|
Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 8 » Rokit bay-нэг өдрийн хаан үг дуу татаад аваарай
7:59 PM Rokit bay-нэг өдрийн хаан үг дуу татаад аваарай |
Үг: Энгийн байх надад утга учиргүй мэт санагдана Эндээс хурдхан мултрахын тулд хурдхан гүймээр санагдана Гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр түймэр замыг минь маань хаана Очих ёстой газраас тусгаарлагдана хананы наана цаана Эндээ үлдвэл бүх зүйл энгийн энгийн бүхний дунд нь шингэнэ Өөрийгөө нэг мөр мартаад болж хувирана дундаж нэгэн Байж чадахгүй нь би хавчиг бүхчим жижиг хавчиг зайнд Ийм учраас эндээс явахаар гал дундуур би алхаж байна Хананы нөгөө талд нь гарах замдаа би ядрана Хөлөө би зөөж ядана 1 биш удаа би шантрана Зоолиос зөндөө гардаг нь тэр зүг рүү явж байгаа болохоор би Эргэж буцаж явж болохгүй гэсэн цөөн хэдэн бадгийг толгойдоо хийнэ Эсрэг талд нь байгаа зүйлүүд галны цаагаас бүдэгхэн Сайн харагдахгүй байгаа ч гэсэн онгойлгоно би үүдийг нь Хамаагүй очих газрын зам нь хичнээн хол ч гэсэн Ядаж ганц цор өдөр хүссэн газраа очиж үзэхийн тулд би тэснэ
Дх: Нэг насаар энгийн байснаас Нэг өдөр хаан байсан нь дээр Нэг насаар хэнч биш байснаас Нэг өдөр хаан байсан нь дээр
Очих газар ойртох тутам хийсэн сонголтондоо Эргэлзэх нь ихсэж эхлэв шийдсэн болохоор ондоо Зүйлийн тухай бодохгүйг хичээж шүдээ зуугаад дээшлэнэ Ахисан шатны тоо болгоныг үлдээхгүйгээр цээжлэнэ Өдөр хоног намайг огтхон ч хүлээхгүйгээр ээлжлэнэ Тийм болохоор би золиос болгон үнэтэй зүйлээ гээж байна Хаа нэгтээ хүрэхийн тулд би олон үнэтэй юмаа гээж Хүссэн газраа очсон ч гэсэн дүрэм байхгүй миний цээж Энэ бол миний золиос юм шийдсэн болохоор хориод нэмэр Байхгүй нэг төвлөрсөн болбол дайрсан бух шиг солиот хүн Чи хэрвээ үүнийг сонсож байгаа бол би нэгэнтээ Замынхаа талаас илүүг нь гаталчихсан байх вий дээ Өөрийн бодол өөртөө ганцхан зөв биш гэдэгийг батлагдах Хүртэл өөртөө тависан олон хэцүү давааг гатлах байх Азаа үзэх цаг надад байхгүй бүтэх ёстой заавал энэ зүйл Энэ түймэрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл
Дх: Нэг насаар энгийн байснаас Нэг өдөр хаан байсан нь дээр Нэг насаар хэнч биш байснаас Нэг өдөр хаан байсан нь дээр
Нэг өдөр хаан байсан дээр
Тэнд очих хаа байсан гээд
Бууж өгөх гэж бүү чи оролд арагшаагаа суухын оронд Чиний хамгийн сүүлчийн боломж юм шиг тэр газар заавал хүр Эргэлзэх нь аргагүй чиний онгойлгосон хаалга бүр Зөв байгаагүй урд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй Энэ бол миний өдөр болгон өөртөө шивнэж хэлдэг зүйл Дуртай зүйлийхээ төлөө хэцүү амлалтыг хийсэн Олон амлалтууд дундаас ганц энэхүү амлалт минь биелэнэ Үлдсэн энэ замынхаа эцсийг яарч байна үр дүнг нь мэдэхийг Энэ бол хамгийн том шийдвэр бүх шийдвэр бүгдийн минь нийлбэр Энгийн зүйл хийх цаг зөндөө хэн ч биш байх цаг надад зөндөө Харин толин доторхи зураг удахгүй алдана тов тод өнгөө Тов тод тод тод тод өнгөө тов тод тод тод тод өнгөө Тов тод тод тод тод өнгөө алдана тэр тов тод өнгөө Азаа үзэх цаг надад байхгүй бүтэх ёстой заавал энэ зүйл Энэ түймэрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл
Дх: Нэг насаар энгийн байснаас Нэг өдөр хаан байсан нь дээр Нэг насаар хэнч биш байснаас Нэг өдөр хаан байсан нь дээр
Дууг татах:http://www.4shared.com/audio/6HCvZmTe/Rokit_Bay-Neg_odriin_haan.html
|
Ангилал: Дуу хөгжим Цомог |
Үзсэн: 1296 |
Нийтэлсэн: Мастер_Дөк
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 11 Зочин: 11 Гишүүн: 0 |
|