Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 10 » Skype гэж юу бэ?
8:52 AM
Skype гэж юу бэ?
10_skype1
Энэ бүх асуултуудад одоо хариулт авцгаая.
Skype гэдэг үг нь английн type гэсэн үгээс үүссэн ажээ. Энэ бол Швед, Данийн Niklas Zennstrum ба Janus Friis нарын хамтарсан програм хангамж юм. Тэрээр үндсэн ганцхан үүрэгтэй ба тэр нь хэрэглэгчийг интернэт сүлжээ ашиглан телефон утсаар ярих бололцоог олгодог юм. Мэдээж интернэт сүлжээ ашигласан учир Skype-ийн жирийн хэрэглэгчид хоорондоо үнэгүй харилцдаг бол суурин утас болоод гар утас нь тодорхой тєлбєртэй байна. Мэдээж бусад оператораар дамжих яриа тєлбєртэй байхаас ч аргагүй. Жишээ нь Мобикомын гар утас руу огт үнэгүй ярина гэж байхгүй шүү дээ. Мэдээж дэвшилтэт технологи ашигласан гэдэг утгаараа жирийн чат яриа, файл дамжуулах, мессэж, видео хурал гэх мэт боломжууд бүгд бий. Skype группийг eBay корпораци 2005 оны 9-р сард худалдан авсан байна. Гол оффис нь Люксембургт байдаг бол дэлхийн томоохон хотууд болох Лондон, Таллин, Тарту, Праг, Сан Жозе, Калифорни зэрэг хотуудад салбар тєвүүдтэй. Skype нь анх бий болсон цагаасаа бусдын атаархлыг тєрүүлэхүйц хэмжээнд хурдацтай єсєж, хэрэглэгчдийн тоогоороо байлдан дагуулж байгаа юм.
SKYPE-ийн ГАРАЛТ
Гаралт буюу гадагшаа ярих тухай
Хэрвээ та тодорхой хэмжээний тєлбєр тєлєхийг зєвшєєрвєл уламжлалт телефон утас болон гар утас руу холбогдож яриа хийх боломжтой. Гэхдээ энэ тєлбєр нь бусад бүх ярианы үйлчилгээнүүдийг бодвол маш хямд мєртлєє чанартай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ихэнх улс орнуудад нэг минутын ярианы тєлбєр дунджаар $0.021 (монгол тєгрєгєєр бол 24,6 тєгрєг $1=1174 тєг) байдаг бол хамгийн үнэтэй нь хамгийн хоцрогдсон улс болох Диего Гарсиа-д $2.142 (2515 тєгрєг) байгаа юм. 2007 оны 1-р сараас эхлэн Skype нь гаралтын дуудлага болгондоо 0.039 евро (66.9 тєгрєг) авах болжээ. Хэрвээ 180 єдрийн туршид дуудлага хийхгүй бол Skype-ийн баланс хүчингүй болдог. 2007 оны 1-р сарын 30-ны байдлаар SkypeOut дуудлага нь Канад болон Америкийн Нэгдсэн Улсад үнэгүй байхаа больсон байлаа.
SKYPE-ийн ОРОЛТ
Танд дуудлага ирэх тухай
Skype-ийн оролт хэмээх үйлчилгээ нь Skype-ийн хэрэглэгч хүн нь жирийн утаснаас дуудлага хүлээн авах боломжийг олгодог. Гэхдээ жирийн утаснаас Skype руу дуудлага хийхийн тулд бүртгүүлэх шаардлагатай байдаг. Одоогийн байдлаар дараах орнууд л дотоодын утасны сүлжээнд Skype үйлчилгээг бүртгэх боломжтой ажээ:
• Австрали, Бразил, Чили, Дани, Доминикан, Эстони, Финлянд, Франц, Герман, Хонконг, Ирланд, Япон, Мексик, Шинэ Зеланд, Польш, Румын, Швед, Швейцарь, Их Британи, Америк
Жишээ нь Сан Франциско дахь хэрэглэгч Финляндын нийслэл Хелсинк дэх Sky¬pe-ийн хэрэглэгч рүү залгах боломжтой гэсэн үг. Ингэж залгасан тохиолдолд Сан Францискогийн азтай хэрэглэгч ердєє л дотоодын жирийн утасны тєлбєр тєлнє гэсэн үг. Гэвч энэ үйлчилгээ нь Франц, Норвеги зэрэг орнуудад хязгаарлалттай байдаг нь харамсалтай. Мэдээж манай орны хувьд энэ үйлчилгээ ямар ч боломжгүй байгаа.
ВИДЕО ХУРАЛ
Бизнесийнхэн наашаа анхаараарай.
Энэ үйлчилгээг 2006 оны 1-р сард анх танилцуулсан юм. Skype 2.0 хувилбараас эхлэн боломжтой болжээ. Харин одоогийн хувилбар буюу 3.6 дээр бүр єндєр чанартай видео хурал хийх боломжтой болсон юм. Видео хурлыг хямд үнээр чанартай хийх боломжтой гэдэг нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компани, корпорациудын хувьд амин чухал ач холбогдолтой байдаг. Манай улсын томоохон корпорациуд энэ үйлчилгээг ашигладаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ ашигладаггүй бол том боломж алдаж байгааг л хэлэх байна.
SKYPE-г ГАР УТСААР АШИГЛАХ НЬ
Давхар давхар ашиглах тухай
Skype нь дэлхий даяар олон зуун сая хэрэглэгчтэй болохыг та мэдэж авлаа. Тэгвэл энэ олон сая хэрэглэгчийн хэрэгцээг хангахын тулд Sky¬pe нь нилээд их ажилладаг нь тодорхой. Тэд єєрийн нэрийн брэнд гар утас Skypephone-уудыг захиалан үйлдвэрлүүлдэг. Эдгээр утаснууд нь Brew OS үйлдлийн систем дээр ажилладаг юм байна. Харин таны утас Windows Mo¬bile үйлдлийн системтэй бол энэ хувилбарт суух бэлэн Skype бий. Харин Symbian үйлдлийн систем дээр ажиллах хувилбарыг яг одоо хєгжүүлж байгаа гэсэн. Хэрвээ энэ хувилбар гарчихвал бид бүхэн одоо хэрэглэж байгаа жирийн утсаа ашиглан Skype-г хэрэглэх боломжтой болно гэсэн үг юм.
SKYPE ТЕХНИК YЗYYЛЭЛТ
Яриа дамжих зам
Skype-ийн амжилтын гол түлхүүр нь түүний протокол гэдэг нь ойлгомжтой. Түүний яриа маш чанартай дамжуулагдаж чаддаг нь яриаг маш сайн шахаж алдагдалгүйгээр дамжуулж чаддаг протоколд л байгаа юм. Skype нь Интернэт телефон (VoIP) сүлжээг ашигладаг нь тодорхой. Мэдээж Skype-ийн протокол нь нууц юм. Хэрвээ түүнийгээ ил болгочихвол бусад компаниуд уг протоколыг ашиглан сүйд хийх болно. Иймээс протоколынхоо гол алгоритмыг Skype зєвхєн єєрєє эзэмшдэг нь тодорхой. Єєрєєр хэлбэл хаалттай эхтэй протокол юм.
Skype-ийн бусад VoIP програмуудаас ялгагдах гол ялгаа нь тэрээр peer-to-peer технологи ашигладаг явдал юм. Энэ нь уламжлалт server-client (сервер-үйлчлүүлэгч) технологиос ихээхэн илүү болсон нь түүний чанартай яриа олон зуун сая хэрэглэгчдээс тодорхой харагдаж байгаа биз ээ. Skype-ийн хэрэглэгчдийн сүлжээ нь хаана ч тєвлєрєєгүй бєгєєд дэлхий даяарх сүлжээнүүдээр тархсан маягтай байдаг. Энэ нь Skype-ийн сүлжээ асар их томрох боломжийг олгож байгаа бєгєєд үүнийхээ тусламжтайгаар олон зуун сая хэрэглэгчдэд дажгүй үйлчилж байгаа билээ. Skype-ийнхэн нэг ч нүсэр том байгууламж, серверүүд босгоогүй нь тэдний хувьд асар єндєр ашигтай ажиллах боломжийг олгож байна.
АШИГЛАДАГ НЄЄЦ
Skype-г ашиглаж байхад тэрээр нэг минутад хатуу диск руу хэд хэдэн удаа ханддаг нь мэдэгддэг. Бас түүнийг ашиглахад 40kb хурд байхад л болдог гэж байгаа. Энэ нь холболт гайгүй үед Dial-up-аар ч ярих боломжийг олгож байгаа юм.
НУУЦЛАЛ
Телефон яриа хийгдэж байхад нууцлал маш хурцаар тавигдана. Хэрвээ яриаг тань хэн нэгэн шууд сонсох боломжтой байвал тэр үйлчилгээ шууд л утгагүй болж байгаа юм. Иймээс Skype-г ийм их нэр хүндтэй болоход түүний аюулгүй байдал, єндєр нууцлал хамгаалалт их үүрэг гүйцэтгэсэн билээ. Та Skype-ээр ярихдаа тусгай кодчлолыг on/off буюу хүчинтэй/хүчингүй болгох боломжгүй. Тэр угаасаа л кодолдог юм.
ҮНЭГҮЙ ЯРИА
"Yнэгүй юманд нугасгүй”
Одоо ингээд гол яриа руугаа оръё. Skype-г ашиглан нєгєє хүнтэйгээ (Skype-тэй) ямар ч ТЄЛБЄРГҮЙ, єєрєєр хэлбэл үнэгүй яриарай. Ямар ч тєлбєргүй гэдгийг дахиад хэлье.
Skype-тэй бол Skype-тэй хүнтэй үнэгүй утсаар ярина. Дэлхийн хаана ч байж болно. Хэзээ ч гэсэн, хаана ч гэсэн ярих боломжтой.
Үнэгүй ярихын тулд яах вэ?
Юуны ємнє Skype-ийн сайтаас (сэтгүүлийн CD дээр байгаа) програмыг нь татаж авна. Сайтын хаяг нь www.skype.com юм. Найз чинь эсвэл гадаадад байгаа гэр бүлийн хүн тань Skype байхгүй бол татаж аваад суулгахыг зєвлєєрэй. Ердєє ингээд л та 2 шууд үнэ тєлбєргүй утсаар ярих боломжтой болж байгаа юм даа. Гайхалтай байгаа биз. Гэхдээ мэдээж та 2-т интернэт холболт, микрофон, спикер байгаа гэж найдаж байна.Хамгийн гол нь Skype-г ашиглан утсаар ярихад маш єндєр чанартай байж чаддаг. Энэ бол түүний гайхамшигт чанар юм. Yahoo messenger зэрэг нь бас л утсаар ярих үйлчилгээг санал болгодог боловч чанараараа Skype-г яагаад ч гүйцэхгүй.
Түүнчлэн Skype нь олон жил хєгжиж олон зуун сая хэрэглэгчтэй болсон тул маш сайн хийгдэж ихэнх алдаа мадаг нь бүрэн арилсан байна. "Олон зуун сая хүн алдана гэж байхгүй” гэсэн цэцэн үг нь тун ч үнэн юм шүү. Тэгээд ч хэрэглэгч ихтэй, єєрєє нэр хүндтэй програм учраас чамтай утсаар ярих хүн их олдох бєгєєд одоо бараг Skype-ийн ID-аа солилцох нь элбэг болоод байгаа юм.
Хэрвээ вэб камер байгаа бол дараагийн тєвшин буюу шууд нүүр нүүрээ харалцан видео хурал эсвэл видео яриа хийх боломжтой.
Энэ бүхэн их амархан юм шүү.
PC-ээс PC рүү хийх яриа нь бүрэн нууцлалтай бєгєєд тусгай кодчлолоор кодлогдоно. Харин жирийн телефон утас болоод гар утас руу дуудлага хийгдэж байгаа бол тухайн операторын сүлжээ хүртэл кодлогдоод тухайн сүлжээнд ормогц тэр сүлжээний мэдэлд орно.
БУСАД VoIP ПРОГРАМУУДТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ
Skype нь яагаад Yahoo Messenger, Net2Phone, ICQ, AIM, MSN/Windows Live Messenger болон бусад програмуудаас илүү гэж итгэх вэ?
Яагаад гэвэл хамгийн гол итгэл үзүүлэх үзүүлэлт нь түүний хэрэглэгчдийн тоо юм. Энэ олон зуун сая хэрэглэгчид єдєр тутам олон мянган минутын яриа хийдэг нь ойлгомжтой. Тэр их хэрэглээг єндєр тєвшинд хангаж чадаж байгаа учраас л тэрээр хамгийн шилдэг нь болсон юм.
Тэрээр хэзээ ч гэсэн найдвартай ажилладаг!
Гэтэл бусад яриа хийдэг програмууд нь Firewall, NAT (Network Address Translation) тєхєєрємж гэх мэтийн саад бэрхшээлээс болоод ажиллахгүй болчих тохиолдол элбэг. Гэтэл єнєєдєр firewall, NAT-гүй сүлжээ байгаа гэж үү. Бас Skype нь маш сайхан интерфэйс, ойлгомжтой байдалтай, бас их энгийн юм.
Єндєр тєвшинд ярилцана.
Тэрээр бусад нэг ч програм чадаагүй хэмжээнд єндєр чанартай яриа үүсгэдэг юм. Эцсийн эцэст хэрэглэгч бид цуурайгүй, тасалдалгүй сайхан ярьж л чадаж байвал болоо шүү дээ. Skype-г ашигласан тохиолдолд яриагаа үргэлж амжилттай хийж чаддаг нь гайхалтай юм.
Єндєр дууны чанар
Яг үнэндээ интернэт ашигласан яриа их муу болдгийг бид бүгд мэднэ. Та карт аваад л олон улс руу яриа хийхэд тасалдаад л, гацаад л, гэнэт таг болоод л ай мєн хэцүү шүү. Энэ бүхнээс болоод интернэт ашиглан ярих үйлчилгээний нэр хүнд монголд их унасан билээ. Ер нь одоо ч гэсэн чатын болон дуу ярианы програмууд чанар муутай авиаг дамжуулж байна. Харин Skype-ийн хэрэглэгчид нэг л удаа түүнийг хэрэглэчихвэл түүнээс салж чадахгүй болчихдог юм. Яагаад гэвэл тэрээр онцгой технологи ашиглан яриаг маш сайн дамжуулж чаддаг болохыг бид мэдэж авсан шүү дээ.
Монгол орон бол тийм ч баян биш тул єндєр чанартай тэгсэн мєртлєє хямд ийм үйлчилгээг заавал сонгож идэвхтэй ашиглах хэрэгтэй юм.
Ашиглахад дэндүү хялбар
Зарим ярианы програмуудын тохиргоо хийх болон хэрэглэгчийн эрх үүсгэх нь их ядаргаатай, хэцүү байдаг. Жишээ нь yahoo messenger дээр эрх үүсгэхэд тийм ч амархан биш. Гэтэл Skype бол бага ангийн хүүхэд ч ядах юмгүй дєнгєхєєр тийм л амархан ажээ. Суулгаад анх удаа ашиглахад л хэрэглэгчийн эрхийг их амархан үүсгэчихнэ. Тэгээд ямар нэмэлт тусгай тохиргоо, тооцоолол хийх хэрэггүй.
БУСАД ПРОГРАМУУДТАЙ АЖИЛЛАХ НЬ
Монголчуудын асуух зүй ёсны асуулт бол одоогийн миний ашигладаг програмууд дээр Sky¬pe үйлчилгээг хэрэглэж болох уу ? гэсэн асуулт юм. Бүр тодруулбал
Би Yahoo Messenger ашигладаг бєгєєд энэ програм дээрээ Sky¬pe-ийн үйлчилгээг ашигламаар байна. Энэ боломжтой юу?
Харамсалтай нь хариулт маш тодорхой бєгєєд ҮГҮЙ юм. Яагаад гэвэл Skype нь бусад чатын болон ярианы програмуудыг бодвол тэс єєр технологи ашигладаг тул тэдэнтэй холбогдох боломжгүй ажээ. Иймээс л Skype нь ийм олон хэрэглэгчтэй болсон байна. Бид ч гэсэн яван явсаар Skype руу шилжих л болох нь дээ.
ТЕЛЕФОН БОЛОН ГАР УТАС РУУ ЗАЛГАХ НЬ
Интернэт сүлжээнээс гадуур залгах шаардлагатай бол Sky¬peOut үйлчилгээг идэвхжүүлэх хэрэгтэй. Бас Skype-ийн дансандаа хамгийн багадаа 1 минутын яриа хийх хэмжээний мєнгєтэй байх ёстой. Ийм байвал зүгээр л утасны дугаараа оруулаад л Enter дарахад болно. Гэхдээ олон улсад дуудлага хийх гэж байгаа бол утасны дугаарын форматаа их анхаарах хэрэгтэй. Нэгэнтээ зєв оруулаад сурчихсан бол цаашдаа ядах юмгүй.
"+” + ”улсын код” + "дугаар”
Зарим тохиолдолд улсын дугаарын ємнє "00” эсвэл "011” хийх шаардлагатай байдаг. Жишээ нь: Америк руу залгах гэж байгаа бол улсын код нь "1" юм.
- +15555551234
- 00 1 555 555 1234
- 011-1-555-555-1234
Хэрвээ танд дугаараа зєв оруулахад хүндрэл тохиолдсон бол Dialing Wizard буюу дуудлага хийхэд туслах цонхыг ашиглаж болно.
АНХААР: Skype нь аюултай болон тусгай дугааруудыг дэмждэггүй. Єєрєєр хэлбэл түргэн, гал команд, цагдаа (103, 102, 101) гэх мэт тусгай дугаарууд руу залгах боломжгүй.
МИНИЙ ДАНС
Дансандаа мєнгє хийгээрэй
Жирийн телефон утас болон гар утас руу яриа хийхийн тулд дансандаа мєнгєтэй байх ёстой болохыг та ойлгосон байх. Тэгвэл энэ дансаа 180 хоног тутамд заавал нэг удаа хэрэглэж байх ёстой ажээ. Єєрєєр хэлбэл 6 сар тутамд гэсэн үг. Skype нь сүүлийн удаа амжилттай PSTN руу холбогдож яриа хийснээс хойш 180 хоногийн турш дансан дахь мєнгийг тань хадгалж байдаг. Хэрвээ 180 хоног єнгєрєхєд нэг ч яриа хийхгүй бол мєнгє тань автоматаар устгагдана.
ДАНСАА ИДЭВХТЭЙ БАЙЛГАХ
Дансан дахь мєнгєє алдалгүй байнга идэвхтэй байлгах арга бий юу?
Байгаа.
Skype дансаа үргэлж идэхтэй байлгахын тулд:
  • SkypeOut ашиглан жирийн утас руу дуудлага хийх
  • Єєрийн компьютер дахь Skype-дээ тєлбєрт ая, аялгуу, зураг татаж авах
  • Маш хямд үнэтэй SMS мессэж илгээх зэрэг үйлдлүүдийн аль нэгийг хийхэд л болно. Эдгээрийн аль нэгийг хийхэд л дараагийн 180 хоногт Skype данс тань үргэлж идэвхтэй байдаг.
SKYPE-г КОМПЬЮТЕРГҮЙГЭЭР АШИГЛАХ НЬ
Хэрвээ танай гэр болоод ажилд чинь байнгын интернэт холболтын кабель орсон байдаг бол Skype боломжтой утас заавал худалдаж аваарай. Жишээ нь Panasonic брэндийн нэгэн утас 150 доллар хавьцаа үнэтэй бєгєєд Skype-д зориулагдан хийгдсэн. Түүнд жирийн телефон утасны болоод интернэтийн кабелийн үзүүр орох 2 нүх бий. Та жирийн гэрийн утасны шугамаа бас интернэтийн шугамаа хийгээд л таны гарт 2 зэрэг утас ороод ирж байгаа нь тэр. Мэдээж жирийн утсаараа хот дотор болон улс дотроо ярьж болно. Аа, харин хүсвэл Skype-ээ ашиглан утсаараа шууд интернэтээр гадаадын дуртай орон руугаа хямдаар ярих боломжтой. Хэрвээ та ийм утас авахыг хүсвэл янз бүрийн брэндийн утаснууд байгаа бєгєєд WiFi, утасгүй, эсвэл бүр олон боломжтой универсал утаснууд ч бий.
Тєгсгєл
Хэрэглэгч болоход угаасаа ядах юмгүй. Сэтгүүлийн CD дээрх програмыг ажиллуулаад л хэрэглэгчийн анкетыг бєглєєд л гүйцээ. Гадаадад байгаа хүү (охин) тань бас компьютер дээрээ Skype суулгасан бол та хоёр яг одоо утсаар ярьж болох нь байна шүү дээ. Гэхдээ ҮНЭГҮЙГЭЭР. Харин гадаадын жирийн утас болоод гар утас руу ярихыг хүсэж байгаа бол єєрийн данс руугаа хэдэн доллар шилжүүчхээд түүндээ тааруулан ярьж болох юм.

Эх сурвалж-www.kt.mn
Ангилал: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 3640 | Нийтэлсэн: Дэд_зөвлөх_Ponie | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz