Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 3 » Windows суулгасны дараа
6:11 PM
Windows суулгасны дараа

Windows суулгасны дараа

Монголчууд тэр аяараа Microsoft фирмийн Windows їйлдлийн системийг ашигладаг шїї дээ. Тэгэхээр Windows їйлдлийн систем дээр заавал суулгах шаардлагатай байдаг програмууд гэж бий. Бараг л стандарт болохоо алдсан програмуудыг ихэнх хэрэглэгчид нийтээрээ хэрэглэдэг тул бїгд мэддэг, хаана ч очсон байж л байдаг, бїгдэд эвтэйхэн байх нь бий. Гэтэл зарим хэрэглэгчид иймэрхїї наад захын хэрэгцээний програмуудыг огт суулгаагїй эсвэл мэдэхгїй байх нь тєвєгтэй байдлыг їїсгэдэг юм. Жишээ нь монголчууд сїїлийн жилїїдэд pdf форматыг єргєнєєр хэрэглэж эхэлсэн бєгєєд баримтуудаа pdf руу ихээхэн хєрвїїлж бусдад дамжуулах болсон. Энэ нь фонт арзайх, формат таарахгїй байх гэх мэт олон бэрхшээлийг шийдэж єгдєг нь тодорхой. Гэвч харамсалтай нь pdf уншигчгїй компьютер дээр уг файлыг нээж уншиж чадахгїйд хїрч байгаа юм. Ингээд л уг хэрэглэгч бараг л стандарт болсон програмыг суулгаагїй явж байсны гай гарна.

Ингээд таныг цоо шинээр худалдаж авсан эсвэл цоо шинээр Windows-ыг нь суулгасан компьютертай байгаа гэж бодъё. Дєнгєж windows суугаад байгаа тул бараг програмууд байхгїй. Тэгэхээр ажлаа саадгїй явуулахын тулд компьютерийн єндєр чадвартай хїмїїс ямар ямар програмуудыг стандартаар суулгадаг болохыг сонирхоцгооё. Энд дурдагдах програмууд заавал биш боловч тухайн ангиллын програмыг харин заавал суулгасан байх шаардлагатай байдаг. Жишээ нь архивлах їйлчилгээтэй програмыг заавал суулгах нь тодорхой боловч Winzip, Winrar, 7zip гэсэн програмуудын алийг нь суулгахаа та єєрєє сонгох хэрэгтэй.
Энэ материалыг бичихдээ КТ-ын редакцийн ажилтнууд, танил програмчингууд, интернэт дэх хїмїїсийн блогийг ашиглалаа.

Заалт 1:
Windows XP суулгаж байгаа гэж бодъё. Vista нь одоохондоо бїрэн тєгс болж чадаагїй, сайжруулсан Service Pack-ууд нь гараагїй байгаа болохоор тїїнийг нийт уншигчдадаа санал болгож чадахгїй байна. Windows XP ч гэсэн цагтаа маш муу ажилладаг байсан юм. Ганц удаа тог тасрахад л эвдэрчихдэг байсныг 2002-2003 оны хэрэглэгчид сайн санаж байгаа байх. Харин Service Pack 2 гарснаар Windows XP маань харин ч боломжийн найдвартай ажиллагаатай їйлдлийн систем болсон доо. Тэгвэл Vista маань єнєєхєндєє хэт хїчтэй тоног тєхєєрємж шаарддаг гэсэн шїїмжлэлийг сонсоод байгаа.
Windows XP суулгаж байгаа бол Service Pack 2 эсвэл Service Pack 3-тайг нь суулгаарай.

Заалт 2:
Windows-єє бїрэн суулгаж дууссан бол шаардлагатай тохиргоонууд болоод бїхий л тоног тєхєєрємж, драйверуудыг таниулна. Тохиргоо гэдэгт хулганын гїйлт, keyboard-ын тохиргоо, монгол хэл, дэлгэцийн нягтшил зэргийг хэлж байгаа юм. Харин драйверуудыг бїгдийг нь зєв зїйтэй таниулж бїрэн ажиллагаанд оруулах шаардлагатай. Мэргэжлийн хїмїїс нэг л драйвер таниагїй асуудалтай байвал сэтгэл амгалан сууж чаддаггїй юм. Та ч гэсэн ингэж хандахыг зєвлєж байна. Windows XP нь ихэнх драйверуудыг зєв таньж суулгаж чаддаг боловч зарим онцгой тєхєєрємжїїд нь єєрийн install-ыг шаарддаг. Та интернэтээс, install CD-нээс нь эсвэл ємнє нєєцєлж авсан файлуудаас нь олж болох юм.

