Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 2 » Вируснээс хэрхэн хамгаалах вэ?
2:42 PM
Вируснээс хэрхэн хамгаалах вэ?

Вируснээс хэрхэн хамгаалах вэ? http://kji.edu.mn/1920/images/cxl.gifВирус гэдэг энэхүү гайгаас хэрхэн хол байх, хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хүргье.
Хамгийн сонирхолтой нь хүмүүс ихэнхдээ өөрсдөө вирусыг орж ирэх нөхцлийг бүрдүүлчихсэн байдаг. Үүнийг бүгдээрээ алга болгоё.
Эхний ээлжинд мэдээж та антивирус суулгах хэрэгтэй. Судалгаагаар хамгийн сайн антивирусыг Kasperky гэдэг гэвч ихэнх хүмүүс худалдан авах боломжгүй байдаг болохоор хуурамч хувилбарыг ашигладаг. Хуурамч хувилбар нь багахан хугацаанд ашиглаад л хаагдчихдаг болохоор ихэнх хүмүүс энэ хувилбарыг нь хэрэглээд хаагдсанг нь анзааралгүй вируст баригдчихдаг. Та ажиллаж байгаа эсэхийг мэдье гэвэл баруун доод буланд K үсэг байгаа эсэхийг. Байвал цагаан өнгөтэй байгаа эсэхийг шалга. Хэрвээ цагаан, саарал болсон байвал ажиллахгүй байгаа гэсэн үг юм.
Ихэнх антивирусууд ажиллахгүй байгаа үедээ цагаан өнгөтэй дүрс зураг үзүүлдэг юм. Зарим нь улаанаар Х гэсэн ч байх нь бий.
Харин та дээрх антивирусыг авах боломжгүй байгаа бол үнэгүй хэрэглэж болох антивирусуудыг хэрэглэх нь зүйтэй. Учир нь тэдгээр нь байнга шинэчилэгдэж огт ажиллахгүй байгаагаас хавьгүй дээр байдаг юм. Гэвч хангалттай хамгаалалт болж чадахгүй. Гэсэн хэдий ч та өөрөө вирусыг орж ирэх замыг нээгээгүй л бол үнэгүй антивирусууд таныг хамгаалаад байж дөнгөнө.

За нэгэнт антивирустай боллоо гээд тайвширч болохгүй. Өдөр тутам шинэ вирусууд мянга мянгаараа бүтээгдэж байдаг болохоор антивирусуудыг ч гэсэн өдөр тутам шинэчилэх хэрэгтэй байдаг. Гэхдээ таныг устгаад шинийг нь суулгаад бай гэсэн үг биш юм. Ихэнх антивирусууд интернэт холбоотой үед автоматаар шинэчилэгддэг юм. Интернэт байхгүй бол та антивирусдээ найдах хэрэггүй. Тэгэхээр та үнэхээр хамгаалагдахыг хүсч байвал танд байнгын интернэт хэрэгтэй. Харин үнэхээр боломжгүй бол 7 хоногтоо нэг удаад тухайн программын шинэчиллийг интернэтээс татаж аваад суулгаж байгаарай.
Одоо би танд таны үйл ажиллагаатай холбоотой хамгаалах аргыг зааж өгье.
1. Гадны флаш дискийг залгах, сд уншуулах зэрэг гадны зүйлийг залгах үедээ автоматаар уншуулахгүй байх хэрэгтэй. Жишээлбэл флаш хийхэд танд сонголт бүхий цонх нээгддэг шүү дээ. Эсвэл өөр зүйлс нээгдэж таны ямар нэг юман дээр даруулах гэдэг. Тэгэхээр та түүнийг нь шууд хаагаад хөтөчөө ашиглаад Флаш дискийг харах хэрэгтэй. Флаш диск вирустэй, та антивирусгүй бол та шууд л вирустэх тул та антивирусгүй бол огт флаш гэх мэт зүйлсийг залгаж болохгүй.
2. Интернэтээр хэсч байх үедээ та элдэв зүйлийг хэзээ ч бүү суулга. Таныг суулгахыг хүссэн элдэв янзын зар сурталчилгаа гэх зэргийг суулгаж болохгүй. Ихэнх тохиолдолд таныг хуурч суулгуулах гэсэн вируснууд байдаг юм. Тэдгээр нь үүнийг суулгавал танд ашигтай, тустай, та мөнгө олж болно гэх зэргээр бичсэн байдаг.
3. Бидний өдөр тутам хэрэглэдэг Yahoo messenger нь мөн адил вирусны уурхай юм. Түүнээс хамгаалахыг хүсвэл та найз нөхдөөсөө ирж байгаа олон төрлийн холбоосууд дээр дарах хэрэггүй. Үнэхээр тайлбарлаад ийм юм байгаа юм гэсэн байвал дарж болох юм. Гэхдээ л танд гэж зөвлөхөд мэдэхгүй л зүйл бол дарах хэрэггүй. Ялангуяа та анзаарсан бол хэзээ ч ангилиар ярьж байгаагүй найзууд чинь миний нүцгэн зургийг үзээрэй энэ тэр гэсэн англи үгийг дарах холбоосын хамт явуулж байсан байх. Тэр бол вирусын хийж байгаа ажил бөгөөд найзад чинь огт хамаагүй зүгээр л түүнд суусан вирус ажлаа хийж байгаа юм.
4. Дараагийн зүйл бол захиа. Захианд вирус хамтад нь ихээхэн илгээдэг бөгөөд та түүнийг нээхэд л та вирустэнэ. Танд танихгүй хүнээс танихгүй захиа ирсэн байвал нээх хэрэггүй. Ихэнхдээ ангуучид маань та тэдэн сая доллар хожлоо, та энэ уралдаанд түрүүллээ гэсэн захиа ирүүлдэг. Та ямар нэг уралдаанд оролцоогүй л юм бол юу гэж түрүүлж, мөнгө төгрөг авах билээ. Анх энэ төрлийн захиа авч байхдаа би ч хүртэл гайхаж баахан мөнгө хожчихлоо гэж баярлаж байснаа нуугаад яахав. Outlook зэрэг Имэйл шалгадаг программ ашигладаг хүмүүст энэ хамгийн их хамаатай шүү.
5. Элдэв зүйлийг хэзээ ч бүү суулга! Хүмүүс элдэв зүйлийн программ хаанаас ч юм олоод суулгачихсан байдаг. Мэдээж танд хэрэгтэй таны ажилд нэмэртэй программаа та өөрөө олоод мэдээд суулгаж байвал айх аюулгүй. Харин интернэтээс олсон юуг нь сайн мэдэхгүй элдэв программ. Хэн нэгний өгсөн янз бүрийн зүйлийг та суулгах ямар ч хэрэггүй!!! Саяхан би нэг найзынхаа ПС –г засахад 20 шахуу төрлийн чухам юу нь мэдэгдэхгүй программ байсан бөгөөд түүний ихэнх нь интернэт сурталчилгаа үзүүлэгч вирусууд байсан ба түүний антивирусыг тэдгээр нь эвдсэн байсан юм.
6. Порно!!! Порно болон эротик, хулгайн программ хангамжийн буюу хакеруудын сайтаар зочилж огт болохгүй! Энэ бол миний танд хэлэх хамгийн том анхааруулга. Хүмүүс мэдэж ихэнх нь ийм сайтуудаар тэнэх дуртай байдаг. Гэхдээ эдгээр сайтууд нь таныг антивирустэй байсан ч гэсэн хялбархан танд үүрлэж антивирусыг чинь ажиллагаагүй болгодог.
7. Хэд хэдэн антивирус суулгаж болохгүй. Зарим хүмүүс би 3 антивирустэй яах ч үгүй гэж ярьж явдаг. Үнэндээ бол нэг антивирус нь нөгөөгөө ажиллагаагүй болгочихдог юм. Тэгээд хоорондоо харшлан нэг нэгнээ эвдэн аль аль нь бүрэн ажиллахгүй болчихдог. Харин вирусын үндсэн өөр өөр төрлүүдэд зориулсан өөр өөр программ ашиглаж болно. Жишээлбэл зөвхөн вирусээс хамгаалдаг программ дээр Spyware –с хамгаалдаг программ нэмж суулгаж болно. Гэхдээ л ихэнх тохиолдолд ингэх шаардлага байхгүй. Сүүлийн үеийн программууд эдгээрийг бүгдийг нь багтаачихсан байдаг юм.
Дээрх сануулгуудыг та хүлээж аваагүй бол та мянга антивирустэй байгаад ч хэрэггүй. Учир нь та өөрөө вирус гэдэг зүйлийг орж ирэх бололцоог нь хангаж өгч байгаа тул таны буруутай үйл ажиллаганы дүнд таны антивирус ажиллахгүй болон та вирусд баригдана.
Харин нэгэнт вирустсэн бол ихэнхдээ та өөрөө устгах боломжгүй! Мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Энэ талаар мэдлэг марууханаасаа болоод компьютер дээрээ байсан олон хэрэгтэй мэдээллүүд, ажлаа устгасан олон хүн байдаг.
Та одоо надаас чи өөрөө ямар антивирус хэрэглэж байна гэж асуух байх. Би яг одоогоор Symantec Antivirus Corporate Edition –г хэрэглэж байгаа бөгөөд онцлог нь нэг удаа авсан тохиолдолд дахин дахин сэргээх шаардлага байхгүй компьютерт бага ачаалал өгдөг. Сул тал нь вирус илрүүлэхдээ муу, олсон бол дор нь устгадаг тул хэрэгтэй мэдээлэл устгах аюултай, шинэчиллийг заримдаа гараараа хийх болдог. Гэхдээ л би үүнийг 3 дахь жилдээ хэрэглэж байна одоо хүртэл айхтар вирустсэн тохиолдол үгүй.

Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 1306 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz