|
Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 10 » Сервер, интернэт, сүлжээ Домэйн нэр, хостинг сервер гэж юу вэ?
1:00 PM Сервер, интернэт, сүлжээ Домэйн нэр, хостинг сервер гэж юу вэ? |
Domain name - Домэйн нэр гэдэг нь
Интернет дээр байрлаж буй веб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг
юм. Жишээлбэл Улаанбаатар сайт руу орохын тулд www.ulaanbaatar.mn
гэдэг хаягаар хандана. Үүнийг веб хөтчийнхөө хаягийн хэсэгт бичихэд
веб хөтөч тань таньд Улаанбаатар веб сайтыг нээж харуулдаг. Домэйн нэр
нь тодотгол+цэг+нэр+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. нэр+цэг+өргөтгөл
гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор суб домэйн
нэрнүүд нь тодотгол+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл
Ulaanbaatar.mn гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол.
Ulaanbaatar.mn нэт суб домэйн нэр (subdomain name) нь Ulaanbaatar
сайтын форум руу хөтөлдөг. Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх,
веб сайтын эзний сонгосоннэр байна. Өргөтгөл нь тухайн веб сайтын
агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно. Жишээлбэл: .com - commercial, .net - network, .biz - бизнес, .org - organization г.м. mn - mongolia (Монгол), jp - japan (Япон), ru - russia (Орос) г.м Мөн энэ 2 хэлбэр хавсарсан байж болдог. Жишээ нь: .com + .jp = .co.jp
Web server - Веб сервер - Веб
сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын
асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай
байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй
холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч
компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа,
аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо
хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй
байдаг.
Web hosting - Веб хостинг, Hosting server - Хостинг сервер гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр
хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь
тодорхой хэмжээний зайг худалдаж аван, веб сайтыг байрлуулж, домэйн
нэр холбон тохируулснаар веб сайт нь бусдад харагдах боломжтой болдог. Хостинг серверүүд нь дотроо -
Shared (хуваасан)
- Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг.
Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт
ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл
2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг
хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб
сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг
компьютер дээр байрлах нь элбэг. -
Virtual Private Server (VPC)
- Хийсвэр хувийн сервер - Shared серверийн адил нэг компьютер дээр хэд
хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт
зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана.
Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар
үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны
хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө
төстэй болно. -
Dedicated Server - Зориулсан сервер.
Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг
байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар
эзэмшинэ гэсэн үг юм. гэсэн олон хэлбэртэй
байдаг. Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, эдийн
засгийн боломжиндоо тааруулан сонголтоо хийдэг.
Сервер Server
гэдэг нь боловсруулалт хийх, асуултанд хариулах г.м үйлчилгээ
үзүүлдэг техник хангамжийн цуглуулга гэсэн үг. Энэ нь сүлжээний хост
компьютер дээр байдаг. Үйлчлүүлэгч нь тэр мэдээллийг хүлээн авагч юм.
Энэ холбоог ойлгох бас нэг арга бол хүсэлт - хариултын арга юм.
Үйлчлүүлэгч нь ямар нэг мэдээллийг авахыг хүсэхэд үйлчлэгч нь
мэдээллийг түүн лүү дамжуулах замаар хариу өгнө. Энэ холбоог client
server relationship гэж нэрлэдэг. Сeрвer гэдэг бол сүлжээн дэх
мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер юм.Сервер нь зүгээр
мэдээлэл оруулаад байх биш Веб броузер ба веб сервер хоёр нь ихэвчлэн
ялгаатай машинууд дээр ажиллах бөгөөд тэдгээрийн ажиллах машинуудыг
Client ба Server гэж нэрлэдэг. Гэхдээ сервер ба броузер нь нэг машин
дээр локал орчинд ажиллах боломжтой. Энэ нь сүлжээний хост компьютер
дээр байдаг. Server нь олон Client-аас ирсэн давхацсан холболтуудыг
биелүүлэх боломжтой байдаг. Client нь хэрэглэгчийн хүсэлтйг илгээж
хариултыг дэлгэцэнд харуулна. Client/Server хоёр хоорондоо харилцан
холбогдохын тулд протоколыг ашигладаг. Протокол нь ямар server ашиглаж
байгаагаас шалтгаалж янз бүр байдаг. Internet нь TCP/IP протоколыг
ашигладаг. Бизнес болон байгууллагын хэрэгцээнээс шалтгаалан Server
юмуу групп Server-т өргөн ашиглагддаг. Server-ийн үндсэн үйл ажиллагаа
нь мэдээлэлд боловсруулалт хийх явдал юм. 1.Клиент пррограм нь: - Хэрэглэгчийн хүсэж байгаа мэдээллийг сервер рүү дамжуулна
- Дамжуулж байгаа мэдээллийг сервер ойлгох формат руу хувиргах
- Серверт байгаа мэдээллийг хэрэглэгч уншиж чадахаар хувиргах хэрэгтэй
2. Сервер програм нь: - Клиентээс ирж байгаа хүсэлтийг хүлээн авч боловсруулдаг
- Клиентийн хүсэж байгаа мэдээллийг түүн рүү илгээх үүрэгтэй
Client
компьютер нь мэдээллийг авах хүсэлтээ уг компьютер руугаа илгээж
server гэгдэх компьютер нь өгөгдөл программаа хянана. Өөр нэг төрөл нь
peer-ro-peer сүлжээ юм. Энэ нь хүсэлтээ server-ийн шаардлагагүйгээр
илгээхийг хэлнэ Сервер нь өндөр хүчин чадалтай үйлдлийн систем
шаардагдах ба энэ нь хэрэглэгчдэд нэг дор олноор үйлчлүүлэхэд
хангалттай хүчин чадалтай байх хэрэгтэй нөгөө талаас найдвартай байх
шаардлагатай.Сервер нь серверийн програмуудыг суулгасан байнгын
асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай
байх ба ( Internet Protocol Address)
түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой
болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой
боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай
байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай
ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.Серверүүд нь үйл
ажиллагаа,гүйцэтгэх үүргээрээ өөр өөр байдаг.Дараах серверүүд байна. - Мэйл сервер
- Вэб сервер
- Модем сервер
- Факс сервер
- Файл сервер
- Принт сервер
Ерөнхийдөө
программын зохицомж нь дотоод сүлжээний серверт хадгалагдана.
Программыг байнга хэрэглэдэг хэрэглэгч нар нь үүнийгээ интернэтээс
татаж аван, үүнийгээ дотоод хард дискнээсээ ажиллуулдаг болсон.
Хэрэглэгч нар мөн принтлэх болон бусад үйлчилгээгээ дотоод сүлжээний
серверээр дамжуулан захиалж болно. Хэрэглэгч нь файлуудаа дотоод
сүлжээг ашиглан хамтран эзэмшиж болох ба унших болон бичих нь дотоод
сүлжээний удирдлагаар явагдана. Дотоод сүлжээний сервер нь мөн web
сервер маягаар хэрэглэгдэж болох ба интернэт орчны гадаад зөвшөөрөлгүй
хандалтаас хамгаална.Server нь олон Client-аас ирсэн давхацсан
холболтуудыг биелїїлэх боломжтой байдаг. Client нь хэрэглэгчийн
хїсэлтйг илгээж хариултыг дэлгэцэнд харуулна. Client/Server хоёр
хоорондоо харилцан холбогдохын тулд протоколыг ашигладаг. Протокол нь
ямар server ашиглаж байгаагаас шалтгаалж янз бүр байдаг. Internet нь
TCP/IP протоколыг ашигладаг. Бизнес болон байгууллагын хэрэгцээнээс
шаарддаг.
Файл сервер Файл сервер гэдэг нь
интернет протокол ашиглан файл дамжуулах зориулалт бүхий программыг
хэлдэг. Ихэнхи файл сервер нь FTP протоколыг ашигладаг учир заримдаа
FTP сервер гэж дуудах тохиол ч бий. Э-мэйл сервер гэж юу вэ?
За танд э-мэйл уншиж бичих боломж олгодог email client програм байлаа
гэхэд, тэр програм чинь ямар нэгэн email server-т холбогдох хэрэгтэй
болно. (харин Hotmail, Yahoo гэх мэт үнэгүй вэб э-мэйл үйлчилгээнүүд бол цаад компанийхаа серверийг хэрэглэж байгаа гэсэн үг).
Интернэтэд холбогдсон компъютерт тусгай програм хангамжыг суулгаад
server болгон ашиглаж болно. Ингэвэл бусад хүмүүс энэ компъютер луу
хандаж ямар нэгэн мэдээлэл авах боломжтой болно. Э-мэйл сервер бол
э-мэйл шуудангуудыг бусад үйлчлэгч эсвэл өөр серверүүдийн хооронд
дамжуулах болон хадгалах ажиллагааг хэрэгжүүлж ажлын голыг нугалдаг.
Мэйл сервер нь хадгалах зай болон хэрэглэгчийн шуудандаа хандах дүрмийг
тодорхойлох мөн хэрэглэгчдийн жагсаалт бас холболтын модулиудаас
тогтдог. Хадгалах зай нь дотоод хэрэглэгчдийн шууданг хадгалах
бөгөөд шуудангуудыг бусад газруудруу дамжуулан өнгөрүүлэх ба тэдгээрийг
түр зуур хадгалах үйлчилгээтэй. Энэ нь ихэвчлэн энгийн өгөгдлийн
сангийн мэдээлэл байдаг. Бүртгэгдсэн хэрэглэгчдийн илгээх гэж байгаа
шуудангуудыг аюултай эсвэл сэжигтэй гэж үзвэл серверийн эзэмшигч нь
явуулах эсэхийг нь шийдэж болно. Жишээ ямар нэгэн хэрэглэгч нь тусгай
хаягт болон компанид шуудан илгээж болох эсэхийг шийдэж болно. Хэрэглэгчдийн
жагсаалт нь э-мэйл серверийн өгөгдлийн санд бүртгэлтэй байгаа
хэрэглэгчдийн байрлал болон хоорондын холболтыг хангадаг. Холболтын
модуль нь шуудан зөв дамжигдсан баталгаа болон бусад э-мэйл үйлчлэгчид
болон серверүүдийн хоорондын холболтыг хангах харилцааг зохицуулдаг. Э-мэйл
серверийн гол шаардлага нь програм, модулиудыг суулгаж ашиглахад амар
байх явдал байдаг. Хэрэглэгчид заримдээ э-мэйл серверийн зохион
байгуулагчруу тэдгээрийн хэрэглэгчийн жагсаалтанд бүртгэлтэй хэрнээ
дээрх үйлчилгээг дэмжихгүй байна хэмээн гомдолдог. Ихэнх мэйл
серверүүд нь гаднаас хэвийн үйл ажиллагааг нь хангахад зориулагдан
тохируулагдсан байдаг. Энэ нь заримдаа шуудан илгээх болон бусад зарим
үйл ажиллгаанд саад болох эсвэл ийм байдал үүсч болзошгүй нөхцлийг
урьдаас тогтоосон байдаг. Ихэнх э-мэйлийн хувьд хэрэглэгчид
төдийлэн мэдээд байдаггүй зүйл бол э-мэйлийг хэрхэн дамжуулж байгаа
болон түүн дээр ажиллаж байгаа протоколууд юм. Мөн зарим хэрэглэгчид
э-мэйлийг хаана хадгалагдаж байдаг талаар муухан төсөөлөлтэй байдгаас
э-мэйл нь байнга л байж байдаг зүйл мэт санадаг. SMTP, POP3 болон IMAP
протоколууд нь маш нарийн ажиллагаатай учраас э-мэйл шуудангийнхаа
толгойн хэсэгт дараах хэд хэдэн чухал шаардлагатай мэдээллийг агуулж
дамжуулдаг.
- Server IP – Серверийн IP хаяг
- Client IP – Харилцагчийн IP хаяг
- Server Port – Серверийн портын дугаар
- Client Port – Харилцагчийн портын дугаар
- E-mail protocol ID – Э-мэйл протоколын дугаар
- E-mail Sender – Э-мэйл илгээгч
- E-mail Recipient List – Э-мэйл хүлээн авагчын жагсаалт
- Total Recipient Count – Нийт хүлээн авагчын тоо
- Message ID – Шуудангийн дугаар
- Status – Төлөв байдал
Эдгээр нь тухайн э-мэйлийг хүлээн авах ёстой хэрэглэгчийн э-мэйл
сервер хүртэл үнэн зөв дамжигдах хүртэлх бүх л мэдээллийг сүлжээний
түвшин бүрд дамжуулахад маш чухал байдаг. Энэ э-мэйл нь хүлээн авах
хүний хувийн шуудангийн хайрцагт хүрч хадгалагдах болон тухайн шууданг
ирсэн эсэхийг шалгах хүртэл нэлээдгүй олон э-мэйл серверийг дамжин
өнгөрөх бөгөөд тэр хэрээрээ мөн эрсдэлд өртөх магадлал нь өсдөг.
Иймээс э-мэйл сервертэй албан байгууллага Интернэт Үйлчилгээ
Үзүүлэгчид бүгдээрээ тэдгээрийн нууцлалын асуудал дээр маш их анхаарч
ажиллах хэрэгтэй болдог.
Эх сурвалж http://it.ub.gov.mn/
|
Ангилал: Комьпютер түүний тухай |
Үзсэн: 1291 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 2 Зочин: 2 Гишүүн: 0 |
|