Заалт 3:
Энэ бїхний дараа суулгах хамгийн гол програм бол Antivirus-ийн програм юм. Antivirus-ний програмыг дараа суулгана гэж хойшлуулж хэрхэвч болохгїй. Тэр тусмаа интернэтэд холбогдож болохгїй гэдгийг хатуу анхаарч ав. Орчин їеийн вирусїїд нэг л халдчихвал салж єгдєггїй нойтон хамуунууд байдаг юм шїї. Иймээс анхнаас нь л хамгаалж єгєх нь зїйтэй. Монголчууд Kaspersky-г хамгийн сайн илрїїлдэг (гэхдээ их хатуу ажиллагаатай) Bitdefender-ийг хамгийн универсаль ажиллагаатай шилдэг, Nod32-ыг хамгийн хєнгєхєн боловч супер ажиллагаатай, Norton Antivirus-ыг нэр хїнд сайтай боловч хэт нїсэр гэж їздэг. Гэвч эдгээр нь бїгд тєлбєртэй програмууд гэдгийг та анзаарсан байх. Тєрлєєсєє хамаараад 40$-оос дээш їнэтэй байдаг. Магадгїй та крэктэй програм ашиглаж болох боловч Kaspersky, Bitdefender зэрэг програмууд нь єєрийгєє албан ёсоор суусан эсэхийг шалгачихдаг юм. Харин КТ-ын зїгээс танд AVG free edition-ыг санал болгож байна. Боломжийн ажиллагаатай бєгєєд хамгийн гол нь їнэгїй юм. Та бага зэрэг мєнгє нэмж тєлснєєр бїр супер ажиллагаатай болгож болно. КТ-ын CD дээр AVG Free Edition програм байгаа тул та хїссэнээр суулгах боломжтой. Хэрвээ та компьютераа вирусгїй гэдэгт итгэлгїй байгаа бол програмаа Update хийсний дараа системээ бїрэн шалгуулах хэрэгтэй.

Заалт 4:
Монголчууд тєдийгїй дэлхий даяараа хамгийн єргєн хэрэглэдэг програм бол мэдээж Microsoft Office юм. Office-ын багц програмууд нь компьютер дээр хийх хамгийн энгийн їйлдлїїдийг багтаасан цогц програмууд билээ. Word бол мэдээж текст редактор, Excel бол хїснэгттэй ажилладаг, Powerpoint нь хїн бїхэн ашиглаж болохуйц їзїїлэн таниулах материал бэлтгэдэг шїї дээ. Office 2003 болон Office 2007 гэсэн сонголт бий. Алиныг нь сонгохоо та єєрєє шийднэ биз дээ. Office 2007 нь зарим ажиллагаа болоод график, нэмэлт дїрслэлїїдийн хувьд их сайжирсан бол Office 2003 нь хамгийн нийтлэг интерфэйстэй, ашиглахад хялбархан гэсэн дїгнэлттэй.

Заалт 5:
Winrar эсвэл 7zip гэсэн архивын їйлчилгээтэй програмуудыг суулгана. Яагаад гэвэл танд одоо ч гэсэн архивласан файлуудыг задлах хэрэгцээ гарч байгаа гэж бодож байна. 7zip нь їнэгїй гэдгийг сануулъя. Гэхдээ Winrar нь ажиллагааны хувьд илїї гэж зарим програмчид дїгнэдэг юм шїї.

