Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 14 » Виндовзын зарим нэг асуудал
9:24 PM
Виндовзын зарим нэг асуудал

MS Windows үйлдлийн систем гэхээр таны толгойд XP, Vista, эсвэл Windows 7 зэрэг нэрүүд буух байх. Монголчууд анх Windows хэрэглэж эхэлж байсан үеийг бодвол өнөөдөр үнэхээр гайхалтай үсрэнгүйгээр хөгжиж байгаа техник технологитой мөр зэрэгцэж яваа нь баярлууштай л хэрэг. Энэ хэрээр үйлдлийн системтэй холбоотой асуудлууд ихсэж, мөн энийг дагаад software талийн мэдлэг хувь хүнд зайлшгүй байх ёстой зүйл болоод байна. Миний хувьд Windows 3.1-ээс хойш хэрэглэж байна. Би хамгийн удаандаа л гэхэд нэг жил болоод үйлдлийн системээ дахин суугаж мөн шинэчлэдэг, энэ нь ч бараг зуршил болоод байна. Сүүлийн үед Windows-д зориулж вирус гаргадаг haker-ууд их болсноос ч тэрүү, вирустэй "эвлэрсэн" хүмүүс их болсноос ч тэрүү бараг 3-4 сар болоод компьютерээ форматлаж байна даа. Тэгээд өнөөдөр "Миний хувьд асуудал ийм байгаа юм чинь бусад хүмүүс яадаг болоо?" гэж бодлоо. Тэгээд нэтээр хэсэг форум ухаж компьютер хэрэглэгч хүмүүсийн ерөнхий түвшинг судалж нэг ийм дүгнэлт хийлээ:

Нэгт. Нийт виндовз хэрэглэгчид буюу бараг 100 нь багадаа 6 сар үсрээд жил хагас болоод үйлдлийн системээ дахин суул

гадаг.

 

Хоёрт. 70-80 хувь нь Windows XP үлдсэн нь Vista болон Windows 7 ба ганц хувь нь Open Source хэрэглэж байна.

Гуравт. Нэгдүгээр асуудлыг зохицуулдаг 300 орчим хувь хүн болон албан байгуулага ажиллаж байна.

Дөрөвт. Толгойны өвчин болох Вирус ба Вирусын хамгаалалтын систем.

Дээрхээс үзэхэд ихэнх хэрэглэгчид дөрөвдэх асуудлаас болж нэгдэх асуудал үүсдэг байна. Хэрэв нэгдэх асуудал багасвал гуравдахь буюу засварчингууд маань ажилгүй болох гэсэн нэг ойлголт үүсж байна. За за тэгээд манай монголын компьютерын хэрэглээ орчин нэг иймэрхүү л цикл орчинд үргэлжилсээр л байна даа. Юу ч гэсэн эхний ээлжинд флаш дискнээс үйлдлийн систем суулгах болон Windows XP болон windosw 7 зэрэг суулгах талаар бага сага зүйл тавихаар шийдлээ. Мөн цаашид вирусын эсрэг шилдэг програм KASPERSKY болон Winsows үйлдлийн системийн талаарх зарим зүйлыг тавьж байх болно.

 

1. Windows Vista болон 7- г флаш дискнээс суулгах.

- Та ямар нэг 4gb-н флаш хэрэгтэй.

- Флашаа NTFS файл систем ба 4096 Allocation size -аар тохируулж форматлана.

- Үйлдлийн системийн бүх файлууд флаш диск рүүгээ шууд хуулна.

- Notepad дээр доорхыг бичнэ.

[boot loader]

nobcd

timeout=5

default=ramdisk(0)\Windows

[operating systems]

ramdisk(0)\$Windows.~BT\Windows="WiT Windiws" /NOEXECUTE=OPTIN /FASTDETECT /DETECTHAL /MININT /rdpath=multi(0)disk(0)rdisk(0)partition(1)\sources\boot.wim /RDSDIHDRPATH=multi(0)disk(0)rdisk(0)partition(1)\boot\boot.sdi /USENEWLOADER

- Дээрхийг бичсэн бол флаш дискэн дээрээ BOOT.INI нэр өгч хадгал.

- За тэгээд ямарч хамаагүй форматлах гэж байгаа PC-ндээ залгаад асаа. Тэгээд ESC, F11, F12 аль нэгийг дарж BOOT MENU-г гаргаж ирээд флашаа зааж өгөөд ок.

2. Windows XP- г флаш дискнээс суулгах.

- Таньд заавал SunDisk U3 cruizer-ийн 1gb болон 2gb флаш диск байх хэрэгтэй.

- Энэ програмыг татаж ав.

- Татсан zip файлаа задлаж BIN гэсэн фолдер доторх U3CUSTOM.ISO гэсэн файлыг устгана.

- Ямар нэг XP setup-н iso файлыг BIN фолдерт U3CUSTOM.ISO гэсэн нэр өгч хуульж тавина

- Universal_Customizer.exe ажилуулж next, next дарсны дараа ойролцоогоор 20-40 минут уншина.

- Уншиж дууссанаа дараа та SunDisk флашаа ямарч хамаагүй форматлах гэж байгаа PC-ндээ залгаад асаа. Тэгээд ESC, F11, F12 аль нэгийг дарж BOOT MENU-г гаргаж ирээд флашаа зааж өгөөд ок.

3. Хоёр үйлдлийн систем цуг суулгах.

Хэрэв таны компьютерт XP байгай ба Windows 7 суулгах гэж байгаа бол асуудалгүй шууд BOOT ээ танина. Харин XP-г нэмж суулгах гэж байгаа бол доорхийг хийг хий.

- XP- гээ зүгээр инстолдаж суулгана.

- Windows 7-н setup-р Boot авхуулж STARTUP REPAIR хийнэ. Үүний дараа XP-р асахгүй.

- Windows 7-р ассан бол cmd.exe-г admin-аар ажиллуулж доорх командыг бичнэ.(run as administrator)

bcdedit /displayorder {current} {ntldr} гээд enter дар

bcdedit /set {ntldr} description "XP" гээд enter дар

- Дээрх үйлдийг зөв хийсэн бол таны компьютер асах Windows 7 ба XP гэсэн сонголт гарах болно. ОК


Эх сурвалж http://www.face.dopin.mn

Ангилал: Комьпютер түүний тухай | Үзсэн: 1454 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz