|
Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 10 » Өөрөө компьютер угсах
6:34 PM Өөрөө компьютер угсах |
Өнөөдрөөс та бүхэндээ хэрхэн өөрийн гараар компутер угсрах талаар
цуврал нийтлэл бичье гэж бодлоо. Ихэнх хүмүүс нэг бол томоохон газраас
бэлэн DELL худалдаж авах нь илүү найдвартай гэж боддог байх. Гэтэл бодит
амьдрал дээр тийм компутер цааш нэмж сэлбэх боломжгүйгээс гадна мөн үнэ
нь бас хэт өндөр байдаг. Тийм болохлээр ирээдүйдээ хоцрогдохгүй,
хоцрогдлоо гэхэд сэлбэж болох хэлбэрээр өөрийн хүссэн компутэрээ хэрхэн
угсрах талаар цуврал нийтлэл хүргэж байна.
- CPU хэрхэн сонгох
- Motherboard буюу эх хавтан хэрхэн сонгох
- VideoCart хэрхэн сонгох
- RAM ба тэжээлийн блок хэрхэн сонгох
- Monitor буюу дэлгэц хэрхэн сонгох
- Hard Disk буюу хатуу диск хэрхэн онгох
CPU-нд үндсэндээ 4 гол үзүүлэлт байдаг:
- Socket
- Хурд
- Кеш (cache)
- FSB (Front Side Bus)
1.Socket
Socket бол эх хавтан дээр байрлах үүр бөгөөд түүн дээр процессороо
суулгаж өгнө гэсэн үг. Уг үзүүлэлт яагаад чухал вэ гэвэл та ямар
socket-тай процессор сонгосноос хамаараад 2-3 жилийн дараа шинэчлэж
болох эсэх нь шийдвэрлэгдэх юм.
2.Хурд
Хурд бол ойлгомжтой.Процессорын хурдны нэгж нь Герц (MHz).Хэдий чинээ өндөр байна төдий чинээ сайн.
3.Кеш (cache)
Кеш (cache) нь санах ой(RAM) ба процессор хоёрын хоорондох буфер бөгөөд
нэг ёсондоо санах ойруу сандахгүй өөрийн кеш уруугаа ханднаа гэсэн үг
тиймдээ ч хурдан ажилна гэсэн үг.Ихэнх орчин үеийн процессор 3 үеийн
кештэй байдаг.
Нэгдүгээр үеийн кеш(L1) хамгийн баша бөгөөд хамгийн хурдан нь уг кештэй зөвхөн процессорийн цөм л хандаж ажилладаг.
Хоёрдугаар үеийн кеш(L2) нь багтаамжийн хувьд арай том.
Гуравдугаар үеийн кеш(L3) нь багтаамжийн хувьд бүр том гэхдээ удаан.
4.FSB (Front Side Bus)
Уг үзүүлэлт нь үндсэндээ процессор хэрхэн бусад эд ангитай хандаж ажиллах хурд юм.
Энд анхаарах нэг зүйл нь таны процессорийн FSB-ны хурдийг эх хавтан чинь мөн дэмждэг байх ёстой гэдгийг анхаарна уу.
Эс тохиолдолд бүх юм ажиллахгүй.
Turbo boost
Доорх 3 хүснэлтэнд Turbo boost гэсэн багана байгаа бөгөөд энэ нь тухайн
процессор заасан хурд дээрээ хэт ачаалалтай үед нэг цөм нь 133Mhz(2 цөм
бол 266Mhz) нэмэгдэн ажиллах боломж юм.
За ерөнхийдөө нэг иймэрхүү эцэст нь гэж хэлэхэд хэзээч битгий хайрцаггүй
задгай процессор авч байгаарай. Манайхны хэллэгээр Бокстой(Box)
процессор авч байгаарай мөн зүгээр нэг i3,i5,i7 биш яаг ямар загвар нь
ямар үзүүлэлтэйг нь дээрх хүснэгтээс харицуулж аваарай.
Эх сурвалж http://blob.mn
|
Ангилал: Зөвөлгөө |
Үзсэн: 1153 |
Нийтэлсэн: Захирал_Mongoloo
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 3 Зочин: 3 Гишүүн: 0 |
|