Заалт 6:
Windows-ийн зарим жижиг програмуудыг сайжруулах ажиллагаа хийгдэнэ. Windows-т Windows Media, Outlook Express, Notepad, Picture Viewer гэсэн програмууд байдгийг та мэдэх байх. Эдгээр нь наад захын хэрэгцээг хангаж чаддаг боловч нэмэлт функцїїд огт байдаггїй. Гэтэл эдгээр програмууд нь хїний амьдралд єдєр тутам хичнээн их хэрэглэгддэг гээч. Та амьдралынхаа туршид дутуу хагас юм ашиглахыг хїсэж байна гэж її? Microsoft-ийнхон уул нь єєрсдєє маш сайн дэд програмуудыг хийж дєнгєх боловч монополийн хуулиас болоод ингэх аргагїй болдог. Тийм учраас хамгийн энгийн ажиллагаатай жижиг програмуудыг Windows-т санал болгодог бололтой. Media Player-ийн оронд Winamp болоод Classic Media Player, Outlook Express-ийн оронд Thunderbird, Internet Explorer-ийн оронд Firefox, Picture Viewer-ийн оронд Acdsee эсвэл Picasa2 суулгана.

Заалт 7:
Интернэтээр аялдаг бол Java, Flash player гэсэн нэмэлт програмын системїїдийг суулгах хэрэгтэй. Тэртэй тэргїй суулгаж л таараа. Єнєєдєр flash-гїй вэб сайт бараг л байхгїй шїї дээ. Бас Acrobat Reader эсвэл Foxit Reader суулгах шаардлагатай. Интернэтээс файл татах шаардлагатай байдаг бол татах ажиллагааг сайжруулсан програм суулгах нь зїйтэй. КТ танд Download Accelerator-ыг санал болгож байна.

Заалт 8:
Зарим мэргэжлийн програмуудыг суулгах хэрэгтэй. Adobe эсвэл Corel-ийн багц програмуудыг суулгахад хэзээ ч илїїдэхгїй. Тэр тусмаа монголчууд Adobe-ийн багцыг их хэрэглэдэг. Photoshop, Indesign гэсэн хослол хаана ч гэсэн хэрэг болох бєгєєд хэрвээ суулгаагїй байвал яг хэрэг болох їед суулгах гэсээр ихээхэн цаг алдах нь бий.

Заалт 9:
Хэрвээ интернэт хэрэглэдэг бол Firefox суулгасан байж таараа. Firefox-ийн єргєтгєлїїд гээд бїхэл бїтэн багц програмууд бий. Эдгээрийн хїчээр Firefox нь жинхэнэ ид шидийг їзїїлдэг юм. Mouse Gestures, NoScript, Tab Mix Plus, Video Downloader, Adblock Plus, DownloadHelper, DownThemAll, FasterFox, iMacros for Firefox гэх мэтийн єргєтгєлїїдийг суулгаснаар таны интернэт дэх аялал улам л хялбархан болох нь дамжиггїй. Эдгээр єргєтгєлїїдийг суулгах албагїй ч жинхэнэ хэрэглэгчид эдэнгїйгээр байхын аргагїй болжээ. Та www.mozilla.com хаяг руу ороод л шууд суулгаж болно.

Заалт 10:
Мэдээж монголчуудын хувьд адаг сїїлд нь Yahoo messenger-ийг дурдах нь гарцаагїй. Бараг илїїц биз дээ. Бас дээрээс нь толь бичгийн програм, монгол їсгийн системийг хєрвїїлэх макро, Ангууч програм гэх мэтийг нэрлэж болох юм.

Заавал суулгах шаардлагатай гэсний шалтгаан нь яг одоо биш ч гэсэн хэзээ нэгэн цагт хэрэг болох нь тодорхой програмуудыг хэлж байгаа юм. Тэгэхээр Windows суулгах нь таны хувьд нэг эсвэл хагас єдрийг барсан ажил болж байгаа гэдэг нь эргэлзээгїй. "Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэгчээр компьютераа янзлах ажлаа нэгмєсєн дуусгаж шаардлагатай програмуудаа бїгдийг нь замбараатай гэгч нь суулгачихсан нь хавьгїй дээр байдаг. Увуулж цувуулан суулгахаар их зовлонтой байх нь мэдээж.


Бичсэн ээнээ


Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 1249 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz