Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Хоёрдүгээр cap » 28 » Онигоо цуврал 6
7:05 PM
Онигоо цуврал 6

Нэг эр өглөө ажилдаа согтуу бас шалдан ирэв. Ажлынхан нь түүнээс асууж байна:
-Юу болоо вэ, Ваня?
-Би өчигдөр шөнөжингөө шоудаад…
-Тэгээд?
-Тэгсэн нь Ди-Жи "Одоо 3 минут гэрэл унтраана, бүх эрчүүд хувцсаа тайлаарай” гэж байна. Тэгээд гэрэл асахад бүх эрчүүд нүцгэн байж байна.
-За?
-Тэгсэн нь дараа нь бас зарлаж байна аа. Одоо 3 минут гэрэл унтраана, бүх хүүхнүүд хувцсаа тайлаарай гэж.
-Тэгээд?
-Тэгээд гэрэл асахад бүх хүүхнүүд нүцгэн байж байх юм.
-Тэгсэн чинь?
-Тэгсэн нь дараа нь бас зарлаж байна. Одоо 30 минут гэрэл унтраана, бүх эрчүүд ажилдаа ороорой гэж.
-Тэгээд?
-Тэгэхээр нь би ажилдаа орох гээд наашаа хүрээд ирлээ ш дээ….

Max комбинатад амтлагч шалгаруулж байна. Нэг эр үлдэв. Түүний нүдийг боож хэлээ гаргахыг хүсэв. Эр нүдээ боож хэлээ гарган суув. Түүнд нэг зүсэм хиам долоолгов. Эр:
-М..м … ням… ням… Микояны мах комбинатын "Деликас”! Хүмүүс гайхан магтана. Түүнд өөр нэг хиам амтлуулав.
-М..м … ням… ням… Черкисовын махкомбинатын "Особая” байна! Дарга цэрэггүй гайхан шагшрав. Дарга, цехийн дарга хүүхнийг нэг зүсэм хиаман дээр шээчихээд ир хэмээн тушаав. Тэрхүү хиамыг амтлуулав. Эр:
-М..м … ням… ням… М..М … ням… ням…
Подольскийн… Подольскийн… Подольскийн… По-дольскийн… 13 дугаар гудамж 24 дүгээр байр… 48 тоот!

Хоёр хүүхэн. Нэг нь толинд харан:
-Хүүе, энэ чинь хэн билээ… нэг их таньдаг хүн… Нөгөөх нь толийг нь аван харснаа:
-Паах, чи намайг танихгүй байх даа яадаг юм бэ, хэмээн гомдоллов…

Ажилд авч буй хүн:
-Та өглөө 9 цагт ирээд энэ залгуурыг залгаад орой 6 цагт салгаад л болоо. Ойлгов уу? Ажилд орж буй хүн:
-Үгүй. Ажилд авч буй хүн:
-Та өглөө 9 цагт ирээд энэ залгуурыг залгаад орой 6 цагт салгаад л болоо, ойлгов уу? Ажилд орж буй хүн:
-Үгүй. Ажилд авч буй хүн:
-Та өглөө 9 цагт ирээд энэ залгуурыг залгаад орой 6 цагт салгаад л болоо, ойлгов уу? Ажилд орж буй хүн:
-Чи чинь хичнээн хэлүүлдэг юм бэ, эргүү юм уу, хаашаа юм, үгүй гэж хэлээд байхад чинь.

Ресторанд:
-Би кофе ууж болох уу? Үйлчлэгч:
-Би эмч биш, таныг кофе ууж болох үгүйг яаж мэдэхэв дээ.

-Аав аа, таны хамар яагаад ийм улаан болчихсон юм бэ?
-Помидорынх оо, миний хүү.
-Яагаад, үргэлж идээд үү?
-Үгүй ээ, үргэлж даруулга хийгээд.

Автобусны буудал. Олон хүн. Автобус ирэв. Нэг костюм зангиа болсон эр хүмүүсийг оруулж дуусаад өөрөө орох гэтэл хүзүүг нь хаалга хавччихав. Автобус хөдлөв… нилэн явав..
Нөгөө эр хараал урсгана:
-Пи@д@ на х@й, fuck you… Төдөлгүй жолооч автобусаа зогсоон хаалгаа онгойлгов. Нөгөө эр дотогш орсноо зангиагаа засангаа:
-Уучлаарай, сандрахдаа эвгүй үг хэлчих шиг боллоо хэмээлээ…

-Энэ архи хүртэл сүүлийн үед чанар нь муудаад согтоохоо болилоо. Өчигдөр орой хоолон дээрээ бүтэн архи уусан чинь яадаг ч үгүй.
-Урьд нь яадаг байсан юм?
-Урьд нь өглөө сэрээд л зуу татахад л буцаад согтчихдог байсан юм.

Үсчинд нэг хав халзан эр орж ирэв:
-Танайх 25 см-ээс урт үс авна гэж зарласан уу?
-Тэр зарлал танд хамаагүй юм шиг байна аа…
-Би танд тэр үсээ харуулаагүй байна аа…

Амьсгаа хурааж буй өвгөн хүүдээ:
-Би алт эрдэнэсээ нуусаан…
-Хаана?
-Газар.
-Тодруулбал?
-Нарны 3 дахь аймаг Дэлхий дээр…

Нэгэн христийн санваартан насан болж диваажинд ирэв. Тэнд бөөн санваартангууд байна гэнэ. Тэднээс асуув:
-Би Ийсустэй уулзах гэсэн юм?
-Та тэр дээд давхарт гар. Дээд давхарт гарвал шашин шашны тэргүүнүүд сууж байх юм гэнэ.
-Би Ийсустэй уулзах гэсэн юм?
-Дээшээ дээшээ. Санваартан дээш гарвал Бурхан багш сууж байх юм гэнэ,
-Би Ийсустэй уулзах гэсэн юм? Бурхан багш:
-Ийсус! Хоёр кофе аваад ир ээ!

-Та хэдэн нстай вэ?
-18 нас хэдэн сартай…
-Яг хэдэн сартай гэж?
-496 сартай.

Онгоцонд. Буу үүрсэн нэг эр хаа нэгтээгээс гараад ирэв:
-Хүндэт зорчигчид оо, би онгоцыг барьцаалсан тул тамхи татаж болно.

Хоёр эмгэн нарлаж суув;
-Чамайг хэн гэдэг билээ? Нөгөө нь нилээд бодож байснаа:
-Чамд тийм яаралтай хэрэгтэй байгаа юм уу?

Нэг хүү элсэн тоглоомын талбайд гүйн иртэл нэг согтуу ах хэвтэж байна гэнэ.
-Ах нь үхлээ…
-Би танд туслах уу?
-Үгүй үгүй. Би өөрийнхөөрөө л үхье…

Харамч эр, урилгагүй зочинд хоол аягалж байна:
-Танд мөөг хийх үү?
-За бараг хэрэггүй дээ, би ч хоолонд мөөг хийж идэхээсээ илүү түүж идэх л дуртай… . Харамч эр:
-Май май май… шалан дээгүүр мөөгий нь тараагаад хаячихав…

Нэг тарган эмэгтэй, эмч дээр ирэв:
-Эмч ээ, би гэрийнхээ унитазанд бие засаж багтахаа болилоо… Эмч:
-Өмдөө шувтлаад цаашаа хараад тонгой…Хэсэг хугацааны дараа. Эмэгтэй:
-Та миний бөгсөн дээр эмийн жор бичээд байна уу?
-Гадаа бие засаж болох тухай зөвшөөрөл бичиж байна.

Нэг урт пальто өмссөн эр нууранд сэлж байна.
-Хөөө чи хувцсаа тайлаад сэлээч.
-Би сэлээгүй ээ, пальтогоо угааж байна.
-Танайх гэртээ угаалгын машингүй юм уу?
-Машинтай л даа, гэхдээ толгой эргээд байдаг юм…

Нууц амраг /эр/:
-Одоо боллоо… хичнээн жил дагалдан хөгжимчин хийлээ, одоо больё…Нууц амраг /эм/:
-Найрал хөгжимд багтаж байгаадаа л баярлаж яв.

Эхнэр:
-Чи юу бодож байна? Нөхөр:
-Юу ч бодоогүй. Эхнэр:
-Би ч бас юу ч бодоогүй. Нөхөр
-Гэхдээ чиний тархи жижигхэн юм чинь.

Эгч, дүүгийнхээ найз залууд:
-Чиний наад өмдөн дотор чинь юу ч байдаггүй юм уу? Найз залуу нь үзүүлэв. Эгч дуу алдан дүү Охиндоо:
-Юля, чамайг авахгүй бол би авлаа, ийм юмыг гадагш нь алдаж болохгүй!

Дүүрэн хүнтэй автобус. Эмэгтэй хүний дуу гарав:
-Та чинь юу хийгээд байна аа… Дуу гарсангүй.
-Хөөө залуу чи юу хийгээд байгаа юм бэ, хэмээн дахиад эмэгтэй хүний дуу гарав. Бас л чимээгүй. Тэгтэл нэг эр тээр урдаас:
-Хөөө залуу чи юу хийгээд байгаа юм бэ, хэлчихээч дээ, бидэнд ч гэсэн сонин байна ш дээ.

Нүцгэнчүүдийн бич. Ресторанд ч бүх хүмүүс нүцгэн үйлчлүүлнэ.
-Үйлчлэгч ээ, та яагаад бид нартай юм ярихгүй байна? Үйлчлэгч дохиж занган:
-Аманд байгаа задгай мөнгө асгарчих гээд байна хэмээн ойлгууллаа.

Цаг агаарын мэдээг худал хэлж их хэмжээний хохирол учруулсан нэгэн цаг агаарын ажилтанг нийтийн өмнө буудан хороохоор талбайд авчрав. Тэгтэл олны дундаас нэг эр хашгирав:
-Хөөө, байж бай, наадахыг чинь ард түмний тусын тулд ашиглах нэг санал байна. Яллагч:
-Ямар санал?
-Наадахыгаа дүүжилчих. Ядаж салхины чигийг зааж байг!

Багш олон жилийн дараа нэгэн шавьтайгаа уулзав.
-За чи юу хийж байна?
-Цаг уурч хийж байгаа…
-Тийм үү, чи уг нь сурагч байхдаа нэг ч худал хэлдэггүй сайн хүүхэд байж билээ, одоо тэгвэл өөр болж дээ…

 

Ангилал: Онигоо | Үзсэн: 1069 | Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Хоёрдүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz