Авто-сонирхогчдод дөрвөлжин төмөр компьютер кэйсний оронд спорт загварын автомашин-кэйс байвал ямархуу вэ?
Шэвролэ Камаро (Chevrolet Camaro) мускул-карын сүүлчийн загварыг яг
дууриалгасан өвөрмөц кэйс бүхий компьютерийн загварыг америкийн
Шэвимолл (ChevyMall)
вэбсайт худалдаалж эхэллээ. Нийт 5.4 кг-ийн жинтэй бяцхан Камарогийн
хамар дотор америк машинд байж боломгүй хэмнэлттэй - хос цөмт Intel
Atom N330 хөдөлгүүр суурилуулжээ.
Асаах үед онцгой хурц LED урд гэрэл асаж, хатуу дискний ажиллах
хэмээр арын гэрэл анивчиж дохио өгнө. Уг машины шассиний оронд 6.1
аудио бүхий 1080p HD видео сонирхох боломжтой NVIDIA ION чипсеттэй ITX
эх хавтан угсарсан. Шатахууны сонголтын хувьд 2-8 ГБ хэмжээтэй
DDR2-800 санах ой ашиглана. Машины радиаторын торны доод хэсэгт, урд
бампер дотор слот хийцтэй DVD-RW оптик хөтлүүр шигтгэсэний ачаар ердөө
хуруугаар хөнгөн дараад диск оруулж гаргах боломжтой. Хатуу дискний
сонголт - 250-500 ГБ. Арын бампер дотор Wi-Fi антенна, Ethernet порт,
HDMI гаргалт, VGA порт, хос USB порт, спикер, чихэвч болон микрофоны
минижэк гаргалт байрлуулжээ.
Улаан өнгө таашаалд тань нийцэхгүй бол Камарогоо өөр
долоон төрлийн өнгөнөөс сонгон будуулж болно. Гэхдээ балчир хүүхэд
Камарог чино сонирхоод долоож орхих аваас хордож үхнэ гэж айх хэрэггүй.
Учир нь автомашиныг байгал орчинд хал балгүй, хар тугалганы орц
агуулаагүй будгаар будах юм.
Үнийн хувьд дотоод бүрдлийн сонголтоос хамаараад 1240 доллараас эхлэнэ. Үнэтэй ээ? Арга алга, яагаад гэвэл энэ чинь Камаро.
Эх сурвалж: www.hard-techmn.com
|