Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 29 » Утасгүй сүлжээ гэж юу вэ?
6:56 AM
Утасгүй сүлжээ гэж юу вэ?

1970-аад оноос Хавайн их сургуулийнхан утасгүй сүлжээг туршин ажиллуулж эхэлсэн бөгөөд сүлжээний багцын мөргөлдөөн их байсан учраас үр ашиг муутай хэдий ч цаашид хөгжих үндэс суурийг тавьж өгсөн.

1979, 1980-аад онуудад хэт улаан туяа холболт, CDMA долгион болон тархалтат радио долгион ашиглан утасгүй холболт хийж болох талаар судалгааны материалууд бичигдэж, зарим туршилтууд хийгдэж байсан. Эхэн үеийн утасгүй холболтын төхөөрөмжүүд нь 9600 бит/секундын модем дээр сонирхогчийн радио дамжуулагч холбон утасгүй холболтыг үүсгэн туршигдаж байсан бол 1985 онд Холбооны Харилцаа холбооны Зөвлөл буюу FCC (Federal Communication Committee) цэргийн бус хэрэглээнд зориулан туршилтын долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн байна.

IEEE буюу харилцаа холбоо, цахим төхөөрөмжийн хувийн нийгэмлэг нь харилцаа холбоо, утасгүй сүлжээний хөгжилд тэргүүн шугамд явсаар байгаад бөгөөд 1991 онд анхны утасгүй сүлжээний чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Тухайн үед 1 Мбит/с хурдтай хэд хэдэн төхөөрөмжүүд гараад байсан бөгөөд IEEE 802.11 зөвлөл нь утасгүй сүлжээний нэгдсэн стандартыг боловсруулах ажилдаа ороод байсан юм. 1996 он гэхэд утасгүй сүлжээг хэрхэн үр дүнтэй ажиллуулах, ямар програм хангамж, технологийшг ашиглах талаар ихээхэн мэдлэгтэй болсон байсан бөгөөд анхны IEEE 802.11 стандарт - 802.11 legacy нь 1997 онд батлагдан гарчээ.

Утасгүй сүлжээний ач холбогдол:

Утасгүй сүлжээ өргөн дэлгэр тархсан нь түүний хэрэглэхэд хялбар байдал, зардлын хэмнэлт, бусад сүлжээтэй хялбархан нэгтгэх боломж зэрэгтэй холбоотой юм. Өнөөдөр зах зээлд зарагдаж байгаа бараг бүх компьютер, компьютерын хэрэгслүүд, гар утаснууд нь утасгүй сүлжээнд шууд холбогдох боломжтой байгаа. Утасгүй сүлжээний ач холбогдол нь:

  • Ашиглахад хялбар

    Утасгүй гэдэг утгаараа хэрэглэгч нь бараг хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой. Энэ нь зөөврийн компьютерт илүү хамаатай юм.

  • Хөдөлгөөнт байдал

    Олон нийтийн газруудад утасгүй сүлжээ түгээмэл болсноос зөвхөн ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ интернетд холбогдохоор хязгаарлагдахгүй болж байна.

  • Ажлын бүтээмж

    Ажилчид нэг байрнаас нөгөө байранд шилжин ажиллахдаа сүлжээндээ холбогдсон хэвээрээ байх юм. Холболтын цэгүүд рүү явах шаардлагагүй болсноор компаниуд ажлын бүтээмжээ нэмэгдүүлж чадаж байна. Эмнэлэг болон агуулахуудад утасгүй төхөөрөмжөөр ажлаа илүү үр дүнтэй явуулж байгаа билээ.

  • Суурилуулалт

    Утасгүй сүлжээг анх суурилуулахад цөөхөн төхөөрөмж, багахан суурилуулалтын үеийн ажиллагаа ордог. Утастай сүлжээ тавихад кабель татахаас эхлээд механик ажиллагаа ихтэй байдаг билээ.

  • Өргөтгөх боломж

    Утасгүй сүлжээнд илүү олон хэрэглэгчдийг шууд холбох боломжтой байдаг бол утастай сүлжээний хувьд заавал нэмж кабель, холболтын үзүүр тавих хэрэгтэй болдог.

  • Зардал

Утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг суурилуулах, өргөтгөх зардал, цаг хугацаатай харьцуулахад тийм ч илүү зардалгүй юм.

Энгийн утасгүй сүлжээ:

Жижиг дунд албан газрууд, гэрийн сүлжээнд анх суурилуулахад түгээмэл хэрэглэж байгаа энгийн утасгүй сүлжээг дараахи зурагт үзүүллээ. Сүлжээний нууцлал, хамгаалагч, IP хаяг хуваарилалт, хэрэглэгчдийн ажиллагааг утасгүй сүлжээний замчлагч нь ихэнхдээ удирдан зохион байгуулдаг. Хэрвээ олон давхар байшин, хол зайтай холболтын үзүүрүүдтэй эсвэл тус тусдаа байртай нөхцөлд хандалтын цэг, дохио дахин дамжуулагч (repeater), гадаа хандалтын цэг (outdoor access point) зэрэг нэмэлт утасгүй сүлжээний төхөөрөмжийг ашиглан сүлжээний хамрах хүрээг өргөтгөж болдог.

Эх сурвалж-http://www.incomnet.mn/mn/what-is-wireless/what-is-wireless


Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1010 | Нийтэлсэн: Дэд_зөвлөх_Ponie | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz