Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 21 » Спортынхны хөгтэй явдлуудаас
1:39 PM
Спортынхны хөгтэй явдлуудаас

Сэтгүүлчдийн асуултад хариулсан спортынхны хөгтэй явдлаас

Та төрийн ямар шагнал хүртэж байсан бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Өмнөговь аймгийн арслан Түвшинтөр жаахан бодолхийлснээ "Сэврэйд түрүүлж эсгий, Цогт-Овоод түрүүлж хаалттай толь, Ноёнд үзүүрлэж халуун сав" гээд үргэлжлүүлэх гэтэл сэтгүүлч "Үгүй ээ, төрийн одон медаль" гэвэл арслан сая л учрыг ойлгож, "Аа, үгүй чиш, юу гэж тэр том шагнал надад байдаг юм бэ?" гэж уцаарлажээ.

***

Х.Баянмөнх аваргыг Японд очиход нь NHK телевизийн сурвалжлагч Наран улсын тухай анхны сэтгэгдлийг асуужээ. Баянаа аварга хэлэхдээ
"Хамгийн анхны сэтгэгдэл бол Япон улс манайх шиг адуу малгүй атлаа хааяа "хай хай" /японоор сайн байна уу гэсэн үг/ гэж хэлэх нь малчин удмын надад сонин санагдлаа гэжээ.

***

Наадмын барилдааны үеэр А.Сүхбат аваргыг тийрсэн талаар Г.Өсөхбаяр аваргаас сурвалжлагч та буур Жамъян аваргын зээ гэсэндээ хүчтэй л тийрч байгаа байх. Одоо жижиг Сүхбаттантай барилдаж чадах болов уу гэж асуужээ. Гэтэл тэрбээр "Өвөөгийн орсон буурын ид хавтай хүчийг гаргах юм бол цэнгэлдэх нурчих биз" гэж хариулжээ.

***

Улсын заан Д.Мягмар Жигжид дэх зусландаа очихоор явах замд нь хүн амьтан, машин ер нь юу ч үзэгдэхгүй нэг л эл хуль байж л дээ. Тэгтэл ашгүй дугуйтай сэтгүүлч гараад ирэхээр нь ихэд олзуурхан гараа өргөтөл нөгөө хүн нь зүс таних радиогийн сурвалжлагч байж таараад зогсож, зааныг танин хэрдээ л хөл алдаж ардаа сундлаад цааш явжээ. Хөл нь чирэгдэх гээд болохгүй тул хөлөө өргөөд овоо зам хороож байтал гэнэтхэн шөрмөс нь татаж, ёстой үгээ хэлж харьсан гэдэг.

***

Батлан хамгаалах яам хэвлэлийн бага хурал хийлгэж байна гэнэ. Генерал:
-Өчигдөр полигон дээр манайхан шинэ тэсрэх бодис амжилттай туршлаа. Тэсрэлтийн хүч 20-иос 50 килотонн байсан. Сэтгүүлч:
-Уучлаарай. Генерал аа, яагаад хүч нь 20-иос 50 килотонн гэсэн их хэлбэлзэлтэй хэмжигдсэн юм бол? Генерал:
-Харин тийм ээ. Бид анхандаа 20 килотонн гэж бодож байсан юм. Тэгсэн харин жинхэнэ нам "шаадаг" байна шүү дээ.

***

Олон улсын тэмцээнд оролцсон бөхчүүд улс төрийн сэдвээр ярилцаж Горбачевын тухай их маргалджээ. Гэтэл уншдагаараа алдаршсан спортын мастер Л.Ням:
Нөхөд өө, Горбачевыг англиар Майкл Горбачев, францаар Мишель Горбачев гэдгийг та нар сонссон уу? гэхэд Бүргэдээ: Харин чи монголоор Мишигийн Горбачев гэдгийг мэдэх үү? гэж амыг нь тагласан гэдэг.

Ангилал: Онигоо | Үзсэн: 966 | Нийтэлсэн: Мастер_Дөк | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 3
Зочин: 3
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz