Орчин
үед хатуу дискийг хувилах, зөөх, partition-ыг нь устгах, сэргээх,
үүсгэх гэх мэтийн үйлдлүүдийг хийдэг багажууд зөндөө бий болжээ. Хэрвээ
чи зөв багажаа олж чадах юм бол хүссэн үйлдлээ зовлон багатай, ядах
юмгүй гүйцэтгэх болно. Иймээс програмаа л зөв сонгох нь чухал. Тэр
тусмаа хатуу дискэн дээр хийгддэг чухал үйлдлүүд бол хатуу дискийг тэр
чигт нь хуулах, Image буюу нөөц үүсгэх, partition-ыг хуваах зэрэг байдаг
билээ.
АНХААР:
Хатуу дискийн partition-аар оролдох нь бүх өгөгдлөө өчиггүй алдах өндөр
магадлалтай гэдгийг хатуу санагтун. Хэрвээ чи дээрээ чухал өгөгдөлтэй
хатуу дискэн дээр сайн туршлагагүй ажиллаж байгаа бол галаар оролдож
байгаа нялх хүүхэдтэй өөрийгөө зүйрлэж болно шүү. Үндсэндээ сайн Хуулдаг багажтай байхад дараах үйлдлүүдийг хийж болдог. - Ихэнх үйлдлийн систем дээр ажиллана.
- Файлын системийг өөрчлөх
- Paritition хооронд файл болоод хавтсыг зөөх, хуулах
- Хэд хэдэн үйлдлийн системд зориулж олон Boot драйвер үүсгэх
- Хэд хэдэн хатуу дисктэй зэрэг ажиллах
- Windows,DOS болон Boot CD-нээс ажиллах боломж
Бидний туршлагаас харахад дараах 3-н програмыг мэргэжилтнүүд түлхүү хэрэглэж байгаа харагддаг. - Partition Magic 8 (PowerQuest)
- Acronis Partition Expert 2003.
- Partition Commander 8 (V-Communications)
Эдгээр
програмууд нь бүгд Windows-ийн partition ба FAT, FAT32, NTFS гэсэн
файлын системүүд бас Linux Ext2 болон Linux Ext3-ыг дэмжиж чадна.
Ингэснээр та Windows болон Linux үйлдлийн системд зориулан хатуу дискээ
янзалж чадна гэсэн үг. Acronis PartitionExpert ба Partition Commander
програмууд нь файлын системийг өөрчлөх ба кластерийн хэмжээг өөрчилж
чаддаг. Partition commander ба Partition magic нь хэд хэдэн үйлдлийн
системд зориулан boot драйвер үүсгэж чадна.
Partition
Expert-ийн чаддаг онцгой нэгэн зүйл бол тэрээр partition-ы агуулгыг
харуулж чаддаг бөгөөд үүнийгээ нэгээс олон драйвер дээр ч дөнгөнө.
Partition commander 8 нь DOS дээр ажилладаг мөртлөө яг Windows шиг
харагддаг интерфэйстэй. Ер нь энд дурдсан програмуудыг ашиглаад хатуу
дискийг тэр чигт нь хуулах, хувилах боломжтой. Бас эдгээрийг өгөгдлийг
нөөцлөхөд ашиглаж болдог байна. Үндсэндээ Partition Magic нь энэ
төрөлдөө тэргүүлэх байр суурьтай бөгөөд нөгөөдүүлийгээ бодвол илүү
үнэтэй юм.
Эх сурвалж: http://www.kt.mn/nuur/kt-undsen-bulanguud/zovlogoo/451-xatuu-diskiig-xuvilax-ni.html
|