Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Зургаадүгээр cap » 3 » Converse all-stars үүсэл
4:15 PM
Converse all-stars үүсэл

Дэлхийн бүх насныхны хамгийн хайртай кэт бол мэдээж "Converse”. Бид энэ удаадаа "Converse All-Stars” кэтний үүслийн талаар танилцуулах болно. "Converse” нь ХХ зуунаас хойш гутал хийсэн АНУ-ын компани юм. Тус компани нь маш олон төрлийн гутал үйлдвэрлэдэг бөгөөд "Nike” компанийн салбар компани юм байна. Харин дэлхий дахинаа тархсан хамгийн алдартай загвар нь "Chuck Taylor” юм.

1908 онд Маркүис М.Конверс гэгч хүн хамгийн анх "Converse” хэмээх резинэн гутлын компанийг байгуулсан байна. Тэд анх бүх насныханд зориулан өвлийн гутал үйлдвэрлэдэг байжээ. 1910 он гэхэд тус компани өдөрт 4000 хос гутал үйлдвэрлэдэг байсан бол 1915 оноос эхлэн спорт гутал үйлдвэрлэж эхэлжээ.

Харин тус компанийн хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн гэж болохоор "Converse All-Stars” хэмээх сагсан бөмбөгчдөд зориулсан кэтийг 1917 онд гарсан байна. 1921 онд Чарльз "Чак” Тэйлор /Chuck Taylor/ хэмээх сагсан бөмбөгчин тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш тэрээр тус компанийн гутлуудыг АНУ даяар сурталчилдаг болсон байна. Түүний гарын үсгийг 1923 онд кэтний шошго дээр нэмж өгсөн байна. Чак Тэйлор тус компанид 1969 он хүртэл буюу бурханы тааллыг хүртэх хүртлээ ажилласан юм.

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд "Converse” компани цэргүүдэд зориулсан гутал гаргаж эхэлсэн байна. Харин 1970-аад оны үед "Nike”, "Adidas” зэрэг шинэ өрсөлдөгчид хүч түрэн орж ирснээр тус компанийн монополчлол дарагдаж эхэлжээ. Удалгүй NBA-ийн хувьд сагсан бөмбөгийн үндсэн гутал байхаа больсон төдийгүй 2001 оны нэгдүгээр сарын 22-нд дампуурлаа зарласан байна. Энэ үед АНУ-д үлдсэн байсан хамгийн сүүлийн "Converse”-ийн үйлдвэр хаагджээ. Үүний дараа АНУ-д бус Хятад, Индонез болон Вьетнам зэрэг Азийн фирмүүд "Converse”-ийг үйлдвэрлэх болсон байна.

Харин 2003 оны долдугаар сарын 9-нд "Nike” компанид 305 сая ам.доллараар худалдаалагдсанаар тус компаний салбар болжээ. "Чак Тэйлор” бүх оддын сагсан бөмбөгийн гутал нь зөвхөн хар өнгөөр гардаг байсан бол 1947 оноос эхлэн цагаан өнгөтэй болсон байна. Харин сагсан бөмбөгийн багуудын хүсэлтээр 1966 оноос эхлэн өөр өөр өнгөтэй болж иржээ. Түүнчлэн 1970-аад оноос эхлэн олон төрлийн материалаар үйлдвэрлэгддэг болсон байна.

Дэлхийн Гиннесийн номонд хамгийн олон "Converse” кэттэйгээрээ дээд амжилт тогтоосон Жошуа Мюллер гэгч залууд 560 хос кэт байдаг юм байна.
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 913 | Нийтэлсэн: Мастер_Дөк | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Зургаадүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz