Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 17 » board
7:24 PM
board

http://www.intel.com/Assets/Image/prodlarge/DB43LD-board-lg.jpg

Эх хавтан компьютерийн хүчин чадал, цаашид өргөжүүлж сайжруулах боломжтой эсэхийг тодорхойлох гол зүйл юм. Хэрэв эх хавтан сайн бол одоо маш үнэтэй байгаа боловч жилийн дараа үнэ нь буурах процессорыг худалдан авч компьютерээ сайжруулж болно. Мөн эх хавтан дээр сул санах ойн суурь байвал санах ойгоо нэмээд байж болно. Эх хавтан нь олон хатуу диск удирдаж чадахаар бол хатуу дискээ нэмж болно. Сул слотуудтай бол график болон төрөл бүрийн кардууд нэмж компьютерээ өргөжүүлж болно.

 

Asus, Gigabyte, Foxconn, MSI, ECS зэрэг хамгийн найдвартай эх хавтан үйлдвэрлэгчид нь шинэ процессор гарах бүрт Firmware-ээ апдэйт хийж байдаг тул аль болох иймэрхүү эх хавтанг сонгох нь тохиромжтой.

HP, Dell зэрэг бүх л дэлхийн брэнд болсон компьютерүүд эдгээрийн аль нэгийн эх хавтанг компьютер угсралтандаа хэрэглэдэг. Жишээ нь Asus –ын эх хавтан дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа 3 компьютер тутмын 1-д нь суурилагдсан байдаг байна.

Брэнд эх хавтан авсан тохиолдолд драйверууд нь бүгд дагалдаж ирэх бөгөөд түүнийгээ алдсан тохиолдолд интернетээс татан авах боломжтой байдаг. Үл мэдэгдэх үйлдвэрлэгчийн эх хавтан нь 20-40% хямд боловч эвдрэл ихтэй, програмууд зөв сууж чадахгүй, цөөн төрлийн санах ой ба төхөөрөмжүүдтэй ажиллах чадвартай тул үл тохирох санах ой, гадаад төхөөрөмжүүдтэй үл зохицох, байн байн гацах тохиолдлууд гардаг. Ингэснээр хэмнэсэн 20-30 мянган төгрөгийнхөө оронд цаг хугацаа, засварын газар уруу явах зардал, мэдээллээ алдах зэргээр хохирч болох юм. Гэхдээ хямдхан эх хавтангууд ч найдвартай сайн ажиллах тохиолдол байдаг. Эх хавтангийн доорхи үзүүлэлтүүдийг анхаарах шаардлагатай:

Чипсэт- Эх хавтангийн чипсэт (гол микросхем) ямар хүчин чадалтай, хөгжлийн аль үе шатных гэдгийг тодорхойлдог. Intel процессортой ажилладаг эх хавтангууд Intel, SiS, Nvidia, Via зэрэг чипсет-тэй байдаг. Intel чипсэттэй эх хавтангийн чипсэт нь Intel 810, 815, 820, 830, 840, 845, 850,855, 860, 865, 875, 910, 915, 925, 945, 955, 965, 975, P31, G31, G33, G35, Q33, Q35, X38, X48, P43, P45, G41, G43, G45, B43, Q43, Q45, X58, P55, H55, H57, Q57 зэргээр хөгжиж иржээ.  Сүүлийн үеийн манайд зарагдаж байгаа хямд Dual Core, Core2 Duo процессортой компьютерүүд 945GC (Intel GMA950-тай); дунд зэргийн компьютерүүд G31 (Intel GMA3100-тай), G41 (Intel GMA4500 -тай); үнэтэй компьютерүүд G43, P45, X38, X48; Core i3, i5, i7 процессортой компьютерүүд P55, H55, X58 чипсэттэй эх хавтантай нийлүүлэгдэж байна. Үүнээс доош чипсэттэйг сонгох шаардлагагүй.

FSB - Компьютер сонгохдоо FSB буюу процессорын мэдээлэл солилцох хамгийн их хурд шаардах санах ой ба график чиптэй ажиллах шугамын хурд нь хэд вэ гэдгийг нь анхаарах хэрэгтэй бөгөөд  810 чипсет дээр 66MHz байсан бол цаашид 100, 133, 166, 400, 533, 800, 1066, 1333, 1600 болтлоо нэмэгдсэн байна.   Сүүлийн үеийн iCore дээр Bus speed –ээр илэрхийлэх болсон байна. FSB 800-аас дээш эх хавтан сонгоорой. Тун удахгүй 800-аас доош хурдтай санах ой үйлдвэрлэгдэхээ болиод DDR2-533, 667 санах ойн үнүүд өндөр болж компьютерээ өргөжүүлэхэд үнэтэй болох болно.

Ямар санах ойтой ажиллах - Чипсэт нь хөгжихийн хирээр SDRAM DDR1, DDR2, DDR3 санах ойтой ажиллах, 512MB, 1Gb , 2Gb , 4Gb, 8Gb, 16GB санах ойг дэмжих чадвартай болж ирсэн. Хэр том санах ойтой ажиллах шаардлагатайгаа мэдэж чипсэтээ тохируулах хэрэгтэй. Одоо DDR2, DDR3 санах ойтой ажиллах эх хавтангууд өргөн хэрэглэгдэж байна.

Санах ойн суурь хэд байх – Голдуу 2, 4, 6 байдаг. Хямд эх хавтангууд 2 суурьтай, үнэтэй нь санах ой өргөжүүлэх боломжтой 4-6 суурьтай байна.

Слотууд - График кард болон бусад өргөтгөх кардуудыг суулгах зориулалттай сууриуд хэр олон, ямар төрлийнх байгааг харах

USB, Firewire, eSATA, Parallel, Serial Ports – Хэдэн гадны төхөөрөмж залгах гэж төлөвлөж байгаа, ямар төхөөрөмж залгах гэж байгаагаа мэдэж байвал эдгээр портууд байгаа эсэх хэд байгааг шалгах. Жишээ нь: USB порт ард, урдаа нийлээд 6-аас дээш байвал сканнер, принтер, Flash, MP3 тоглуулагч гээд олон төрлийн төхөөрөмжөө залгах боломжтой.

CD Драйвер – Эх хавтангийн заавар, CD драйверүүд, ямар үйлдлийн системүүд суурилуулж болохыг харах хэрэгтэй

 

Ангилал: Компьютер эхлэн суралцагч | Үзсэн: 3194 | Нийтэлсэн: Мэргэжилтэн_freehero | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 Sleetajattlic   (2012-02-02 7:56 AM) [Entry]
Hi! my name is Jully. I would like to meemeet seemly brat :)
This is my homepage [url=]http://jskdh5jkd7djh4.com/[/url]l


Нийт: 5
Зочин: 5
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz