|
Үндсэн хуудас » 2011 » Хоёрдүгээр cap » 28 » Онигоо цуврал 5
|
Онигоо цуврал 5
Нэгэн саятан залуу, нэг бүсгүйд маш
их хайртай байж. Тэгээд хайртай бүсгүйдээ ийн хэлж:
-Хоёулаа хамтдаа миний хөрөнгө мөнгийг үрвэл яасан юм?
-Би зөвшөөрч байна аа.
-Тэгэхдээ насан туршдаа шүүдээ
-Миний бодлоор тэгж их удахгүйгээр болох байлгүй дээ.
Автобусны буудал дээр хоёр эр зогсоно.
-Чи юу хийж байгаа юм бэ?
-Миний юу хийх нь чамд ямар хамаатай юм бэ?
-Би зүгээр л яриа өдөх гэсэнюм, тэгсэн чинь чи надад уурлаад…
-Чиний яриаг дэмжиж байгаа царай нь тэр
Хуриман дээр алиалагч зочдыг хөгжөөнө:
-Одоо та нарын дунд хэн хамгийн аймшгийн царай гаргах вэ, тэмцээн явуулья. За
анхаараарай, эхэллээ… Энэ тэмцээнд сүйт бүсгүй түрүүллээ. Сүйт бүсгүй:
-Би тоглоогүй ш дээ
Хүү тэмээ, аав тэмээгээсээ асууж байна:
-Аав аа, яагаад бидэнд бөх хэрэгтэй гэж?
-Говьд усаа бөхөндөө нөөцөлж явдаг юм аа
-Тэгвэл ийм том тавхай ямар хэрэгтэй юм?
-элсэн цөлд явахад шигддэггүй юм аа
-Тэгвэл ийм том уруул ямар хэрэгтэй юм?
-Говийн хатуу өвс ургамал идэх гэж…
-Тэгвэл аав аа, говь руугаа явья л даа, энэ зоопаркад чинь амьдрах ямар ч
сонирхол алга.
Чи наад нүүр ам гар хөл чинь яачихаа вэ?
-Хэдэн найзтайгаа гахайнд яваад
-Тэгээд?
-Тэгээд гахайтай газраа очсон чинь гахай гарч ирдэггүй дээ, тэгэхээр нь авч
явсан хэдэн шил архиа уучихаад сууж байсан чинь нэг бүдүүн бодон гараад ирдэг
байгаа…
Залуу охинд:
-Хөөе, охион, танилцья л даа.
-Үгүй ээ
-Утсаа өгчих
-Энэ миний утас аа
-Чи ямар утастай юм бэ?
-Самсунгтай
-Дугаар нь?
-6310
-Үгүй ээ, цифр нь ?
-Араб
Нэгэн аальгүй хүүхэн онгоцонд орж ирээд эконом классын суудалтай байж бизнес
классын суудалд суучихаж. Үйлчлэгч нар түүнийгбосгох гээд чадсангүй. Нисэгч
хүрч ирээд түүний чихэнд нэг юм шивнэнгүүт маш хурдан босож суудалдаа очиж
суув. Үйлчлэгч нар дараа нь түүнээс юу гэж хэлсэнийг асуув. Нисэгч:
-Бизнес класс Майами руу явдаггүй юм гэж хэлсэн…
Байшин барив. Хэдэн сарын дараа нурав. Шүүх хурал болж байна. Тоосгыг
буруутгав:
-Чамаас л болж энэ байшин нурлаа.
-Би ямар ч хамаагүй ээ, намайг анхнаас нь л хазгай өрсөн
Элсийг буруутгав:
-Чамаас л бол энэ байшин нурсан байна.
-Надад ямар ч хамаагүй ээ. Намайг зуурсанхэмжээгээр нь л байсан. Цементийг
буруутгав.
-Ерөөсөө чамаас болж энэ байшин нурсан байна. Цемент:
-Хүүе болиод өгөөрэй. Би тэнд чинь огт байгаагүй.
Манай авгай яг л гар утас шиг.
-Тийм их хэрэгцээтэй бас чамин гэж үү?
-Үгүй ээ, мөнгө дуусчихаар л надтай ярихаа больчихдог юм.
Явуулын цирк нэг тосгонд ирэн тоглож байна. Хөтлөгч зааны тухая ярьж байв.
-Заан бол 20 хүний ажлыг хийж чадна. Нэг эр үзэгчдийн суудлаас хашгирна:
-Тийм ухаантай амьтан уу?
-Байна уу, Вася юу?
-Тийм байна аа, хэн бэ?
-Нора байна аа.
-Аа юу байна?
-Вася, би жирэмсэн болчихжээ.
-Та утас андуурчэээ
Шинэ бодлогоууд
Үсчинд
Нэгэн жуулчин, үл таних бяцхан хотоор аялж байгаад үсээ засуулахаар шийдэв. Тэр
хотод ердөө хоёрхон үсчин байдаг аж. Тэд хотын гол гудамжны хоёр талд байрлана.
Жуулчин эхлээд нэг үсчинд нь оров. Бүх юм нь гял цал. Үсчин үйлчлүүлэгчээ
хүлээн сууна. Нөгөө үсчингээр орвол, бүх юм нь хайш яйш. Бас л үйлчлүүлэгчээ
хүлээн суугаа бололтой. Жуулчин хоёр дахь үсчингээр үсээ засуулахаар шийдэв.
/Үсээ муухай засуулья гэж боддог хүн хаанаа байх билээ дээ/ Түүний сонголт зөв
байсан бол яагаад?
Эрх охин
Эмиля охин дээд сургуулийн оюутан. Тэрбээр багаасаа одоог хүртэл аавдаа эрхэлж
хүссэн мөнгөө авч дуртай бэлгээ авахуулдаг эрх охин. Аавынхаа гоёмсог "Бэнтли”
машиныг хааяа гуйж унана. Нэг удаа эрх охиноо машиныг нь гуйхад аав нь
түлхүүрээ ширээн дээр тавьж нэгэн болзол тавив.
-Энэ ширээн дээр 11 чүдэнз байна. Эдгээр чүдэнзийг ашиглан 6 дээр 5-ыг нэмэхэд
11 биш, 1 гээд гаргаадах. Эрх бас ухаантай охин даалгаврыг амжилттай биелүүлээд
аавынхаа машины түлхүүрийн шүүрэн гарлаа. Аав охиноороо бахархан үлдэв. Хэрвээ
чи Эмилягийн оронд байсан бол гоёмсог "Бентли”-гээр оройжин найзуудтайгаа
зугаалж чадах байсан уу?
Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариунууд
Та 5 кг алттай болмоор байна уу?
Шалан дээр хэмжээгээрээ яг адилхан, хоёулаа алт шиг шар өнгөтэй, тус бүр нь 5
кг жинтэй, хоёр адилхан цилиндр биет байна. Нэг нь ердийн цул биет, нхөгөө нь
дотроо хөндий, алтаар хийгдсэн цилиндр. Хоёр биет хоёулаа соронзод татагдахгүй.
Азаар биш ухаанаар сонголт хийж 5 кг цул алттай болж та чадах уу? Биетүүдэд
хүрч болно.
Хариу: Физикийн хуулиар, хөндий биетийг шаландээгүүр өнхрүүлэхэд, масс нь
төвөөсөө цул биетийг бодвол хол учраас илүү инерц авч хол өнхөрнө. Харин цул
биет бага зам туулна. Үүнийг мэддэг бол цул алт таных.
Хараагүй хүний дүр эсгэгч
Дунд эргэм насны тас хар нүдний шилтэй, нэг гартаа нохой хөтөлж нөгөө гартаа
цагаан таяг барьсан эр хотын гудамжаар хараагүй хүн мэт явна. Хэрвээ тэр хэн
нэгнээс нуугдаагүй, хулгайч дээрэмчин биш бол ямар учраас хараагүй хүнболж
жүжиглэв?
Хариу: Тэрбээр кинонд хараагүй хүний дүрд тоглох бэлтгэлээ хийж байсан байна
|
Ангилал: Онигоо |
Үзсэн: 883 |
Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
|
Сайтын админ |
|
Статус |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 263 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 2 >
Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|