Энэ бол 1мм-ийн урттай, 1мм-ийн өргөнтэй , өндрөөрөө 1,5мм хэмжээтэй ердийн шүдэнзний толгойноос ч жижиг хэмжээтэй энэ камер бол энэ дэлхийн хамгийн жижиг камер юм. Awaiba компани NanEye 2B хэмээх нэртэй энэ камерийг анагаах ухаанд хэрэглэх зорилготой бүтээжээ. 1,8 вольтийн эрчим хүчээр ажиллах ба камерний хувьд 250х250 пиксельтэй, цэвэр, тод дүрслэлтэйгээр авах чадалтай юм. Тухайлбал энэ камерийг шүдний зураг авах, дотоод эрхтний зураг авах, мэс засал хийх робот ч юмуу, мэс заслын ажилбарт ашиглах боломжтой ажээ.
Эх хувь:kt.mn
|