Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 5 » Windows 7 суулгах заавар
3:19 PM
Windows 7 суулгах заавар

Windows 7 суулгах заавар

Windows 7 суулгахад танд DVD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows 7-гийн boot-тэй DVD байх ёстой.  

Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL эсвэл F2 товчийг хэд хэд дарахад болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүй учраас надаас биш google-ээс асуусан нь дээр байх.
Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.

BIOS Setup Utility дотор Boot гэсэн цэснээс Boot Device Priority гэснийг нь сонгоно.

1st Boot Device гэснийг нь CDROM болго.

Exit цэснээс Exit Saving Changes гэж сонгоод Тохиргоог хадгалаад гарах уу гэж асуухаар нь ОК гэж гарна.

Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж DVD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ.
(Би бол SPACE BAR дарах дуртай энэ үед)

Хэрэв DVD-нээс систем уншиж эхэлсэн бол доорхи дэлгэц гарна.


За ингээд суулгах хэл болон хэрэглэх хэл зэргийг асуусан сонголт гарч ирнэ, англиараа байж байсан нь дээр дээ.

Хэл сонгочихоод Next товчийг дарж гарч ирсэн цонхноос Install now гэснийг дарж үргэлжлүүлнэ.


РС чинь 32 битийнх бол x86, 64 битийнх бол x64 гэснийг нь сонго. Мэдэхгүй байвал х86 гэдгийг нь сонгочихсон нь шулуун дөө.

Программыг хэрэглэх гэрээг зөвшөөрөх талаар асуухаар нь I accept the license terms гэснийг нь сонгоод Next.

Суулгах горимын алиныг нь сонгох талаар асуухаар нь сонголтоо хийнэ. Upgrade нь болохоор хуучин хэрэглэж байсан  Windows XP эсвэл Vista дээрээ байгаа файл, тохиргоо гэх мэтийн юмаа авч үлдээд дарж суулгана гэж байгаа юм. Шинээр суулгах үедээ хуучин файлуудаа өөр хатуу диск, флаш, бусад хадгалах төхөөрөмжид хуулж авчихаад Custom эсвэл Fresh гэснээр нь суулгасан нь дээр байдаг юм аа. Custom гэснээр нь ороод явсан нь зүгээр.

Чухал хэсэгт орж ирлээ. Хатуу дискний зохион байгуулалтыг өөрчлөхтэй холбоотой. Манай жишээн дээр Disk 0 буюу нэг хатуу диск, Partition 1 ба Partition 2 гэсэн хоёр хуваасан 30GB диск байна. Үүнийг бүтнээр нь ашиглах хүсэлтэй байгаа учраас 2 partition-оо нэг нэгээр нь сонгож Delete гэж устгалаа. (Дахин анхааруулахад өөрийнхөө хуучин файлуудаа D: дискэн дээр хадгалдаг түүнийгээ устгачихуузай. Устгахгүйн тулд  Partition-уудаа нэгтгэхгүйгээр зөвхөн C: дискээ сонгож түүн дээрээ суулгаарай. Үүний тулд улаанаар бичсэн тайлбаруудыг алгасаж хийгээрэй)

Чухал хэрэгтэй мэдээлэл болон үйлдвэрээс ирсэн чухал программ байж магадгүй шүү, устгахдаа итгэлтэй байна уу? гэсэн асуулт гарах байх. ОК гэж сонгоод устгана.

Устгасны дараа хатуу дискэнд юу ч байхгүй болж Unallocated Space = Free Space = Дискний хэмжээ бүтнээрээ гарсан байна.

Түүнийг нь сонгоод Next дарснаар файлуудыг хатуу диск рүү хуулж эхэлнэ.

Хэрэгцээтэй файлуудаа хуулж дуусаад автоматаар унтарч асна.

Асах үедээ регистрүүдийг тохируулж байна.

Систем сервисүүдийг ачаалж байна.

За ингээд үндсэндээ бараг суулгаад дуусах гэж байна даа.

Унтарч ассаны дараа суулгах явц үргэлжилнэ гэж байна.

Таны РС дээр Windows 7 анх удаа ажиллахдаа бэлтгэж байна.

Хэрэглэгчийн нэр болон сүлжээний орчин таны РСямар нэрээр харагдахыг сонгож бичээд Next.

Нууц үг заавал өгч заншвал зүгээр шүү. Хэн нэгэн эзгүй хойгуур чинь РС-ээр чинь оролдоод байхыг хүсдэггүй л биз дээ?

Хамгийн чухал хэсэгтээ орж ирлээ. Product Key-ээ бичнэ. Хэрэв надаас DVD авсан бол бичих хэрэггүй. Next.

Windows7-д зориулж гаргасан болон цаашид гаргах шинэчлэлүүдийг автоматаар татаж суулгах талаар асууж байна. Нэгэнт Windows 7 бүрэн худалдаанд гараагүй Genuine Advantage хөтөлбөр нь хийгдэж амжаагүй байгаа болохоор санаа зоволтгүйгээр Use recommended settings-ийг нь сонгож болно өө. (Надаас авсан DVD-ээр суулгаж байгаа бол Activation гэж тоолохгүй тул бүр ч сандрах хэрэггүй.)

Цагийн бүсийг UTC+8 буюу Улаанбаатараар сонгоод Automatically blabla гэсэн сонголтыг нь болиул. Манай улс өвөл зуны цагийн шилжилт гэж балай юм хийхээ больсон нь юутай сайшаалтай вэ. Тэрнээс болж хавар намартаа хэмнэл алдагдаж зовдог байлаа шдээ. За тэгээд өдөр хоног, цаг минутаа тааруулаад Next.

Сүлжээний хамгаалалтын түвшин сонгохын тулд Гэртээ ашигладаг РС, Оффис дээрээ, Олон нийтийн газар ашигладаг  РС юу гэж асууж байгаа юм.  Work гэснийг нь сонгочих өө.

За ингээд Windows 7 сууж дуусаад идэвхжүүлэлтийн хэсэг гарч ирнэ. Энэ зааварт ашиглаж байгаа DVD автоматаар идэвхжиж түлхүүр суулгаж байгаа юм. Та хэрэв өөр DVD ашиглаж байгаа бол ийм дэлгэц гарч ирэхгүй байж магадгүй. Мөн сууж дуусаад идэвхжүүлэхэд 30 хоног үлдлээ гэж төвөг учруулж мэдэх юм шүү. (Энэ хэсэгт РС-ний хүчин чадлаас хамаарч нэлээн удаан уншиж магадгүй шүү, тэвчээртэй хүлээгээрэй.)

За ингээд тохиргоонуудыг хадгалснаар таны РС хэрэглэхэд бэлэн боллоо доо.





Танд баяр хүргэе. Таны хувьд маш амархан байлаа.

Дээр бичигдсэн зааврыг энэхүү Windows 7 д зориулсан билээ.  Яг албан ёсны хувилбарын 32bit буюу x86 хувилбарых нь кракдцан буюу шууд ориг түлхүүртэй хувилбарыг GoGo, Citi, Media гэх мэт маш олон сонголттойгоор татаж авах боломжыг олгож байна. "Windows 7″ нь гурван жилийн өмнө гаргаж байсан "Windows Vista” дээр суурилсан, илүү сайжруулсан хувилбар учир хэрэглэгч та Upgrade хийж болох давуу талтай. "Windows 7″ -г шалгасан мэргэжлийн хүмүүс мэдэгдэхдээ хурд нь "Vista”-гаасаа хамаагүй илүү ялангуяа, компьютероо асааж, унтраах үйлдлийг хийхэд амар хялбар болсон гэжээ. "Windows Vista” -н хамгаалалт, аюулгүй байдлын сайн талуудыг, мөн түүний нүдэнд дулаахан дүр төрхийг агуулсан. Харин Windows XP үйлдлийн систем шиг хурдан, найдвартай ажиллагаа бүхий төгс гээд хэлчихэж болохоор шинэхэн үйлдлийн системээ хүлээн авна уу.

Эх сурвалж: www.adsl.mng.net
Ангилал: Хичээл | Үзсэн: 1756 | Нийтэлсэн: Зохицуулагч_Ghost | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz