Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Гуравдүгээр cap » 12 » Утасгүй сүлжээ буюу Wireless сүлжээ гэж юу вэ?
7:25 AM
Утасгүй сүлжээ буюу Wireless сүлжээ гэж юу вэ?
Утасгүй сүлжээ буюу Wireless сүлжээ гэж юу вэ?

Утасгүй сүлжээ гэдэг нь 2 ба түүнээс дээш төхөөрөмж тархалтат долгион (spread spectrum division multiplexing) эсвэл OFDM(Orthogonal frequince division multiplexing) хувиргалтын технелоги ашиглан утасгүй холбогдон мэдээлэл солилцохыг хэлнэ.1970 онд Хавайн их сургуульд туршигдаж эхэлсэн ба 1985 он гэхэд Америкын холбоо харилцааны зөвлөл болох FCC(Federal Communication Committee) энгийн хэрэглээнд зориулан долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн.Энэ технелоги 1997 он гэхэд IEEE -802.11 нэршилтэй стандарт болж батлагдсан.

Утасгүй сүлжээний давуу тал

Хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой.

Сүлжээний хүрээнд шилжилт хийж хөдлөх боломж олгоно.

Утасгүй сүлжээг суурилуулахад хялбар учир нь утсан сүлжээ шиг кабел татахаас эхлээд асуудал гарахгүй.

Утасгүй сүлжээнд хэрэглэгчид утас кабел ашиглан холбогдох шаардлагагүй байдаг тул өргөтгөхөд хялбар.

Утас сүлжээний төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг өргөтгөх,суурилуулах зардал,цаг хугацаатай харьцуулвал хамаагүй бага байдаг.

Утасгүй сүлжээний 802.11 багц стандартын портоколууд

Эдгээр стандарт нь утасгүй сүлжээний төхөөрөмжүүд ямар технелоги,ямар зарчимаар ажиллахыг нь тодорхойлж өгсөн дүрэм журам юм.

802.11

Энэ стандарт нь хэт улаан долгионоор 1Мбит/с хурдаар,тархалтат долгионы сүлжээгээр 2Мбит/с,дараалсан тархалтат долгионоор 1-2Мбит/с хурдтай 2,4 GHZ ын давтамжтай долгионоор холбогдох боломж олгодог.Дараалсан тархалтат долгионы технелогийг цааш хөгжүүлэн 802.11b хувилбарыг гаргасан билээ.Энэ өнөө үед хоцрогдсон.

802.11a

Ажиллах үелзэл:5GHZ

Дамжуулалтын түвшин:27Мбит/с

Цэвэх хурдын түвшин:54Мбит/с

Нийт хурдын түвшин:72Мбит/с

802.11a стандартын дээд хурд нь 54Мбит/с хурдтай ба алдааг засах кодочлолыг агуулсан байсан.Энэ нь бусад стандарттай харьцуулахад долгионы урт нь богино учир саадаас болж долгион сарних тул сүлжээний хамрах хүрээ нь бага байсан.

802.11b

Ажиллах үелзэл:2.4GHZ

Дамжуулалтын түвшин:5Мбит/с

Цэвэр хурдын түвшин:11Мбит/с

Энэ нь стандартын өгөгдөлд хандах арга нь анхны 802.11 стандарттай ижил байсан.Анхны стандарттай харьцуулах хурд нь ихэд нэмэгдсэн мөн төхөөрөмж хямд байсан учир ихэд дэлгэрсэн.

Нэг дутагдалтай тал нь 2.4GHZ давтамж дээр ажилладаг богино долгионы зуух,хүүхдийн тоглоом зэрэг их мэдрэмтгий.

802.11g

Ажиллах үелзэл:2,4GHZ

Дамжуулалтын түвшин:22Мбит/с

Цэвэх хурдын түвшин:54Мбит/с

Нийт хурдын түвшин:128Мбит/с

Энэ нь 802.11b хувилбартай адил давтамж дээр ажилладаг боловч OFDМ дамжуулалтын зарчимыг ашигласан.Дамжуулалтын хурд өндөр,төхөөрөмжийн өртөг бага учир өргөн ашиглагдаж эхэлсэн. 802.11g сүлжээнд 802.11b сүлжээний төхөөрөмж ажиллуулахад нийт сүлжээний хурд нь багасдаг.Мөн 2.4GHZ давтамж дээр ажилладаг төхөөрөмжүүдэд цохигдох боломжтой байдаг.

802.11n

Ажиллах үелзэл:5GHZ ба 2,4GHZ

Дамжуулалтын түвшин:144Мбит/с

Цэвэх хурдын түвшин:600Мбит/с

Энэ нь өмнөх стандартуудын сайжруулсан хувилбар ба олон оролт, олон гаралттай(MIMO-multi-input multi-output) мөн нэмэл олон боломжуудыг олгодог.

802.11e

Энэ нь 802.11 сүлжээнд видео дамжуулах, IP дээгүүрх дуу (VoIP) зэрэг мультимедиа хэрэглээнүүдэд шаардлагатай протоколуудыг тодорхойлдог

802.11i

Криптографийн шинэ шифрүүдийг таних болон комьпютерүүдийг wireless төхөөрөмж танин холболт үүсгэхийн тулд түлхүүрүүдийг солилцох нэмэлт протоколыг тодорхойлдог Энэ нь IEEE 802.11i тодорхойлолтоор одоогийн аюулгүй байдлын практикийг тодорхойлдог. Мөн криптограф түлхүүрүүд нь үе үе шинэчлэгддэг бөгөөд халдлагын оролдлогуудыг илрүүлэх (ба халдлагын оролдлогуудыг сөрөх) арга замууд бас байдаг. Утасгүй сүлжээнүүдэд түгээмэл ашиглагддаг өөр нэг аюулгүй байдлын протоколын тодорхойлолт нь WPA юм. Энэ нь бүтээгчийн тодорхойлсон 802.11i-ийн өмнөх протокол бөгөөд 802.11i-г батлахыг хүлээж байх хугацаанд түр зуурын арга хэмжээ болох юм. WPA нь 802.11i-д байгаа шаардлагуудын дэд олонлогийг тодорхойлж хуучин тоног төхөөрөмжүүд дээрх шийдэлд зориулагдан хийгджээ. Ялангуяа WPA нь анхдагч WEP шифрээс гарсан TKIP шифрийг зөвхөн шаарддаг. 802.11i нь TKIP-ийн хэрэглээг зөвшөөрдөг боловч өгөгдлийг шифрлэхэд зориулж илүү хүчирхэг шифр болох AES-CCM-ийн дэмжлэгийг бас шаарддаг. (AES шифр нь WPA-д шаардагддаггүй, учир нь үүнийг хуучин тоног төхөөрөмж дээр хийхэд тооцооллын хувьд өртөгтэй гэж үздэг.)

Wi Fi

Энэ нь тэмдэг нь IEEE 802.11 стандарттай нийцэж ажилладаг төхөөрөмжид тавигддаг лого юм.Зарим төхөөрөмжид энэ лого нь тавигдаагүй байдаг учир нь логоог тавьсаны төлөө төлдөг төлбөртэй холбоотой юм.Гэвч тавиагүй гээд лого тавигдсан төхөөрөмжтэй хоршиж ажиллахгүй гэсэн үг биш юм.

Утасгүй сүлжээний төрлүүд

Утасгүй сүлжээг хамрах хүрээгээр нь basic service set(BSS) болон Extended Service Set (ESS) гэсэн 2 төрөл байдаг.

Basic service set

Энэ сүлжээг барилга байгууламж доторх сүлжээн өргөн ашигладаг.Энэ сүлжээ нь бидний мэдэх wireless төхөөрөмж буюу access point –тоор дамжуулан төхөөрөмжүүд хоорондоо холбогдсон бол infractare сүлжээ ,харин төхөөрөмжүүд bluetooth ээр холбогдсон тохиолдолд Adhoc сүлжээ гэнэ.

ESS гэдэг нь access point той BSS сүлжээнүүдийн сүлжээ юм.Тэдгээр BSS-үүд нь Access point-ынхоо тусламжтайгаар түгээлтийн систем буюу distributtion system тэй холбогдон цааш интернетид холбогддог.

 

Brindging буюу утастай сүлжээнд утасгүй сүлжээ холбох

Ердийн дотоод сүлжээ нь тогтвортой ажиллаж байгаа байгууллага, хүмүүсийн хувьд өөрсдийн утастай сүлжээг шууд утасгүй болгон солих нь зардал мөнгө хийгээд нууцлал хамгаалалтын хувьд ч асуудалтай учраас сүлжээгээ өргөтгөн утасгүй сүлжээний хандалтын цэг (Wireless access point)-ийг суурилуулснаар сүлжээний тохиргоондоо бараг өөрчлөлт хийлгүйгээр утасгүй сүлжээний хэрэглэгчидтэй холбогдох боломжтой болно.

Дараахи зурагт энгийн сүлжээнд нэмж утасгүй хандалтын цэг суурилуулсан байдлыг үзүүлжээ. Энд үзүүлсэн хандалтын цэг нь утастай болон утасгүй сүлжээг хооронд нь гүүр мэт холбон мэдээллийг дамжуулах болон утасгүй сүлжээнд холбогдож байгаа хэрэглэгчдийг нууцлал, нууц үгтэйгээр нэвтрүүлэх гэсэн 2 үндсэн үүрэг гүйцэтгэж байгаа болно. Интернетийн хамгаалагч (Firewall), IP хаягийн хуваарилалт, тохиргоо болон сүлжээний бусад удирдамжийг ихэвчлэн утастай сүлжээн дэхь замчлагч эсвэл сервер гүйцэтгэдэг.

Энгийн утасгүй сүлжээ

Жижиг дунд албан газрууд, гэрийн сүлжээнд анх суурилуулахад түгээмэл хэрэглэж байгаа энгийн утасгүй сүлжээг дараахи зурагт үзүүллээ. Сүлжээний нууцлал, хамгаалагч, IP хаяг хуваарилалт, хэрэглэгчдийн ажиллагааг утасгүй сүлжээний замчлагч нь ихэнхдээ удирдан зохион байгуулдаг. Хэрвээ олон давхар байшин, хол зайтай холболтын үзүүрүүдтэй эсвэл тус тусдаа байртай нөхцөлд хандалтын цэг, дохио дахин дамжуулагч (repeater), гадаа хандалтын цэг (outdoor access point) зэрэг нэмэлт утасгүй сүлжээний төхөөрөмжийг ашиглан сүлжээний хамрах хүрээг өргөтгөж болдог.

Утасгүй сүлжээний хамрах хүрээ

Утасгүй сүлжээ нь дараахи зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй зайд хүрч ажиллана. Үүнд:

  • Аль стандартын утасгүй сүлжээ байгуулсан
  • Ямар төрлийн, ямар загварын замчлагч эсвэл хандалтын цэг ашиглаж байгаа
  • Сүлжээ суурилуулсан газар орны байдал, барилгын хана, баганын материал хийц

Энгийн 802.11b/g төрлийн сүлжээ нь дунджаар барилгын дотор орчинд 46-60 метр орчим, гадаа орчинд 300-500 метрт хүрч ажиллана. Төмөр бетонон эсвэл тоосгон зузаан ханатай барилгын хувьд энэ хамрах хүрээ дунджаар 25%-иар  буурдаг болно. 802.11a сүлжээ нь ихэвчлэн дээрх хэмжээний гуравны нэгтэй тэнцэх зайд хүрч ажилладаг. Нэмэлт хүчтэй антеннтай замчлагч нь дээрх зайг 2-3 дахин нэмэгдүүлэхээс гадна мэдээлэл дамжуулах хурд нь ч нэмэгдэх боломжтой байдаг. Эсвэл зарим төхөөрөмжийн антенныг илүү хүчтэй антеннаар солих боломжтой байдаг.

Гадаад хандалтын цэгүүд нь дунджаар шууд харагдаж байгаа 1000 метрт хүрч ажилладаг бөгөөд илүү хүчтэй төхөөрөмж ашигласнаар задгай газар 3000-4000 метрт ч ажилладаг.

Сүлжээний дохионы хүч нь мэдээлэл дамжуулах хурдад шууд нөлөөлдөг бөгөөд арай алс сүлжээнд холбогдоод байгаа хирнээ мэдээлэл дамжуулах хурд 1Мбит/с хүртэл унаж байгаа нөхцөлд дахин дамжуулагч эсвэл хандалтын цэгийг үндсэн замчлагчтай утсаар холбосноор утасгүй сүлжээний хамрах хүрээг өргөтгөж болно.

Утасгүй сүлжээний нууцлал хамгаалалт

Утасгүй сүлжээ нь хэрэглэхэд хялбар хэдий ч хана туургаар тусгаарлан бодитоор хаах боломжгүй учраас нууцлалт хамгаалалтыг сайн анхаарах хэрэгтэй. Орчин үед түгээмэл гарч байгаа асуудал бол утасгүй сүлжээгээ суурилуулахдаа нууцлал хийгээгүйгээс ердөө байшингийнх нь гадаа зогсож байгаад сүлжээнд нь зөвшөөрөлгүй нэвтрэх тохиолдлууд бөгөөд сүлжээнд хэн нэвтэрч байгааг бараг мэдэх аргагүй юм.

Утасгүй сүлжээг шинж чанар, хэрэглээнээс шалтгаалан 3 янзаар хамгаалж болно. Үүнд:

  1. Хандалтын цэг дээр хамгаалах. Хандалтын цэг дээр түгээмэл ашиглагддаг энэ арга нь утасгүй сүлжээнд хандах төхөөрөмж тус бүрт давхцахгүйгээр байдаг MAC Address-г нэг бүрчлэн бүртгэн тохируулах замаар зөвшөөрөлгүй хэрэглэгч сүлжээнд нэвтрэхээс сэргийлдэг. Эсвэл утасгүй сүлжээний таних нэр буюу Service Set identifier (SSID)-г нууцлах маягаар хамгаалснаар утасгүй сүлжээг зөвшөөрөлгүй хүмүүс харах боломжгүй бөгөөд тохиргоог нэг бүрчлэн гараар тохируулах шаардлагатай болно.
  2. Хязгаарлагдмал буюу нээлттэй хандалттай. Олон нийтийн газар, нисэх онгоцны буудал, зочид буудалд түгээмэл байдаг нээлттэй байдлаас гадна зарим бизнесийн байгууллагууд өөрсдийн зочдод зориулан үндсэн сүлжээнээс тусгаарлагдан хамгаалагдсан утасгүй сүлжээгээр тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулах, интернет ашиглах боломжийг олгодог. Нээлттэй утасгүй сүлжээний хувьд үйлчлүүлэгчдийг татахын тулд хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн нууц үг, нэмэлт тохиргоогоор дурын утасгүй сүлжээний төхөөрөмж холбогдон ажилладаг.
  3. Сүлжээний цэгүүдийн хооронд нууцлалтайгаар. Утасгүй сүлжээний хамгаалалтын түгээмэлт хэлбэр бол сүлжээнд холбогдон ажиллахын тулд урьдчилан тохируулсан нууцлалын нөхцлийг зөв ханган нууц үгээр нэвтрэх бөгөөд утасгүй сүлжээний үндсэн 2 төрлийн нууцлал байдаг.

Утасгүй сүлжээний нууцлал

WEP - Wireless Equivalent Privacy

WEP нь IEEE 802.11 утасгүй сүлжээг хамгаалах алгоритм бөгөөд өнөө үед нилээн хоцрогдсон. Утасгүй сүлжээний мэдээлэл нь агаараар радио долгионоор цацагдан дамждаг учир ердийн утастай сүлжээг бодвол дохио замаас барьж аван "хулгайлах" боломжтой байдаг. Иймээс 1997 онд утасгүй сүлжээнд нууцлал нэвтрүүлэх зорилгоор WEP-г анх гаргажээ.

WEP нь 40-бит, 128-бит болон заримдаа 256-битийн урттай түлхүүр ашиглан утасгүй сүлжээнд төхөөрөмж холбогдох үед урьдчилан тохируулсан нууц үгийг 16-тын тооллоор асуух байдлаар нууцлал хийдэг хэдий ч нууц түлхүүрийн энгийн хэлбэр, радио долгионоор дамжуулж байгаа мэдээлэл дундаас чухал түлхүүр хэсгийг барих боломжтой зэргээс шалтгаалан харьцангүй хялбараар нууц үгийг тайлан сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтэрч болдог байна.

Ийм ч учраас IEEE нь тусгай ажлын хэсэг байгуулан утасгүй сүлжээний стандартд оруулах дараагийн засварт нэмэлт болгон шинэчилсэн нууцлалыг боловруулсан нь WPA буюу Wi-Fi Protected Access нэрээр 2003 оны IEEE 802.11i нэмэлт өөрчлөлтөнд тусгагджээ.

Wi-Fi Protected Access - WPA ба WPA2

Шинэчлэгдэн гарсан эдгээр нууцлалын стандартууд нь өмнөх WEP-гийн сул талуудыг арилгахыг зорьсон байна.

WPA нь TKIP (Temporal Key Integrity Protocol) агуулснаараа нэмэлт нууцлалыг хангана гэж үзэж байсан ч TKIP бас л тодорхой хэмжээний сул талтай, эрсдэлтэй байсан учир EAP (Extensible Authentication Protocol)-г нэмж нэвтрүүлсэн байна. Хэдийгээр TKIP-г тайлж үзэж болж байгаа ч одоогоор нууц үгийг бүрэн тайлах арга нь арай олдоогүй байгаа. Мэдээж их богинохон, хялбар үгээр WPA нууц үгээ хийсэн нөхцөлд программын аргаар хүчээр буюу brute-force дайралт хийн халдах боломж байдаг. WPA2 нь WPA-гийн сайжруулсан хувилбар бөгөөд Wi-Fi Alliance-гийн гэрчилгээг шаардахаас гадна AES (Advanced Encryption Standard) нэмснээрээ илүү сайн хамгаалалт болж чадна.

WPA, WPA2 нь Personal (эсвэл PSK буюу Pre-shared key) ба Enterprise гэсэн 2 янзын хувилбар байна. Personal хувилбарт 64 оронтой 16-тын тооллоор эсвэл 8-63 оронтой ASCII тэмдэгтээр оруулсан нууц үгийг өндөр түвшний нууцлалаар алгоритмээр тооцоолон 256-битийн нууц түлхүүр болгох бөгөөд энэ нь утасгүй сүлжээгээр дамжиж байгаа мэдээллийн багц тус бүрийг нууцлахад хэрэглэгддэг байна. Enterprise хувилбар нь нууц үгийг хангах RADIUS сервертэй холбогдон ажилладаг бөгөөд томоохон байгууллагуудад хэрэглэгддэг.

Та утасгүй сүлжээгээ нууцлахдаа доод тал нь WPA-PSK эсвэл WPA2-PSK хэрэглэвэл зохистой бөгөөд TKIP нууцлалын алгоритм эсвэл илүү өндөр түвшний AES алгоритм хэрэглэж болно. Хэрвээ зарим зөвшөөрөлтэй зөөврийн компьютер утасгүй сүлжээ рүү тань холбогдохгүй асуудалтай байвал WPA-PSK болгон бууруулж үзэж болдог. Үүнээс гадна утасгүй сүлжээнийхээ нууц үгийг "байнга" буюу улиралд, ядаж хагас жилд нэг удаа сольчихож байвал мэдээж эрсдлийг бууруулна.

Wireless интернэтийн хэрэглэгч болохдоо...

 

Wireless Интернэтийн Хэрэглэгч Болохдоо Юуг Анхаарах Вэ?

Техник технологи гэж агуу юм даа. Дэлхий дахинд шинэ шинэ технологиуд ар араасаа цувран гарч та биднийг гайхан бишрүүлсээр байгаа билээ. Сүүлийн үед интернэт болон сүлжээнд эрчээ авч, манайд ч энгийн хэрэглээ болоод байгаа технологи бол утасгүй сүлжээ юм. Тэгвэл wireless болон wimax нь өргөн зурвасын интернэтэд радио долгионоор холбогдох технологийг хэлнэ. Холболт, найдвартай ажиллагаа зэргээрээ хамгийн сүүлийн үед тэргүүлж байгаа шинэ технологи нь Wimax юм. Интернэтэд холбогдоно гэхээр л жижиг жижиг төхөөрөмжүүд, дээр нь ширээний ар өврөөр хөвөрсөн, учир нь олдохгүй их кабель утаснууд санаанд чинь бууж байгаа биз.
Тэгвэл утасгүй интернэтийг тун энгийнээр тайлбарлах гээд үзье. Бид гэртээ болон зуслан дээр, хотын захад, одоо бүр хөдөө хээр малчны хотонд ч дуртай сувгаа тааруулаад телевиз үздэг болсон. Бид зөвхөн телевизийн сайн антентай байхад л бүх юм ОК болдог шүү дээ. Үүнтэй яг адил. Утасгүй интернэт гэхээр бидэнд жижиг төхөөрөмж буюу антен хэрэг болно. Түүнийг зөөврийн утасгүй модем гэж ойлгож болно. Өгөгдлийг радио давтамж ашиглан агаараар дамжуулна гэсэн үг. Хиймэл дагуулаас цацалтын төв станц өгөгдлийг хүлээж авч ойр орчмын зайдаа түгээнэ. Сигналыг зөөврийн модем хүлээн авч танд дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. Тэгэхээр цацалтын төв станц таны ойролцоо өндөрлөг газар байх хэрэгтэй байгаа биз. Тухайн байгууллагын хамрах хүрээнээс гарсан буюу өөрөөр хэлбэл өндөрлөг станцаас холдсон тохиолдолд станц төхөөрөмж хоёр сигнал дамжуулах чадваргүй болж интернэт тасарна гэсэн үг. Энэ мэтчилэн аливаа юм хоёр талтай байдаг хойно. Интернэтийн 3-4 янзын холболтоос өөртөө тааруулан сонгох нь зүгээр. Бас нэг технологи нь гар утасны сүлжээ барьдаг газар гар утсаараа дамжуулан интернэтэд холбогдох юм. Сүлжээ барьдаггүй газар барихгүй гэсэн үг. Утасгүй хөдөлгөөнт холбоо мөн боловч хамрах хүрээ нь мөн л хязгаарлагдмалаас гадна утсаа давхар ашиглахад бэрхшээл үүсэх талтай.

Утасгүй хөдөлгөөнт интернэтийн давуу тал

Хэрвээ хамрах хүрээнээсээ гарахгүй л бол 24 цагийн турш тасралтгүй интернэттэй байна. Дээр нь интернэтийн хурд маш өндөр. Тухайлбал, 64Kbps хурднаас 11Mbps байх бололцоотой. Энэ бол 1 секундэд татаж авах файлын хэмжээ гэж энгийнээр ойлгож болно. Кино, дуу, дүрс, тоглоом зэргийг татаж авахад асуудалгүй, боломжийн хурданд тооцогдоно. Гэртээ ч гэсэн онлайнаар тоглоом тоглодог, видео болон дуу байнга татаж авдаг болон гэрээсээ ажлаа явуулдаг бол утасгүй интернэт бүх талаараа тохиромжтой. Манайхан дийлэнхдээ Dial-up буюу телефон утасны шугамаар холбогддог. Энэ нь одоо үеэ өнгөрөөж буй тун болхи аргад тооцогдох болоод байгаа. Энэ холболтыг хийлгэсэн тохиолдолд телефон утсаа ашиглах аргагүйд хүрдэг. Гэхдээ хааяа нэг интернэт хэрэглэдэг бол хэрэглэснийхээ хэрээр төлдөг энэ холболт таны хэрэглээг дажгүй хангана л даа. Үүний арай сайжруулсан технологийг манайхан сүүлийн үед нийтлэг хэрэглэж байгаа. Тэр нь DSL холболт юм. Телефон утасны шугамаа салаалаад, телефон утас, интернэт хоёрыг зэрэг хэрэглэнэ гэж хар ухаанаар ойлгож болно. Эдгээрийн хажууд утасгүй интернэт нь ямар ч үед телефон утаснаас хараат бус байх болно. Мөн суурилуулалт гээд учиргүй нүсэр ажил шаардахгүй. Цацалтын төв станцыг гурван өдрийн дотор суурилуулдаг бол, хэрэглэгчдийг 2-6 цагийн дотор холбодог. Дээр нь хамгийн гол ач холбогдол нь гэртээ хэрэглэж байгаад зусланд гарахаар бол антенаа авч очоод зусланд ч гэсэн байнгын интернэттэй байх бүрэн боломж байгаа юм. Энэ мэтчилэн хотын хаана ч, машин тэргэндээ ч хүссэн зоргоороо интернэт ашиглаж болно. Хэт алслагдсан газар шилэн кабель суурилуулахад асар их зардал гарах учир интернэт холболт хийгдэхгүй удаашраад байгаа ч байж болох юм. Тэгвэл тийм газар ч утасгүй хөдөлгөөнт интернэтийг ашиглаж болох бас нэг давуу талтай.

Утасгүй хөдөлгөөнт интернэтийн сул тал

Хамрах хүрээ хязгаарлагдмал байж болно. Өөрөөр хэлбэл интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд суурин станцаа хангалттай олноор байрлуулаагүй байж болно. Тийм байвал та бидний интернэт хэрэглэх газар хязгаарлагдмал л байна гэсэн үг. Жишээ нь би амралтын өдрүүдэд хотоос жаахан гадагш гарангаа интернэтээ бас ашигламаар байвал яах вэ. Чухам энэ л компаниудын хоорондоо өрсөлдөх гол үзүүлэлт болж байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хүссэн газарт интернэтээ хүргэж чадаж байна уу үгүй юу гэдэг нь өрсөлдөөний гол талбар юм. Дээр нь өндөр хурд, байнгын холболттой байх ч өртөг өндөртэй байж болно. Тухайлбал хурднаасаа шалтгаалаад холболтын хураамж буюу эрхийн хураамжийн янз бүрийн үнийг компаниуд санал болгодог. Дээр нь антен болон жижиг төхөөрөмжүүдээ худалдан авна. Эсвэл лизингээр болон түрээсээр авч болно. Хэрвээ ингэвэл сар бүрийн төлбөр нэмэгдэхээс гадна барьцааны мөнгө бас шаардлагатай болно. Ер нь бол гар утасны шинэ хэрэглэгч болоход яадаг билээ, тийм л зарчимтай. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд утасгүй интернэтийн үйлчилгээгээ хямд гэж сурталчилдаг. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт. Үнэхээр та интернэтийг өндөр төвшинд хэрэглэдэг, таны ажил интернэттэй салшгүй холбоотой, интернэтээр бүх ажлаа явуулж хангалттай орлого олдог, урт хугацаагаар байнга хэрэглэдэг бол хямд үнэтэй байж болох юм. Гэхдээ эсрэгээр буюу зүгээр энгийн хэрэглэгчдэд өртөг өндөр тусна. Холболт бат найдвартай гэж хичнээн яриад яах вэ. Гадаа суурилуулдаг туслах антен, төхөөрөмжүүд нь цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй байж болно. Гэхдээ аливаа агаарын долгионд цаг агаарын байдал заавал нөлөөлдөг. Хүйтэн сэрүүн, салхи шуургатай, эсвэл үүлэрхэг бороотой, аянга цахилгаан гээд цаг агаарын ширүүн үед бас л эрсдэл гарах магадлалтай.

Ангилал: Хичээл | Үзсэн: 2380 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 2.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz