Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 17 » cpu ямар үүрэгтэй вэ?
6:27 PM
cpu ямар үүрэгтэй вэ?

CPU буюу Central Processing Unit үгний товчлол бөгөөд компьютерийн хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Заримдаа зүгээр процессор ч гэж нэрлэгддэг CPU нь компьютерийн програмыг ажиллуулагч логик машин гэж тодорхойлогддог. Ерөнхийдөө CPU-н дизайн болон гүйцэтгэл нь асар хурдацтай өөрчлөгдөж байдаг ч мэдээж үндсэн үйл ажиллагаа хэвээрээ байдаг нь тодорхой юм. Аливаа компьютерийг худалдан авахад CPU үзүүлэлт тэр дундаа түүний хурд их чухал байдаг. Магадгүй та 2.4Ghz эсвэл 3Ghz байдаг гэх мэт хэлэх байх.
CPU ямар харагддаг вэ?
Компьютер доторх эх хавтан дээр байрлах хамгийн том хэсгийг CPU гэж ойлгож болно. Хэрв та компьютерийн дотроос шинэ CPU худалдан авсан бол энэ нь дулаан шингээгч болон сэнсээр хучигдсан ирдэг. CPU-н сэнс болон дулаан шингээгч их чухал. Эдэнгүйгээр CPU-н хэт халснаас болж шатаж эвдрэх бүрэн боломжтой. Хэрэв CPU-н сэнсийг солих гэж байгаа бол их анхааралтай байх нь зайлшгүй юм.
CPU яг юу хийдэг вэ?
CPU нь компьютерийн тань үндсэн процессор бөгөөд компьютер дээрх бүх үйлдлүүд CPU-ээр дамжигдан хийгддэг. Хүний биеээр яривал CPU нь компьютерийн тархи юм. Хамгийн энгийн компьютерийн код бол математик юм. Энгийнээр тайлбарлавал та 2+7 гэсэн үйлдлийг хийх гэж байгаа гэж бодьё л доо тэгвэл танд оролт гаралт түүнийг гүйцэтгэх процессор хэрэгтэй болж байна гэсэн үг юм. Оролтыг та компьютерийн гар дээр 2+7 гэж бичиж оруулснаар хийж энэ нь CPU хэсэгт бүртгэгдэн анализ хийгдэн гаралт болох 9 хариуг гаргаж ирдэг.

CPU-н хурдыг хэрхэн хэмжих вэ?
CPU хурд нь MHz-ээр мегагерц хэмжигддэг сүүлийн үед GHz гегагерциэр хэмжигддэг болсон. Ерөнхийдөө бол 900 MHz хурд гэдэг нь 900 сая эргэлтийг нэг секнудэд хийнэ гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээж хэдий чинээ өндөр хурдтай байна төдий чинээ компьютерийн гүйцэтгэл өндөр байх нь харагдаж байгаа байх. CPU хурдны талаарх ойлголтыг зөвхөн үүнд хүрээд хязгаарлаж ойлгож болохгүй. Дээр хэлсэнчлэн энэ нь зөвхөн нэг секундэд хийх эргэлийн тоог зааж байгаа билээ.
CPU хурд нь хангалттай өндөр төвшинд хүрж чадсан болохоор үндсэн үйлдвэрлэгчид үндсэн хурданд өөрчлөлт оруулахгүйгээр түүний ажиллагааг хурдтай болгох арга замыг хайж байсан. Үүний шийдэл бол давхар цөмт буюу multi-core CPU байсан юм. Шинэ CPU нь нэг хавтан дээрээ 2, 3, 4 магадгүй түүнээс ч их цөмийг байрлуулан хийж байгаа юм. Тэгэхээр хэдийгээр өндөр хурдгүй боловчиг олон цөмт CPU нь хангалттай хурдтай байх боломжтой. Худалдан авалт хийхдээ зөвхөн хурдний үзүүлэлтийг харахаас гадна core буюу хэдэн цөмтэй гэдгийг анзаараарай.

CPU-н төрөл
Үндсэн 2 CPU үйлдвэрлэгч дисплей компьютерийн хэрэглээнд өрсөлддөг нь хүн бүхэнд танигдсан AMD болон Intel юм. Энэ хоёр үйлдвэрлэгч нь хоёулаа CPU чанараар сайн бөгөөд хамгийн хүчтэй CPU мөн хямдхан үнэтэй CPU-г ч үйлдвэрлэдэг. Intel-ийн хувьд хамгийн үзүүлэлт сайтай CPU нь Core 2 Quad хямд үнэтэй нь Celeron байдаг харин AMD хувьд хамгийн үзүүлэлт сайтай нь Phenom X3 болон Phenom Quad хамгийн хямд үнэтэй нь Sempron юм.
Танд хэрэгцээтэй байх учраас өргөн хэрэглэгддэг CPU-н үзүүлэлтүүдийг товч тайлбарлалаа. Тус бүрийн линкэн дээр дарж үнийн харьцуулалт мэдээллийг аваарай.
AMD X2 (Dual core CPU) = Intel Core 2 Duo
2 цөмт CPU оффис хэрэглээнд зохимжтой.
AMD Phenom X3, AMD Phenom Quad = Intel Core 2 Quad
График дизайн, хүнд эффектийн програмийг ачааллуулах зэрэг мэргэжлийн төвшний хэрэглэгчдэд тохиромжтой өндөр үзүүлэлттэй CPU юм.
AMD Sempron = Intel Celeron
Гэрийн компьютерийн хэрэгцээнд хэрэглэхэд боломжтой. Үнийн хувьд харьцангуй бага.
CPU суурийн төрөл
CPU болгон өөр өөр суурьтай байх бөгөөд энэ нь эх хавтанд суурилагддаг. Эх хавтан зөвхөн нэг төрлийн CPU суурийг суулгахаар зохиогдсон байдаг нь хүмүүс худалдан авалт хийхдээ буюу CPU солихдоо үүнийг сайтар анхаарах хэрэгтэй. Суурийн төрөл нь асар хурдтай өөрчлөгдөж байдаг нь CPU-н төрөл мөн өөрчлөгдөж байдагтай холбоотой. Шинэ CPU нь шинэ зохион байгуулалттай байх бөгөөд түүнийг эх хавтанд суурилуулахын тулд шинэ суурийн төрөл гарч ирдэг. Хэдийгээр CPU нь эх хавтанд тохирч байлаа ч энэ нь яг ажиллана гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр үргэлж худалдан авалт хийхээсээ өмнө эх хавтаны ямар CPU дэмжих үзүүлэлтийг шалгаж байгаарай. Доорх хүснэгт та бүхэнд үүнийг харахад туслах болно.

Суурийн төрөл

Тохирох Процессорууд

Socket 7

Оргиналь Pentiums, Cyrix 686, Cyrix MII, K6, K6-2 and K6-III

Socket 370

Intel Celeron, Intel PIII (not Cartridge), Cyrix III

Slot 1

Intel PII, Intel PIII (cartridge only)

Slot A

AMD Athlon (Cart
ridge only)

Socket A

AMD Athlon Thunderbird (not Cartridge), AMD Duron, AMD Athlon XP

Socket 423

Intel P4

Socket 478

Intel P4 (2nd Gen)

754-Pin Socket

Athlon 64

940-Pin Socket

Athlon 64-fx, Opteron

Socket AM2

Athlon 64 FX, Athlon X2

Socket 603 / 604

Intel Xeon

Socket T

Intel Pentium 4, Pentium Extreme, Pentium D, Core 2 Duo

LGA 771

Xeon

PAC418 / 611

Intel Itanium

Socket 775

Core 2 duo, Core 2 Extreme, Core 2 Quad

Socket AM2+

Athlon 64, Athlon 64 FX-62, Athlon 64 X2, Sempron, Sempron LE

Socket AM3

Athlon 64 X2, Phenom, Sempron, Sempron LE, Opteron

Socket F

Phenom, Opteron (Server range)



CPU-н нөөц
CPU нөөц гэдэг нь CPU дээр байрлах маш бага хэмжээний түргэн хугацааны санах ой юм. CPU нөөцийн санах ой нь их үнэтэй байдаг нь хязгаарлагдмал хэмжээг л хийх боломжтой учраас үнэтэй байдаг. CPU нөөц нь CPU байнга шаардаж байдаг санах нөөц буюу датаг давтах үйлдлийг хийдэг. Илүү их нөөцтэй байвал CPU үндсэн санах ойгоос мэдээллийг авчрах хурд илүү ихсэх юм. Энэ хурд нь 64 Кb-аас 4Mb бөгөөд тун удахгүй илүү өргөн багтаамж бүхий нөөц бий болох болно.

Ангилал: Компьютер эхлэн суралцагч | Үзсэн: 2828 | Нийтэлсэн: Мэргэжилтэн_freehero | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 TAM   (2011-05-18 5:38 PM) [Entry]
zo zo saihn medee bn unslaa taalagdlaa gej


Нийт: 8
Зочин: 8
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz