Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 22 » Sound-Card зөвлөгөө
3:27 PM
Sound-Card зөвлөгөө


Доор компьютерт ихэвчлэн гардаг дууны карттай холбоотой асуудлууд болоод тэдгээрийг яаж шийдвэрлэх талаарх зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Дуртай дуу хөгжмөө сонсмоор байсан ч асуудлууд гарч ирж таны бухимдлыг хүргэж байна уу?


{slide=1. Компьютерийн дуу гарахгүй байгаа тохиолдолд:}

Юун түрүүнд хэд хэдэн зүйлсийг шалгах шаардлага гарна. Үүнд:
1.Компьютер дууны карттай байгаа эсэх : Үүнийг шалгахын тулд доорх алхмуудыг хийх
а. Start  > Control Panel >System and Maintenance >Device Manager гэсэн дарааллаар даран ор. Хэрэв admin хэсэг гарч ирвэл нууц үгээ батлан бичээрэй.
б. Sound, video and game controllers гэсэн сонголтын өргөтгөлийг дар. Дууны картууд жагсаалттай байвал дууны кард суугдсан байна гэж ойлгож болно. Хэрвээ байхгүй бол нэгийг татаж авч суулгахыг зөвлөж байна.
Санамж: Хэрэв та суулгасан гэдэгтэй итгэлтэй байсан ч Sound, video and game controllers гэсэн хэсэгт байхгүй байгаа бол Other devices сонголтод дахин шалгаж үзээрэй.
в. Хэрэв дууны картын ард шар тэмдэглэгээ байгаа бол тэнд асуудал байгаа гэсэн үг бөгөөд та баруун товчийг дарж Properties гэсэн сонголтыг дараарай.
г. Энэхүү сонголт дахь General tab хэсгээс  Device status дарж ямар асуудал байгааг нягтлан шалгаарай.
2.  Speaker  тань ажлладаг залгуурт залгагдсан эсэхийг шалгах.
3.  Speaker  тань компьютерт зөв холбогдсон эсэхийг шалгах.
Speaker-н кабль утсыг дагуулан харж зөв оролтод орсон эсэхийг сайтар шалга. Жишээ нь:  Хэрэв кабль нь 1/8 инчийнх бол компьютерийн арын дугуй оролтод орно. Харин USB оролттой бол мэдээж USB хэсэгт холбогдох хэрэгтэй.
4. Speaker-н дуу хэт бага дээр тавигдсан эсвэл хаагдсан эсэхийг шалгах.
а. Start > Control Panel >Hardware and Sound>  Audio Devices and Sound  >Adjust system volume гэсэн дараалаар ор.
б. Main Volume гэсэн сонголт дээр дууны хэмжээг ихэсгэх багасгах ихэсгүүр байгаа түүнийг хэт бага дээр тависан эсэхийг шалга.
Санамж:  Зарим Мобайл PC нь дууны хяналт нь гадаад эх үүсвэрт байрладаг. Хэрэв та ийм PC хэрэглэдэг бол гадаад дуу хяналтаа шалгаарай.
5. Дууны картны оролтод тань чихэвч залгаатай байгаа эсэхийг шалга. Ихэнхи компьютер чихэвч залгасан үед speaker-н дууг автоматаар хаадаг.
Хэрэв эдгээр алхмуудыг аваад үр дүнгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандаж дууны карт болон компьютерийнхаа үйлдвэрлэгчийн вебсайтаар зочлоорой. {/slide}

{slide=2. Speaker-с гарч байгаа дуу паргиантай сонсогдох}

1. Speaker тань компьютерт зөв холбогдсон байх хэрэгтэй. Speaker-н кабль утсыг дагуулан харж зөв оролтод орсон эсэхийг сайтар шалга. Жишээ нь:  Хэрэв кабль нь 1/8 инчийнх бол компьютерийн арын дугуй оролтод орно харин USB оролттой бол мэдээж USB хэсэгт холбогдох хэрэгтэй гэдгийг сануулъя.
2. Хэрэв Windows Media Player дээр тоглогдож байгаа дуунууд тань гацаж, зарим дуунуудыг алгасаж байгаа бол энэ нь компьютерт суугдсан аудио драйверт тань асуудал байна гэсэн үг юм. Ихэвчлэн энэ төрлийн асуудал дууны сүүлйин 20 секундэд тохиолддог.

Зарим тохиолдолд Speaker-н эффэктүүдийг идэвхигүй болгосноор асуудал шийдэгдчихдэг. Хэрэв ингэж асуудал шийдэгдсэн бол та аудио драйвераа сайжруулах шаардлага гарчээ гэсэн үг юм.{/slide}

{slide= 3. Дууны карт байгаа атлаа Windows  танихгүй байх}

Windows дууны картыг танихын тулд таарч тохирох драйверийг дууны карттай инсталл хийх хэрэгтэй болно. Аливаа софтверийг суулгахдаа диск нь девайстай хамт ирж байгаа гэдгийг үргэлж сайтар шалгаж бай. Хэрэв таньд диск байхгүй мөн софтвер дээрх диск асуудлыг тань шийдэхгүй байгаа бол доорх алхмуудыг хийгээрэй.
1. Дууны картын драйвер тань Windows Update-д боломжтой эсэхийг шалга.
2. Windows Update- нь Дууны картын драйвер тань дэмжихгүй бол дууны картынхаа үйлдвэрлэгчийн веб хаягаар орж дэмжих драйверийг татаж ав.
3. Start  > Control Panel >System and Maintenance >Device Manager гэсэн дарааллаар ор.
4. Sound, video and game controllers гэсэн сонголт доор Windows дууны картыг тань танисан эсэхийг мэдээллэх болно.
5. Device Manager-ээ хааж, Control Panel-ээ нээ
6. Control Panel дахь хайлтын хайрцган дээр add hardware гэж бич.
7. Install drivers for older devices with Add Hardware wizard гэсэн сонголтыг дар. {/slide}

{slide= 4. Дууны картанд шинэ драйвер олсон ч яаж суулгахаа мэдэхгүй байх}

Вебсайтаас автоматаар татаж авхгүйгээр та шинэ драйвер олсон бол өөрөө суулгах бүрэн боломжтой. Хугацаа нь дууссан драйверууд элдэв дууны асуудлууд үүсгэж болзошгүй тул хамгийн сүүлийн үеийн хувилбарыг суулгахыг зөвлөе. Ингээд доорх алхмуудыг хийгээрэй.
1. 1. Start  > Control Panel >System and Maintenance >Device Manager гэсэн дарааллаар ор.
2. Sound, video and game controllers гэсэн сонголтыг сонгож девайсын нэрэн дээр давхар дар.
3. Driver tab-г дарж дараа нь  Update Driver-г дар. {/slide}

{slide=5. Компьютер дээр бусад аудио девайсууд ажиллахад асуудалтай байх} 
 Микрофон, зөөврийн дуу тоглуулагч болон бусад аудио девайсуудыг дууны картандаа line in холболтыг ашиглан холбож болно. Гэвч энэ холболтоор бусад девайсуудыг холбоход дуутай холбоотой асуудлууд гарч ирдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл line in холболтын дууг идэвхижүүлэхээс нааш компьютер ямар ч дууг гаргахгүй байх юм. getopencontent.png

Line in холболтын дууг идэвхижүүлэх
1. Start > Control Panel > Hardware and Sound> Sound гэсэн дарааллаар ор.
2. Дараа нь Playback tab-с дар  Speakers харин дараа нь Properties гэсэн сонголтыг дар.
3. Levels tab-г дарж Line In сонголт доор Mute гэсэн товчийгдарахад холболтын дуу идэвхижсэн байх болно.

text.png
 

 

















Эх сурвалж http://www.tsahim.net

Ангилал: Зөвөлгөө | Үзсэн: 1174 | Нийтэлсэн: Захирал_Mongoloo | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 4
Зочин: 4
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz