Бидний мэддэггүй нилээд олон XP-н
хэрэглүүр, хэрэглээнүүд нуугдаж байдаг гэнэ шүү. Зарим хэрэглээнүүд нь
хуучин windows-н хувилбарт дагалдаж ирсэн эсвэл шинэ технологийн ард
үлдсэн гэх шалтгаануудаас документ бус хэлбэрээр оршдог байна. Эдгээрийн
зарим нь таньд үнэхээр хэрэгтэй туслалцаа үзүүлэхүйц файлууд байх
боломжтой.
Та эдгээрийг гаргаж ирэхийн тулд Start товчноос Run сонголт дээр доорх үгнүүдийг copy, paste хийхэд л хангалттай.
‘charmap’ –Windows тэмдэгтийн газрын зураг гэж нэрлэж болно. Эндээс та ховор байдаг тэмдэгтүүдийг харах боломжтой.
‘eudcedit’ – Өөрийн тэмдэгтүүдийг бий болгох эсвэл тэдгээрийг тохируулах
‘perfmon’ – Олон талт системийн дэлгэу эндээс та компьютерийнхаа талаарх бүхнийг мэдэж авах бололцоотой.
‘progman’ –Хуучин Windows 3.1-ийн програм зохицуулагч энэ нь SP2 гарч ирснээр устгагдсан.
‘rasphone’ – phonebook –д алсаас орох dial-up сүлжээг зохицуулахад хэрэглэгддэг.
‘telnet’ - Хуучны компьютераас компьютер гэсэн алсын харилцааны систем
‘winchat’ – Интернэтээр дамжуулан мессеж солилцох хэрэглүүр