|
Үндсэн хуудас » 2011 » Тавдүгээр cap » 7 » Photo shop-t ажиллах анхан шатны хичээлүүд
4:40 PM Photo shop-t ажиллах анхан шатны хичээлүүд |
Photoshop бол фото зурагтай ажилладаг хамгийн хүчирхэг бөгөөд нэр хүндтэй програм юм. Энэ
удаад Photoshop програм дээр хүний нүүрний зураг бүхий фото зургийг
хэрхэн засварлаж өөрчилж болох тухай гурван хичээл толилуулж байна. Ер
нь хүний нүүр бүхий фотог засварлахад маш хэцүү байдаг. Туршлагагүй хүн
бол саналтгүй хэрэг. Учир нь хүний нүүрэн дээр хамаа намаагүй засвар
оруулбал бүр эсэн юм болно. Тэр тусмаа ихэнх хүмүүс өөрийнх нь зурган
дээр элдэв засвар оруулахад дургүй байдаг. Ядаж байхад таны засвар
муухан болсон бол бүр ч ярвигтай байдал үүсгэнэ. Харин сайн бөгөөд огт
мэдэгдэхгүйгээр засвар оруулбал өөр хэрэг шүү дээ. Харин энэ удаад
хүний зургийг өөрчлөн зурмал маягийн болгох сонирхолтой дасгалуудыг
ажиллах болно. Ингэх нь ихээхэн ярвигтай тул та хичээлүүдийг анхааралтай
судалж команд, үйлдэл бүрийн мөн чанарыг ойлгож өөрийн болгохыг
хичээгээрэй.
ЗУРМАЛ МАЯГИЙН ЗУРАГ БҮТЭЭХ
(Serigraph) Serigraph бол усан будгаар нялж будсан мэт харагддаг
зургийн нэгэн төрөл юм. Иймэрхүү зургийг та өөрийн компанийн лого
болгох, аватар болгох, бусад чимэглэлийн зориулалтаар бүтээж ашиглахад
их сайхан, өвөрмөц харагддаг. Ийм зурагт янз бүрийн өнгө өгөх, хурц тод
болгох боломжтой байдаг нь түүний гол давуу тал юм. Тэгэхээр одоо
Pho¬toshop програмыг ашиглан бодит фото зургийг serigraph болгох аргын
тухай үзэцгээе. Иймэрхүү туршилт хийх явцад эхний ээлжид өөрийн
зургийг ашигласан нь дээр байдаг. Учир нь таны зураг таны өөрийн
мэдлийнх учир танд хэн ч гомдол тавихгүй шүү дээ. Тэгээд ч та мэдээж
өөрийгөө сайхнаар л дүрслэхийг эрмэлзэх нь зүйн хэрэг. Тэгэхээр
толгойн хэсгээ авахуулсан фото зургийг нээнэ. Хэрвээ та зав муутай
байгаа бол заавал арын фоныг тасдаж авах шаардлагагүй. Гэвч авсан ч
болно л доо. Channel Mixer.Adjustments.Channel Mixer командыг өгч
зургийнхаа өнгийг бууруулна. Зураг дээр өгөгдсөн утгуудыг өгч болно.
Хамгийн дор байрлах Mixer-ийг Monochrome буюу Хар цагаан дээр тавиад
бусад утгуудыг та зургаа харж байгаад аль тохиромжтойгоор нь өгвөл
зохино. Output Channel-ыг бас Gray болгоорой. Filter.Sketch.Stamp
командыг өгнө. Энэ команд нь маш их контрасттай буюу эрс тэс өнгө бүхий
зургийг бүтээдэг. Та утгуудыг өгөхдөө харж байгаад аль тохиромжтойгоороо
өгөөрэй. Мэдээж нүүр тань сайн ялгарч танигдахаар байвал зүгээр шүү
дээ. Одоо байгаа давхаргынхаа доор шинэ давхарга үүсгэнэ. Түүнийгээ
хөх ч юмуу ямар нэгэн цайвардуу өнгөөр будаарай. Дээр байрлах гол
давхаргынхаа Mode-ыг Multiplay дээр тавина. Харин сүүлийн зурагт
үзүүлсэн маягаар нүүр гэх мэтийг өөр өнгөөр харагдуулахыг хүсвэл бийр
аваад өөр тод ялгарах өнгөөр будчихаарай.
COMIC ART МАЯГИЙН ЗУРАГ БҮТЭЭХ НЬ
(Line Art) Энэ удаа явагдах хичээл бол харамсалтай нь нилээд хүнддээ
орох болно. Танаас хичээл зүтгэл, багагүй цаг зав, бас дээрээс нь бага
зэргийн авьяас нэхэх болно. Хэрвээ та энэ хичээлийн ард гарчихвал
өөрийгөө нилээд чухал авъяастай, бас хэн хүний мэддэггүй гүнзгий
мэдлэгийг олоод авчихлаа гэж бодож болно. Тэгээд ч энэ хичээлээр үзэх
даалгавар нь их сонирхолтой. Та хайртай хүмүүсийнхээ зургийг ийм байдалд
оруулаад бэлэглэвэл их сайхан бэлэг болох нь дамжиггүй. Ялангуяа
хувцас, шивээс, аяган дээрх зургийг ингэж зурвал мөн ч янзтай болно доо.
БЭЛТГЭЛ
Хэрвээ та жаахан л зүтгэл гаргах аваас энэ хичээлийг төвөггүй нухах
болно. Photoshop дээр иймэрхүү зүйлсийг хийх багажууд хангалттай бий.
Гэхдээ сайн үр дүн гаргая гэвэл нилээн хэдэн цаг зарцуулах шаардлагатай.
Хэрвээ чи хэдхэн команд өгөөд л ямар нэгэн зураг гаргах дуртай бол энэ
удаад чамд тохирохгүй нь дээ. Энэ хичээл дээр Pen багажийг маш их
ашиглана. Ер нь Pen багажаар л бүтээнэ дээ. Pen бол Vector маягаар
зурдаг багаж юм. Зургийн энд тэнд хатгаж цэгүүд бий болгоод түүнийхээ
дагуу зурааснуудыг бүтээгдэг. Хэрвээ та Pen багажийн талаар сайн
мэдэхгүй бол энэ багажийг аваал өөрийн дураар зурааснууд зурж, бүтээж
үзээрэй. Уул нь их амархан бөгөөд мэргэжлийнхний хамгийн их ашигладаг
багаж юм. Анх үзэж байгаа хүнд их эвгүй санагддаг юм шүү. Цаашдаа та бид
Pen багажийг улам л их ашиглах болно.
ДАВХАРГАА БЭЛТГЭХ НЬ
Юуны өмнө фото зургаа нээнэ. Давхаргаа "Original" гэж нэрлэвэл
зохимжтой. Учир нь энэ давхарга дээрээ суурилж бид шинэ зургаа бүтээх
болно. Image.Adjustments.Brightness/Contrast.. командыг өгнө. Та өөрөө харж байгаад зохистой хэмжээнд хүртэл цайруулаарай. "Original" давхаргаа хувилна. Дээр байрлах давхаргаа "top" гэж нэрлэнэ биз. Хоёр
эсвэл түүнээс олон шинэ давхарга үүсгэ. Тэднийгээ "top" давхаргын доор
байрлуулаарай. Хамгийн доор байрлах шинэ давхаргаа "background" гэж
нэрлээд цагаан өнгөөр битүү буд. Бусад давхаргаа transparent
(нэвтрэлттэй) байдлаар үлдээж "line art" гэж нэрлээрэй. "backgound",
"top" давхаргуудыг харагдахгүй болго. Үүний тулд давхаргын өмнөх нүдний
чагтан дээр дарж чагтыг авна. "line art" давхаргаа идэвхтэй болгож
сонго. Одоо ингээд зураасан зургаа бүтээж эхэлнэ дээ.
БИЙР БАГАЖАА ЯНЗЛАХ НЬ
Зураасан зураг бүтээж байхад бийрний үсний өргөн зурах явцад нарийсах
(өргөсөх) байдлаар өргөнөөр өөрчилж байвал тун аятайхан байх нь бий.
Зураас нарийсах нь хамгийн энгийндээ зураг алслагдаж байгаа мэт
сэтгэгдэл төрүүлдэг. Мэдээж зураас холдох тусмаа л нарийсна шүү дээ.
Зурган дээр усны хувцастай охины зураг алслалтай байгаа нь зурааснуудын
чиг, бас өргөнтэй нь холбоотой. Цаашлах тусмаа нарийсаж байгаа биз.
Иймэрхүү аргыг хэрэглэж комик номыг илүү үнэмшилтэй зурдаг юм шүү дээ. Бийр
ашиглахдаа бас нэг анхаарах зүйл бол ерөнхийдөө иймэрхүү зурган дээр 2
янзын өргөнтэй бийрийг нийтлэг ашиглах хэрэгтэй. Объектын гадна
зурааснуудыг бүдүүнээр, доторхийг нарийнаар зурвал зохимжтой. Гэвч
заавал ийм байх албагүй л дээ. Photoshop дээр зураасыг нарийсгах
боломжтой болгохын тулд Paint Brush Settings рүү орох хэрэгтэй болно.
Paint Brush багажаа авна. Баруун дээр байрлах brush нийлүүрийг гаргана. Диаметр
мэтийн зарим тоонууд нь таны үзэмжээр тавигдахыг анхаар. Гэхдээ эхний
ээлжид зурагт үзүүлсэн маягаар тавьчхад гэмгүй болов уу. Гол нь Shape Dynamics тохиргоог онцгой анхаарах хэрэгтэй:
- Control-ыг Fade дээр тавина. Энэ нь үзүүр яваандаа нарийсахыг хэлж өгч байгаа чухал тохиргоо.
- Fade-ийнхээ утгыг тавьж өгнө. 250 гэж тавьсан байгааг харна уу.
- Хамгийн бага болох диаметрийн хувийг тавьж өгнө. Зураг дээрээс манай
тохиолдолд 27% гэсэн байгааг харж болно. Энэ нь зураас 27% хүртэл
нарийсаж болно гэсэн үг.
Нүүрэн талын өнгө нь хар байх ёстой шүү.
ЗАМАА БҮТЭЭЦГЭЭЕ
Ажлаа эхлэх хамгийн тохиромжтой газар бол зургийн төв юм. Хэдүүлээ
Scarlett Johansson-ы зургийг янзалъя. Тэгээд ажлаа түүний сайхан
уруулаас эхэлбэл ямар вэ, гэж бодож байна. Бидний зураас маань яваандаа
нарийсах учраас хамгийн зузаан хэсгээс эхлэхээ мартаж хэрхэвч болохгүй
шүү. Pen багажийнхаа Create New Work Path чагтыг сонгоно. Муруй
шугамуудынхаа өнцгийг сайн анхаарч аятайхан зураас татаарай. Нэг
зураасыг хэт урт зурах хэрэггүй. Тухайлбал нэг зураас уруулыг бүтэн
дугуйлж болохгүй. Хэрвээ зураас тань хангалттай гоё болсон гэж үзвэл
хулганын баруун товчийг дарж дэд цэсийг гаргаад Stroke Path.. сонгоно.
Гарч ирэх сонголтуудаас brush сонгоно. "bakcground" давхаргынхаа
нүдэн чагтыг дарж харагдуулна. Path буюу замаа устгана. Үүний тулд
баруун дарж дэд цэсийг гаргаад De¬lete Path дарна. Ингээд л бүтээсэн
зураасаа дангаар нь харах боломж бүрдэх юм. Хэрвээ зураасаа болсон гэж үзвэл "back¬ground" давхаргаа харагдуулахгүй болоод дараагийн зураас руугаа орно. Та
ажиллах явцдаа чөлөөтэй сэтгээрэй. Заавал энэ хичээлд баригдах ямар ч
алба байхгүй. Хэрвээ зураас тань жаахан илүүдчихсэн бол Eraser багажийг
аван шууд баллуурдаж болно. Манайх шиг комик маягийн зураг дээр
баллуурдахдаа шууд дээш доош нь хөдөлгөж арилгахын оронд диагональ
маягаар хөдөлгөх нь зохимжтой. Өөрөөр хэлбэл харандааг үзүүрлэдэг шиг
хурцална гэсэн үг. Уруулын төгсгөлд маш жижиг боловч чамин жижигхэн
зураас байгааг харж болно. Энэ зураасны хоёр төгсгөл нь хоёулаа
нарийссан байна. Үүнийг хийхдээ Brush багажаа сонгоод тохиргоог нь
хийнэ. Үүний тулд өмнө орсон Shape Dynamics цонхны Fade-ийг Pen Pressure
болгоод Minimum Diameter-ийг нь 1% дээр тавихаа мартуузай. Stroke Path командыг өгөхдөө Simulate Pressure чагтыг чагтална. Ингэснээр хоёр үзүүр нь адилхан нарийссан зураас гаргаж чадна. Ийнхүү
уруул мэтийг хийж дууссан бол түүнийгээ шалгах хэрэгтэй. Оригинал буюу
эх зурагтайгаа харьцуулж хэр адилхан бас бүтээлч болсныг нь шалгаарай.
Үүнийг "background" давхаргын нүдэн чагтыг авах, тавих аргаар шийдэж
болно. Маш зузаан зураас татах болбол заавал зузаан диаметртэй зураас
сонгох албагүй. Тэрний оронд бүтэн тойруулж зураад л түүнийг будчихад
болох юм. Тухайлбал зурган дээрх хүүхний хөмсгийг бүтэн тойруулаад замаа
дуусгана. Дэд цэснээс Fill Path сонгох хэрэгтэй. Хөмсөгнөөс гадна сормуусыг Будах аргаар зураад зарим нарийн сормуусыг зүгээр л бийрээр шууд татчихна. Зууван,
дугуй, тойрог, дөрвөлжин мэтийн дүрснүүдийг заавал зам гэхгүйгээр аль
болохоор нь зурна. Үүний тулд Shape багажуудыг ашиглаарай. Pen багажийн
яг хажууд бий. Тухайлбал Ellipse багажийг ашиглан нүдний солонгон
бүрхэвчийг шууд зурж болно. Ингэх нь цагийг маш их хэмнэхээс гадна үр
дүн нь тун дажгүй байдаг. Тухайлбал нүдний тойргийг зурах аргыг хэлж
өгье. Дугуй select аваад гаднах тойргийн дагуу дугуйлна. Түүнийгээ
будна. Дотуур тойргийн дагуу дахин select хийгээд түүнийгээ Delete дарж
устгана. Ингэснээр тойрог маягийн дүрс үүснэ. Хэрэгцээгүй хэсгийг нь
баллуур аваад шууд гараараа устгаж орхи. Энэ мэтээр аль болох хурдтайгаар гэхдээ зургаа эвдэхгүйгээр зураарай. Бидний
хэн маань ч гэсэн иймэрхүү зүйлд шинэдээд хэрхэн эцсийн үр дүнг ийм
сайхан гаргачхав аа гэж гайхаж байгаа. Таны зураг нэг л олигтой болохгүй
байна уу. Тэгвэл зохиогчийн зүгээс зарим зураас, элементүүдийг хэрхэн
бүтээсэн нууцаасаа дэлгэсэн байна. Та анхааралтай харж аваарай. Бусад
хүмүүсийн энэ хичээлийн дагуу бүтээсэн бүтээлүүдийг дэлгэсэн байгааг та
харж болно. Үнэхээр гайхалтай харагдаж байгаа биз. Ер нь энэ хичээл
тийм ч амар биш гэж хамгийн эхэнд дурдсан билээ. Хэрвээ амархан байсан
бол хүн бүхэн хийгээд үнэ цэнэ нь уначих байсан билээ. Харин иймэрхүү
мэргэжлийн гэмээр ур чадварыг тийм ч амар эзэмшихгүй. Харин нэгэнт
эзэмшиж чадвал мөнхөд таны давуу тал болох болно. Эдгээр зургуудыг бүтээх нь амар биш гэдгийг мэдэж байна аа. Гэвч та зүтгэл гарган хайртынхаа зургийг бүтээсэн бол
info@computertimes.mn хаяг руу илгээгээрэй. Бид хайртын чинь зургийг, таны мэндчилгээний хамтаар нүүр хайрлахгүй хэвлэх болно.
ТОСОН БУДГИЙН ЗУРАГ БҮТЭЭХ НЬ
(Oil Painting) Харин энэ удаагийн дасгал ажил маань өмнөхийг бодвол
хялбархан байх болно. Хэдхэн команд өгөөд л фото зургийг тосон зураг шиг
болгох болно. Иймэрхүү командуудын хослолыг та өөрөө сэтгэх юм бол ямар
ч үр дүнг гаргаж болно.
- Юуны өмнө зургаа нээнэ.
- Манай зураг жаахан эрс тэс маягийн байдалтай байна. Иймээс ганц нэг
бэлтгэл ажил хийх шаардлагатай. Gaussin blur хийхэд л зөөлрөөд өгнө дөө.
Хэрвээ зураг чинь хатуу биш бол заавал энэ эффектийг өгөх албагүй л
дээ. Filter.Blur.Gaussin Blur
- Зураг тосон будгаар зурсан юм шиг харагдахгүй л байна даа. Будгийг
нялсан юм шиг харагдуулахын тулд Smar Blur өгөөд үзье. Filter.Blur.Smart
blur
- Манай тохиолдолд зураг маань арай л харавтар харагдаад байгаа нь
ажиглагдаж байна. Иймээс хүчээр ганц нэг гэгээрүүлэх маягийн үйлдэл
хийвэл зүгээр байх. Өнгөнийхөө сонголтод #BDB5AA утгыг өгч өнгө өгөөрэй.
Layer.New Layer эсвэл Ctrl+Shift+N дарж болно. Энэ давхаргаа сонгосон
өнгөөрөө битүү будагтун.
- Харин одоогийнх бол нэмэлт үйлдэл юм. Заавал хийх албагүй гэсэн үг.
Шинээр үүсгэсэн давхаргаа сонгоод Blending горимыг нь Overlay болгоорой.
Харин одоо энэ давхаргаа гол зурагтай нийлүүлнэ. Үүний тулд Merge буюу
(Ctrl+E) дарахад л болно.
- Харин одоо эцсийн цохилт буюу сүүлийн гол үйлдлээ хийцгээе. Artistic
filter гэсэн эффект өгөхөд л болно. Filter.Artistic.Dry brush
- Ерөнхийдөө боллоо доо. Өөр зургууд дээр оруулахдаа өөрийн үзэмжээр оруулахад болох юм.
|
Ангилал: Photo shop хичээл |
Үзсэн: 4929 |
Нийтэлсэн: Мастер_Дөк
| Үнэлгээ: 4.2/4 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|