Зөөврийн Компьютерийг хэрхэн сонгох вэ?
Nхэнхи хүмүүсийн зөөврийн Компьютерийг сонгох шалгуур нь тэдгээрийн хэмжээ болоод зөөвөрлөхөд хэр хялбар вэ гэдэгт байдаг. Зөөврийн Компьютерийг сонгоход үнэ, хүчин чадал, дэлгэцийн хэмжээ гээд өөр олон зүйлс нөлөөлдөг. Таны хэрэгцээнд таарах зөөврийн Компьютерийг хэрхэн сонгох талаар зөвлөгөөг та бүхэндээ хүргэе!
Алхам:1
Юун түрүүнд та зөөврийн Компьютераа яг ямар хэрэглээнд хэрэглэх гэж байгаа талаараа бодох хэрэгтэй. Жишээлбэл та гэрийн кино хийх хоббитон байж болно шүү дээ. Тэгвэл таны кинонуудыг хадгалж болохуйц өргөн багтаамж бүхий DVD бичигчтэй зөөврийн Компьютер сонгох нь зүйтэй. Хэрэв та байнгын аялагч бол утасгүй карттай зөөврийн Компьютер сонгох нь хамгийн зөв сонголт байх болно.
Алхам:2
Дэлгэцээ өөрийнхөө хэрэгэлээн дээрээ тулгуурлан сонгохыг зөвлөж байна. Тоглоомын хорхойтнуудад бол хангалттай өргөн мөн элдэв сонирхолтай график эффектүүдийг хүлээж авах боломжтой дэлгэцийг сонго гэж зөвлөх бол оюутнуудын хувьд нүдэнд хэт ачаалал өгөхөөргүй жижиг хялбар дэлгэц нь тохирох юм. Олон төрлийн хэмжээтэй дэлгэцүүд байдаг учраас хийх ажилдаа тохируулан авах хэрэгтэй шүү.
Алхам:3
Электрон дэлгүүрүүдээр явж олон төрлийн зөөврийн Компьютер сонирхож үз. Адил хэмжээ, үнэ бүхий хэдэн хэдэн загварийг харьцуулж үз. Жижиг хэмжээтэй зөөврийн Компьютер нь бусдыгаа бодоход илүү үнэтэй байдаг нь хэмжээ жижиг зөөврийн Компьютер илүү чанартай байна гэсэн үг биш юм.
Алхам:4
Үйлдвэрлэгч болон худалдагчаас багтаамж болон diskdrive-ийн upgrade-ийн талаар заавал лавлаж асуугаарай. Техник технологи хурдацтай хөгжиж байгаа учраас таны зөөврийн Компьютер аливаа дэвшлийг хүлээж авах чадвартай байх шаардлагатай.
Алхам:5
Батарейн баталгаат хугацаа, холболтын хэсэг мөн интернэт холболтын хүчин чадалд онцгой анхаараарай! Энэ 3 хүчин зүйлсээс шалтгаалан таны зөөврийн Компьютер ажиллах учраас хооронд нь сайн тохируулан худалдан авах нь их чухал.
Алхам:6
Онлайнаар болон электрон дэлгүүрүүдээр явж ижил зөөврийн Компьютер хямдралтай байгаа эсэхийг шалгаж үзээрэй! Магадгүй та хүссэн үнээрээ хүссэн зөөврийн Компьютераа худалдан авах боломж олдох ч юм бил үү?
Алхам :7
Эцэст нь баталгаат хугацаа болон түүний өргөтгөлд анхаарлаа төвлөрүүлээрэй! Зөөврийн Компьютер нь эвдрэлд хүрэхэд амархан олон төвөгтэй холболтуудыг агуулдаг ба хэрэв ямар нэгэн асуудал гарвал та баталгаат хугацааны тусламжтайгаар илүү зардлаа хэмнэж чадах болно.