? Эрүүл мэндийн сайд:
-Эмч, сувилагч, асрагч нарыг олноор нь ажлаас халж эмнэлгийн орыг цөөлөх!!
-Рабинович, чи гэрлэж буй хосуудад дугтуйтай юм өгөөд байсан, хэдэн төгрөг
хийсэн бэ?
-Дугтуйг зүгээр авдаг юм уу???
-Дуня эмээ, Фимагийн нөхрийн аппендицитийг нь аваад хаячихсан гэсэн…
-Хөөрхий Фима, хөөрхөн хүүхэдтэй болно оо гээд л ярьдагсан, одоо тэгвэл өнгөрч
дээ…
-Нөхөр Рабинович, бид таныг ажлаас чинь халах боллоо.
-Нөхөр дарга аа, би чинь орос паспорттай шүү дээ..
-Мэдэж байна аа. Бид зөндөө олон еврейг ажлаас нь халсан. Одоо ганц нэг
оросуудыг халах хэрэгтэй байна!
Ковбой талаар давхиж явна. Гэнэт дотор хүн нь:
-Зогсоорой. Яг энэ дор алт байна. Ковбой ухсан боловч юу ч гарсангүй. Ковбой
уурлав:
-Юу ч л алга байна ш дээ. Дотор хүн нь:
-Үнэхээр юм байсан бол би чамд юу гэж хэлэх вэ дээ, өөрөө л ухна ш дээ…
Халуун бөгчим өдөр нэг ковбой мориноосоо буугаад бөгсөнд нь уруулаа үрээд байна
гэнэ. Үүнийг харсан нэг хүн:
-Чи юу хийгээд байгаа юм?
-Уруул хагараад…
-Тэгээд тусалж байна уу?
-Үгүй л дээ, гэхдээ нэг хэсэгтээ л уруулаа долоохгүй болдог юм…
Ковбой эр морьтойгоо бааранд орж ирэв.
-5 литр виски!
Зөөгч түүнийг нь авчирч өгөхөд ковбой эр мориндоо уулгачихав. Гайхсан зөөгч:
-Та өөрөө юу уух вэ?
-Би жолооны ард яваа… Юм уухгүй.
Нөхрөөсөө салах өргөдлийг шүүх хэлэлцэж байна. Шүүгч:
-Салах шалтгаан юу байна? Эхнэр:
-Манай нөхөр 5 дахийн орой болгон надаар нуруугаа угаалгадаг юм.
-Саяны 5 дахьд нуруу нь цэвэрхэн байсан…
Чукча нас барахдаа, далайд оршуулаарай гэж гэрээслэв. Хоёр хүү нь далайд нүх
ухах гээд живж үхэв…
Чукча эмч дээр ирэв:
-Миний өрөөсөн тал өвдөөд.
-Аль тал чинь вэ?
-Хана руугаа харж хэвтдэг тал нь
-Танай тайгад FM радио байдаг уу, хэмээн чукчагаас асуув.
-Байлгүй яахав.
-Ямар дуу явдаг вэ?
-Өдөржин шөнөжин л "аа-уу-уу-уу…аа-уу-уу-уу…” гэж дуулдаг юм.
Эхнэр нөхөр хоёр машинаар явж байна. Эхнэр байнга зогс, яв, удаан, хурдан,
цаашаа наашаа хэмээн зааварлана. Нөхөр нь төмөр замын гарам дээр зогсчихов.
Галт тэрэг дохио дуугарган ирж явна. Эхнэр хашгична:
-Хурдан гараач, галт тэргэнд дайрууллаа ш дээ… Нөхөр тайвнаар:
-Би машиныхаа талыг гаргачихсан. Одоо чи өөрийнхөө талыг гарга аа…
Авто засварын газар.
-Танаас 100 доллар.
-Юу, 3-хан боолт чангалаад уу?
-Нэг боолт чангалахад 1 доллар. Харин чангалах боолтоо эрж олоход 97 доллар.
Залуу:
-Хөөө бүсгүй чамтай танилцаж болох уу?
-Болно оо.
-Орой дахиад танилцаж болох уу?
-Чаддаг л юм бол хэд танилцсан ч болно ш дээ…
Нөхөр томилолтоос ирэв. Орой болов… Утас дуугарав. Нөхөр утсаа авав. Төдөлгүй
эргэж ирэв. Эхнэр:
-Хэн бэ? Юу гэж байна?
-Нэг эрэгтэй хүн, танай нөхөр томилолтоос ирсэн үү гэж байна. Эрэгтэй хүн
нөхөртэй байдаг юм байхдаа, тэнэг… хүн амруулахгүй…
Эхнэр өөр хотоос гэрийнхээ үйлчлэгч рүү утасдана.
-Манай нөхөр гадуур гүйгээгүй биз?
-Үгүй үгүй, би түүнд тийм боломж олгохгүй байгаа.
Эхнэрээс хар хүүхэд төрөв. Нөхөртөө:
-Ноднин зун би жирэмснээс хамгаалах эм гээд нарнаас хамгаалах эм уучихжээ…
Нэг хүүхэн нөгөөдөө:
-Вера, танай нөхөр өчигдөр троллейбус дотор надад онигоо ярьж өгөөд… тэгээд би
үхтлээ инээгээд… бараг орноосоо унах дөхсөн шүү…
Гэрлэсэн охин ааваасаа:
-Аав аа, манай нөхөр миний араар тавиад байх юм яах вэ?
-Ээжээсээ асуу, ээж чинь энэ талын их туршлагатай…
Цагдаа:
-Михай өвөө, та архи нэрэхээ болиоч.
-Болихгүй ээ.
-Тэгвэл таныг шоронд суулгана.
-Манай хүү нэрэх юм чинь.
-Хүүг чинь ч суулгана.
-Тэгвэл манай ач хүү нэрэх юм чинь.
-Ач хүүг чинь ч суулгана.
-Тэр үед би гараад ирэх юм чинь!
Замын цагдаа бензиний цистернг зогсоов.
-Энэ ард чинь юун гинж унжаад байгаа юм?
-Машины цэнэгийг газарт дамжуулж саармагжуулдаг юм.
-Ойлгож байна аа, харин энэ гинжийг яах гэж дүүжилсэн юм?
-Аянга энэ тэрээс сэргийлж дүүжилдэг юм аа…
-Би тэрийг чинь мэдэж байна. Харин энэ гинж ямар учиртай юм бэ гэж байна!
Цөхөрсөн жолооч нэг суудлын тэрэг зогсоож цагдаад уг гинжийг тайлбарлаж өгөхийг
хүсэв. Суудлын тэрэгний жолооч, цагдаад тайлбарлав:
-Бензин зөөдөг машиныг дэлбэрэхээс хамгаалж энэ гинжийг зүүдэг юм аа… Цагдаа
ашгүй нэг юм ойлгох шиг болов. Бензиний машины жолооч хөдлөн явлаа…
Цагдаа, суудлын тэрэгний жолоочоос:
-Таны машин яагаад гинжгүй байна!!!
Замын цагдаа маш ууртайгаар нэгэн жолоочид:
-Та яагаад намайг дохиод байхад зогссонгүй вэ? Жолооч ихэмсгээр:
-Өө би таныг, "Ноён хотын дарга аа, сайн байна уу?” гэж мэндэлж байгаа юм байх
гэж бодоод…
-Мэндэлсэн л дээ, ноён хотын дарга аа, гэхдээ зам нойтон учраас аяар яв л гэж сануулах
гэсэн юм…
Дэслэгч Ржевский party-д явахар бэлтгэж байна. Юмыг яаж мэдэхэв, согтуу
хүүхнүүд таарвал, гээд нөгөөхийнхөө үзүүрт вазелин түрхэв. Тэгснээ,
юмыг яаж мэдэхэв, муусайн согтуу эрчүүд таарвал гээд бөгсөндөө бас түрхэв…
-Дон Жуан, чиний муухай хараалыг хүүхнүүд яаж тэвчдэг байна аа?
-Миний ам ажил хоёр зөрдөггүй болохоор. Дон Жуан:
-Би хүүхнүүдийг хооронд нь ойртуулдаг.
-Яаж?
-Нөгөөхөөрөө дамжуулж…
Нэг халамцуу эр бүжгэн дээр унитаз тэвэрсээр орж ирэв. Хүмүүс ярагдан гайхаж
хөгжим зогсов. Эр өмдөө тайлан тамхи гарган асааж:
-Хатагтай нар аа, нэг тамхи татчихвал дургүйлхэхгүй биз, гэлээ…
Байлдааны сургууль. Ахлагч:
-Дайсныг хоёр талаас нь дайрна. Та нар хоёр хуваагдаад нэг хэсэг нь баруун
талаас, нөгөө хэсэг нь зүүн талаас дайрна шүү. Үлдсэн нь миний араас…
дайраад!!!
Ахлагч:
-Цэргүүд… Зэрэгц! Цэргүүд зэрэгцэхэд нэг цэрэг буруу тийш харсан байв. Ахлагч:
-Та яагаад буруу тийш зэрэгцээд байна?
-Биднийг бүгдээрээ нэг тийш харчихсан байтал нөгөө талаас гэнэт дайсан дайрвал
яана, гэж бодоод л…
Ахлагч, цэргүүддээ:
-Намайг эргээд ирэхэд бүгдээрээ хумсаа авсан байна шүү… Хурууныхыгаа ч гэсэн!
Эхнэр хэдхэн сарын дараа нөхрөөсөө салах өргөдлөө өгчээ: Шүүгч:
-Та ямар шалтгаанаар нөхрөөсөө салах болов?
-Манай нөхөр үргэлж архи уудаг.
-Тантай суухдаа л уудаг байсан гэж байна ш дээ.
-Тийм ээ, тэр надтай суухдаа өдөр болгон архи уудаг байсан нь үнэн. Гэхдээ би
түүнийг их мөнгөтэйдээ ууж байна гэж бодсон юм.
Цагдаа нэгэн сэжигтэй машиныг зогсоов. Машинаас гурван согтуу залуу гарч ирэв.
Цагдаа:
-Та нарын хэн нь машин барьж явсан бэ?
-Мэдэхгүй ээ, бид гурав гурвуулаа арын суудалд сууж явсан.
Хоёр эр.
-Архин далай гэж байдаг бол сайхан аа…
-Закуска олдохгүй л жаахан хэцүү байх даа…
-Ээж ээ, би энэ сургуулиас чинь залхаж гүйцлээ. Хурдан нөхөрт гармаар байна!
Дэлгүүрт. Нэг эр:
-Та надад хоёр "Цагаан шөнө” /шоколад/ өгөөч, гээд 50 рубль сарвайв. Дэлгүүрт
байсан хүмүүс инээв… Худалдагч:
-Нөхөргүй байсан бол би танд хоёр байтугай цагаан шөнө бэлэглэхсэн. Дэлгүүрт
байсан хүмүүс шалан дээгүүр унаад өгөв…
|
Ангилал: Онигоо |
Үзсэн: 1101 |
Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн
| Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 2 | |
0 1
eddy (2011-03-01 5:12 PM)
[ Entry]
hehehe ineeedtei yumaa
|
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|
|