|
Үндсэн хуудас » 2011 » Дөрөвүгээр cap » 9 » Photo shop-t ажиллах анхан шатны хичээлүүд
12:33 PM Photo shop-t ажиллах анхан шатны хичээлүүд |
За бүгдээрэй хэрэгтэй зүйлээ мэдэж аваарай Photoshop программ нь график файлыг хадгалах тус тусдаа өөрийн гэсэн
шинж чанар бvхий форматуудыг агуулж байдаг. Ямар нэгэн зургийг ямар ч
форматгvйгээр хадгалт болохгvй. Форматын талаар огт мэдлэггїй байх нь та
хийсэн ажлаа тохирохгvй форматаар хадгалаад vр дvнгvй байдалт хvрэх
аюултай. Иймээс фотошоп дээр ажиллах гэж буй хvн график форматуудын
талаар ерөнхий ойлголттой байх нь зvйтэй болов уу. PSD, PSB, BMP, GIF,
EPS, DCS, JPEG, PCX, PDF, RAW, PICT, Pixar, PNG, SCT, Targa, TIFF -
форматуудын тухай мэдэхэд хангалттай. File цэсний Save AS командаар
туршиж їзээрэй.
PSD
PSD формат нь хар цагаан өнгөнөөс
авахуулаад, CMYK, RGB зэрэг бvх шинж чанарыг өөртөө агуулж чаддаг
Photoshop-н vндсэн формат юм. PSD формат Adobe фирмийн бvх
бvтээгдэхvvнvvд жишээ нь Adobe Illustrator, Adobe InDesign, Adobe
Premiere, Adobe After Effects, Adobe Golive нарт ашиглагдаж чадна.
PSB (The Large Document Format)
Photoshop
-ийн Photoshop CS -ээс өмнөх бvх хувилбаруудад 2G-с дээш хэмжээтэй том
файлыг хадгалж болдоггvй байсан билээ. Харин 2003 оноос хойш Photoshop
CS программд зориулж 2G-с дээш ямар ч хэмжээтэй урт эсвэл өргөнөөрөө
дээд тал нь 300,000 pixel зургийн файлыг хадгалж болох PSB форматыг
бїтээжээ.
BMP
BMP формат нь Windows їйлдлийн системд
зориулагдан хийгдсэн бөгөөд Windows-н орчинд ажиллада зургийн бvх
программ BMP форматтай зургийг танина. BMP формат RGB, Indexed Color,
Grayscale өнгөний төрлийг агуулж чадна.
GIF (Graphics Interchange Format)
GIF
нь ихэвчлэн Indexed Color (дугаарлагдсан өнгө) -р дvрслэгдэх ба Web
хуудас болон бусад төрөл бvрийн Online vйлчилгээнvvдэд зориулагдсан
формат юм. GIF формат нь LZW хэмээх шахалтыг ашигладаг учраас хэрэглэгч
уг форматтай файлыг Интернетээс асар богино хугацаанд татаж авах
боломжтой. Хөдөлгөөнтэй зурганд олон Frame буюу олон агшин ашиглагддаг
учир GIF зэрэг хэмжээ багатай форматыг хөдөлгөөнд өргөнөөр ашигладаг
байна.
EPS (Encapsulated PostScript), DSC (Desctop Color Seperation)
EPS
нь векторын болон bitmap графикийг агуулдаг формат юм. Photoshop-д EPS
форматтай файлыг нээх vед вектор график автоматаар pixel-ийн
хэмжигдэхvvнд шилждэг. EPS формат Lab, CMYK, RGB, Indexed Color,
Duotone, Grayscale, Bitmap өнгөний төрлvvдийг агуулах боломжтой. Харин
Alpha сувгийг агуулж чаддаггvй. EPS форматтай файлыг зөвхөн PostScript
төрлийн принтерээр хэвлэж болно. DCS формат бол CMYK төрлийн зургийг
өнгөнvvдийг нь тусад нь ангилж хадгалж болдог EPS форматын-н нэг хэлбэр
юм.
JPEG (Joint Photographic Experts Group)
JPEG нь зураг
болон дvрсийн хэмжээг нь 99% хvртэл шахаж хадгалж чаддаг учраас дэлхий
нийтээр Интернет болон Offline орчинд хамгийн өргөн хэрэглэгддэг формат
юм. GIF форматаас ялгаатай нь CMYK, RGB, Grayscale өнгөний төрлийг
агуулж чадах ба харин хэт их шахагдсан зургийн чанар алдагдах муу тал
бий. JPEG форматад зургийн шахалт их тусам чанар муу, шахалт бага тусам
чанар сайн байдаг. Photoshop-д зургийг JPEG форматаар хадгалахдаа File
> Save As командыг хийгээд гарч ирэх цонхны Format хэсгээс "JPEG" -г
сонгоод Save товчлуурыг дарахад Options цонх гарч ирнэ. Options цонхы
Quality хэсэгт зургийн шахалтын хэмжээг тохируулж өгөх хэрэгтэй. Preview
хэсгийг тэмдэглэж чанарын алдагдалыг їндсэн дэлгэцэнд шууд харж болно.
PCX
IBM
PC төрлийн компьютерт PCX формат хамгийн өргөнөөр хэрэглэгддэг ба
Bitmap, Grayscale, Indexed Color, RGB өнгөний төрлvvдийг агуулах
боломжтой боловч Alpha сувгийг агуулдаггїй. PCX нь RLE шахалтын төрлийг
ашигладаг.
PDF (Portable Document Format)
Photoshop
программ нь Photoshop PDF, Generic PDF гэсэн 2 төрлийн PDF форматтай
файлыг нээж ажиллаж болох боловч хэрэглэгч зөвхөн Photoshop PDF
форматаар бvтээгдэхvvнээ хадгалах боломжтой. Multicahnnel -аас бусад
өнгөний бvх төрлийг агуулж чадна. PostScript хэл дээр vндэслэгдсэн
учраас PDF форматтай файл дотроо Хайлт, Цонх, Links-г агуулж чадна.
Зургийг PDF форматаар хадгалахдаа Zip эсвэл JPEG шахалтыг ашиглах
боломжтой.
RAW
RAW формат нь өнгөний мэдээлэлийг тус
бvрдээ агуулсан байтын урсгалаас бvрдэх ба CMYK, RGB, Grayscalse өнгөний
горим бvхий зургийг Alpha сувагтай харин multichannel, lab горим бvхий
зургийг Alpha суваггїйгээр хадгалж чадна. Мөн ямар ч график программ RAW
форматтай файлыг танина. Дутагдалтай тал нь Давхаргыг агуулж чаддаггїй.
PICT
PICT
фрмат нь Mac vйлдлийн системийн график ба хуудасны vзvvлэнгийн
хэрэглээний программд зуучлагч файлын (зураг болон хэрэглээний
программын хооронд шилжїїлэхэд зориулсан) форматанд хэрэглэгддэг. PICT
форматыг олон альфа суваггїй, дан альфа суваг, жагсаалтын өнгө,
grayscale, Bitmap - хэлбэр ба зургуудтай RGB зургуудад хэрэглэгддэг.PICT
формат нь цулгуй өнгийн томоохон эзэлхvvнтэй хураангуйлсан зургуудад
онцгой vр дvнтэй. Энэ нягтаршилт нь альфа сувгуудыг тэдгээрийн хар ба
цагаан өнгийн томоохон эзэлхvvнтэй нь хамт тодруулж өгдөг. RGB зургийн
PICT форматанд хадгалах vед та 16 bit эсвэл 32 bit pixel ээс аль нэгийг
нь сонгож болно.
Pixar
Pixar формат нь онцгойлон өндөр
графикуудын хэрэглээний программуудад ашиглахад зориулагдсан (3 хэмжээст
зургууд болон дvрсийг хөдөлгөөнд оруулах гэх мэт). Pixar форматыг дан
альфа сувагтай RGB болоод grayscale зургуудад ашигладаг.
PNG
Патентгvй
GIF форматаас vvсэж хөгжсөн, Portage Network Graphics (PNG) мэтийн
өндөр хөгжсөн формат нь алдагдалгvй нягтруушилт ба зургуудыг Web
(сvлжээ)-д дэлгэн харуулахад ашиглагддаг. Өөрөөр хэлбэл дvрсийг чанарын
хувьд гэмтээлгvйгээр хадгалахад зориулагдсан. GIF-с ялгаатай нь PNG нь
24 bit зургийг тунгалаг дэвсгэртэйгээр харуулдаг боловч зарим Web
Browser PNG зургийг харуулж чаддаггvй юм. PNG форматыг альфа сувгуудгїй
RGB, Indexed Color, Grayscale мөн Bitmap өнгөний горимтой зургуудад
ашигладаг. Энэ формат нь нэвтрэлтийн масктай ба зургийг тунгалаг
хэлбэрээр Grayscale ба RGB төрлөөр хадгалдаг.
Scitex CT (Photoshop)
Scitex
Continuous Tone (CT) формат зургийг Scitex компьютер дээр
боловсруулахад хэрэглэгддэг. Scitex CT форматыг чанарын өндөр горим
бїхий CMYK, RGB, болон Grayscale зургуудад ашигладаг ба альфа суваг
агуулдаггvй. Scitex CT форматанд хадгалагдсан CMYK зургууд нь vргэлж
туйлын том эзэлхvvнтэй байдаг. Эдгээр файлууд нь Scitex скайнерт
хэрэглээг оруулахад зориулагдан vйлдвэрлэгдсэн.
Targa
Targa
нь Truevision видео дvрсэнд ашиглагддаг боловч MS-DOS -н орчинд
өргөнөөр хэрэглэгддэг формат юм. RGB, Indexed color, Grayscale өнгөний
горимийг агуулж чадна.
TIFF (Taggad-Image File Format)
TIFF
нь зургийг олон төрлийн өнгөний сувгаар хадгалдаг ба ямарч давхаргуудыг
салангид чигээр нь хадгалж чаддаг мөн 4G хvртэл хэмжээтэй том зургийг
хадгалах онцлог шинжvvдтэй формат юм. Файлыг TIFF форматаар хадгалахад
LZW, ZIP, JPEG шахалтын 3-н сонголтоос сонгон хадгалах боломжтой.
|
Ангилал: Photo shop хичээл |
Үзсэн: 5124 |
Нийтэлсэн: Мастер_Дөк
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|