Үндсэн цэс
        OS
        Компьютерын тухай
        Програм хангамж
        Anti Virus Security
        Драйвэр
        График
        Mac
        Flash/Animated
        HTML/CSS
        Joomla/CSS
        3D Max
        Icon
        Theme
        Фонт
        Электрон ном
        Хөгжилтэй булан
        Зөвөлгөө
        Клип
        Дуу хөгжим Цомог
        Кино
        Элдэв зураг

 

Хичээл цэс
        Компьютерын анхан шатны хичээл
        Visual studio хэл
        Java хэл
        C++ хэл
        Mozilla Firefox
        MS Office Word
        MS Office Excel
        Photo shop
        Yahoo
         Бусад хичээл

 

Тоглоом цэс
        PC
        Mac Games
        PlayStation
        PSP
        Wii
        Xbox
        Гар утсанд
        Warcraft
        Counter strike

 

Санал асуулга
Бидэнтэй холбогдох
Хэрэгцээт програм

 

Үндсэн хуудас » 2011 » Хоёрдүгээр cap » 28 » Онигоо цуврал 4
6:24 PM
Онигоо цуврал 4

Онигоо цуврал 4

http://zaluu.com/admin_economist/snews/26/43879762.jpgАжил олгогч:
-Та манай компанид ажиллахын тулд, Windows-ийн бүх текст, зураг, дуу дүрсний программ дээр ажиллаж чаддаг байхаас гадна орос англи, хятад япон, солонгос, турк, хинди хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй. Ажилд орохоор ирсэн хүн:
-Би Кадиллакаар ажилдаа ирж орой хүргүүлж, 4-6 бие хамгаалагчтай, хотын төвд 6 өрөө хаустай, Гавайн арлын далайн эрэг дээр 2 давхар зуслантай, тэгээд сард 150 мянган долларын цалин авбал болж байна. Ажил олгогч:
-Тэр ч арай дэндэнэ ээ. Ажилд орохыг хүсэгч:
-Чи л өөрөө эхлээ биз дээ



Хоёр Чукча ойд явж байна.
-Хөөе нэг шувуу үхчихэж. Нөгөө нь дээшээ харан:
-Хаана, гэв.



Мянгат Мянгаа гуайнх хотондоо ямар мануухай тавьсан гээч?
-Ямар?
-Маш аймшигтай
-Тийм үү?
-Тийм ээ, чононууд тэдний хонинд хүрэх нь бүү хэл, ноднин хулгайлсан хонио тоогоор нь буцааж авчирч өгсөн гээд л бодчих


Яагаад махны үнэ нэмэгдээд байна?
-Малнууд улстөр хөөгөөд явчихаар.


Саятангаас ярилцлага авч байна.
-Таны амжилтын гол үндэс?
-Тэвчээр тэвчээр бас дахин тэвчээр
-Гэхдээ ямар ч их тэвчээр гаргасан ч болохгүй юм гэж байна ш дээ.
-Жишээлбэл?
-Жишээлбэл, усыг тэврээд явж болохгүй биз дээ?
-Өвөө болтол тэвчвэл болно оо.

-Замын-Үүдийн вагон явчихав уу?
-Дөнгөж сая явчихлаа.
-Хаашаа…?

Петр Петрович өчигдөр 5 дахь өдөр төрсөн өдрөө тэмдэглээд өглөө босов. Толгой түрүү нь эв эрүүл, өвдөж шартсан юм алга. Баярлан "-Өнөө маргааш хоёр бүтэн амралтын өдөр, төрсөн өдрөө үргэлжлүүлэн зад тэмдэглэнэ ээ” хэмээн дуу алдав. Уг нь 2 дахь өдрийн өглөө болсон байлаа…

-Ээж ээ, би хөөрхөн шинэ найз охинтой болсон.
-Юу нь хөөрхөн юм?
-Хөөрхөн хийлчихсэн юм шиг…
-Юу дахиад л сех-шопоос хүүхэн аваа юу

Нэгэн фермд залуухан эр ажилд оров. Нэг өдөр даргадаа гомдол мэдүүлэв.
-Дарга аа, энэ саальчин хүүхнүүд намайг гуя хасаараа шүргээд л хормойгоо сөхөж урдуур гүйлдээд байна, яах вэ?
-Үнэхээр яахаа мэдэхгүй байгаа бол чамайг шагная даа.
-Юугаар
-Түмэн өвсөөр, илжиг минь

Наадмын өмнө нэгэн алдарт уяачийн уяан дээр морины комиссийн дарга ирэв. Комиссийн дарга ирсэнийг мэдээгүй уяач хурдан азаргандаа нэг хүрэн юм өгч байна гэнэ.
-Та чинь мориндоо юу өгөөд байна аа? Цочсон алдарт уяач:
-Аа, юу…чихэр өгч байна аа, гээд өөрөө нэгийг идэж морины комиссийн даргад нэгийг өгөв…Наадмын өглөө боллоо. Уяач азарганыхаа хацрыг алгадан:
-За хүрэн халзан минь, энэ наадамд чиний өмнө хэн ч гишгэхгүй ээ, хэрэв гишгэвэл комиссийн дарга бид хоёр л гишгэнэ, хэмээн өгүүллээ.

Нэг эр нөгөөдөө:
-Өглөө Ордны хажуугаар явж байсан чинь Ерөнхийлөгчтэй таараад…
-”Юм гуайсан уу?
-Юу гэж Ерөнхийлөгч надаас юм гуйх вэ дээ..

Анатомийн хичээл дээр багш:.
-Хөвгүүд яагаад охидуудаас намхан байдаг вэ?
-Төмсөг нь томроод доош нь дараад байдаг учраас, багш аа, хэмээн Вовка хашгирав. Багш уурлан:
-Тэгвэл яагаад насанд хүрэхээрээ эмэгтэйчүүд эрчүүдээс намхан болчихдог юм? Вовка:
-Мээм нь томроод доош нь дараад л байхгүй юу.

Хийдийн банди нар Бурхны хишиг манж зооглохоор орж ирэв. Урт ширээний эхэнд шүүс зэхсэн байх агаад дэргэд нь "Шүүснээс бага ид. Бурхан харж байгаа шүү” гэсэн бичиг, харин ширээний адагт байх тавагтай боовны дэргэд "Бурхан шүүсээ харж байгаа тул энэ боовноос хэдийг ч идсэн борлно” гэсэн бичиг тавьсан байна гэнэ.

-Танай өвөө яагаа вэ?
-Самогонэоос болоод…өөд болчихсон…
-Архинд хордоо юу?
-Үгүй ээ, самогоны аппарат нь дэлбэрээд…

Амьдрал хэзээ эхэлдэг вэ? Эмч:
-Хүүхэд төрөхөөс. Багш:
-Сургуульд орохоос. Хажуунаас нь халамцуу эр:.
-Ээй, эй…эхнэр, хүүхдүүдээ дагуулаад зуслан явахад л амьдрал эхэлдэг юм.

Эмгэн өвгөн хоёр хүүхэд насаа дурсаж сурч байсан сургуулийнхаа хашаанд очиж анх үнсэлцсэн модны дор сууж бага насаа дурсав.. Тэгээд харихзамдаа бөөн мөнгөтэй түрийвч олж бөөн баяр болж гэртээ авчран юу авч яаж үрэхээ ярилцан байтал хаалга тогшив. Цагдаа орж ирэв:
-За сайн байцгаана уу, танай энэ хавьд нэг хүн их мөнгөтэй түрйивчээ гээсэн байна, бид энэ хавийн бүх хүмүүсээс асууж яваа юм аа. Эмгэн тас гүрийж, өвгөн тээнэгэлзэв. Эмгэн:
-Манай энэ зөнөг нь залгаад худал ярьдаг болчихоод байгаа юм …Цагдаа, өвгөнд
-Та ярь, ярь. Өвгөн:
-Юу…бид хоёр…өнөөдөр…сургуулиа тараад…том модны дор үнсэлцэж…байгаад…харьж ирсэн…юм. Цагдаа нар гарч явлаа.

Хэл, хөлд дөнгөж орж буй хүүхэд их дэлгүүрт ээжээсээ төөрчихөж. Түүнийг олсон худалдагч:
-Чи ээжийнхээ гараас сайн барьж явахгүй яасан юм?
-Ээж гартаа юм бальчихсан байсан..
-Тэгвэл юбканаас нь бариад явахгүй яасан юм?
-Би хүлдэггүй юм аа…

Ажилд орохоор ирсэн бүсгүй:.
-Намайг ажилд авчихаач дээ. Захирал:
-Одоохондоо манайд танд хийх ажил алга аа.
-Намайг ажилд л авчихаач дээ, би хичнээн хугацаагаар ч хамаагүй ажил гарахыг хүлээж чадна шүү.

Энэ юун жагсаал вэ?
-Гомочууд эрхээ хамгаалж байгаа юм байх аа?
-Ямар эрх, цэрэгт явна гээд үү?

Нэг эмгэн хийдийн өмнөх шувуунуудад будаа хаяж өгч байв. Хажуугаар нь өнгөрөх нэг хүн:
-Эмээ та хятадын ард түмэн өлсөж байхад будаа шувуунд өгөөд л …
-Энэ шувуунууд чинь, хүйтэн болохоор хятад руу очдог юм шүү дээ

Эмнэлэгт долоовор хуруу нь цус болсон эмэгтэйг авчрав. Эмч нар:
-Та яагаа вэ?
-Би уг нь өөрийгөө буудаж хорооё гэж бодоод зүрх рүүгээ буудах гэсэн чинь цээжээ хайрлаад…би гоё цээжтэй л дээ…
-Тэгээд хуруу руугаа буудчихсан юм уу?
-Үгүй ээ, тэгээд ам руугаа буудая гээд бас чадаагүй …би гоё шүдтэй л дээ
-Тэгээд хуруу руугаа буудчихсан уу?
-Үгүй ээ… тэгээд чих рүүгээ буудья гэсэн чинь…их чимээ гарах байх гэж бодоод…
-Тэгээд хуруугаа буудчихсан юм уу?
-Үгүй ээ, хуруугаа чих рүүгээ хатгачихсан юм.

Нэг эр зах дээрээс ярьдаг тоть авчээ. Цонхон доогуур нь нэг цагдаа явахаар нь нөгөө тоть "Шуналын тулам” гээд хэлчихэж. Цагдаа эзнийг нь торгов. Маргааш нь нөгөө цагдаа дахиад л цонхон доогуур нь явахад нөгөө тоть нь бамс л "Шуналын тулам” гээд хараачихав. Эзэн нь бэас л торгуулав. Хаширсан эзэн, тотио нэг ламын тотьтой сольчихож. Гурав дахь өдөр нөгөө цагдаа цонхон доогуур нь явж өнгөрөв. Тоть юм хэлсэнгүй. Буцаад явав. Бас л дуугүй. Хэдэн төгрөгөөр торгочих санаатай тотинд хэлэв:
-Би шуналын тулам байна. Тоть:
-Хүү минь, хожуу ч гэсэн нүглээ мэдсэн нь яамай даа.

Аав жаахан охиноо унтуулах гээд ядчихав. Охин:
-Та ээжийн чихэнд шивнэдэг юм аа шивнэ л дээ…Аав, охиныхоо чихэнд юм хэлсэн дүр үзүүлэв. Охин:
-Үгүй, үгүй, илжиг шиг ядраад байхад, юун унтах.

Дүүрэн хүнтэй автобус. Нэг хүүхэд сууж хажууд нь нэг эмгэн зогсоно. Эмгэн хүүгийн анхаарлыг татах санаатай ханиав. Хүү:
-Бурхан өршөөг. Эмгэн уурлангуй:
-Би найтаагаагүй, ханиаж байна.
-Тэгсэн ч гэсэн би таныг хүндлэх ёстой биз дээ.

Оросын нэгэн нийтийн байрны ОО-ын өрөөний хананд хэн нэг нь заваан гараа арччихаад байдаг байв. Оршин суугчид бодож байгаад өвгөн профессорыг нүдчихэв. Тэр л ганцаараа ОО-оос гарч ирээд гараа угаадаг юм чинь.

Ангилал: Онигоо | Үзсэн: 877 | Нийтэлсэн: Харилцаа_Шидтэн | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайх
Календар
«  Хоёрдүгээр cap 2011  »
НяДавМягЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Сайтын админ

Статус
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 263
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ : 18
Тусгай гишүүн:
Гишүүн: 242
» Хүйс
Эр: 163
Эм: 96
>
Нийт: 2
Зочин: 2
Гишүүн: 0

WWW.TUSLAY.TK | MONGOLOO Free web hostinguCoz